Хоёр эмэгтэй тутмын нэгд үтрээний хуурайшилттай байдаг гэж судлаачид тогтоосон байна. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг…
Анагаах ухаанд үтрээний чийгшилт байхгүй байхыг үтрээний хатангиршил гэж нэрлэдэг. Түүний шинж тэмдэг нь зөвхөн хуурайшаад зогсохгүй загтнах, хорсох, бэлгийн харьцаанд орох үед бага зэрэг цус гарах, шээс алдах зэрэг байдаг. Энэ таагүй байдлын шалтгаан нь ихэвчлэн дааврын тэнцвэр алдагдалтай холбоотой үүсдэг.
Амьдрал дээр харахад эмэгтэйчүүдийн цэвэршилтийн нас тухайлбал 40-60 насанд ажиглагддаг. Энэ үед эмэгтэйчүүдийн үтрээг чийгшүүлж, хүчил шүлтийн тэнцвэр алдагдаж хэвийн хэмжээг зохицуулж байдаг эстроген даавар багасдаг. Эстроген багасахад үтрээний байгалийн хамгаалалт буурч, халдвар, бактери орох эрсдлийг нэмэгдүүлнэ. Үүнээс үүдэн үтрээний салст гэмтэж, бичил шарх үүсдэг.
Эстроген нь үтрээнээс гадна шээсний сүв, давсагт нөлөөлдөг. Шээсний сүв нь үтрээтэй ойр байрладаг бөгөөд нимгэн тул улмаар нян, мөөгөнцөр үтрээ руу нэвтрэх боломжтой болдог. Зарим эмэгтэйчүүдийн бөөр-шээсний замын халдвар өвчнөөр ойр ойрхон өвдөж, шээрэнгэ болдог.