Ийм зан засрах уу?

An angry or stressed young businesswoman shouts out a stream of letters toward a raised hand making a gesture to stop.

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрт тохиолдоод байгаа амьдралаа та бүхэнтэй хуваалцаж зөвлөгөө авах гэсэн юм. Элдэв сөрөг бодолтой хүмүүс нь нэг удаа алхасчих.

Би 26-тай эрэгтэй. Цэргийн офицер. Миний мэргэжлийн онцлогоос шалтгаалаад би хөдөө ажиллаж амьдардаг юм. 2 жилийн өмнө нэгэн хөөрхөн эмэгтэйтэй танилцаж бид хамт амьдарсан юм. Тэр ажил төрөл бүхнээ орхиж намайг сонгон хөдөө ирж амьдарсан. Голын адал явдалтай дундах зүйлийг алгасая. Яг л бусдын адил их сайхан байсан. 2 талын эцэг эхүүд бол ярилтгүй. Ямарч нэгний амьдрал руу өнгийсөн зүйл байхгүй. Хэн нэгнийг нь муулдаггүй. Хэнийх нь ч амьдрал руу гаднаас өндийдөггүй. Тэр минь нэг охинтой. Би тэгэхээр тэр хүний 2 дахь боломж, илүү их итгэл найдвар хүлээсэн хүн гэж боддог. Хамт амьдраад хөөрхөн хүүтэй болсон юм. Бид хөдөө амьдардаг охин маань эхнэрийн талд хадмынд байдаг. Эхнэр хөдөө гэртээ болон аав ээж охин дээрээ ирэн очин байдаг. За гол зүйл рүүгээ ороё.

Бид 2 гэр бүлийн хүмүүжил сайн. Гэхдээ манай эхнэр уураа барьж чаддаггүй. Аль ч амьдралд хэрүүл уруул гарч л таарна. Энэ бүхнийг инээж, тэвчиж, мартаж, сонсоогүй мэт өнгөрүүлж яагаад болдоггүй гэж. Жижиг шажигхан зүйл дээр уурлана. Хайраа битгий тэгээ энэ чинь ингэнэ шүү дээ юм чинь ийм байдаг юмаа дараа нь ингэдэг юм гээд заагаад зөөлнөөр зөвлөөд хэлэхээр уурлана. За уурлаж болно эмэгтэй хүний л зан учраас тэр дор нь уучлалт гуйна. Зүгээр бай гээд аймаар адаар аашаар түлхэнэ гар хуруу авч шидэлнэ. За тэгвэл хэсэг орхиод уур нь гараг гээд ажлаа хийж байгаад орж ирээд юу ч болоогүй мэт ярина, гуйна уучлалт гуйна. Ямарч шинжгүй. Би бүүр нойтон хамуу шиг шалж наалдаж, алсаас ёстой аргаа барж2 уучлалт гуйж эвлэрнэ. Зүгээр хаявал тэгээд л хэд л бол хэд л хононо. Бидний гардаг хэрүүл дандаа жижиг хэрүүл. Хамгийн анх надруу эрүүл байж согтуу эрэгтэй хүний үйлдэл гаргаж юм хумаа авч шидэлсэн. Одоо бүүр тэр цаашаа.

