Аниа гэж гэр бүл, хамаатан садны хүрээнд эгч нараа дуудаж хэвшсэн, эгч гэж хэлэх гэхээр ам нь хөдлөхөө байсан хүмүүс эгдүүцэж байж мэдэх юм (энд нутгийн аялгын ажаа, авгай, авжаа гэх зэрэг маш олон янзын, эртнээс нааш хэрэглэж ирсэн дуудлагыг хамааруулахгүй. Гэхдээ эгээ, агаа гэх зэрэг нь бол сүүлд бас л зохиомлоор бий болгосон тэнэмэл хэллэг).
Нэгэнт тогтсон хэвшил, зуршлаас салах амаргүй л дээ. Цаашид засаад явчихвал эх хэлээ хайрлах, хамгаалах, төрөлх хэл, соёл нь үндэстний үнэт зүйл, ялгарал юм гэдэг ойлголтыг нийтийн, нийгмийн ухамсарт шингээх чиглэлд нэг ч гэсэн алхам болох болов уу гэж санан цаг зав гарган бичээд байгаа юм.
Аниа хэмээх үг гэхэд хэцүү дуудлага гудамжинд, дэлгүүрт, хүнсний болон барааны захуудад, нийтийн унаанд, оюутны байранд, их, дээд сургуулиудад орон нутгаас ирсэн залуусын амнаас илүүтэй сонсогддог. Орон нутгаас их хотыг зорин ирдэг залуус энэ үгийг гоё, загвар гэж боддог бололтой. Хотын хүн болох анхны алхам нь эмэгтэйчүүдийг аниа гэж “ХҮНДЭТГЭН” (үнэн хэрэгтээ доромжилж) дуудахаас эхэлнэ гэж андуурдаг шиг байгаа юм.
Харин Дуурийн театр, Филармонийн үзэгчид, уран бүтээлчдээс тэр бүр сонсож байгаагүй. Ялангуяа Хөгжим бүжгийн коллеж байгаад Консерватори болсон хөгжмийн дээд сургууль болон СУИС-ийн багш нараас хэзээ ч сонсож байгаагүй. Бусад, их, дээд сургуулийн багш нар мөн адил ахмад, эгчмэд багш нараа аниа гэж дууддаггүй байх хэмээн бодном. Багш аа л гэдэг болов уу. Заримдаа цол, гуншнаар нь дууддаг биз дээ. Тэр нь ч соёл. Гадаадад бол “Професоор тэр ээ, хэн доктор оо, эсвэл нөхөр гээд нэрийг нь хэлж хүндэлдэг. Энэ бол албан харилцаа, ёс зүй.
Ямар үгийг яаж хэрэглэж байгаагаар нь тухайн хүн боловсрол, соёлоор хэр юм, гэр бүл, хамт олон, удам судартаа болон нийгэмд эзэлдэг байр суурь нь ямар болох нь харагддаг. Аль ч улс оронд эх хэл, соёлоо тухайн үндэстний язгууртнууд, ихэс дээдэс, элитүүд, оюунлаг хүмүүс нь цэвэр сайхнаар хадгалж, хамгаалж, өвлүүлж ирсэн байдаг. Энэ нь бүр судлагдахуун болсон.
СУИС байсхийгээд маш чухал сэдвүүдээр илтгэл, лекц, семинар явуулдаг. Үнэт зүйлийн тухай гээд л нэрлэж болно. Гэхдээ тэр нь “Оюутан” театраас нь хэр хол “явдаг” юм бол доо. Болж өгвөл телевизээр шууд явуулдаг байх сан гэхээр чухал зүйлсийн талаар эрдэмтэн багш нар нь ярьдаг. Тэдний эрдэм олон нийтийн хүртээл болж байвал хувь хүмүүсийн ухамсар, төлөвшилд нэмэртэй сэн.
Дээр дурдсан, өөрөөр хэлбэл нийгмийн дээд давхаргынхан ардуудын дунд түгсэн гудамжны үг, хэллэгээр ярьдаггүй. Ярианд нь тийм өнгө аяс цухалзах л юм бол өөрийнх нь хүрээний хүн биш гэж үздэг, нүүр буруулдаг байсан. Одоо ч тийм. Үүнийг ойлгох амархан. Гадаадын үе үеийн сайн кинонуудад хүмүүс яагаад дуртай байдаг вэ. Тэдгээрийн бүхий л зүйлд нь дурладаг. Сэдэв, найруулга, хөгжим супер байхын зэрэгцээ хэл, яриаг өндөр дээд хэмжээнд хэрэглэсэн нь үе үеийн үзэгчдийн сэтгэлийг татсаар мөнхөрдөг. Монгол кино ч адил. Орчин үеийн монгол кинонууд хэдхэн сарын настай байдаг нь энэ бүхэн дутдагийнх юм.
