Дээрэлхүү новшийн нийгмийг үзэн ядахын дээдээр үзэн ядаж байна! /2/

Сэтгэгдэл бичсэн хүмүүст баярлалаа, авах гээхийн ухаанаар хандана аа. Зарим нэг нь бүүр хувцас хунар явуулая гэсэн байна тэгтлээ хүнээр хувцас хунар авахуулахаар ядуураагүй л байна! Угаас шудрага бус нийгмийг үзэн ядаад байсан болохоороо байгаа зүйлээ бодитоор нь л бичсэн юм.

Тэр охидуудын эцэг эхчүүд нь гадаад дотоодод байдаг угаас мөнгө төгрөг ихтэй, хүссэн болгоноо авдгийг нь мэднэ харин миний хувьд гэвэл мэдээж тэр охидуудын эдэлж хэрэглэж байгааг авч чадахгүй, найз нөхөдтэйгөө гарахад ч хааяа мөнгө олдох хэцүү тэгээл тэрүүхэндээ болгочихдог. Хувцас хунар бол хямдхан юмнууд аваад тэрүүхэн тэндээ аятайхан зохицуулаад болгохыг хичээдэг ч гэсэн брэнд хувцасыг хэзээ ч гүйцэхгүй юм байна лээ!

Хичээл номын хувьд бол асуудалгүй онц сурдаг, хичээлийг хийсэн шиг хийдэг. Харин одоо бол хичээлээ хийдгийг нь ад үздэг нийгэм гэхдээ би тоохгүй байгаа юм шиг л жүжиглэдэг. Ер нь ч тэрэнд нээх их ач холбогдол өгдөггүй. Зүгээр л багадаа зовж зүдэрч өссөн сургуульд орох гэж ч шулуун дардан зам туулаагүй бүдэрч, унаж, босч ирсэн зовлонг бол туулаад, чадахаа даваад л явж байгаа жирийн нэг охин.

Монголд төрийн сангийн зээлээр сурдаг нэн ядуугаасаа болоод гэхдээ энэ боломжоо амьдралд зөв явсанд минь шагнаж байгаа бэлэг гэж бодоод хичээлээ сайн хийдэг. Турах тал дээр харин ердөөсөө ч чадахгүй гацчаад байдаг яагаад гэдгийг нь мэдэх юм алга хичээл ном бол үнэхээр их жирийн хүүхдүүдээс их кредит үздэг болохоор олдсоноо л идчихдэг тэрнээс ч болсон байж магадгүй.

Зовлон их үзсэн болохоор хүнээс тусламж авах дургүй тэтгэлгээр суралцдагаа нууцалдаг. Гэхдээ том мөрөөдөл байгаа болохоор угаас хүрэх газартаа заавал хүрнэ. Е-майл бичдэг нөхдүүд одоо болимоор байна өөрсдийгөө мэдрэх хэрэгтэйшд ийм сайтан дээр бичсэн майл руу хэн хариу бичих юм бэ бас зүгээр л өөрсдийгөө ямар хүн гэдгээ бусдад харуулаад байгаа гэдгээ мэддэггүй юм байх даа. Ухаантай бүсгүйчуул та нар шиг е-майлаа бичиж байгаа хүмүүс рүү бичихгүй нь тодорхой шүү!

25 Comments

  1. Ю says:

    Би ч бас чамтай адил оюутан. Манай гэрийхэн баян биш, би хүссэн зүйлээ аваад байж чаддаггүй. Гэхдээ юу гээч, чи хэтэрхий атаархуу, гомдломтгой юм аа. Сайхан сэтгэл, нөхөрлөл, эелдэг занг бөгс долоогч гэж ойлгодог юм байна. Одоо юу ч хэлхэв дээ. Тарган байгаа чинь чиний буруу. Юу хамаагүй иддэг байлаа гээд турж болдог. Идэх цаг, хэмжээгээ л зохицуулчихад болох асуудал. Бусад оюутнуудаас их кредит үздэг гэнэ үү? Үзэх хичээлийн тоо, кредит цаанаасаа заалттай байдаг хязгаарыг нь тулгасан ч хажуугаар нь ажил хийгээд явж болдог. Чи л арчаагүй байна. Өөртөө хайртай, байгаадаа сэтгэл хангалуун, жаргалтай байхыг чи өөрөө сонгохгүй байж гоншигноод байх юм.

