Хүмүүсээ зөөлөн нь хатуугаа иддэг юм шүү

Сайн байцгана уу. Би анх 16 насандаа анхны хайртайгаа учирч тэрэндээ охин насаа өгч зовлонт амьдралаас минь татаж гаргасан хайр хань минь байгаа юм. Би хар багаасаа өнчин өсч 13 настай халамжладаг гэх худлаа үгийн дор үргэлж зовоодог хамаатны гэр бүлээс зугатааж асрамжын газар 16 нас хүртэл байсан юм.

За багаасаа хүний арга эвийг олж сурсан гэх үү дээ. 16 настайдаа нөхөртөйгөө гудамжинд санамсаргүй  учирч танилцаж байлаа. Эхлээд надад огт таалагдаагүй ээ. Энэ намайг ашиглаад л хаях гэж байгаа. Өнчин өрөөсөн миний юунд болох вэ дээ гэж их түлхсэн.

Гэхдээ тэр надад би тэрэнд маш их хайртай болж бид 2 4 жилийг хамтаа үдэж удалгүй эцэг эхтэй нь уулзахаар цаг товлов. Анхны харц бол би ээжид нь гадаад төрхөөрөө их таалагдсан. Өнчин өрөөсөн гэж сонсоод нүүрэнд нь тодорч байсан инээмсэглэл нь бөхөх шиг болсон. Ээж нь үргэлж л нөхрийн маань чихэнд наадахаас чинь дээр хүн олдоно. Чамд бүгд байна гээд л үргэлж чихэнд нь шивнэж байдаг гэдгийг би мэднэ.

Гэхдээ хань минь намайг гэсээр л байсан. Би ч танай ээж зөвшөөрөхгүй бололтой салья намайг явуул гэж олон л үйлдэл хийсэн. Гэхдээ тэр минь надаас холдоогүй. Эхлээд хадам ээж үхсэн хамт амьдрах биш тэмдэглэлт өдрүүдэд л уулзана үхсэн бүүр болохгүй бол харьцахгүй байя гэж бодож байлаа. Гэхдээ би ээжгүй өссөн шүү дээ битүүхэндээ хадам ээжээрээ ч болов хайрлуулж ээжийн халуун дулаан бүхнийг хүсч байсан.

Би өнчин, хогийн хамаатнууд гээд адгууснууд зовоодог байсан ч би азаар зөв хүн болж өссөн нь манай ангийн багштай холбоотой юм. Манай ангийн багш үргэлж надтай ярилцаж бүүр гэртээ хүртэл хамт хоол идэж гэрийн даалгавар хүртэл хийлцэж хүүхдүүд нь хүртэл одоо миний үй зайгүй найз л даа. Энэ дэлхий уужим муугаасаа сайн хүмүүс их шүү. Багш ярианд яагаад ороод ирэв гэж үү. Би хадам ээж болох хүний талаар хэлсэн чинь надад нэг санаа хэлж өгсөн юм.

Энэ дэлхийд үргэлж хатууг зөөлөн идэж байдаг. Галзууртал уурлаж байгаа хүний өөдөөс инээгээд яагаад байгаа тухай нь асуу. Зөөлөн бүхэн бүгдийг дийлдэг. Ингээд би бардам гэсэн зангаа бүгдийг хаяад хадам ээждээ бөхөлзөх болсон. Би чинь төгс биш шүү дээ өөлөх зүйл их л байсан мэдээж тэр болгонд нь тас тас инээгээд үргэлж алдаанаасаа суралцах болсон.

Удалгүй анагаахыг төгсөж эмч болсон. Мэргэжилээрээ ажиллаж миний хувьд том амжилт. Өдөр дор хаяж 2 удаа ажил дээрээ байхдаа залгаж юу хийж байна гээд залгах болсон эхлээд дургүй байсан ч удалгүй би ээжийг буулгаж авч байгаагаа мэдрэх болсон. Аз таарч хадам аав маань их сайн хүн байдаг. Надад бас их сайн. Бидний хамтын амьдрал эхлэж мэлээн хугацаа өнгөрчээ. Одоо бид 4 хүүхэдтэй. Би жинхэнэ ээж аавын хайрыг мэдэрч байгаа юм шиг байна. 4-н 4 хүүхэд гаргасан би яг цол гавьяа байгуулсан аятай байдаг болсон.

Эцэст нь багшийн хэлсэн зөөлөн нь хатуугаа иддэг хадам биш өөрийн эцэг эх шигээ сана өөдрөг бай. Чи л амьдралаа бүтээнэ босгоно. Чи энэ амьдралынхаа гол дүр. Би бурханд ийм сайхан хань заяасанд өдөр бүр талархаж явдаг. Амьдрал үнэхээр амттай юма. Хүмүүсээ зөөлөн нь хатуугаа иддэг юм шүү. Бүгдэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье…

7 Comments

  1. BAT says:

    tgd neg jaahan nuruu teniiheeree moojrood alga bolchiw. bas nuhruu arga uhaan siilj gertee bailgaaraidaa amjilt

  2. ugtahaa tygalmaa chihshig says:

    neeree ter zuulruud bgaa ni uujuu dotortoi, hun shig zuulun setgeltei humuus bdii,

    harin bodit amidral deer hatuu ni zuulnuu barij deed duusdiim doo, ene mongold.

  3. baagii says:

    GOOD бүсгүй минь сайн байна. сайн багш олон хүнд сайныг авчирдаг нь үнэн шүү

  4. Эр хүн says:

    Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус дийлдэг гдг үг үнэн боловч. Яг үнэндээ усан дотор чулуу хэдэн зуун жил хэвтэвч дэвтэдгүй л бхгүй юу. Тэгхээр тэр зөөлрөөд, дэвтээд бгха хүмүүс чин өөрийн гсэн ухамсартай бодовсролтой хүмүүс

  5. Залуу says:

    Мундаг бүсгүй байна.Аз жаргал хүсий.
    Ер нь 1990-2000 хооронд хүүхэд насаа өнгөрөөсөн бидний үеийнхэн их хатуу хэцүү өнгөрчээ гэж би дүгнэдэг.
    Ихэнх хүүхдүүдийн амьдрал хүнд байсан.

  6. Улаан says:

    Үүнийг л дүүрэн амьдрал гэнэ шүү дээ. Алив зүйлд биесээ давах гэж арсалдаад байдаг хэрүүлч хүүхнүүд үүнээс харж нэгийг бодууштай. Хавьтсан ойртсноо голж шилэн, өө эрж чамлаж байдаг хүмүүс хэзээ ч жаргалыг мэдэрч амгалан амьдардаггүй юм шүү. Олдсон зүйлдээ ч цадаж ханахгүй. Нэгнээ хайрлаж хүндэлж буулт хийж байвал нөгөө нь яваандаа дутагдлаа засаж, хайраа өгч ээнэгшдэг жамтай. Зөв сайхан эерэг амьдралын талаар хүүрнэсэн ухаалаг бүсгүйд баярлалаа. Танай гэрт үргэлжид баяр жаргалан бялхаж байх болтугай.

  7. Ujin says:

    Az jargal husie

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.