Миний тэвчээр хаа хүрч дуусахыг би өөрөө ч мэдэхгүй юм

Сайн байна уу, нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би одоо 28-тай 1 ой гарантай охинтой. Ээжээсээ 3-лаа 2 эрэгтэй дүүтэй. Учир юу вэ гэхээр манай нөхөр надаас хэдэн насаар ах хүн байдаг, ааш зангийн хувьд хурц цочир ааштай ер нь юм бүхнийг яг өөрийнхөөрөө байлгах гээд байдаг. Нэг уурлахаараа удмаар чинь ална хядна гээд л орилж чарлах юм. 2 дүүг маань үзэхгүй юм. 2 дүүг чинь ална гээд л хэцүү юм аа.

Манай ихэнх хамаатнуудтай хэрэлдсэн манайхан ч одоо бараг бүгд дургүй болсон болохоор дунд нь би зовчих юмаа. Энд нөхөр танайхан тэглээ гээд л тэнд танай нөхөр гээд л бие биенээ үзэхгүй. Ээж маань өөд болсон, амьд сэрүүнд нь бас урдаас нь хэрэлдээд байдаг байсан. Одоо намайг эхийнхээ толгойг идсэн гээд л хэлэхгүй нэгээр хэлэх юм, би яах ёстой вэ?

Төрөөд удаагүй байхад зодож хацар энэ тэрээс хазаж зоддог байлаа. Өөрөө эцэггүй өссөн болохоор охиныгоо бас эцэггүй өсгөж болохгүй гэж бодон бүх үйлдлийг тэвчиж өдий хүрсэн. Одоо ч тэвчсээр байна миний тэвчээр хаа хүрч дуусахыг би өөрөө ч мэдэхгүй юм. Нэг юм хэлэхээр хувьс гээд л уурлана. Би бүр яахаа мэдэхээ байлаа. Сэтгэлээ онгойлгоод ярих хүнгүй учир энд бичиж сууна. Та бүхэн зөвлөөч…

12 Comments

  1. Баагий says:

    ийм өөдгүй новшоос салаач ээ. Хууль дүрэм гэр бүлиын хүчирхийлэл хийвэл чадгийг үзүүл. Даварцан хар ярагчин бээ

  2. Зочин says:

    Шууд сал. Салахгүй янз бүр болоод байвал цагдаад өг. Дүү нарын чинь тэсвэр барагдаад гар хүрчих вий. Эсвэл дүү нарыг чинь янз бүр болгочих вий. Өөр гашуун зовлон хүсээгүй л бол хурдан сал. Ийм хөгийн амьтад өөрөөсөө хүч чадлаар бага хүмүүст л томроод байдаг. Хүч чадалтай хүний өөдөөс яаж ч чадахгүй. Өөрт нь юм хэлэхгүй байж байгаад шүүхэд салах өргөдөл өгчих.

  3. Mogi says:

    Битгий сал. Салвал үүнээс дээрдэхгүй амьдрал хүлээж бгаа. Зодуур, хэрүүлээс өөр зовлон хүлээж бдаг. Чиний бичсэн бүхэн үнэн бсан ч энэ бүхэн чи бгаа болхоор үүссэн, чамтай холбоотой зүйлс. Чамайг Ийм хэцүү хүн гэж бодсонгүй, ааш авираа багасгахгүй бол би явлаа гэж хамгийн сүүлд анхааруул. Чи эхний ээлжинд өөрчлөх оролдлого хийсэн юм уу. Нөхцөл бдлыг дүгнэн бодож юу хийсэн юм бэ. Асуудалд гарц бдаг чи хайсан уу. Төрөл бүрийн хүчтэй арга хэмжээ аваад эцсийн мөчид салдаг юм. Энд салахаас өөр юм мэддэггүй “их мэдэгчид” ийн үгэнд бүү авт. Дандаа салсан бүтэлгүйчүүд өмнөхөө муулж суудаг юм.

    • батаа says:

      zoduuraas iluu zovlon gj yu bhavdee. hun tevchij hairan zaluu nasaa uren gj yu bhav.

