Хүүхдүүд маань ээж дээрээ ирэх болов уу?

Миний 4 жилийн минь зовлон учраас жаахан урт товчлоод бичлээ. Дундаас нь битгий буцаарай, авах гээхийн ухаанаар хандаарай. Би Ш гэдэг хүнтэй суугаад 5 жил болоод салсан, дундаасаа хүү охин 2 хүүхэдтэй. Миний энэ сэтгэлийн аймшигт зовлон шаналал тарчлал ингэж эхэлсэн.


Би 2011 онд оюутан байсан, анх үерхдэг байхдаа л дэмий хүнтэй орооцолдсоноо бодоод ер нь л салахыг маш ихээр хүсдэг байсан ч санаагаар болоогүй ээ. Үргэлж амиа хорлоно гэж айлгаж сүрдүүлдэг байсан. Сүүлдээ бүр цусаа ханаж айлгадаг байлаа, бас аймаар хартай сүүлдээ гар хүрч нэг хоёроор зогсохгүй алгадаж цохидог байсан. Би 18-хан настай байсан, миний ар гэр бас тийм сайхан амьдралтай, надад санаа тавихаар хүмүүс биш юм. Учир нь хойд аавын гарыг 13 жил харж, ээж маань хамт амьдрах болсон.

Сүүлдээ хойд эцэг маань намайг оролдох гэж 1, 2 удаа согтуудаа дайрсан. Байнга хөх бөгс рүү ширтдэг байсан нь надад үнэхээр аймаар санагддаг байлаа. Ер нь байнга хэрүүлтэй, уруултай хөөж туугдаж ирсэн гэхүү дээ. Тэгээд би гэрээсээ явчихмаар л санагдаж байсан Ш гэдэг хүн надад хэлэхдээ зүгээр л надтай суу би чамтай л суувал хоёулаа сайхан амьдарна гэсэн, хэзээ ч гар хүрэхгүй гэсэн баахан худал хуурмаг үгэнд нь автан би суусан юм даа. Гэрт нь очихдоо зүгээр л нэг үүргэвчтэй хувцастайгаа очиж байсан.

Эхлээд бол ээж нь гэрийхэн нь их л сайхан хүлээж авсан л даа, би ч нэг сартай жирэмсэн охиноо олсон байсан. Тэгээд ярилцаад гаргахаар болсон, охин маань ч гарлаа. За жинхэнэ хадмын ааш нөхрийн занг мэдэрсэн юм. Мэдээж эхлээд хөхөнд сүү орохгүй хэцүү л байлаа. Тэгтэл арчаагүй яасан сонин хөх дэлэнтэй юм, хүүхдийг маань өлсгөөд хаячихлаа гээл тэрэнгээр дүүрэн орилж чарлаад намайг бүр хэлэх, хэлэхгүй үгээр харааж гарлаа. Би ч бүр гайхаж цочирдоод Ш-т хэлээд уйлсан чинь заяагүй писдаа вэ хохино штээ гээд пал хийтэл хэлээд авдаг юм.

Сүүлдээ намайг хэн дуртай нь элдвээр хэлж доромжлох боллоо, би ч салаад явая гэхээр хүүхдийг минь өгдөггүй намайг л зайл гэж хөөдөг байсан болохоор хүүхдээ бодоод явдаггүй байлаа. Сүүлдээ явая гэсэн ч очих газаргүй учир хорогдсоор л байсан. Гэхдээ надад маш их хүнд байсан. За тэгээд ингэж явсаар байгаад хүүгээ оллоо.  Ш гэдэг хүн дахиж чамайгаа зовоохгүй одоо л нэг хүүхдээ гаргачихая тэгэх үү гэж их л гуйсан л даа, би ч гэдэг хүн за одоо нэг хүүхэд гаргачихвал ааш нтр нь засрах байлгүй дээ гэсэн горьдлогоор хүүгээ гаргалаа. Жинхэнэ миний зовлон эхэлсэн юм, сүүлдээ хүү охин бид 3-ыг тоохоо больж, үсрээд л 2 юм уу 3 хоноод л нэг 20к өгдөг боллоо.

