5 төгрөг хараад жинхэнэ ааш нь илэрчихвүү?

Сайн байна уу, Нөхөр бид 2 хэдэн насны зөрүүтэй л дээ. Анх 4 жилийн өмнө нөхөр юу юу ч үгүй айл айл хэсэж амьдардаг, тогтсон гэр оронгүй (хойд аавтайгаа таардаггүй) бас бус хүүхнүүдэд дурладаг ч орон байргүй, за тэгээд архи дарс болж өгвөл уучихдаг энэ тэрээс нь болоод тоодоггүй байсан юм билээ.

Уг нь бол нуруу туруутай, спортлог залуу. Даанч эм хошуутай шалчиганасан, хэрүүлч заргач гэгддэг нөхөр. Гол асуудал юу гэхээр анх бид 2 учрахдаа чемодантай хувцастай л хүмүүс байсан. Би яахав тогтсон ажилтай, нийгэмд байр суурьтай нэгэн. Тэгээд ажлын газраасаа мөнгө зээлж машин аваад унаатай боллоо. Нөхөр машинаараа таксинд яваад, дараа нь би бас цалингийн зээл аваад 1 бизнес эхэлсэн нь одоо ч амжилттай яваа.

За тэгээд удалгүй би төрөөд хүүтэй болоод 6-хан сартай байхад надад ажлын санал ирээд тэр байгууллагаас байрны урьдчилгаа надад өгөөд манайх гэдэг айл өөрийн гэсэн орон сууцтай болов оо. Гэтэл нөхөр маань зав л гарвал худлаа үнэн ярьж, ууж идэж, гадуур зугаа цэнгэл тоглоом хөөцөлдөх нь ихдээд ёстой л нөгөө 5 төгрөг хараад жинхэнэ ааш нь илэрлээ дээ.

Юм л бол би тоглох ёстой, ууж идэж явах ёстой гэж биеэ өмөөрч хэрэлдээд. Ар гэр эхнэр хүүхдэдээ зав гаргахгүй. Зүгээр 1 шөнө ирж унтдаг, өглөө босоод явдаг. Би та нарыг тэжээж байна гэж хэрэлддэг. Аа бас өөрөөсөө эгч Солонгост байдаг хүүхэн рүү чат бичээд, утасны дугаараа өгөлцөөд, тэрнийг нь хэлэхээр би ямар уулзсан юмуу энэ тэр гэж хэрэлдээд…

Жирэмсэн байхад ч янз бүрийн хүүхнүүд рүү найзын хүсэлт явуулаад зураг хөргөн дээр нь зүрх дараад хэрүүл болдог байв. Үүнээс хойш би гэдэг хүн ам л нээвэл энэ хүнтэй маргачих гээд, даамжирвал хэрэлдээд байх боллоо. Нөгөө их хайр хүндлэл хаачсан юм бүү мэд. Одоо би яавал дээр вэ? Зөвлөөч та нар минь…

9 Comments

  1. owl says:

    гадуур зугаа цэнгэл хөөцөлдөхөөс илүү чамтай л гэртээ л сайхан байж баймаар санагдтал нь байх хэрэгтэй. тийм байсан ч гараад байвал та 2 тохирохгүй байна гэсэн үг

    • Ник says:

      Лай лай. Хар юмыг бас хажуудаа байлгах гж. Зайлаал гадуур хол л бвал болоо

  2. бөаөбыа says:

    …юу юу ч үгүй айл айл хэсэж амьдардаг, тогтсон гэр оронгүй (хойд аавтайгаа таардаггүй) бас бус хүүхнүүдэд дурладаг ч орон байргүй, за тэгээд архи дарс болж өгвөл уучихдаг, Даанч эм хошуутай шалчиганасан, хэрүүлч заргач….

    чи өөрийгөө лаг мундаг гээд, нөхрөө байнга доош нь хийж харьцдаг бололтой, бас элдэв бөгс бөөрний хэрүүл хийж, элдэв янзаар доромжилдог байх. Чи муу муухай гэж үргэлж дараад, доромжлоод байвал эр хүн улам л гөжиж, дордоно уу гэхээс сайжирдаггүй юм. Харин ч хүүхэд шиг аятайхан панаалдаад, хөөргөөд, онгироогоод л зөв тийш нь чиглүүлээд ч жинхэнэ эр хүнийг би болгоно доо. Эр нөхрийг хошгоруулж, амьдралаа авч явдаг, гэр бүлээ хамгаалж, халамжилдаг болгохыг чинь л эм хүний хатан ухаан гэж байгаа юм шүү дээ, түүнээс биш би мундаг, эр хүнээр дутахгүй амьдралаа аваад явчихна, чи зайл, хэрэггүй, нэмэргүй амьтан гээд л байвал хэн хичээх вэ дээ…