Гол нь уурлаж хэрэлдсэн үедээ жижигхэн зүйл дээр ч тэр миний юу гэж гоё ганган зүйл хэлэх ердөө хамаа байхгүй. 1000 сайхан үг хэлэхэд голд нь ганцхан л үг буруу хэлэхэд тэрнийг өлгөж аваад л хэрүүл улам ширүүснэ. Би охиндоо гэр бүлдээ хүүгээсээ илүү охиндоо хайртай. Салахгүй хэрэлдэхгүйг үргэлж бодно. Гэхдээ яахав сална болино гэж байсан. Энэ сэтгэлээсээ биш. Ааш занг нь зөөлрүүлэх гэж гэхүүдээ. Одоо бас 2 дахь амьдрал юм чинь арай дээрдэх болов уу. Энэ тэрээ гээд л. Өдөрт хоолоо хийх үү гэж байж нэг л хоол хийнэ. Тэрийг нь орой иднэ. Маргааш өглөө нь иднэ. Хувцас угаах асуудал дээр би л хайраа хувцас хиртэй байна тэ заза зүгээрээ гээд л өөртэйгөө ярина. Энийг сонсоод л би хувцсыг чинь угааж өгдөггүй юу энэ тэр гээд л хэрүүл эхэлж байгаа юм даа. Хүний эхнэр л нөхөртөө наалдаад эрхэлдэг үнсдэг. Гэтэл намайг үнсэх, тэврэх, сууж байхад ирээд дэрлээсэй гэж би үргэлж хүсдэг бас нэг эхнэрээ эрхлүүлмээр л байна ш дээ. Гэтэл эсрэгээрээ би дандаа очиж үнсэнэ. Би л оролдож эрхэлнэ. Хааяа ойрхон хэд үнсэхээр за цаашаа эдр гэнэ.

Ээж аав, охин дээрээ байхдаа одоо түрүүлж нэгч чат бичихгүй таг хэд ч хононо. Би л чат бичнэ. Тэгж байж бичдэг чатууд нь аягүй товчхон үгс. Хүүхүүдиийн зураг эдр сайхан үгтэй урт чатууд бол хайртай хүмүүс эхнэр нөхөр хосууд хэн хэнээсээ гуйж биш сэтгэлээсээ өгдөг зүйлс биз дээ. Өгөөч гэж биш өөрсдөө хүү нь охин нь өнөөдөр тэгсэн ингэсэн гээд л. Нэг зүйл тодруулая. Би яахав уурладгүй хэрнээ бас жаахан хорон үгтэй. Гэхдээ хорон үг цөөхөн ганц л гарна. Байнга уучлалт би гуйна. Бурууг би хүлээдэг. Би эвлэрэх талаар ярьдаг шүү. Хэнийх нь ч буруу байсан би л үргэлж гуйдаг. Тэгээд энэ бүхнээс залхаад 2-лаа сэтгэл зүйч дээр очиж уулзаад зөвлөгөө авъя гэхээр би ямар яадгаа алдсан хүн юмуу тэгтлээ тулаагүй байна эдр гэнэ. Сэтгэл зүйч дээр урьдчилан сэргийлэх, гэр бүлийнхээ эрүүл харьцаагаа хамгаалах, жаахан асуудал гарж ирэхэд тэрийг дарах зорилгоор очдоггүй юм уу. Одоо бол салахад зүгээр л салаг гэсэн бодолтой тэгээд л би уучлалт гуйна. Ярилцаж ирээдүйгээ ярих зүйл дээр юу ч ярихгүй.

Бид энэ ааш бардам зан байхгүй бол бид хэн хэндээ тохирсон сайхан хосууд. Одоо бол үнэхээр яах аа мэдэхгүй л байна. Ингээд зүгээр л тэсээд уурлах бүрт нь хэзээ ч хамаагүй уурлахыг нь хүлээгээд л хүйтэн хөндий надад нэг ч эрхлэхгүй би чинь эр хүн шүү дээ өөрөө наль наль гэхгүй ингэж л амьдрах уу. Бүүр яаж ч ярилцсан болдоггүй. Тэр минь их нийтэч их сайхан хөөрхөн сайхан эмэгтэй даанч нялуун ийм зан байхгүй. Бас тэр хэнд ч хэрэггүй их уур жаахан зүйлийг сүр болгож, ууралчихаад хий хоосон бардам зан байхгүй л бол бид үнэхээр сайхан амьдарна. Энэ хүрээд захиагаа дуусгая. Ийм зан засрах уу? Би эвлэрэх үү? Хэн ч юу ч гэсэн болно би бүгдийг нь авах гээхийн ухаанаар хандах болно. Баярлалаа цаг зав гарган уншсанд…

22 Comments

  1. HK says:

    Er ni bol chamtai baisan tsagt hezee ch uurchlugduhgui. Uur neg zaluutai bolool chi odoo uurt ni yaj handdag yag teriig ter zaluudaa gargaal harin nuguu zaluu ni uuriig ni toohgui tegeel bodoh baih haha. Emegtei hun chini bugd l erhelne nyluurna gol ni hend be gedeg l baina shd chi ter hun ni bish yum baina haha