  4. Guru says:

    bichsen buhniig unen gej bodvol salahaas uur garts bhgui. setgel zuin huchirhiilel, bie mahbodiin huchirhiilel bgaa bololtoi. er ni iimerhuu aash aviriig tevchij bolohgui ee, nadtai ingej haritsahgui ee, chadahgui bol zailaarai gedeg gazar. aij bolohgui, heleh zuilee zorigtoi helj bai, uuruu ch ter huuhdee ch ter setgel sanaanii daramtand bailgah ni tiim ch huseh zuil bish. barimt seltee tsugluulaad, shuud salah talaas ni bod, salaad ochih gazraa hesegtee nuutsal, shuuheer salah asuudlaa shiiduuleh uedee ene hunees aij bnaa, bidnees hol bailgah, oirtuulahgui baih talaas ni shiidver gragaj ug gej hel. Tegehgui bol salsaniihaa daraa alahara shiidej magad

  5. Mr says:

    Салдаг газар даа. Ийм шалчигар гарууд амьдралд хань болохгүй. Өас салахаар чамайг алж байж сална гээд лай болно доо. Гэр бүлийн хүчирхийллээр шүүхэд өг. Хийсэн болгоныг нь баримтжуулаад бай. Ингэж л хууль ёсоор нь сал. Чамайг бол сэтгэл санааны хүчирхийлэлд оруулчжээ

  6. Tuka says:

    Chi odo yu yriad busdiig dagaad ergvv ym yriad bgam uuruu etseggvi ussun blhor ohinoo etsegtee usguh gj tesdegch gh shig iim ym yrij bga bol chi uuruu hulduu naad maldaa nvdvvljiihdaa taarsan hvvr bn gj bodloo uruwdmuur ym busdiig duuraij uuruu tm ussun hvvhdee tegmeergvi bn gsn balai bodlool haychih iim etsegtei bsnaas bgagvi ni dr tertee tergvi olon olon etsegteigee eleg bvten ussun ohiduud ynhan banzal buzar bolson ywjil bn gol ni hvvhdee hen bolgoj yaj hvmvvjvvleh we ter yma sain hii za tgd nylh hvvhedtei unchin uruusun ajilgvi bga blhor shuud salj ywad haachihaw ewiin olj tesj bgad ywahdaa beld yg odoonoos uuruu jhon unhiatai sergelen alsiig bdoj blda ewgvi vg helj haraasand uuchilarai umnuus jine uur hvrj bachimdaal ter shvv chi 28tai gher dvv nar jine hori garsan saihan zaluuchuud bga blgvi naad muu hogshin bandiasaa vhsend ni aidiin minii egchiig law hvrgen ah gua tgdeg bol bi tursagiin huulna pzda barahgvi bol mod chuluu yu bn zaawal bylba nvdej bj l salna da za tgd ohin ta 2too amjilt hvsey da

    • Aimariiiin says:

      Aimariin
      Amid , esen mend , eremdeg zeremdeg bolchoogui deeree sal!

      Tsagdaa, shuuh , shoron entert ni oruul. Iim araantanguudiig bugdiig ni niigemees tusgaarlah l heregtei

  7. dak says:

    yaaj iigeedl holdson deerdee neg bol chi neg odor tesreed naad hunee alna eswel gartni uhne shuu

  8. Хүү says:

    Холдох л хэрэгтэй дээ, 1 өдөр гарт нь үхнэ шүү, имй хүмүүжилгүй хмс засарна гэж бхгүй

  9. gg says:

    zailaaaach naad mahchingaasaaa, er buliin huchirhiileliin huuliar zodvol tsagdaad ug shuud 30 honog hurtel horichhno ahaiad dairval 90 honogoor hoirino gulug bolno sh ddd, baaaaas chin, tgdd naad novshooosooo sal iim durakuud hezeeee ch hun bolohgui,

  10. зочин says:

    Эцэггүй өссөн болохоор хүүхдээ эцэггүй байлгахгүй гэж гүрийнэ гэдэг чинь хамгийн тэнэг хэрэг. Ийм л бодлоос бол эмэгтэйчүүд балай араатны идэш болж амьдардаг. Эцэстээ юу ч тохиолдож болно. Хүүхэд эцэгтэй өсөхөөр л жаргалтай гэж хэн хэлээд байгаа юм. Харин ч ээжийг нь зоддог аавтай хүүхдүүд амьдын там эдэлж өсдөг юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.