Гологдсон, ганцаардсан мэдрэмж арилахгүй юм…

Сайн байна уу. Үдшийн мэндээ. Нэг тийм сонин байдалд орчихлоо. Ямар ч зүйлээс таашаал аз жаргал мэдрэхгүй унжгар байгаад байх юм. Ганцаараа амьдардаг. Өмнө нь хүнтэй сууж байгаагүй. Одоо 31 настай. Хувийн байгууллагад ажилладаг. Ажилчидаа хянадаг болохоор дундаа ороод инээж ханиагаад байж болохгүй. Дарга байнга үүрэг өгч хатуу ширүүн харьц гэж шаарддаг. Тэгээд ч архи тамхинаас хол болохоор нийлээд байх нөхцөл байхгүй.

Найз нөхөдтэйгөө салхинд гарна, бүгд гэр бүлээрээ би ганцаараа. Эхнэр, хүүхдээ халамжлаад эрхлүүлэхээр тэрийг харж дотроо битүүхэн атаархаж, өөртөө гутраад л. Багадаа осолд орж байсан хөл муутай. Хүнтэй танилцаж болзоонд явах гэж их оролдоно. Тэр бүр амжилттай болохгүй, 1-2 хоног чатлана, үнэн учир байгаа байдлаа хэлэхээр таг болно.

Би яг яах вэ? Юунаас аз жаргалыг мэдэрч баяр баясал авах вэ? Та нар иймэрхүү байдалд орж байсан уу? Яаж өөрийгөө өөрчилж байсан бэ? Өөрийгөө өөрчлөх гээд хэрэндээ л хичээж байна, гологдсон, ганцаардсан мэдрэмж арилахгүй юм. Уг нь сэтгэл санаагаа сэргээх гэж одоо хөдөө амарч байгаа юм. Унтах гээд хэвтээд янз бүрийн юм бодогдоод…

14 Comments

  1. Oko says:

    Gangsaardal gej hetsvv bi 37toi emegtei husvel hariu

  2. Эмэгтэй says:

    Ганц бие дээр нь 30 насны хямрал гэх мэт маш олон давхардсан зүйлс хавсарчдээ. Гадна төрх сайхан эсвэл муутай бүх хүнд тохиолддын маа. Гайгүй царайтай статустай цэвэрхэн эмэгтэй хүртэл 30 гарчлаа хайлаж дурлах хүн гарч ирэхгүй байна гээд хямраад л явж байдым шүү дээ. Тийм болохоор баяр хөөртэй амьдарлаасаа сайхан нь юу билээ гээд анхаарлаа эерэг болгоод болж өгвөл өөрийгөө инээлгэх юм хай. Инээдмийн кино жүжиг зохиол түүж үз, бас спорт их чухал. Бас хоббигоо олоорой . Өөрийгөө хайралдаг өөртөө арчаатай инээж чаддаг эерэг хүн их давгүй санагддаг шүү эмэгтэйчүүдэд. Бас сайн сэтгэл зүйч хэрэгтэй … гэхдээ сайн нь шүү

  3. baaska says:

    snuu bi 31 nastai uurtei chn taniltsaj blhuuu

  4. owl says:

    бас багадаа аваарт ороод нэг нүдгүй, нүүр нь хазгай муруй ч сайн хүнтэй суугаад 2 ч хүүхэдтэй болсон хүн мэдэхийм байна. чи өөрийгөө бусдаас өөр нэг тийм хачин этгээд хүн байгаа аятай хараад байдаг юм шиг байна. хөл муутай зуутай гэдгээ март. аятайхан хувцасла. ажил дээр эрэмбэ дараагаа сахилгүй яахав тэхдээ даргатайгаа ч ажилчидтайгаа ч тохируулаад харьц. унтахын өмнө дэмий юм их бодох сэтгэл санаанд их муу. өөрчлөгдөхийн тулд сэтгэл санаагаа бодлоо эхлээд засах хэрэгтэй

  5. Гүнтүшиг says:

    Сэргэлэн болжмор шиг жиргэ л дээ хөө. Би ч тийм байсан. Хүнд өөрт нь итгэл бадарч байвал эсрэг хүйстэн тэгэсгээд хүрээд ирнэ. Гандан ороод тойрч алхаад үз.

  6. Mogi says:

    Ямарч өөдрөг үзэл шинэ хобби аялал хэрэггүй. Зүгээр л яаж ийгээд хүүхэн шаа. Хэд хэдийг зэрэг тойрон шаавал бүр сайн. Бүх юм сайхан болоол ирнэ. Тэгж бгаад нэгэнтэй нь хальт хайртай нтр болж дасаад хүүе хаая хаа бна хэнтэй бна гэдэг болвол амьдралын утга учир тэр шүү дээ. Ямарч хүүхэн чамайг голхоор хөлтэй юм бол эхний үед мөнгөөр явдаг залуу охидыг санхүүгээр тэтгэж таалагдсангаа өөд татаж хэсэг зарлага гаргаж бгаад өөртөө дасгаж зүрхэнд нь эзэн суу. Насан турш боовоо хөхүүлэх болхоор мнг сэтгэл 2 оо цацна шүү дээ. Эцсийн эцэст ямарч Elsa гүнж арганд орж, атганд баригдаж, үрийг чинь үтрээндээ цацаж явах болно.