Гудамжны үг, хэллэгийг газар авахуулахгүй байх талд ухамсартай хүмүүс төдийгүй байгууллагууд үлгэр жишээ баймаар байна. Манай “Өнөөдөр” сонинд жишиг тогтжээ. МУИС, Боловсролын их сургууль зэрэг их, дээд-үүдээс дадлагаар ирдэг оюутнуудын олонх нь “Аниа” гэсээр нахилзаж орж ирнэ шүү дээ. Захын сэтгүүлч “Наад үгийнхээ утгыг тайлбарла даа. Юу гэж байгаа юм бэ” гэхэд тайлбарлаж чадахгүй бүлтэлзэж зогсох нь энүүхэнд. Зарим нь дуу муутайнхаар “Эгч ээ” гэж засна. Зарим нь дуугүй “За, дахин ингэж хэлэхгүй ээ” гэнэ. Үнэн хэрэгтээ танихгүй хүмүүс анх уулзахдаа нэг нэгнээ гуайлж ярих ёстой юм билээ. 1960-1970-аад онд төрийн даалгавраар гадаадаас соёлын үр олж ирж байсан сэхээтнүүдийн бичиж үлдээсэн нийтлэл, бүтээлүүдэд энэ тухай байдаг. Үнэндээ нэгэнт л хэн маань ч тухайн танихгүй хүний ах, эгч биш болохоор харилцаж буй хүнээ эгч, ах, гэлгүй нэрийг нь хэлээд гуайлах нь харилцааны ёс зүйн наад захын хэм хэмжээ ажгуу. Өнөө цагт төрийн, яам, тамгын түвшинд эрхбиш ингэж харилцдаг. Тэнд аниа, агаа гээд зогсож байлтай биш.
Тэгэхээр монгол хүний зэрэгтэй хүн байхыг хүсвэл өөрийг тань тэтгэж байдаг эх, хэл соёлдоо хайртай байж, устгах биш, хамгаалах талд нь хариуцлагатай хандаж, монгол хүн гэдгээ хааяа ч болов мэдэрч байх сан даа.
Нэгэн зүйлийг тодруулъя. Нийгмийн доод давхаргынхан гэж ажилчин, малчин “анги” биш юм. Их, дээд сургууль төгссөн нэртэй ч боловсрол нимгэн, соёл тааруу, үзэл, хандлагын доголдолтой этгүүдүүд, үндсэндээ хувцасны голууд юм гэж хэлж болно. Энэ бүлэгт сүүлийн үеийн улстөрд бий болсон цүнх баригчид бас хамаарна.
Р.Оюунжаргал
15 Comments
Энэ асуудлыг яаж шийдхийн бол аниааа
энэ юу ч мэдэхгүй солиоттой залуусын худлаа мэдэмхийрэл харин аниа дээр л ярихад аль зүгийн байна хүмүүсийн яриа авгай гэхэд л хэд хэдэн газар авсан эхнэр авгай биш ахмад хүнийг зарим нь эмэгтэй хүн зарим нь эрэгтэй хүмүүсийг манж түвд баруун ойрдын зарим нь ч хэлдэг жишээ аниа ч одоо уусаж эгч ахиу насны эмэгтэйчүүдийг ч нэрлэх болж
yu hutsaad bgaa ania ve? Huduunii oyutnuud l ania gedeg gev uu? Ungalaa gesen chin baschdag bshte ene muu umbvv
Yuu hutsaad baigaa ania ve
Ер нь Монголчууд Өөрөөсөө ахмад хүнийг Гуай залгаж жишээн Цогоогуай гэж авгайлж дууддаг байсан нь Монголын дээр үеийн бүх кинонд гардаг шд. Цусан төрөл биш байж ахаа аниа гэж дууддаг молгуу гаруудыг хэд хэд загнаж үзэж билээ чи миний аавын зээрэнцэгүү би чамтай яахаараа ах дүү болчдын гээд нилээд хэдэн хүнийг загнасан. Манж хятадууд л нэгдүүр ахаа 2 дугаар ахаа гэж өөртэй нь цусан төрөл биш хүмүүсээ дууддаг хужаа манж молгуу бүдүүлэг яриа л манжын үед Монголд орж ирсэн байдын шүү. Тэгээд ч өөрөөсөө хөгшин харагдсан оворжуу царайтай хүнийг ахаа анай гэж хөгшин царай муутайгаар нь дуудсан муухай их бүдүүлэг хэллэг дэ.
