Үр хүүхдээ сонс:
Тэдний сонирхлыг өөрийнхөөсөө илүүд тавь. Та архи, тамхи хэрэглэдэг бол одооноос муу зуршлаасаа салах том шалтгаан танд гарч иржээ гэсэн үг. Хэрэв та өөртөө анхаарал тавьж муу зуршлаасаа салж чадахгүй бол хойчид үр хүүхэд нь таны үгийг үл хүндэтгэж мэднэ.
Тэднийг хамгаал:
Аав байх хамгийн чухал тал бол хамгаалагч. Эрүүл, аюулгүй орчинд өсгөх нь таны үүрэг. Суудлын бүс тогтмол хэрэглэж хүүхэддээ үлгэр жишээ болж байх хэрэгтэй. Санхүүгийн хувьд ч мөн энэ хамаатай. Санхүүгийн баталгаатай байлгах тал дээр сайн аавууд үргэлж анхаардаг.
Тэдэнтэй цагийг өнгөрүүл:
Ихэвчлэн ажлаа тараад гэртээ харих үедээ аавууд ядардаг боловч ажлын өдрүүдэд үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цорын ганц боломж бидэнд олддог. Энэ цагаа ашиглан хүүхэдтэйгээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар ярилцаж цагийг үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй. Олон цагаа нойр, хоолоо хасаад хамт бай гэсэн үг биш. Багахан цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх нь хэн хэндээ тааламжтай байх болно. Эцсийн эцэст үр хүүхдүүд маань өсч том болоод биднийг орхиод амьдрал зохиож явах хүртэл тийм ч олон жилүүд байдаггүйг санаарай.
Тэднийг тэвэр:
Аавууд хайраа илэрхийлэхдээ үргэлж бэлэн байх ёстой. Үр хүүхдээ тэвэрч тэдэнд хайртай гэдгээ үргэлж мэдрүүлж байвал өөртөө итгэлтэй, сэргэлэн цовоо зангаа гээхгүй том болно.
Хамт тогло:
Телевиз үзэж буйдан дээр суухаа болиод хүүхэдтэйгээ гадаа гарч тогло. Тэдний юунд дуртайг нь олж мэдэж хамтдаа хөгжилтэй байх олон арга замуудыг эрэлхийлж нээ. Тэд аавтайгаа тоглох дуртай байдаг бөгөөд таны халамж түүнд үргэлж бодогдоно.
Гэргийдээ тусал:
Заримдаа эх хүний үр хүүхдээ асарч буй байдал нь зөвхөн эмэгтэй хүний л хийх ёстой ажил мэт санагдуулж болзошгүй. Иймд аавууд үүнд туслах хэрэгтэй. Тухайлбал, хүүхдийнхээ живхийг солих, хоолыг нь өгөх, усанд оруулах, шөнө сэрэх үед нь хүүхдээ бие дааж унтуулах гэх мэт. Үр хүүхдийнхээ өсч бойжих бүх үйл явцад нь гар бие оролцоорой. Ингэвэл таны гэр бүлийн уур амьсгал зөөлөн дулаан байж, гэргий тань уур уцааргүй байна.
Ном уншиж өг:
Хүүхдийн номнууд маш зугаатай. Тэдэнд ном уншиж сонирхолтой зүйлсийг хуваалцаж тэдний ертөнцийг бүтээхэд нь тусал. Хүүхэд байхдаа сонссон үлгэрээ тэд хэзээ ч мартахгүй.
Ээжтэй нь адил байр суурьтай бай:
Хүүхдийнхээ өмнө бүү маргалд. Эхнэрээ дэмж. Сайшааж бай. Энэ нь тэднийг эмэгтэй хүнийг хүндэлж хайрлах, ирээдүйд маш сайн эцэг эх болоход нь туслах чухал зан чанар байх болно.9. Өөртөө итгэлтэй байдлыг заа.Хийж буй зөв үйлдлүүдийг нь магтаж урамшуулж бай. Сайн зан чанаруудыг нь өөрт нь хэлж сайшааж байх нь чухал. Тэднийг сонс, ямар үнэ цэнэтэй болохыг нь мэдрүүл. Урмыг нь хугалах асуудал гаргасан бол үр хүүхдээсээ уучлалт гуй. Энэ нь түүнд бууж өгч байгаа хэлбэр биш. Түүнийг буруу зүйл хийсэн бол бусдаас уучлалт гуйх хэрэгтэй гэсэн соёлд сургаж буй юм.
Мөнгө санхүүгийн тал дээр ойлголт өг:
Мэдээж нэг настай хүүхдэд мөнгө яриад суух тухай биш. Харин бага насанд нь таарсан мөнгө санхүүгийн тал дээр зөв ойлголтууд өгч байх хэрэгтэй. Мөнгөний үнэ цэнэ, хадгаламж, зорилгодоо хүрэхэд хуримтлал үүсгэх, зөв зарцуулах гэх мэт.
Өөртөө ч мөн цаг гарга:
Өөртөө анхаарал тавьж өөрийгөө хүндэлдэг бие хүн гэдгээ ч мэдэрч байх нь чухал. Заримдаа ганцаараа байх эсвэл найз нөхөдтэйгөө уулзах цагийг гаргаж байх хэрэгтэй. Заавал шоу цэнгээнд явж байж л чөлөөт цагаа өнгөрүүлдэг байж болохгүй. Тухайлбал, найзуудтайга нийлж ууланд алхах, саунд сууж алжаалаа тайлах гэх мэт. Эрүүл мэнддээ анхаарч зөв хооллох, дасгал хийх зэргүүдийг үргэлж хийж байх. Ач зээтэйгээ уулзахын тулд эрүүл байгаарай.
Ханийгаа хайрла:
Энэ бол 8-р зөвлөгөөтэй адилгүй. Хүүхэд тань хэрэв та хоёрыг харахгүй байсан үед ч гэсэн үргэлж эхнэртээ сайн хандах хэрэгтэй. Болзоонд урь, массаж хийж өг, ганцаараа байх ч хугацаа өгч янз бүрийн амралт төлөвлө, гадуур гарах үед гэрийн ажлыг хийж хүүхдээ харж байх, гэнэтийн бэлэг барих. Ээж хүн аз жаргалтай байвал үр хүүхэд ч мөн аз жаргалтай байх болно. Эцэст нь хэлэхэд ханийгаа бурмаар тэтгэхээр урмаар тэтгэж байгаарай.