  7. Emegtei says:

    Uudrug baih geed uzee. Bas shine zorilgo boloo uuriiguu daichlaad, sedeljuuleed, shine zuil, shine hobby toi bol.buur bolohgui bol amitan tejee.gol ni chi uudrug baij l buh zuil l chini butemjtei uudrug bna shde

  8. Po says:

    Setgel zuichid handsan n deer shuu iim bdaaraa urgeljleed bhiin bol ulam l hunderne ehleed humuustei hamt bmaar butsaad engiin bolmoor sanagdaj bgad hun buuj ugdug shuu tgd hentei ch uulzmaargu bolood tgd tsaashdaa buur ch ih asuudaltai bno setgel zuichid hand

    • K says:

      Chini huuhed nasandaa olson setgel zuin gemtel ihtei bhooo .Ternees bolood iim amid zombie bolson bj boloh geed good taamaglaad bvl taamag mundahgui shu teneg malaaaa..olon ym hutsalgui setgel zuich deer ochoooo..ugui bol chi udahgui yaaag amia horloj duusna ,ter bol gartsaagui..mongoo haramlaad novsh tsarailaad bvl ovol bolohod chi uhtsen bh in todorhoi..hutsalgui setgel zuich deer och azgui tahia min..

  9. zahianii ezend says:

    орхон ооноо geed fb hayagaar orood ireerei.

  10. Аж жаргалын шинжлэх ухаан says:

    Нүүр номоос Аз жаргалын шинжлэх ухаан – монгол гээд хай
    утас 94777988

    Бриж группийн 2 давхарт

    ӨНӨӨДРИЙН МЭРГЭН ҮГС – Today’s Words of Wisdom

    ЭРГЭН ТОЙРНОО ӨӨРЧЛӨХ НЬ ТУН ХЭЦҮҮ Ч ТА ӨӨРИЙНХӨӨ БОДЛЫГ ҮРГЭЛЖ ӨӨРЧИЛЖ ЧАДНА. – Although it is difficult to change your environment, you can always change your thoughts.

    From “An Unshakable Mind”, written by Master Ryuho Okawa

    3. Аз жаргалын хууль
    4. Хүрлийн хууль
    5. Шударга ёсны хууль
    6. Итгэл найдварын хууль
    7. Шилдэг удирдахуйн ухаан
    8. Үргэлж ялан дийлэх сэтгэхүй
    9. Агуу том сэтгэ
    10. Аз жаргалд хөтлөх зөвлөмжүүд
    11. Сэтгэлийн сорилт
    12. Бясалгалын гайхамшигт увдис
    13. Аз жаргалтай болгодоггүй цогц шинжүүд
    14. Хорт хавдрыг анагаах гайхамшигт аргууд
    15. Зөв сэтгэлийн эрэлд
    16. Хятадын далд мөрөөдөл
    17…

    ӨНӨӨДРИЙН МЭРГЭН ҮГС – Today’s Words of Wisdom

    ТА ХЭДЭН Ч НАСАНДАА АМЬДРАЛАА ЦОО ШИНЭЭР ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ. – You can start a new life at any age.

    From “The Laws of Courage”, written by Master Ryuho Okawa

  11. asd says:

    Ажил дээрээ заавал хатуу ширүүн байх ёстой юм уу. Ажилчдынхаа арга эвийг нь олоод амар тайван байвал зүгээр байх. Тэр их ааш омог хатуу ширүүн байдлаа болзоон дээрээ гаргаад байхаар хүмүүс зугатаах нь аргагүй байх. Энэ амьдрал дайн тулаан биш шүү дээ. Дээрх Mr хэзээ ч битгий бууж өг гэж байна, ганц хоёр зүйл дээр буулт хийх зүйл байлгүй яахав. Ego-гоо идэж сур. How to win friends and influence people гээд номыг олон дахин уншаад ойлгох гээд үзээрэй. Чөлөөт цаг гарвал нийгэмд тустай ажил грүпүүдэд нэгдээд үз, сайхан сэтгэлтэй бүсгүйтэй танилцах ч юм билүү, Yes man гэж кино мэднэ биз дээ хаха.

  12. Zulaa says:

    Сэтгэл зүйчид хандсан нь дээр байхаа, чамд туслаад зөвлөөд өгнө

  13. Mr says:

    Чи байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж сурахаас эхлэж өөрчлөгдөх байх. Уншлаа маш дутуу мэдрэмжтэй итгэлгүй сэтгэл хангалуун бус бдаг бололтой. Чиний сул бол чиний давуу тал шүү. Хичээ битгий бууж өг. Чи энэ амьдралд цорын ганц бүтээл шүү дээ. Амьдрал баян

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.