  2. Q says:

    Өөрийгөө өрөвдөе гэвэл бусадтай харьцуул гэж байгаа ш дээ хэн бүхэн л тэгэж үзсэн байдаг муухай онцгүй шүү тэр мэдрэмж. Хүмүүс ийм сайхан байхад миний байж байгааг гээд л ёооох зарс хийсэн таагүй мэээдрэмж. Гэхдээ байна ш дээ наад харьцуулалт чинь энэ сайхан уужуу мөртлөө давчуу сайн муу хосолсон чиний бидний амьдралд ер падгүй, жоохон ю байж юун ч дарамтандаа орооцолдох дуртайн. САйхан залуухан бүсгүй минээ 23-т минээ онц сурлагатан минэээ онц сурдаггүй ч байж болно, чи 3 жилийн дараах өөрийгөө ямар байлгамаар байна тэрийгээ бод тэр хараал идсэн брэнд, төгс бие хаа хэнд хамаатайн наадхыг чинь хэн ч хийж чадна хүсвэл. эрүүл саруул өнөөдрийн нар тэнгэрийг харж байгаадаа л уг нь хүмүүс талархаад сурчих хэрэгтэй юм байгаан ш дээ бас хүмүүсийг хайрла, өөрийгөө хайрла чи сайхан залуухан байнаа бүсгүй минь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Гоншигнохоо болиод зүгээр хийж бүтээж эхэл, баян ч, ядуу ч бай бидэнд ноогдсон энэ амьдрал гэр бүлийг бид өөрсдөө л тордож өөд нь татаж чадна. Ингэж чадсан цагт чамд наад харьцуулалт чинь ямар тэнэг байсан нь тэр үед чамд толгойд чинь орж ирнэ хэхэ хөөрхийн бээ сайхан бүсгүйд амжилт аан нээрэн илүүдэл жинг бол хөдөлж ил арилгана ш дээ хөлсөө сайн гарга волейболын сургалтанд яв усанд сэл болохгүй бол гэртээ өдөр бүр 20 мин дасгал хий гэх мэт таргалалтыг хөдөлж байж л арилгамой

  3. Ooo says:

    Huneer huvtsas hunar avahuulah deereee tulaagui bna gechiheed yun complain hiigeed bgaa yum. Esvel yu ch umssun zohidoggui bllohoor brand umsmuur bna gej gonshignood bgaa yum uu. Altan shaahai umssun ch atsan maiga ni heveeree gej medeh uu. Chi bol zugeer ataarhuu muu ohin bna. Uneheer hund amidraltai, tegsen ch amidraliin tuluu temtsej bgaa humuust hamaarahgui yum bna.

  4. name says:

    surguulia tugsuud gaigui ajild orood amidral chn uur boliishd shudee zuuh l heregtei

  5. Данзан says:

    Ишш миний дүү 2уулаа төстэй л тавилантай юм бна. Би ч гэсэн ядарсан мөнгөгүй өнчин өрөөсөн л амьтан бсан. Харин биеийн тамир спортоор хичээллэдэг бсан болохоор бие хаа минь сайн амьтан хүнд бол дээрэлхүүлж үзээгүй ээ. Сургуулиа төгсөөд зөв засаглалтай зөв компанид 3-5 жил ажиллаж туршлага хуримлуулаад дараа нь хувийнхаа бизнесийг эрхлээрэй. Өөрөө мөнгө олоод эхлэх үед тэр дээрэлхүү гарууд чамд атаархаад үхэж эхлэнэ. Төрд орж ажиллаж хайран сайхан залуу нас цаг заваа битгий дэмий үрээрэй! Яарч адгаж болохгүй, бүх юм явах ёстой замаараа л явдаг юм. Аан бас хангалттай мөнгө олдог найдвартай бизнестэй болох хүртэлээ ах дүү аав ээждээ туслаад ч хэрэггүй шүү. Олсон хэдээ тэдэнд зарцуулаад байвал өсөж өндийхөд чинь гай болно. Яахав жоохон муу нэртэй л болдог юм. Ер нь бол товчоор хэлэхэд тэдэнд атаархаж уурлаж энэ нийгмийн тогтолцоог харааж зүхэж байхаар, нийгэмдээ тохируулж амьдар, арга олдоно. Одооноос өөрийгөө өөрчил энэ нийгмийг үзэн ядаад хэрэггүй бас өөр шигээ бодолтой хүмүүстэй битгий найзлаарай. Тийм найз нар чамайг яг энэ гомдсон гоншигносон байдлаас чинь гаргахгүй хэвээр чинь байлгаад л бна.
    Манайдаа мундаг бизнесмен баян хүмүүс дунд хүүхэд насаа яг чам шиг өнгөрүүлсэн хүмүүс зөндөө байгаа. Тийм болохоор баян хүмүүсийг бас битгий үзэн ядаарай. Эсрэгээрээ тэднийг хүндэтгэж яваарай. Одооноос хандлагаа өөрчилдөө миний дүү!!!

