Эмэгтэй хүн эвдэрсэн залууг засаж чаддаг юм болов уу?

Сайн байна уу? Би нэг зүйлийг асуух гэсэн юм. Хүний сайхан хүүг араас гүйн барин үерчихээд нийгмийн хог шаар болгоод орхиж байгаа охины хаясан залууд нь сайн болчихсон юм шиг байна аа. Анх найз охин минь, сайн охин сууна эдр гээд намайг тоодоггүй байсан энэ залуу, харин одоо нөгөө охин нь хог шиг хаячихсан, дэргэд нь байгаа ганц ярилцах хүн нь би болсон. Яаж ч муухай хандсан би уучлаад л өршөөгөөд л байдаг.

Ер нь энэ хүнийг засаад хамтдаа баймаар байгаа ч надад өмнө нь ямар муухай ханддаг байсан, найз охиноо яаж хуурдаг байсныг нь бодохоор намайг ч бас хуурах юм шиг санагдаж байна. Гол зүйл нь дөнгөж 23 настай байж архинд орчихсон, өдөр бүр уудаг, ажилгүй, мэргэжилгүй, найз охиноо гомдоодог байсан ийм залууг засаж чадах болов уу би? Үнэхээр би хайртай гэхдээ бас хаяж чадах зоригтой. Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүнээс болж эвдэрдэг, эмэгтэй хүн эвдэрсэн залууг засаж чаддаг юм болов уу?

15 Comments

  1. Ах says:

    Би архи уудаг байсан. Хэн нэгэн намайг архинаас гаргаж чадаагүй. Би өөрөө л гарна гэж сэтгэл шулуудаад л гарсан. Одоо архи огт уудаггүй харин хаяа шар айраг уудаг. Архи уухаар огт юу ч санахгүй тасардаг байсан. Тэр үедээ маш олон сайхан охид бүсгүйчүүд болон хамгийн хайртай хүмүүсээ голд нь ортол гомдоож байсан минь маш харамсалтай. Чи хайран цаг хугацаагаа ирээдүйгээ дэмий үрэх хэрэггүй. Би яаг наад залуу шиг чинь байсан. Надад хайртай гэсэн олон бүсгүй байсан. Бүгдийг нь өөрөөсөө холдуулсан түлхсэн. Одоо тэд сайн ханьтай сайхан гэр бүлтэй сайхан амьдардаг. Би иэдний амь амьдралыг, цаг хугацааг үрээгүйдээ өөртөө баярлаж явдаг. Харин би одоо л хүнтэй сууж амьдрал эхлүүлэх гэж надад хайртай, намайг байгаагаар минь хайрлах хүнийг олох гэж хичээж хайж явна. Жинхэнэ хайр хэзээ нэгэн цагт заавал ирнэ. Тэр болтол тэвчээртэй хүлээ. Өөрийгөө боловсруул. Өөрийгөө амьдралд бэлд. Өөртөө хайртай хүнтэй л суугаарай. Амжилт…

  2. owl says:

    за чи ч засна гэж байхгүй дээ. засна гэж бодоод цаг хугацаа, бас өөр юмнуудаа баахан дэмий үрэх юм болно. тэрнээс гадна наадах чинь чамд хайргүй, хүн хайртай хүнийхээ хажууд ийм байдаггүй юм, өөрөө хичээдийн

  3. Ггн says:

    Чи засахаасаа илүү хувь хүн нь өөрөө засрах эсэхээ шийдээд явчих байхаа. Эхлээд хэтрүүлж уугаад бн гэдгийгээ хүлээн зөвшөөрөхийг нь хүлээзнэ. Тэрийгээ ядаж ойлгочихвол засарья гэж бодож ч магадгүй. Ямраа мэдэхгүй хүн чиний хяналтаас гадуур учраас угаасаа асуугаад байгаа юм чинь учир дутагдалтай л даа. ААА гээд архинаас гаргадаг газар бдаг л гэдийн. Христчидээс өөр наадуулыг чинь тоох улс монголд ховор л байх.

