Эрчүүд ажилд дарагдахаар ийм болчихдог юм уу?

Сайн байцгаана уу, би нь зөвөлгөө авах гэсэн юм. Нөхөр бид хоёр 2 талаасаа нэг нэг охинтой нийлсэн, тэгээд дундаасаа бас нэг хөөрхөн охинтой болсон, нөхрийн маань охин бидэнтэй хамт амьдардаггүй л дээ (хөдөө ээжтэйгээ амьдардаг, уулздаггүй, ярьдаггүй) нөхөр маань хүн л болсон хойно охиноо их санадаг заримдаа аав охины тухай кино гарахаар нүдэнд нь нулимс цийлэгнээд сууж байдаг би их өрөвддөг ойлгодог тиймдээ ч тэтгэлгийг нь сар болгон таслалгүй өгч тэмдэглэлт баяруудаар өөрийн охин шигээ санаж бэлэг сэлт бэлдэж өгөөд л явуулдаг хэдий уулздаггүй ч гэсэн нэг ч удаа хүний хүүхэд гэж бодолгүй 3-н охинтой л гэж ярьж тоглоом хувцас авсан ч 3-г авдаг.

Хамгийн гол асуудал нь би одоо 3 сартай жирэмсэн нөхөр маань 6 сарын өмнө тушаал дэвшиж одоо толгой өндийх ч завгүй ажиллаж өдөр утсаар ярьж мсж бичих нь багасаж нөгөө хайр халамж бэлгийн харьцаа бол халтуур болж болзоо молзоо ч мартагдсан (энийгээ ядраад сэтгэл байвч бие хөдлөхгүй байна гээд л тайлбарладаг). Би уг нь ажилтай хажуугаар нь хоол ундтай цэвэр цэмцгэр байлгаж эхнэр ээжийн үүргээ сайн биелүүлж байгаа, бас том охиноо ерөөсөө тоохоо байж гадаа тоглоод ороод ирэхэд нь хаагуур тэнэв нтр гээд л (7 настай) ааваа гээд эрхлэх гэхээр дандаа шүүмжилж нэг л онцгүй харьцаад байгаа охин минь ч мэдрээд их хэцүү байгаа нь надад хүртэл мэдрэгдэж аав муухай дүүд л хайртай гээд гомддог.

Ядаж байхад би жирэмсэн болоод ч тэрүү хайр халамж анхаарал их хүснэ гомдоллоно тэгээд бүр хэрүүл үүсдэг болж сүүлийн 3 сар байнга хэрэлддэг болоод байна. Би бүр хүүхдээ авахуулаад салаад 2 охинтойгоо сэтгэл амар амьдардаг ч юм билүү гээд эмнэлэг хүртэл орж үзсэн. Манай нөхөр их романтик халамжтай сайн хүн байсан, бидний амьдрал утгагүй болоод байна гэж зөндөө л ярилцах гэж үзсэн бүтэлтэй зүйл байгаагүй ярилцаад гайгүй эвлэрээд учраа олно маргааш нь бүх зүйл давтагдаад л хэрүүл үүснэ яг л нөхөр маань бидэнтэй хүчээр амьдраад байгаа мэт. Надад зөвлөөч би жаахан хямраад хэт эмзэглээд байна уу? Эсвэл нөхрийн маань сэтгэл хөрсөн үү? Нөхөр маань яагаад ийм байгаад байгаа юм бол? Эрэгтэй хүмүүс ажилд дарагдахаар ийм болчихдог юм уу?

4 Comments

  1. Mogi says:

    Тушаал ахиж томроод бие ээ тоож их зан сууж занхайж бгаа нь тэр. Тэрнээс ямарч их ажил блаа үнэндээ тэгтлээ ядарч сүйд болох ч үгүй, тэгж хэлж бвал шалтаг. Чамайг үнэндээ чамлаж бгаа нь тэр. Эр хүн томрохоороо унаа, байр, авгай 3 аа сольдог. Монголын бүх баячууд сольсон.

  2. Харш says:

    Амьдрах арга бүтэлгүйтээд юмс санасанаар болохгүй, эс бөгөөс уруудах үнэр ханхалж амь тавин тэмцэж бхад юун нялуурах. Харин урам итгэлий нь сэргээж, мориор бол ташуурд. Дампуурвал хүссэн хүсээгүй та 2 салж залуу өөрийн гсэн гэртээ харина

  3. Mr says:

    Заримдаа эрэгтэй хүн ар гэр амьдрал гээд хажуудахаа санаатай бишээр умартах юм бн шдээ. Чи тэрийг нь буруугаар ойлгоод эвгүй аашлаад байвал харилцаагаа нураахын л нэмэр дээ. Чи ажилгүй дээр нь гэрээ авч явах гээд шинэ ажилдаа зүтгээд явж бхад нь. Яадаг ч бсан хэрүүл хэрүүлээр л төгсдөг. Хэн ухаантай нь буулт хийж нөгөөдхөө авч явнаа.

  4. Lol says:

    chi het zalhaagaad bgaa yum bish uu? emegtei l bol emzeg bdg, jiremsen bolohooroo emzeg boldog geed uuriiguu zuvtguh arga haigaad bna, chi! ohin ni tusdaa amidardag bol neg neg ohintoi niilsen gehgui ee. Ter chamtai gantsaaraa nillsen bna. er ni tegeed uuriig chin huuhedtei gehguigeer gerlesen baihad ingeed uu sev ereed baij bolohgui bhaa. huuhedtei huuhentei gerlevel ers ni dandaa iim asuudald oroh yum. Tiimees chi odoo uu sev erehee boli, namaig huuhedtei gehguigeer gerlesen yum shvv mini hani gh meteer eyereg talaas ni bodood, chi salnaa gevel nuhur chin hohiroh ni yu l bol, huuhed chin hetsuudeh bhdaa, salnaa gej ailgah gevel tiim zuil aih er odoo bhgui eee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.