Энэ сайтын байнгын уншигч байнаа. Би гадаадад сурдаг оюутан охин одоо 23 настай. Гэр бүлийн болон хамаатан садны эмэгтэйчүүд ихэнх нь эрт хүн амьтантай сууж нөхөр сүүдрийнхээ гарт орсон эмэгтэйчүүл байдаг гэх юмуу, сайнаар хэлвэл манайхны эмэгтэйчүүд ихэнх нь нөхрүүдтэйгээ эрт танилцаж зан зангаа мэдэлцсэн гэрийн сайн ээжүүд байдаг болохоор миний хувьд эхлээд хувь хүнээ хөгжүүлж эрдэм мэдлэг төдийгүй аялал, чөлөөт цаг завах өөрийнхөөрөө өнгөрөөж санхүүгийн эрх чөлөөнд хүрснийхээ дараа хүнтэй сууна гэж боддог.
Би өөрөө ерөнхийдөө нэг тийм эр хүн шиг намбатай, хэр баргийн үгийг өнгөрөөчихдөг тийм төрлийн залуучуудад татагддаг л даа. Тэгсэн өнгөрсөн жилээс хойш нэг Монгол залуу араас зогсолтгүй гүйгээд байгаа. Тэр залуу болохоор шоучин, амьдралын ямар ч зорилго, хүсэл мөрөөдөл байхгүй, өөрийгөө ч олоогүй тийм залуу байдаг. Найз нөхөд гэж их явдаг, жоохон ойртвол эцгийн эрхт ёсоо тулгах шинжтэй эмэгтэй хүнийг дарж доороо байлгахыг хүсдэг төрлийн хүн шиг санагдсан. Надад яг үнэндээ таалагддаггүй.
Гэхдээ л сэтгэл зүрхийг минь татах зүйл их хийдэг. Миний оюун ухаан болохоор дэмийдээ хэрэггүй гээд байгаа мөртлөө зүрх сэтгэл маань арай өөр юм хүсээд тэр залуу руу тэмүүлээд байх юм. Миний хувьд сурлага сайн, холын том зорилготой тэрнийхээ төлөө ч хичээж явж байгаа энгийн нэгэн охин. Би өөрөө болохоор энэ залуутай өмнө нь бичиж байсан зүгээр сайхан найзууд больё гэсэн арай л хурдан дотносоод байхаар нь айгаад зайгаа барьсан. Харилцаа гүнзгийрвэл би өөрөө тэр хүнд илүү хайртай болж цаадах залуу маань ашиглаад хаях янзны санагдсан. Тэгээд ч хичээл ихтэй болохоор хүн амьтантай ер нь үерхэх хүсэлгүй төгстөлөө өөрийгөө сайн хөгжүүлье гэж бодоод байна.
Би өөрөө амьдралд эхлээд хувь хүнээ хөгжүүлснийхээ дараа үерхэл энээ тэрээд анхаарах хэрэгтэй гэж боддог ч энэ залууг өгүүлээд бичихийг хүсээд байх юм. Бас гэр бүлийн хувьд асуудалтай учраас ер нь орой хүнтэй суухыг хүсдэг. Энэ залуутай үерхэлээ гэж бодоход хичээл хийх цаг эрс багасаж зорилгоосоо хазайх янзтай. Яаж энэ залуугаас сэтгэлээ татаж авах вэ? Ах эгч нар минь арвин туршлагаасаа хуваалцаарай…
17 Comments
Bi 30 garch yavaa hoorhon eghmed busgui: orchin uyiin trend amidarliin hev mayagtai ooroo buren baharhdag bas bayarllaa burhan min…olon zaluustai bolzoj bsn untaj bsn bol bish bolzoh bol sex bish shu…het hicheel nom gedeg zaluus amidral deeee mash gutranga setgeliin tenheegui bdg…harin naad showchin torliin zaluus amidrald hen yu heregteig tenegtej yavj bhdaa uhaarch bdgiig ooriinhoo amidarliinhaa turshlagaas shn torsoniihoo buynaar medddeg bolson..yms haragdaj bgaa shigee bish shu amidrald zaaval amjiltand hureh alba bhgui shu dee harin zugeer l amidarch uzeh heregtei …oshoo olon ym bichmeer bvch zalhuu hureed bga tul ingeed duusgalaaa…chi l harah hureenees hamaarnaaaaa
Als zamiig zorij bga bol
alag tsetsegiig shimten suudgui gj ugtei yumda.
tom moroodoltei bol zamd taarsan zuild geegsej uldej l bllohguide
Баярлалаа, гоё ишлэл байна.