  2. owl says:

    чиний ямар нэг юм аймар таалагддаггүй тэр байнга уурыг нь хүргээд байдаг, эсвэл чамд нэг юман дээр аймар гомдоод удаж байгаа, эсвэл 2 жоохон хүүхэд гэр орон гээд зүдэрч байхад чи нэг ч тусалдаггүй, эсвэл эрчүүдэд юун дээр ч яасан ч хэзээ ч мөчөөгөө өгөхгүй гэсэн сэтгэхүйтэй, эсвэл зүгээр л чамд хайргүй болсон, эсвэл угаасаа ууртай их зантай хөшүүн хүүхэн, эсвэл чи мөнгөөр дутаадаг, нтрийн нэг байх даа. байдлыг өөрчилмөөр байвал өөр аргаар үзэх хэрэгтэй

  3. Ах хүү says:

    За ийм хүн өөрчлөгдөхгүй шүү. Бас мэдрэл сэтгэцийг нь үзүүлчихэд гэмгүй байх. Ийм хүмүүс хаяа байдаг, хүнтэй ойлголцох сонирхолгүй, чадваргүй, сэтгэл муутай, дээр нь бардам мунхаг зантай. Чиний зүгээс зөөлөн хандаж ойлголцох гэж оролддог чинь огтоос буруу жор байна. Ийм хүнд ухаарал хэрэгтэй. Гэхдээ шахуулж, өөрөө ухамсарлан бодож байж ухаарна. Царай сайхан ч ухвар мөчид нэгэн учир чиний сайхан сэтгэл зөөлөн занг ойлгохгүй, юм ухамсарлаж бодохгүй дээрэлхээд гуйлгаад ингээд л амьдарна. Нэлээн хүнд гар тэнэг тэнэг зан гаргаад хүн чанаргүй үйлдэл хийгээд байвал харин наад хүн чинь жаахан юм бодож магад. Өөрөөр хэлбэл чи муу залуугийн дүрд тогловол нэг юм ухамсарлаж бодож магад. Халамж муутай, ажил муутай, сэтгэл муутай эр эм ямар ч хүн ханиа зовоодог, тэрийгээ мэддэггүй. Монголчууд хэлдэг дээ ажилсаг, халамжтай гээд хүнийг магтдаг. Энэ чинь голыг нь олоод хэлчихсэн хэрэг. Хүн залхуу биш ажилтай, нэг нэгэндээ халамжтай бол тэгээд санхүү ч тэр , гэр орны амьдрал ч тэр босоод ирнэ шүү дээ.

  4. KK says:

    Yer ni erchuudee umnuh zaluudaa hayagdsan huuhentei bolgoomjtoi bai. Asuudaltai uchraas hayagdsan bgaa.

  5. Dolgor hatsart says:

    Yaag zuv sanagdlaa .Zul comm

  6. K says:

    Aashgui emegteig manai garigaas chi olohgui .Oor garigaas hai bj magadgui.Gehdee huniig buhimduuldag humuus bdg.Ard in yamarch buruugui bolj ulddeg erchuud olon sh dee.Yag Hasiin Ganhuyag shig tovogtei surhii torhtei tegsnee ehneree uurtai,ih zantai muu emegtei bolj haruulaad bdg shig l .Chi sex dee lav sonirholgui bhaa .Sex bol mash chuhal shu. Tegeed mini trend ug boloh Setgel zuich deer ochooo azgui tahia min, end chamd tuslaj chadah hun haramsaltain bhgui

  7. Агиы says:

    Хүн хүнийг өөрчилнө гэж байдаггүй юм. Хүн өөрийгөө л өарчилдөг юм. Тиймээс чиний хандлага байгаа байдал зөв үү гэдгээ өөрөө бод. Ер нь бол бүх асуудал чамд өөрт чинь байдаг юм. Шинэ эхнэр авсан ч яг л адилхан эсвэл арай дор байх болно. За тэгээд бод бод залуу минь 🙂

