Яагаад миний дугаарыг блок хийв…

Сайн байна уу? Би 20 настай, 9 сартай сайхан охинтой, манай нөхөр надаас 4 ах, бид 2 энэ жилийн 3 сараас хойш хамтдаа тогтож байсангүй. Эхлээд нөхөр маань хөдөө ажлаар явсан, ирээд төрсөн нутагтаа нагац ахынхаа ажилд туслаад /тэр ах нь нэр дэвшсэн/ сонгуулийн ажил энээ тэрээ гэсээр саяхан л буцаад хамт байна. Одоо бараг хамт байгаад гэх юм уу 5, 6 л хонож байна.

Өчигдөр нөхөртэйгөө нэг л санаа нийлэхгүй таарамжгүй байдалд орцгоочихсон, өглөө ажилдаа явахдаа цүнхтэй хувцас хамаг юмаа л аваад явсан. Ер нь л хувцсаа байнга л машиндаа авч явдаг. Өдөр чат бичээд онжавуудтайгаа гарлаа гэхээр нь тэгээ ирнэ биз дээ гэсэн чинь согтуу оруулах юм уу гэхэд нь ирнэ л биз дээ яав л гэж гээд холбоо тасарсан.

Орой 12 үед залгахад миний дугаарыг блок хийчихсэн өөр дугаараас залгахад зүгээр утсаа авсан. Хаана байгаа юм гэсэн чинь ууж л байна гээд тасласан, хоолойг нь сонсоход уусан байдалтай сонсогдоогүй. Би одоо өөрийнхөө гэрт, гэрийнхэнтэйгээ байгаа болно. Мөн өмнө нь найзуудтайгаа гарч уулзахад нь уурлаж барьдаг байсан болохоор эр хүн хааяа ч гэсэн гарч, орж байг л дээ гээд тоохгүй юм шиг орхих болсон, яасан дээр вэ? Би нэг л итгэлгүй байна, яагаад миний дугаарыг блок хийв гэж бодогдоод байдаг яах уу?

4 Comments

  1. 17 says:

    nileen zaluuhandaa huuhedtei bolj dee hunee sain tanij suuhguide. Odoo negent huuhedtei boltson yum chine salah hetsuu tsaashdaa amidrah hetsuu gg.Uul ni zaluu nasan deeree huntei uyrhej bailaa gej bodohod hamgaalaltaa sain heregleed hunee sain tanij bgaad bolku bol salaad uur huntei uyrhehed yahavde tegehgui daraa ni yaahaa medku hetsuu baidald oroh ym.

  2. аа says:

    уул нь та 2ын хүүхэд биздээ, нээрээ л сэтгэлгүй байна. Өөр хүнтэй уулздаг болчихсон юм болвуу. Тэрийг нь сайн ажиглаад үзэхгүй юу

  3. хавар says:

    сэтгэлгүй л залуу бндаа

    • 35tai emegtei says:

      Yostoi guriij chadval ayamdaa hureed irne. Araas ni huuy haay gevel zugtana

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.