Өчнөөн хоног хаагуур явсан нь мэдэгдэхгүй алга болно, дээрээс нь нэг ч биш нилээн хэдэн хүүхэнтэй явж баригддаг байлаа. Би гэдэг хүн гэртээ хоёр хүүхдээ дааруулчихгүй өлсгөчихгүй тэрэндээ л өгсөн мөнгийг нь юм болгоно, дээрээс нь нүүрс, түлээ, мод, памперс гээд хаанаа ч хүрэхгүй хааяа хойд эцэг байхгүй гэх сургаар ээжийндээ очиж хоолны мах авдаг боллоо. Тэгээд хүзүү нтрээ шимүүлчихсэн ирдэг, асуугаад өөдөөс нь уурлангуут чам шиг гичийгээр яадын зайл янхан минь гэж байнга зоддог болсон. Дэгээ төмрөөр нэг өдөр аймаар зодсон, маш их өвдсөн, надад аймшигтай өвдөлт л мэдрэгдсэн. Би тэгээд цагдаа дуудаж өгсөн ч ах нь гаргачихдаг байсан. Одооных шиг гэр бүлийн хүчирхийлэл тийм чанга байгаагүй, ах нь цагдаа ер нь хамаатан садан ах дүүс нь том хүмүүс.

Нэг өдөр ирээд чи гуйлгачин минь намайг яаж ч чадахгүй гээд намайг дахиад л зодсон. Танайхан яаж чадах юм, бүгд гуйлгачин биз дээ гээд манайхыг их доромжилдог. Маш их хэцүү байсан, сүүлийн 2 жил бол гадаа гарч эр, дотор орж эм, зүгээр л 2 хүүхэдтэй бэлэвсэн хүүхэн шиг л амьдарлаа, мод, түлээ, нүүрсээ хагалж усаа авч, гэрийнхээ бүх л ажлыг хийнэ. Хадмын хашаанд байдаг байсан болохоор эрт босохгүй бол гичий энээ тэрээ гээд их л юм болно, би сүүлдээ аймаар ядардаг байлаа бас ярилцах хэн ч байхгүй үнэхээр ганцаарддаг байсан.

Сүүлийн 4 жил гарч орохыг ч мэдээгүй, хүний урманд нүүрээ ч будах будаггүй ганцаараа байсан үеэ бодохоор их жаргалтай байж дээ гэж их уйлдаг байсан. За тэгээд нэг өдөр ээжтэй нь хэрэлдчихлээ тэгсэн баахан юм яриад худлаа үнэн юм хүүдээ хэлчихсэн намайг тэр өдөр хэвтэрт ортол зодсон. Миний ээжийг писдаа гэсэн гээд, гэхдээ би тэгэж хэлээгүй. Маргааш нь би нэг мөр салахаар шийдэж хоёр хүүхдээ аваад явсан. Ээжийндээ хэсэг байсан. Хойд эцэг байнга хөөж тууж хэцүү байсан л даа, ээж маань намайг өмөөрч дандаа хэрэлддэг байлаа.

Тэгсэн нэг өдөр Ш гэдэг хүн ирээд эмээ нь хоёр хүүхэд санаад байна гэж байна гээд аваад явсан, 7 хонолоо авчирч өгсөнгүй очоод авая гэтэл очих газаргүй юм байж чамд хүүхэд өгүүлж явуулахгүй, миний эх өсгөнө, чи зайлах мөрөөрөө зайл гэсэн. Тэгвэл би шүүхдээд авая гэсэн чинь чамд юутай гэж өгөх юм, ганц памперс аваад өгөх чадалгүй, ажилгүй, өөрийн гэсэн юу ч үгүй юм байж гэж хэлээд эсвэл эндээ бай гэхэд би дахиж нийлэхийг хүсээгүй миний сэтгэл аль дээр хөрсөн би бодохдоо нээрээ ч би аваад явая гэсэн хэнээр харуулж ажил хийх вэ гэж бодоод хоёр хүүхдээ хэсэг л үлдээе гэж бодоод явсан.