эрэгтэй эмэгтэй хүмүүс л болсон хойно араас чинь гүйгээд байхаар ямар ч реакц үзүүлэхгүй бна гэж бхгүй шүү дээ. Чи өөрөө ийм ухаантай юм чинь доторх зарчимаа алдахгүйгээр зүгээр л харьцаад үзвэл яасан юм. Тэр чинь тэгээд үнэхээр л хандтай бдг бол хаа нэгтээ гээгдэхгүй араас чинь яваад л бна, эсвэл замын голд хаягдана шүү дээ. Гэр бүлийнхний чинь асуудал чамд бас яг ижилхэн тохиолдоно гэсэн хууль бхгүй шүү дээ.
Би ч одоо юу хэлэхэв. Учир нь би өөрөө яг чам шиг боддог залуу байна. Насны хувьд би 25-тай удахгүй бас гадагшаа гарч сурна. Одоо хүртэл хүнтэй үерхэж байгаагүй. Магадгүй nerd бас интроверт талдаа байхаар охидууд намайг тоодоггүй юу эсвэл би өөрөө охидуудын хойноос гүйдэггүй юу ямартай ч хүнтэй үерхэж байгаагүй. Гэхдээ миний хувьд манай залуус хүнтэй суугаад хайр дурлал ярьж явахаас илүү өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж хүсдэг. Тэгэхгүй юу юуны духанд хүрэлгүй хүнтэй суугаад хүүхэд гаргаад хөгжих ч боломжгүй болж зогсдог. Яг өөр шиг чинь бодолтой охинтой ирээдүйд учрах байхаа л гэж найддаг. Гэхдээ ёстой дээр сэтгэгдэл шиг тийм ижил эр эм нийлэхээсээ илүүтэй хувь тавилангийн эрхээр зөрөлдөөд байдаг шиг санагддаг.
Ugaas sain ohin sain zaluu 2 uchrah tavilangui. Em ni muud, Er ni ch muud tatagddag sereldee zahiragddag suguud. Nisvanisiinhaa erheer yaviishoo hahaha.
Ugaas edr hha. Baingiin tiim amidral ch gej bas yu baihavdee. Ooriinhoo hureend setgeh yumdaa.
naad ergvv dagzaa ambaardaad hoogod yavulach yadin chamaig muuhai aahstai yu l gej bodvol bodog gol n ter ergvvg dahij oirtohgvi l bolgoh hergtei
23 нас, ид сурч боловсордог үе, найз залуу, үерхэл тэртээ тэргүй олдоно, би бас гадаадад байдаг залуу байна, гэхдээ чамаас ах. Хүсвэл 2ла майл-р харьцаж байя, зүгээр нь сонин сайхнаа хуваалцах гэж. 2ла нэг улсад байдаггүй л байлгүй.
Миний Майл mademoiselle.danglar@gmail.com
yatoi demii shu ohin min.Bi naadhig chn tuulaad yvj bga ohin bn.ardas jil guij guij guij avj suuchad odo jinhene bi er hun gsn ynztai laglaisn ym l gert suudg bi bs gadaadad bdg yooy ystoi demii shu sursn ni l dr
zurhee bish tolgoigoo dagaarai.
Тийм арчаагүй шоучдаас салж чадах юу байсын. Ямар ч бүсгүй хүн араас нь гүйгээд байгаа залууд дасч хууртдаг нь та нарын хамгийн тэнэг зан. Үүнийг хатуу санаж ав. Нүдний чинь өмнө бөртөлзөөд байх тусам чи дасч тэнэгтэнэ. Тэнэг биш гэдэгтээ итгэлтэй байгаа бол өөрийн амьдралын зорилгодоо л зүтгэ. Сурч байгаагаасаа илүү зүйл унш, гүнзгийрүүлж сонирх. Ганцаардал мэдрэгдэж эмоорох ганцхан л агшинг наад новшийн шоучид чинь тултал нь ашиглаж амьдралд чинь засрашгүй толбо үлдээдэг юм шүү.
Pubg сураад хичээлээс бусад үед тоглоод хэвтчихвэл тэрнийг санахгүй.
Хаха гоё арга бна
em hun ch tegeed zovlon ruugaa temuuldeg amitan doo, zaa er ni ch gesen yalgaagui
setgel zahiragdahguilde zgr uulzaj uchiraal ooriin chuhal gol zuilde unench hiigeed ywj bhgui yu gol ni jiremsenees hamgaalaarai, shuud boli ghgui harin ch zaluu hun bnda olon ym bitgii urguulj bodood bai uchirgui gerleh gj bga bish zunduu zaluustai uulzaj uchirj oort ymar hun tohirohoo medeh heregteishd tgd surguulia sn togsooroi oor ym bhguie
tarhindaa l itge,iim zaluu zovoonuu gehees jargaahgui,ehendee jargaah ch suuldee hi gar hol ni bolno tged salna,hamag nerve ed esee baraad duusna