Цаагуураа хүн хэмлээд байх юм

Сайн байна уу, би одоо 28-тай. Нөхөртэйгөө суугаад 10 жил болж байгаа. Нэг хүүхэдтэй. Бид хоёр гадаадад, хүүхэд маань Монголд байдаг. Манай нөхөр эрүүлдээ юу ч дуугардаггүй даруухан залуу байдаг. Согтчихоороо элдэв янзаар хараана, ер нь агсан, ганцхан над руу дайрч үгийн муухайгаар хэлдэг. Энэ хорвоо дэлхий дээр надаас муу хүн байхгүй юм шиг л хэлдэг.

Архинд маш дуртай согтуу үед нь би дуугүй байхгүй бол бараг барьж авч зодно. Би бүр яах учраа олохгүй аягүй хэцүү байна. Салаад хүүхэд дээрээ очоод юу гэж хэлэх вэ гээд их боддог. Наана даруухан царайтай цаагуураа хүн хэмлээд байдаг хүмүүс байдаг шдээ яг тийм хүн. Гэр орон мөнгө төгрөг хүүхэд гээд бүгдийг би зохицуулдаг. Би яавал дээр вэ?

10 Comments

  1. K says:

    Heduuleee ingeyeeeee end zovlogoo huseed bdg humuusees mongo avch baiy. Bid neeree aimar buyan hiij bnaaa. Mogi manaach bol odoo gavyaat avhaar zovlogoo ogch bn sh deee. Zovlogoo ogsnooroo dans ruu in mongo ordog bol Mogi bolon busad in ajil hiilgui amidrahad bolohoor l orlogo bh. Ene tuhai unegui amar hyalbaraar amidarlaa shiiduuleh gej zovlogoo husej bga hyamdhan amidraltai tanuud bidniigee neg bodno biz dee. Hedii boltol belenchilhev teee. Amidral chin une tsenetei bsn bol onlainaar hurtel setgel zuichtei holbogdoj amidarlaa avarch boloh blaaa gej hohichineeeeee geheees hamgiin shn tsag uyd ingej amidarch bgaa archaagui ymnuud hohino.

  2. Уншигч says:

    Эрүүлдээ бодсоноо согтуудаа гэж . Дотуур тамиртай юм санаад явдаг , дотогшоо , найз нөхөдгүй , залхуу ажил хийх дургүй , айлын ганц , эсвэл эцэггүй өссөн . Тийм хүн засрах нь юу л бол өөр хүүхэнтэй болчихоод чамайг хархаар уур нь хүрээд согтуудаа аашаа гаргаж байгаа нь тэр . Чи жирэмсэн болчихож гээд хэлээд үз яаж хүлээж авч байна тэгээд л мэдэгдэнэ .

  3. Mr says:

    Асуудлын цаана бга тэр хүнийг зовоогоод байгаа тэр шалтгаанаа өөрөө олж хар. Юм бүр 2 талтай. Архи уудгийн нь бол угаасаа дэмжихгүй бна.

  4. owl says:

    уухаараа л зориг ордог, чаддагаараа чамд л томордог инээдтэй жижкэн залуу байна шдээ. адилхан жижигрээд явах уу өөрөө л мэдкү юу даа

  5. nn says:

    chi uug ni baawar garj boloh ym bnshd daanch nuhur chn buur bhgui l boloh bh, sogtuugiin dalim sn aashaa gargadag ym bizdee, achaalaliig hamag ymiig bitgii hiij ogood bai, ailiin t1 huuhed shg buur muiharna, yron tm zuil gargahgui baital ajilluuad eruul dr ni sn hel amiig ni sugalaad og

  6. Ник says:

    Засрахгүйээ, ийм эр хүний оронцогууд эр хүний өмнөөс олигтой юм хэлж чадахгүй бж эм хүнд арслан зан гаргадаг бхгүй юу. Хөөрхий тэрний хж чадах юм нь тэр. Салсан нь дээр дээ
    Сүүлдээ ганцаараа ууна, архины цагаан солио тусаад чи л өөрөө хохирно. Яг миний амьдрал бна. Юу ч итгэж найдах, өөр юм хүсэхээ больсон.

  7. Mr. T says:

    er xvnd iimerxvv ym zondoo bdag ymoo uxaantai bol zasarna. arxi eor n l demii sain yrij xelex xeregtei bi bas neleen uuj iddeg bsan bas boloogvie xaraaj zvxne ervvldee bol golog boldog bsan 2xon zvil l namaig uxaaruulsan daa nmg xayaad ywsan ter odrvvd bas vglej ynshix gomdollox bish svvld zvgeer l xooson xartsaar shirtex ter 2 l

  8. zul says:

    ygl iim uyd emegtei un tewchij ur uhaan garaj zalidah heregteidee zasarch bolohl um shig sanagdaj baina

  9. Mogi says:

    Тийм сүрхий юм зохицуулдаг юм бол тэгээд наад нэг хар юмаа зохицуулаач зохицуулагч гуай. Зохицуулж чадахгүй болхоор чамд агсамнаж бна. Чиний үгээр зохицоод бдаг ч гүй юм.

  10. Өөр дээрээ бас дүгнэлт хий says:

    Чи бүгдийг зохицуулдаг болохоор өөртөө гутарч явдаг гэсэн үг. Эрүүлд нь сайн ярилц. Архинаас гар гэж хэл. Цаашид ийм байвал сална гэдгээ хэл. Энэ янзаараа удвал чи зодуулсаар дуусна. Болохгүй бол сал. Наад хүн чинь насыг ганцаараа барж ойлгоно. Чамайг сална гэвэл салахгүй гэж дарамталж зовоох болно. Ямааны мах халуун дээрээ. Чи наад хүнийхээ даврах үндэс нь болж байна. Аа бас чи мөнгө олдгоороо гайхуулж наад хүнрүүгээ дайрдаг, үглэж яншдаг бол чамд бас буруу байна. Өөр дээрээ ч бас дүгнэлт хий. Эндээс асууж байхаар өөрөөс нь асуу, ярилц

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.