Өөрт нь хэлж чадахгүй болохоор энд захидал бичлээ

Сайн байна уу? Би одоо 21 настай эмэгтэй. Хэдэн сарын өмнө 1 залуутай танилцсан юм л даа. Тэр хүн минь 32-той эхнэр 1 охинтой ажил амьдрал нь тогтсон сайхан ч биш муухай ч биш залуу, гэхдээ надад маш их халамж анхаарал тавьдаг байсан. Анх надтай унтах гэж л холбоо тогтоосон л доо би гэхдээ тийм юм хүсдэггүй болохоор зүгээр энгийнээр сэтгэлээ хуваалцаж харьцдаг байя гэж тохирсон юм. Тийм байдлаар 7-8-н сар харьцахад би тэр хүнд хайртай болчихсон байсан. Тэр ч гэсэн надад хайртай гэж хэлдэг, их эрхлүүлдэг, халамжилдаг байсан.

Эхэндээ эхнэртэйгээ секс таардаггүй болхоор тэгж гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэж ярьдаг байсан ч сүүлдээ эхнэртэйгээ зан ааш амьдрах байдлаараа ч сэтгэлээрээ ч нэг гэрт байж чадахаа байсан гэж ярьдаг болсон, тэгээд охиноо өөр дээрээ авчихвал би чамтай хамт баймаар байна гэж ярьдаг болсон, би маш их хайртай байсан болохоор их баярладаг байсан тэр үгсүүдэд нь…

Даанч эрчүүд бүгд адилхан байдаг юм байна, сарын өмнө тэр хүн надад нэг л өглөө баяртай ч гэж хэлэлгүй алга болчихсон, би ч хүүе хаая гэж яваагүй ээ. Хэдхэн сар ч гэсэн надад халамж мэдрүүлж хэцүү үеийг минь хуваалцдаг байсан чамд талархах гэсэн юмаа. Өөрт нь хэлж чадахгүй болохоор энд захидал бичлээ. Бид 2-т секс хийсэн нэг ч удаа байгаагүй болохоор муу муухай үг хэрэггүй болно ?

6 Comments

  1. зам says:

    Хэрэв ганц бие л бол хэзээ ч гэр бултэй хунтэй буу яв, хэзээ ч чамайг чи тэр хуницг хайрласан шиг хайрлахгуй. Энэ бол ганц бие хуний бичигдээгуй алтан дурэм байдаг. Хайрыг мэдрэхийг хусвэл ганц бие хунийг сонго гэдгийн

  2. uka says:

    xxa ymar mdrel muutain be neg ch untaagv halamjildag bsn erhlvvldeg hvvhdee awaad cham deer ochino ghd ni bayrlasan ntr chi l bolj bwal busdiin amidral chmad bvvr ymar ch hamaagvi bhnee yst mal hvnii nuhurt bawuulaad gvidliin hvvhen baihdaa taarsin tgsenee 21tei geshsh hicheel nomoo hii hooy ooriigoo hogjvvl yuun ailiin nuhur ergvvleh vyiinhen chin toohgv baisiimuu haasheen

  3. Hi says:

    Ene ohintoi uchirsan shg ah hun sonirhdg ohin bnaldaa 21tei ghde sexiin hariltsaa bus yriltsdag neg tiim ahtai blmoor bn yriltsahiig husvel tme9878@gmail.com

  4. baaska198506@yahoo.com says:

    bicheerei beauty,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.