  6. Bro says:

    Busdiin yu gej khelhiig buu too chi odiig hurtel ooriinkhooroo yvj irsen shuudee. Tgeed uhaan zarj amidraarai

  7. Зүгээр дээ, охин минь. Ухаантай байна гэдэг л хамгийн том боломж юм шүү. Үүнээс гадна бас чөлөөт цагаараа Фитнест явж үзэх хэрэгтэй шүү. Охид эмэгтэйчүүдийн бие хаа эрс өөрчлөгдөж өөртөө итгэх итгэл сайтай болдог юм байна лээ. Мөн дээр нь тэнд олон найз нөхөдтэй болох байх. Ер нь л ганцаардал гэдэг их хэцүү. Би эрэгтэй, 90ээд оны залуу. Уг нь царай зүс ч сайтай гж боддог. Өмнө нь олон хүмүүс л намайг царайлаг залуу гэдэг байсан. Одоо гэсэн зарим эмэгтэй хүн яасан царайлаг залуу вэ гэж хэлэхээр би өөрөөсөө ичээд сэтгэл гутарчхаад байдаг. Энэ нь миний өөртөө итгэлгүй гутранги байдалтай л холбоотой байх даа. Үүний хамгийн гол шалтгаан бол хүүхэд насны дурсамж маань тийм ч таатай биш хүнд хэцүү өнгөрснөөс болж нэг ёсондоо далд хэлбэрийн сэтгэл гутралд өртсөнөөс л болоод байдгийг ойлгодог. Үүнээсээ ангижрахыг хичээдэг боловч заримдаа маш их шантардаг. Үеийн залуус маань бараг ихэнх нь л найз охин, эхнэр, гэр бүлтэй болчихсон харагддаг болохоор заримдаа их гутардаг. Өдийг хүртэл насандаа бараг ганц ч удаа гоё үерхэж үзээгүй болохоор… Найз охинтой болж үерхэх энэ тэр асуудал бол одоогоор зүгээр л хоосон мөрөөдөл шиг санагдаж гутардаг. Дээр нь бас аав ээж байхгүй, айлын ганц болохоор хатуу хорвоод аргагүй ганцаардаж, зовлонг сөрөхийг хичээн явна даа. Чи сургууль соёлд суралцдаг, хичээл номдоо сайн эрдэмтэй охин байна аа. Тиймээс битгий өөрийгөө буруутгаарай. Оюунлаг ухаантай хүн болно гэдэг л хамгийн сайхан. Мөн сэтгэл санаагаа тайван хүлээцтай байлгахын тулд бясалгалд явбал их сайн шүү. Тэр Випашяна гээд бясалгалын төв их сайн гэж сонссон. Бие сэтгэлээ хамтад нь хөгжүүлж өөрчлөхийг бодоорой.

  8. бат says:

    ер нь чи их уйлдаг байхаа уйлдаг хүмүүсийн бие өвчлөмтгий, таргалалттай байдаг юм миний мэдэхийн бүх л уйлдаг хүмүүс ямар нэг өвчинтэй байдаг харин уйлдаггүй хүмүүсийх нь бүгдийхэн бие зүгээр чи өөрөө эргэн тойрноо сайн ажиглаад үзээрэй дэ. Туряа гэвэл эхлээд уйлахаа зогсоох хэрэгтэй шүү сэтгэл санаа чинь дагаад сайхан болчихно гомдлохоо ч болино уйлдаг хүмүүс их гомдоллож ярьдаг болчдын байнлээ өөрт байхгүй зүйлээ боддог бусдын илүү зүйлрүү их атаархаж хардаг болчихдог бас зан ааш нь ёстой муухай болчдын байнлээ уйлхаа л зогсоох хэрэгтэй. Уйлах биш уучлаж амьдрах хэрэгтэй шүү. Монголчууд цөөхүүлээ хэрнээ дэлхийг байлдан дагуулж байсан одоо оюун ухаанаараа гайхагдаж байгаа ард түмэн эртнээсээ л уйлахыг цээрлэж ирсэн зүгээрчгүй зохиогоод ярьчаагүй юм билээ шүү уйлж л болддоггүй юм билээ.

