Хэт ойр ойрхон шүршүүрт орох
Хэдийгээр энэ нь хачирхалтай сонсогдож байгаа ч хэтрүүлэн усанд орох нь усанд орохгүйтэй адил сөрөг үр дагавартай юм байна. Колумбын халдварт өвчин судлалын судлаачдын хийсэн туршилт, судалгаанаас харахад хэт их усанд орох нь арьсыг хуурай, мэдрэмтгий болгодог аж. Ингээд арьс хуурайшсанаар хагарч, хагарсан хэсгээр таны биед нян нэвтрэх боломж бүрдэнэ. Тиймээс мэргэжилтнүүд өдөрт нэг л удаа усанд орох хэрэгтэй гэж зөвлөж байна.
Бие засахын өмнө гараа угаадаггүй
Ариун цэврийн өрөө төдийгүй гэрийн бүхий л газар нян бактери байж л байдаг. Тиймээс та гараа угаахгүй удах нь гар дээр нян хуримтлагдах нөхцөл болж байгаа юм. Харин ариун цэврийн өрөөнд орохдоо та биеийн эмзэг хэсгүүдэд хүрдэг гэдгийг санаарай. Тиймээс бие засахын өмнө гараа угаах нь бие зассаны дараа угааснаас илүү чухал юм.
Хуруугаараа суултуурын товч дээр дардаг
Ариун цэврийн өрөө бол гэрийн хамгийн бохир газар. Усаа татсан ч суултуур дээр нян бактери үлддэг нь туршилтаар батлагдсан байна. Тиймээс суултуурын ус татах товч дээр хурууны үзүүрээр бус харин үеэр, эсвэл алганыхаа нөгөө талаар дараарай. Ингэснээр гарт тань их хэмжээний нян хуримтлагдахаас сэргийлж чадна.
Нэг дэрээ удаан хэрэглэдэг
Өд сөдөн дэр нь тоосны нян болон хөгз амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Бага багаар эдгээр нян арьсанд наалдан, төрөл бүрийн арьсны эмгэг үүсгэдэг. Жишээлбэл: Тоосны нян нь харшил үүсгэх, хамар битүүрүүлэх, хавагнах, амьсгалын замыг үрэвсүүлэх магадлалтай байдаг хэмээн судалгаагаар батлагджээ. Тиймээс дэр болон дэрний уутыг долоо хоногт нэг удаа дэрээ 50 хэмийн халуун усанд угаах хэрэгтэй.
Гэрийн тэжээвэр амьтадтайгаа хамт унтдаг
Шөнийн цагаар ч гэсэн бид ариун цэвэр сахих ёстой. Ялангуяа, гэрийн тэжээвэр амьтантайгаа хамт унтах хэрэггүй. Хамгийн их арчилдаг амьтны ч үс ноосонд их хэмжээний нян байдаг. Гэрийн тэжээвэр амьтнаас булчирхайн тахал хэмээх үхлийн өвчин халдварлах магадлалтай. 1977-1998 оны хооронд 23 хүнд уг өвчин муурнаас халдварлажээ.
Нүүрээ савандаж угаадаг
Зарим хүмүүс өдөрт 2 удаа нүүрээ савандаж угаах нь батганаас ангижрах хамгийн шилдэг арга гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ саван нь арьсны нүх сүвийг бөглөж, үрэвсэлд хүргэдэг. Арьсны эмч нарын үзэж байгаагаар, саван нь нүүр угаахад зориулагдаагүй гэнэ. Саванг тогтмол хэрэглэх нь арьсны хамгаалалтын давхаргыг үгүй хийж, таны арьсны хүчил шүлтийн тэнцвэрт байдал буюу pH түвшин алдагдахад нөлөөлдөг аж.
1 Comment
sain baitsgaana bvsgvichvvde…. erhtenee yaj tsairuulah we ta nar yaj yu hereglej tsairuuldg talaara zowloj tuslaach…