  8. Даваасүрэн даажаа says:

    Ийм зантай болоод л өмнөх нөхөртөө хаягдсан бгаа биздээ. Анх бол цаад эрийгээ чамд үхтэл муулж бсан биздээ. Даварсан хүүхэнг битгий аргад битгий гуй. 2 өөр эцгийн 2 хүүхэдтэй авгай болох гээгүйм бол өөрчлөгдөнө биз.
    Чи ч гэсэн битгий шалчигнаад бай, үхсний нь энд тэнд нь гараад аргадаж шаль шаль гэдийн. Яг ууралсан үед хүн энд тэгд гарч шалчигнаад бвал уур бүр хүрчихдэг шд

  9. Mogi says:

    Хандын хага дар тэгээл болоо. Эхлээд анхааруулж бгаад хатуу арга хэмжээ авхаас нааш өлөгчин чинь хуцсаар бх болно. Авгайг авгай болго. Чиний урдаас дахин хуцахгүй болтол нь гаргуунд нь хаяхаас нааш ойлгохгүй.

    • зочин says:

      яг зѳв даварсан хүүхэн бна шдээ ѳмнѳх нь тэвчихээ болиод л салсан байх

  10. Zul says:

    Чи эр хүн шиг санагдахаа бсан бна. Нас биед хүрсэн эр биш хүүхэд шиг хамаг юмаа бэлдүүлж хийлгэх гэдэг болоогүй нялуун эрх зантай болохоор чинь уур нь хүрээд бнашдээ. Тэглээ ч хот хөдөө хооронд бага насны хүүхэдтэй хүн ядарч бгаа. Хорон үгийг эмэгтэй хүн мартахгүй ээ. Аягүй бол өмнөх амьдрал энэ тэрийг нь сөхдөг биз. Чамтай бүтэхгүй нь гэж бодоод сэтгэлээ татсан бололтой. 1 алдсан хүн 2 дахин алдая гэж хэзээ ч бодохгүй. Чи хэрүүл хийхдээ салахаараа айлгаад бдын бишүү ер нь. Хувцас хунараа бол чи өөрөө угаах ёстой бдымаа хө. Эхнэр гэдэг чиний ээж биш. Өмсөж хиртүүлсэн хувцсаа өөрөө угаачихдаг байгаач. Бас хоолоо ээлжилж хийж бай. Заавал эхнэрээр өдрийн хэдэн хоол хийлгэх гээд зүтгээд бхын. Зарц авчирсан аятай хамаг юмаа хийлгэх гээд бхаар чинь эгдүү нь хүрч аашлаад бгаан. Өөрөө хийж бай. Тэгээд хар. Адайр аашлаад байхнуу.

  11. shiba says:

    zvgeer ambaardad hoogod yavuulach muu gichiig

  12. Mr says:

    Нас залуу ухаажаагүй л бна да. Энэ маягаараа хэдэн төрийн нүүр үзэх хүүхэн бна да. Магадгүй чи эцсийн төр нь байж мэдэхийн.

  13. Brinden says:

    Yagaad ehniihee nohroos salsan ni todorhoi ym bishuu. iim huuhnii zan aviriig hen buh nasaaraa tevchihev dee. Hunii tevcheert bas hyzgaar bdg ym shde. Salsan ehner 2 huuhdee toruulsniihee daraa zan avir ni bur zerleg bolson. Ger ornii asuudald oroltsihgui, geriin ajil hiihgui, 2 huuhdiinhee asuudald eroosoo sanaa tavihgui. Tegsen hernee ger orond pizda shees, ene ter gej heleh helehgui ug helne. Suuldee unendee tevchij chadahgui ym bilee. Ajilgui setgelgui huuhneer buh nasaaraa doromjluulj amidrana gej yu bhav dee.

  14. d says:

    Иймэрхүү авгай хүүхэд ар гэрийн асуудал буюу секстэй огт холбоогүй юмнуудыг тэр хүмүүс нь угаас бичдэггүй юмаа. Эндхийн админууд л сэдвээ шинэчлэх гээд шал өөр группээс чирээд ирдэг.

