Урт хугацааны харилцаа.
Ихэнх эмэгтэйчүүд гэр бүлийн харилцаа, хамтран амьдрагчийнхаа өмнө хүлээсэн үүргээс шалтгаалан зарим тохиолдолд бэлгийн дур хүслээ алддаг гэж клиникийн сэтгэл зүйч эмч Марта Мийн үздэг байна. Тухайлбал, гэр орны ажил, гэр бүлийн гишүүдийн төлөө санаа зовних зэрэг нь бэлгийн амьдралын дур хүслийг нь аажмаар мохоодог байна.
Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд амаргүй даалгавар боловч үр хүүхдүүдийнхээ хичээл сурлага, зан төлвийн өөрчлөлтөнд санаа зовних, эсвэл өөрийн бие галбирт сэтгэлээ чилээхээс ангижрах нь бэлгийн дур хүслээ эргүүлэн авчрахад нөлөөлдөг гэнэ. Ингэхийн тулд мэдээж хань ижил, хамтран амьдрагчийн тусламж хэрэгтэй. Таны хань, найз бүсгүй тань бэлгийн дур хүсэл нь буурсан мэт сэтгэгдэл төрсөн л бол гэр бүлийн санаа зовоосон асуудлыг хамтдаа шийдэн сэтгэл амар түвшин болоход нь туслах хэрэгтэй.
Шууд л ор хөнжилдөө орох.
Бэлгийн ажлын хамгийн гол урьтал нөхцөл болсон илж таалах, үнсэх, тэврэх зэрэг харилцаа үгүй болж, шууд л ор хөнжилдөө оруулаад байвал эмэгтэйчүүд бэлгийн дур сонирхолгүй болж эхэлдэг. Бүтэн өдрийн туршид ажлын хойноос хөөцөлдөж ирчихээд сэтгэлд дулаахан нэг ч үг хэлэлгүй, үнсэж, тэврэхгүй хирнээ ор хөнжлийн ажилдаа шууд шурган орохыг хичээдэг гэж сэтгэл зүйч Марта Мийний судалгаанд хамрагдсан ихэнх эмэгтэйчүүд хариулжээ. Эмэгтэйчүүд хайр энхрийлэлээр амьдардаг гэдгийг мартаж болохгүй
Үүргээр сексдэх.
Тэр сексдэхийг хүсч байгаа учраас л би бэлгийн харилцаанд ордог. Би үүнийг нөхрийнхөө төлөө л хийж байгаа. Түүнд бэлгийн харилцаа хэрэгтэй гэсэн ийм байдлаар бэлгийн харилцаанд хандахыг үүргээр бэлгийн харилцаанд орох гэж нэрлэдэг байна. Аливаа дур хүсэлд бүхэнд тохирсон түлхүүр гэж байх ёстой. Эрэгтэй, эмэгтэй 2-лаа хүсч байж л бэлгийн харилцаанаас харилцан таашаал авдаг. Энэ нөхцөлд ихэнх эрчүүд ам хэлээр эхнэр, найз охиноо дайрч доромжлон гомдоосон, эсвэл хүч хэрэглэхийг завддаг учраас эмэгтэйчүүд өөрийн хүсэл мэдрэмжгүйгээр бэлгийн харилцаанд ордог байна. Өөрөөр хэлбэл, тухайн эмэгтэй өөрийнхөө юу хүсч байгааг үл харгалзан сексийг зөвхөн түүний таашаал мэтээр ойлгож хүлээн авч эхэлдэг байна.
Эмэгтэйнхээ онцлогийг мэдрэхгүй байх.
Эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл субъектив, тодорхой бус байдаг онцлогтой. Ихэнх эрчүүд эмэгтэйчүүдийн бэлгэ эрхтэн харилцааны гол төв гэж үздэг бол ихэнх эмэгтэйчүүдийн чих 2 хөлний хоорондох эрхтэнг удирддаг гэж хэлж болох юм. Чихэнд амьсгаадан шивнэх уран гоё магтаалын үг, сайшаал тэдний сэрлийг хөдөлгөхөд гол үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ эмэгтэйчүүдийн дур хүсэл нь амархан өөрчлөгдөх талтай гэдгийг мартах ёсгүй. Өөрөөр хэлбэл, хүрээлэн буй орчин, цаг агаар, цаг хугацаа, сэтгэл зүйн байдал зэрэг нь нөлөөлдөг. Дур хүсэл нь эрчүүдийнхтэй харьцуулахад хурдан оргилсон шигээ алга болж болдог.
Бие организмын байдал.
Бэлгийн харилцааны дур хүсэл дааврын түвшинтэй холбоотой байдаг. Тэр дундаа цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд энэ үзэгдэл тохиолддог. Бамбай булчирхайн даавар эмэгтэйчүүдийн дур хүслийг бууруулдаг нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон тул ямар нэгэн онцын шалтгаангүйгээр “хүйтэрвэл” дааврын түвшинээ тодорхойлох шинжилгээ өгөөд үзэх хэрэгтэй.
Залхах.
Ихэнх эрчүүд эхнэрээ түүнээс илүү их сексын мэдрэмжтэй, дур хүсэлтэй байхыг шаарддаг боловч үнэн хэрэгтээ эрчүүд бэлгийн харилцаанд идэвхтэй байх хэрэгтэй болдог. Эмэгтэйчүүд бэлгийн уламжлалт, тогтсон харилцаанаас заримдаа залхаж, өөр шинэ харилцааг сонжиж, туршиж үзэхийг хүсэмжилдэг. Гэхдээ үүнийгээ шууд ил хэлж чаддаггүй. Тойруу замаар ойлгуулахыг хичээдэг ч нөхөр нь түүнийг мэдрэхгүй бол бэлгийн харилцаа хүйтэрч, залхаж эхэлдэг. Энэ байдал мөн эрчүүдэд ч адилхан тохиолддог.
Өөрийгөө дутуу үнэлэх.
Сэтгэл нь догдолсон, тэмүүлсэн эмэгтэйчүүд ямар ч эр хүнээс илүү хүчтэй байдаг. Энэ үед нь бэлгийн хавьталд орохдоо түүний догдолсон сэтгэлийг унтраах үг хэллэг хэрэглэх, чармайлтыг нь дутуу үнэлвэл эмэгтэйчүүд өөрөө өөрийгөө голж эхэлдэг. Эмэгтэй хүнд бэлгийн хавьталд ороход 3 сэдэл байдаг. Энэ нь сэрэл, хүсэл, бэлэн байдалд орох. Хэрвээ тухайн эмэгтэй сэтгэл зүйн болоод бие физилогийн хувьд бэлэн болсон ч гэсэн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь дутуу, хамтрагчаасаа эмээж байгаа бол дур тавьж чаддаггүй. Түүнчлэн бэлгийн харилцаа дур сонихролыг нь татаж байгаа боловч физиологийн хувьд тааламжгүй хэт ядарсан үед нь бэлгийн хавьталд ороход мөн л дур тавьж чадахгүй, өөрийгөө хүйтэрсэн-д тооцож, дутуу үнэлж эхэлдэг байна.