Оройн мэнд, би 24 настай. Одоогоор эрхэлсэн ажилгүй, жирэмсэн. Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж хүлээж байгаа. Нөхөртэйгөө 4 жил амьдарч байна. Нөхөртэйгөө эрхлэх үедээ эрхлээд хоорондын харилцаа дотно, ер нь л асуудалгүй байдаг. Утсыг нь ухаж байгаад өөр эмэгтэйтэй танилцсан байсныг нь мэдсэн.
Би ч эхэндээ уурлаж байгаад ярилцахаар болоод, юу болоод байгааг нь асуутал бүх үнэнээ хэлье гээд, чамайг хүсэхээ больсон, охин дүүтэйгээ байгаа мэт байдаг. Чамайг гомдоохгүй гэж их хичээж өдийг хүрсэн гэж хэллээ. Ийм тохиолдолд харилцаагаа яаж авч үлдэх вэ? Юунаас эхэлсэн нь дээр вэ? Жирэмсэн болохоор хямраад унтаж ч чадахгүй их хэцүү юм. Та бүхэн чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөрэй…
8 Comments
Уучлаарай гхдэ чи наад хүнээсээ салсан дээр юммшиг санагдчихлаа ….??
Салахгүй, салж дагаюар хүүхэдтэй авгайн тоог нэмж яахын. Чмайг жирэмсэн учир тэгж бгаан. Цаа хүүхнийг нь харин будаа болго. Хөөе, угаасаа араар тавьдгүй хүн хорвоо дэлхийгээс хайж хайж 10% нь л олдох байх. Өөр хүнтэй шаалцаал биз бүү дурс, та нар чинь юун сүртэйн бэ. Март, гэр бүлээ авөрч үлдэх арга хай. Хүүхдээ гарахаар наа боов чинь хайрлахгүй гээ яадын.
Hoyula bawaltsah u
uuchlaarai bi zahidal bichih gej baigaad sanaandgui comment deern anduuraad “zahidliin ezen” geed bichsen baina shvv uuchlaarai sanaandgui shvv
Өгүүлбэр эхлэхдээ томоор бичиж, дууссан бол цэг тавьдиймдаа.
ээж бид 2 энгийн л сайхан амьдарч байлаа тэр 50 дөнгөж гарч байгаа хүн. би 20 дөнгөж гарч байна. Сүүлийн үед ээжтэй харьцах юм ярих тун амаргүй боллоо, юм л бол уурлаад хашгачаад, хамаг юм чамаас л болсон эцгийхээ талыг дууриасан арчаагүй энэ тэр гэнэ. уурлаад уйлагнаад чи хамаг мөнгийг минь үрсэн одоо чамайг сургуульд оруулж чадахгуй, чи өөрөө аргаа ол гэх юм яасан хэцүү юм бэ би өөрөө мөрөөрөа найз нөхөд ч байхкуй гадуур тэнэдэггүй тийм хүн. энэ хүнийг ер нь яах вэ? би тэгээд яаж өөрөө амьдрах юм бэ? биеэ үнэлэх юмуу хаашаа юм.
Ээж чинь нэгэнт олохгүй юм чинь өөрөө л ол гэхдээ буруу аргаар биш шүү ажил хий, тэтгэлэг судал хай. Буруу замаар яваад зөв замд ордоггүй шүү.
Add some spice. Нөхөр чинь уйдсан бна. Драма хэрэгтэй бол тэрийг нь өг. Хардуулах хэрэгтэй бол хардуул. Ер нь бол тэр эмэгтэйтэйгээ яваг л дээ. Уйдаад гүйгээд ирнэ. Өөртөө л гоёороо бай. Эцсийн эцэст тэр хүн ч нь тусдаа хувь хүн гэдгийг санаж бай.