Хадмын асуудлаас яаж салах вэ?

За шууд л асуудлаа хэлье. Хадмын асуудлаас яаж салах вэ? Энд ямар ч секстэй холбоотой зүйл байхгүй тул алгасах хүмүүс нь алгасаарай. Хадмуудтайгаа таарч тохирохгүй бол үнэхээр төвөгтэй юм байна. Өмнө нь энд оруулж байсан л даа хоёр гэр бүлүүд маань хэтэрхий өөр гээд. Одоо ч бүр хадмаасаа болж найз залуугаасаа салах уу дээрээ туллаа. Байнга Есүс яриад сүмд яв гэнэ. Сүмд явахгүй бол удахгүй амьдрал сүйрчих юм шиг л. Намайг огт ажил хийдэггүй гэж боддог. Бүр гайхмаар, би ажлаасаа тараад ирлээ гээд ярьж байхад л одоо уг нь ажил хийвэл гээд л байна.

Бүр үнэхээр яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Хадам аав хэд хоног манайд байгаа юм. Одоо бүр би гэрээсээ явмаар ч санагдаж байна. Ирээдүйн амьдралаа төсөөлөхөөр улам бүрхэг санагдах боллоо. Хадам ээж үе үе ууна, тамхи татна, эгч нар нь тамхи татна. Бүр жирэмсэн үедээ ч тамхи татдаг байсан. Хадам аав өөрөө залуудаа уудаг, тамхи татдаг, агсан гээд л хэцүү хүн байсан гэсэн. Одоо уухаа больчихсон гэсэн ч ер нь нэг л шүлэнгэртчих гээд л байдаг юм байна лээ. Хамт амьдарч байхад ч хөгшин хүн байж хараал хэлнэ, орк зан гаргана.

Манай гэр бүлд тамхи татдаг хүн байхгүй, уудаг ч хүн байхгүй. Тийм хүмүүсийг ер нь үздэггүй. Хадам аав нь тэгээд би Байнга инээж баясах ёстой юм шиг л нэг хальт чимээгүй байхаар уурлаад л. Найз залуу маань бол сайн хүн. Гэхдээ ийм хадмуудтай байна гэвэл ёстой хэцүү юм байна. Ядаж өдөржин хоорондоо видео калл хийгээд бүгд бөөнөөрөө хамт юм шиг л байх юм. Ийм асуудалтай тулгарч байсан хүн байна уу?

10 Comments

  1. Mogi says:

    Секстэй холбоогүй тул алгасчаарай ч гэх шиг. Тэгүүл чи энд үхсэнээ хийж бичээд бгаам. Чиний амьдралын балай хэрүүлийг зохицуулах болжынуу. Тэгүүл хэлээд өгий. Ухаан муутайдаа мал царайлаад бжаагаан. Энийг шийдсэн ч дахиад малтаад л суужаах хүн за юу чи. Өмнөх постонд чинь хангалттай хариулчаад бхад дахин дахин бичээд мэдрэл муутай авгай бшд.

  2. Mr says:

    Тэр хүмүүс чиний эрх чөлөөг хүндэлж. Чи тэр хүмүүсийн эрх чөлөөг хүндэлсэн цагт амьдрал нийлнэ

  3. Сахалт says:

    Чи шөнө орой бас бөмбөр балбадаг уу? Яана даа энэ олон эргүүнүүдийг?! Оронд нь явж ажил хий, өөрийгөө боловсруул, завгүй бай!

  4. Хохо says:

    Гэрийхэнд нь хэлсэн. Зүгээр бгаарай гээд. Бүгдийг нь номонд нь оруулсан. Хол байцгаа гсэн. Ёстой ахина гэдэг шиг мэдрэл гарууд бд-н блээ бүр гайхмаар. Бэр-г зарц гээд ойлгоцон амьдрал нь тэрт орох гээд. Тэгээд л хэлэхээ ч хэлсэн. Дургүй гэдгээ ч хэлсэн. Тэгээд амар сайхан даа жаргаж бна даа. Ямар их стресс дарамт бсан-г сүүлд мэдсэн холдоод.

  5. Хохо says:

    Сайн ч бсан муу бдаг юм бна лээ. Өөр айлууд чинь ёстой хэцүү юм блээ. Би шууд гэр бүл гэх ямар ч нэмэргүй хийдэг юм нь хов ярьдаг хүмүүсээс нөхрөө холдуулсан. Мэдээж эхлээд юу гэж тэгэх вэ дээ. Зүгээр тийм бсан нь өлзийтэй бсан. Ёстой юу ч хэлхэв дээ гэмээр улсууд бдаг л юм бна лээ. Нэг бол тэд нартайгаа амьдар өөрөө сонго гэдгийг хэлсэн. Холдсон ямар сайхан тайван болсон бэ.

    • Dfasdff says:

      Erguu tsusnuud tegeed salaa sal. Xuuxnuud xezee shiidver gargaad saldag bilee. Gonshignoid l bn. Chi uuruu yamar bn. Zaluug ni avaad eej aav ar geriig ni xayachixmaar l bgaa bizdee. Tegdiin. Gexdee tiim yum baidaggui yum. Tiimees shiudveree gargaad zailaa. Uur yu xuseev. Zaluug aa avaad zailna gravel tiim yum baidaggui yumaa. Zaluug chine teriigee shiiddegiin. Chi bol nuluulnu gexdee Zaluu bxad tiim yum bxgui. Xuts gedeg gazarshd.

  6. Zochin says:

    Buu ene asuudliig chin schiidne geed l neg hun end bicheed bh yum . yooooo yana daa. naad buund dontson hun , ter jesus d dontson humuus bugd

    adilhan. Naiz zaluutaigaa her udaj baigaa yum be. Udaagui bol chi medehgui bgaa bh. Naiz zaluu chin yag l adilhan bgaa ah duu nartaigaa. schiehen

    deeree medegdehgui bgaa yum . Gerlej huuhedtei bolsonii daraa taraa taniulna . Zasaj avah gej nus nulims setgel zurhee scharhluulna. Zaaval ingeh

    hereg baina uu. Bi bol schuud salaad arai niilemjtei taarch tohiroh hunee songono. Naad hadmuud chin chamaas hezee ch salj hagazahgui urgelj

    zuuraldaad dagaastai bn gej bod. Aimschigtai yum!!!!!

  7. Босоо says:

    Чи наад хүмүүсээ өөрчилж дийлэмгүй бол сал. Өөрчлөж хүчрэнэ гэвэл үзэлцээд л байж дээ. Олон жил болно, их хүч, золиос чамаас шаардана.
    Найз залуутайгаа сурлаа гээд гадагшаа яваад тэндээ шингээд 10, 20 жил байж байгаад ирж болно.
    Ер нь шашинд ороод фанат болсон амьтдыг бөө удган л дардаг юм. Чи юмуу нөхөр чинь юмуу чиний ойрхон ах дүүгээс зайран, удган болох заяатай хүн байгаад тэнгэрээ авах юм бол онгод тэнгэрүүд өөрсдөө зохицуулаад өгдөг л дөө. Ухааруулахыг нь ухааруулаад үхүүлэхийг нь үхүүлээд өгөхөөр наад далжигнасан юмнууд чинь далжигнахаа болиод хүн төрхөндөө орно.

    • Сахалт says:

      Чи шөнө орой бас бөмбөр балбадаг уу? Яана даа энэ олон эргүүнүүдийг?! Оронд нь явж ажил хий, өөрийгөө боловсруул, завгүй бай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.