  9. Uulee says:

    Tetgelegee nuutsaldag ntr ch geh shig. Uu huurhii geed bsan chin yu ch uzeegui muu sanaatai ataarhuu ohin bsan bnsht. Yawj gaduur yawj hun amitantai nuhurluj amid hariltsaand oroo hooe. Iim muu sanaatai amidrana gej yu bhaw. Uneniig l helii ter bayn brand umsuj zuudeg geed bgaa ohiduud chin chamaasaa iluu yum bodoj setgej hund saihan setgel gargaj, humuustei naizalj nuhurluj, amidrald az jargaltai yawaa shuu. Mungu dagaad setgelgee hurtel uurchlugddiin. Chi hunii zuwluguug huleej awj heregjuulj chadahuuuu?? Bi law ergelzej baina. Uuriinhuuruu l zutgeh hun bnadaa

    • Uulee says:

      Chi tegej yawj bgaal ogtsom turaal goy ajild orool az jargaltai bolno gej bodood bh shig baina. Amidral bol kino bish shuu. Uurchlultiig bagaas ehluuleed amidral aajmaar uurchlugduj yawna. Uurchlult yunaas ehlehuu geheer chinii naad ataarhuu zangaa bolihoos chin l ehlenedee huuhdee

  10. Долоо says:

    Манай улс бараг кастын системтэй улс. Тэглээ өнөөдөр гайгүй яваа нь ч ядруу яваа нь ч дүрдээ итгэсэн хохирогч болно. Заавал бүх хүнээр хүндлүүлэх албагүй, энэ бас цөөн хүнтэй нүүдэлчин монголчуудын синдром.

  11. Даваасүрэн даажаа says:

    Брэнд л өмсмөөр бгаан биздээ хахахаа үнэн тэнэг дээр нь хэрүүлч хүүхэн бэ

    • Ooo says:

      Daajaa yostoi anh udaa taalagdav. Ovoo stress depression eesee garaad hun turhunduu orj bna uu

  12. G says:

    Chi uuruu brand hereglej uzeegui bolohooroo teruund het ach holbogdol ugdug ulunduu zantain bishw.

    Uzen yadalt uuriig chini l gemteene.
    Hicheej zutgej bgd saijraad busdad iluu garahaar lag bolchuul neeh hun hund ad uzegdeed bhgui hundluulj hairlyulj surah bha.

    Iim har yar gsn hanilgaagui hajig zojig setgeciin emzegshil ihtei uls yer n uursudduu ch tuvugtei niigmiin eruul ed esuudiig ch gemteene

    • Захидлын эзэн says:

      Saihan setgeltei enerengui, zoolon yvahaar hun bolgon davrana, uhaalag, sanaatai, hersuu yvahaar hajig, muuhai l gene hha ugaas humuust sain ch bai muu ch bai adilhan bolhoor ooriinhooroo l yvj bgaad uhiydaa gej ahhh.

      • Get on your feet says:

        yag tegdeg shvv, byalduuch, bugs doloogchid hamgiin ayultai bdg, tiim nohduudaas bolgoomjilj yavaarai. uurtei chin yarisaniig busdad davsalj hachirlaad hov zuuj aya tal zasdag uhruud ch ih bii, tiim nohod ( nuhud bish) ayultai.

  13. Zochin says:

    Mundag ohin bna amjilt busad yu geh hamaagui zugeerl uragshaa!

  14. zaluu says:

    Moogii үнэн хэлжээ.

  15. Mogi says:

    Чиний энэ балай яриа секс ийн сайтанд ямар хамаа бна тэгээд. Бүгд ямар нэг бдлаар амьд бна. Чинийх сонин биш, ал бомбоотой хамаагүй бол бүү бич.

    • guy says:

      bomboog chin barij uzie

    • Захидлын эзэн says:

      Анх бичсэн постныхоо доор комментоор хариулж бичсэнийг энэ сайтын админ тэр постны доорхи миний комментийг устгаад пост болгож оруулсан байна. Уншихгүй бол алгасаж болношд хө!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.