Нэрийг нь мэдэхгүй, өөрөөсөө ахмад танихгүй хүнийг юу гэж дуудах уу? За дараад нь нэрийг нь мэддэг боллоо гэж бодоход тэгээд шууд нэрээр нь дуудаад явах юмуу? Өөрөөс хэд ах бсан ч хамаагүй. Эдгээр асуултанд тус бүрт нь хариулж өгнө үү, баярлалаа.
дарга дээд албан тушаалтныг өөрөөс чинь бацаан байсан ч та л гэж дуудадцгаадаг биз дэ. Та гэдэг бол угаасаа хүндэтгэсэн үг болохлээр би хүн болгоныг та гэж дууддаг бацаан байсан ч хамаагүй. Нэрийг нь мэдээд эхэлвэл ахмад хүмүүсийг гуай залгаад цогоо гуай гэж дуудах нь Монголчуудын эртнээс ахмад хүмүүсдээ гуай залгаж авгайлж дуудаж ирсэнээр нь дууддаг да.
аниа нар зүгээр бгаарай
yasn uhaantai hvmvvs ve haha bolovsrol ntr yrchihjeee anai ajaa egee dedee janjin geh met vgs bvgd manj vndestnees mongold vldsen vg ehleed suuriig ni yr zahidliin ezend
Erguu gicii min cmg hen ch gsn yadag yum yanhan cn al ve
ёстой зөв сэдэв хөндсөн байна. би 11 жилийн дараа монголдоо ирсэн чинь АНИА гэж дуудсан, дуудуулсан хүмүүстэй таараад их л гайхаж байлаа. үнэндээ бол дотны, хамаатны эгч дүүсээ л аниа гэж дууддаг сан. дүүгийн маань цэцэрлэгийн охин хүртэл намайг аний, дэлгүүрт, албан газар хаа сайгүй дуудахаар анх ирээд дасаж өгөхгүй байлаа. нэг удаа харилцагч байгууллагын охион намайг 1000 удаа бараг аниа гэж дуудлаа. аминдаа л тооцоогоо сайхан нийлээд, надад тал зассан ухаан нь юм байлгүй. би тэр охиныг нэг сайхан загнаж билээ “ямар би чинийй хамаатны чинь эгч биш, албан ажил ярьж байж яасан заваан нялуун юм гээд”. тэр ойлгосон юм болов уу даа хөөрхийй
Хамаатны эгчийгээ л аниа гэж дууддаг гэж хэн хэлчихэв ээ? хаана тийм тогтсон нэршил томёолол бна? Тэгэж дуудсаны төлөө загнасан гэнэ үү? цүцүцү. Өөрөөс дорой харагдсан нэгэнд дээрэлхүү ханддаг, би гэх эгогоо дарж чаддаггүй нөхөр үү өөрөө?
Тэгэж л их юм мэддийн бол тэр хүүхдэд зөв бурууг нь тайлбарлаад л өгөөч дээ.
Тэгээд секстэй ямар хамаатайм бэ. Аниа одоо эргэ араас чинь шаая. Аниа ханаснуу. Аниагийн ал амттай шүү.. гэх мэтээр хэлэхээр онцгүй сонсогдоод бнуу тэ. Балай юм нийтэлдэг авгай вэ.
Сайн байна уу. Үнэхээр үнэн зүйлийн талаар хөнджээ. Аниа агаа гэдэг үгийг сонсохоор бүүр дотор арзагнаад байдаг . Yur n arai gaigvi bolowsrol medleg soyoljson baiguullaga yalanguya turiin baiguullagad orj bgaa shinehen ajiltnuud dund hezee ch ania agaa geed zogsoj bdaggvi l yumda. Gehdee ene n huwi hvnii bolowsrol ajliin bair mungunuys shaltgaaldag zuil bas bish yum shig. Ger bvliin bolowsrol , oyun uhaanii tsar hvree geh zereg olon zuil nuluuldug . Bayan ailiin hvvhed shineer ajild orood agaa ania geed zogsoj bhiiv harj l blaategeheer vayan mungulug bailaa geed soyoltoi logic setgelgee saitai aaw eej naraas ugsun ger bvliin suuri hvmvvjil saitai gsn vg ogtoos bish yum. Za tegeed deed bolowsroltoi gej yaridag vilchilgeenii ajild otj bgaa zaluujuudin bvvr amnii helleg yum bnle de. Yur n bol agaa anua gdg vg n busdiig ch amnaasaaene vgiig gargaj bga uuriiguu ch doromjilj bgaa helber yumda
Ямар тэнэг юм бичдэг аниа вэ энэ одоо. Тэгэж л эх Монгол хэлээ гэдэг бол Евер Монголчуудын жагсаалд очоод нэгдээч, Хятадын элчингийн уудэнд очоод лайв хийгээч аниа минь