    Уул нь гоё номууд бн л даа уншихымуу наад хүн чинь

  4. бат says:

    засах нэг л арга байна чи secret гээд татах хүчний тухай баримтат киног youtubees хайж олоод үзүүл зөн бодол зөв энергитай хүн ямарч амжилтанд хүрч болдог талаар байгаа. Тэр кино маш үнэн зөв явахад юм болгон бүтдэг юм билээ гэж яриад өөрөө хэд хэдэн жишээг зохиогоод ч хамаагүй яриад өг. Зөв байхад сандрал айдас хүмүүсийн хар хэл ам хамгийн түрүүнд холдож сариндаг юм. Тэрийг л ойлгуулчихад наад залуу чинь сэтгэл санаа нь дээшлэж архинаас гарна. Би өөрөө тэгэж бүтэхээ больсон архинд донтсон 2 ч хүнийг уг аргаараа зүгээр болгож байсан өөр дээрээ жишээ авч ярьвал бүр их нэмэртэй шүү за амжилт туршаад үзээрэй.

  5. sad says:

    bi lav hyyhedtei bolood mash baga uudag bolson omno ni bar savand bug bolood end tend honood l yavdag baij dee

  6. Ooo says:

    Chi zugeer 1 jil yamar ch shiidver gargahgui huleechih. Amidraldaa aldah gej bgaa hun yundaa yarah ve.

  7. Эрдэнэ says:

    юм болгон кино шиг байдаггүй юм

  8. Sol says:

    Засарна заёөөд авна гээд 24 тэй байхдаа нөхөртэйгээ сууж байлаа.Наг архи шоунд донтсон хүн засрөна гэж байдаггүй л юм байна .Нөхөртэйгээ 13 жил амьдөрж байна өөрчлөгдөөгүй л байна.

    • Zoloo says:

      Энэ нэг зөвлөж байгаа нь гэж зарим нэг юмнууд нь ямар их хараал урсгадаг юм бэ. Зүгээр хэлж зөвлөж чадахгүй бол амаа татаач.

  9. Mogi says:

    Засаж болох нь болно. Их нарийн ухаан тэвчээр зүтгэл хэрэгтэй. Чамаас гадна тэр бандизоогийн ухаан бас мэднэ дээ. Гэхдээ чи ингэх албагүй зүгээр л хаяж болно. Өрөвдсөн сэтгэл чинь хайр болж. Үнэхээр агуу, гүн хүчтэй хайрласан бол аваад л явчихна. Шохоорхол дассан сэтгэл нтр бол дэмийшдээ тэрний дампуурах хэнд ч хамаагүй. Ууж бгаа хүмүүс бол ер нь малууд л бдаг.

  10. ak says:

    yu yriad baigaa erguu har pyazdaa we chi chin erguu alaw ymr ireedui huleej baigaa iim pyazdatai suuh geed bgaan

    • Dorj says:

      Ene horvogin hamgin t1 yanhan huuhen harii uzii gevel chamaig l harulmar um bnda. Zooz teged amjilt!!!

  11. 1 says:

    За дүү минь 23-хан насанд элдвийн л юм бодогдож эрэмгий зоригтой байдаг. Болгоно, бүтээнэ, засна, залруулна гэсэн итгэл өндөр. Даанч амьдрал дардан байдаггүй юм. Би л лав холхон бай гэж зөвлөх байна, зүгээр найз хэвээр үлд.

  12. Mr says:

    Амьдрал баян. Хүнийг хаях ч хүн бна. Засаад ханилах ч хүн бна. Зовоход нь орхих нэгэн бхад, түшээд амьдрах нь ч бий. Энэ бүхний эцэст хайртай хүн л ийм зориулалт гаргана. Хайр бол мэдрэмж биш зориулалт чи сэтгэл шүү дээ.

  13. says:

    Чи эрүүл үү, эсвэл угаасаа ийм усан тэнэг мал юм уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.