  15. Г says:

    Цаг цагаараа байдаггүй. Намба зааж буурь суух өдөр ирэх л байх.
    Юм уншдаг хүн бол Дейл карнеги, гэр бүлийн харилцаа, бясалгал, ёог эдр судлуулаад, болкуу бол подкаст сонсуулдыму яадын unlock podcast iphone дээр сонсгож болно 83 дах дугаар ч билүү эв зүйтэй харилцаа.

    Эсвэл элдэв сургалт арга хэмжээ хосын жор мэтийн юманд чир. Гэрдээ би бодохдоо чиний ядаргаатай зангаас болж дэлбэрдэг байх гэж таагаад бн.

    Би бас баргийн юманд стрессдэх дургүй гэхдээ өөрөө хийчих юман дээр гаргүй хөлгүйм аятай бусдыг зарцлах гээд хариуд нь урмын сайхан үг үнэлгээ түй ч байхгүй хүнд ёстой сорри өөр сонирхолтойгоор цагийг өнгөрөөх түмэн боломж байхад чам шиг хоол хог хирээ ч арчилж амжкуу хүнтэй нээрээ ярдагланаа яадын.

    Чи сэтгэлийг нь татаж чадаагүй л бн да. Анх эргүүлдэг байхдаа анхаарч халамжилж амлалт өгч байсан юмнууд чинь хэрэгжихээ байсан болтой.

    Чи ханиа хоол ид, хөгшин чинь хүүгийнхээ хувцасыг угаацан шүү гэж үзээгүй дээ, зарцлагдахыг нь чимээгүй хүлээж горьддогоо гайхуулаад ч бгам шиг со санагдахаар юм тэрлэчиж.

    Бүр эхлэхээс нь өмнө л энэ одло бэлгийн амьдралд нь яаж нөлөөлсийн бол гэж хайсаар яваад төгсгөлд нь хүрлээ байдгүй шүү. Хаагуур юугаа цацаад суудаг товариш вэ? Аав нарын группүүдээр тэнэ энд илүүдчижээ

    Анх ийм байгаагүй авгай юунд дүргүйлхээд байдаг болжуу чи бод бод.

    • kkk says:

      anhnaasaa iim bsan bh, tegeed er nuhurtei bolohiin tuld humsaa nuudag muur shg shulam zangaa nuusan bh. neg huuhed turuulchnguutee odoo daam garch bno, ene haa holdhiim gej bodjiigaa biz. hun shg bj chadkv bol hayagdah duhjee ter huuhen

  16. zaluu says:

    Ийм гэр бүлийн хэрүүл сэкстэй ямар холбоотой вэ.
    Ер нь зовлон жаргал хэн бүхэнд л байгаа.Түр ч болов түүнийгээ мартаад энд орж ирэхээр бас зовлон уншмааргүй байнаа.

    • Po says:

      Хэрэлдээд бвл сэкс цаашаа нуудгай дээрээ очоод хэвтчдийн байгааз.дээ

  17. bvv davraa says:

    iim huntei yaj amidarnaa, iim tohioldol bishgui medne, ugiin adair aash ni ulam bvr shulam shinjindee orno.

    chi het ayaar ni bdg yum bna, chi het zuulun bna, adair shulm oroolon aash zan deeree nemeed halamjgui ulugchin yum bna, dahij huuhed hiij bolohgui. aaw eejid ni ene tuhai tus tas heleed, ger dotor amar amgalan bj chadahaa boliloo gedgee hel, urt ni hatuu hel, shulam zangaa tatahgui bol udaan tevchihgui gedgee hel.

    neg huuhed gargachaad davarch bgaa ni ter, bas boloogui ee dagavar huuhedtei yum bj yasan ih sanaatai ulugchin be. Hatuu bai, changa bai, hun shg bhgui bol turhumd chin butsaana gedgee hamgiin suuld hel.

    ene baidliig nen darui zasaj, ter muu emiig bairand ni tavihgui bol chi gertee orj ireed hun shg taivan suuj chadahgui, suuldee chi arhi darsand orj eruul mend, ami nasaaraa hohiroh bolno. Odoo uuriiguu bod.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.