  3. Mogi says:

    Эрхэм хүндэт бүсгүй минь, эр нөхөртэйгөө аль болох бүү хэрэлд. Эв зүйгээ олж ухаан зарж, алсуур нь залж бай, тэвчихээс аргагүй юм их тохиолдоно. Өөрийн болон тэрний хөрөнгөний талаар битгий дурс, ийм үзэл хүний дургүйг л хүргэнэ. Салах тухай бодох ч хэрэггүй, жаахан л бодчихвол улам нэмэгдэнэ. Эцсийн эцэст тэсэж үлдсэн нь амьдралаа авч үлддэг. Хэрүүл ихсэвээс сэтгэл хөрөх аюултай тул үзээгүй сонсоогүй юм шиг бжыж бүтэн амьдрал үргэлжилнэ.

    • Баагий says:

      Наа чинь хөгшөөн энэ удаа бас арай ширүүн зөвлөгөө байна шүү. Ахиад хүүхэдтэй болохоос нь өмнө сайн яриад ойлгох эсэхийг нь хараа. Эр хүн эхнэртээ хөрлөө гэхэд үр хүүхдийнхээ өмнө хариуцлагаа орхих ёсгүй ээ.

  4. Ta togtoj hairla says:

    ta 2 hoyulaa shalchiganasan amitad bna, yalabguya chi. ter zaluugiin arger, amjirgaa ene teriin talaar bichseniig chin bodvol chi tuuniig ar ger, gar uusleer ni dugneed doosh hiigeed uuriiguu duviilguud bn shde, bolij uzee chulam min, . Chi het uuntugch bna, chi bair savnii uridchilgaa, ajil turluuruu gaihuulah gej oroldood uuriiguu urgumjluud bn, chinii zeregtei bolood chamaas deeguur mundag humuus zunduu bii. Changa atga. Bie bienee hundel, bie biedee itge. Uulzaagui, bavaltsaagui hunuustei hardahaa boli bogino uhaant guai.

  5. 89900259 says:

    Iim gap chamd hani bolohgue erthen zam zamaa bodson ni dr blgui de. Ym uzeegui hun ym uzheeree tengert bgan shig l bdiin. Bi bi bi bi l gej ooriigoo omoorno

  6. Love YOURSELF says:

    Үлдсэн амьдралынхаа турш нэг хүнээс болж стрессдэж, бухимдаж, залуу насаа барж идмээргүй л байвал САЛ, салж чадахгүй гэвэл түр хол бай, нөхөр чинь чамайг санаад ирвэл тэр биз, ирэхгүй бол амьдралаа аваад л яв, хүүхдээ бодож байна нтр битгий тэг! Би өөрөө аавгүй өссөн, аав маань архичин байсан болохоор салсан гэсэн. Би аавгүй болоод хүнээс дутахгүй өсчихсөн л байна. Харин ч архичин аавтай байсан бол өдийд ямар амьдралтай байх бол гэхээс дургүй хүрч байна. Амьдрал чинь амжилттай байвал ийм эрийн хугархайг битгий амьдралдаа оруулж сэв суулга. Жоохон ч гэсэн өөртөө хайртай бай. Эрэгтэй хүн ер нь араас нь зууралдаад л байхаар өөрийгөө үнэлэх үнэлэмж нь 300% болоод хажуудахаа харахаа больдог, тэгээд тоохоо болиод зөнгөөр нь орхичихоор тэр үнэлэмж нь 100% болоод бас ч гэж хажуудах маань яачив гэж хэсэг эргэлздэг гэж байгаа юм. Тэгснээ за гайгүй боллоо гээд тоочихоор буцаад 300% болчихно. Ингээл нэг ийм cycle маягаар яваад байвал яваад л байна. Cycle-ээ өөрчилмөөр байвал бүр мөсөн амьдралаасаа гарга, тэгвэл тэр эр хүний чинь үнэлэмж нь 0% болоод чамгүй бол яах байснаа ойлгож эхэлдэг гэж байгаа юм. Тэгээд бас шууд уучилж болохгүй, чамгүйгээр зовж шаналаж дуусаад амьдралыг ухаартал нь амьдралдаа оруулахгүй л бай гэж алдартай гэр бүл судлаач нар зөвлөсөн байдаг юм даа.

  7. GG says:

    emegtei humuus hun tanij suuhdaa muuldaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.