Ажилд ч орж сар бүр хүүхдүүддээ мөнгө өгдөг, хувцас авч өгөхөөр миний өгсөн хувцасыг шатаачихдаг гэж охин маань хэлж байсан. 2015 онд салсан л даа, 2-3 сардаа гуйн байж би хүүхдүүдтэйгээ уулзаж гадуур хооллож, тоглуулж уулздаг байлаа. Сүүлдээ уулзуулахаа ч болилоо, намайг үхчихсэн гээд хэлчихсэн байсан. Надад ямар хэцүү байсан гээч сэтгэлийн шархтай ингэж явсаар байгаад 2017 онд нэг уулзахаар боллоо. Тэгсэн охин маань ээжээ, аав нэг эгчийг дандаа урдаа суулгаж явдаг тэгээд дүү бид хоёрыг ээжээ гэж дуудаж байгаарай гэсэн гэдэг юм. Би залгаж уурлаж, одоо миний хоёр хүүхэд ухаан орсон, чиний яаж явах хамаагүй би хоёр хүүхдээ авая гэсэн ч өгөөгүй. Сүүлдээ миний хоёр хүүхэд надтай ярихаа больж, та муухай ээж хаяад явсан биз дээ, бид 2-т ээж байхгүй гээд л хэзээ ч ярихаа больсон. Надад маш хүндээр туссан, нэг хэсэг би зүгээр л ажлаад л байсан хааяа гарч орсон ч надад мөнгө л хураах чухал байлаа.

Нэг жил маш хурдан өнгөрлөө,  2018 оны өвөл миний анхны минь хайр байсан хүнтэй би фс-ээр таарсан юм.  2019 онд уулзлаа жаргал зовлонгоо хуваалцаж суулаа. Тэр маань нэг хүүтэй, 5 настай ээж нь бага байхад нь өөр хүнтэй суугаад хаяад явсан гэсэн бид хоёр байнга уулздаг болж тэр маань миний зовлонг ойлгон хүндэлж бид хоёр нэг гэрт орохоор болж, 2020 онд дундаасаа хөөрхөн хүүтэй ч боллоо. Эхийн сэтгэлээ бага ч болов дэвтээлээ. Хүү маань одоо хоёр сартай, надад нөхөр маань маш их халамжтай. Би ч хүний хүүхэд гэлтгүй өөрийнхөө хүүхдээс дутуу хайралчих вий, буруу юм хийхэд нь ширүүн зан гаргачих вий гэж их л боддог. Ингээд одоо бид 4 хамт сайхан юугаар ч дутахгүй амьдарч байна.

Хамгийн гол нь бид хоёр байнга миний охин, хүүгийн талаар ярилцаж аль болох авахыг хүсэж байгаа. Хаана хандах вээ туслаач? Хүүхдүүд маань ээж дээрээ ирэх болов уу? Намайг өөр хүнтэй суучихсан гээд өгөхгүй бол яана аа, нуршсан бол уучлаарай ойлгомжтой бичихийг хүслээ… 

15 Comments

  1. Hh says:

    amidraliin batalga her be ooriin oron suuts , baingiin tsalintai yu ternii orond sanhuu mongoo sn tsugluulj huuhduudiinhe bolowsrold hadgalsan dr shu odoo bga amidralda towlor gj helmeer bn, hunii huuhdiig odoogiin nuhur chn yah ch ym bilee mdku shd, hichneen sn hun bsn ch, bas 2 3huuhdiin achaalal ulam nemegdene shu zohitsuulah gj ch ajilgaataidaa

  2. ЭР ХҮН says:

    Нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй юм, хэрвээ амьдралын өгөгдөл цаанаасаа тааруу хөрөнгө санхүүгийн асуудалтай байвал сурч боловсрох залуу насан дээрээ 18-28 нас хүртлээ эр ч бай эм ч бай битгий хүнтэй гэрлэж, хүүхэд гарга л даа. Өөрийн гэсэн ажил орлоготой, орон байртай болох хүртлээ хөдөлмөрлөж чадвал ирээдүй чамд төдийн чинээ хөнгөхөн тусна шүү дээ. Мэдээж хайр сэтгэл таарна, гэхдээ үнэн сэтгэлийнх үгүй юу гэдгийг мэдэхийн тулд тэр хүнтэйгээ үерхээд нэг гэрт амьдраад үзэхэд гэмгүй. Алдаж байгаа залуу, бүсгүйчүүдийн түүхийг уншихад юунд ч юуны ч духанд хүрэлгүй гэр бүл болцгоогоод үр хүүхдээ хүчирхийлэл, өнчрөл харамсал дунд өсгөх юм… Тэгэхээр чи хүүхэдтэй болж гэр бүл зохиохоосоо өмнө заавал хийсэн байх зүйлүүдийг ягштал баримтал.
    1. Сурч боловсор, өөрийнхөө юу сайн хийдгийг олж мэд. /Заавал их дээд боловсролын тухай биш шүү/
    2. Хэнээс ч хамааралгүй амьдрах, хүний анхдагч хэрэгцээг бүрэн хангасан орон байртай болох
    3. Хүнтэй үерхэж, салж нийлж, хаяж хаягдаж үзэх /Хүний сайн мууг танидаг болох/
    4. Ямагт хадгаламжтай бай /их бага нь хамаагүй, амьдралд гарах янз бүрийн эрсдэлд бэлэн байх/
    5. Хүүхэд гаргахад бэлэн үү өөрөөсөө асуу, хүн муугаар бодож хүүхэдтэй болохгүй. Гэхдээ муугаар нэг бодоод үзэх хэрэгтэй саллаа гэхэд би яах билээ, хайр сэтгэл чинь биш байвал би яах билээ. Энэ бүгдийг өөрөөсөө асуу.

    Өөрөөр хэлбэл чи хэн нэгэн хүн, өөрийн үр хүүхдийн өмнө сэтгэл санааны, санхүү мөнгөний, хариуцлага хүлээж чадахааргүй л байгаа бол гэр бүлтэй болох хүүхэдтэй болох гэсэн асуудлыг хойшоо л тавих хэрэгтэй гэсэн үг. Боловсор, хөдөлмөрлө… Өөр сонголт байхгүй

  3. eregtei says:

    ямар гээчийн новшийн амьдрал вэ. хүүхэд цувуулж, хүүхэд зовоохоо болиод наад новшийн амьдарлаа өөрөө аваад явчих чадалтай болчооч. тэгчээд тэр хүүхэд нтр-ээ авна гэж ярь.

    • Даваасүрэн даажаа says:

      Яг үнэн. Хашраагүй, жинхэнээсээ зовж үзээгүй л хөнгөн хүүхэн бн. Тамд тарчилсан бол ингээ амархан амархан хар юмнуудад итгээ дасж дагаад хүшхэд цувуулаад бж бхуу

  4. Ok says:

    huuhdee avch chadah magadlal 100%. gehdee shine nuhurteigee sain zuvshiltsuj baij shidne biz ee. Ex chin bolood tuunii taliinhan shine amidraliig chin suiruulehgui geh batalgaa bhgui shvv,

    busdiig gutgej, gutaaj doromjilj yavdag nohduudad tiim nuhur, hadam taardaggui yum bhdaa, uiliin ur gej gej naidvartai saihan beleg baidii, tuunees zugataah arga gej ugui erga gulug guai,

  5. Зочин says:

    Чи одоо хүүхдүүдээ авбал одоогийн амьдрал чинь нөхөр чинь яаж ч өөрчлөгдөж болно. Чи хариуцлагатай эх хүн байх хэрэгтэй. Сүүлд гаргасан хүүгийнхээ өмнө чи амьдралдаа алдахгүй байх үүрэгтэй. Дэмий зүйл хийж 2 хүүхдээ авчраад гэр бүлээ нураах хэрэггүй. Хуучин нөхөр хуучин хадмын чинь дор өссөн хүүхдүүд одоо амьдралд чинь хэцүү үр дагавар л авчирна. Хэдий чиний гаргасан үр хүүхэд ч санаа сэтгэл нь одоо чиний хүссэнээр биш болсон. Хэдэн жил амьдраад наад хүнээ олигтой таньж мэдчихээд хүүхдүүдээ том болсон хойноо уулзаж учрахад оройтохгүй шүү дээ.

  6. baagii says:

    avaad demii bh do. etsgiin udmin aash avit medeej huuhded chin noloolsin baigaa eruul orchin osooguu huuhed zan aash avit hetsuu odoo l bolj buteh gej baigaa amidralig chin nuraana tiimees odoo ene amidralaa iluu bat beh bolgoj iluu saikhan bolgohof anhaaraa tegee tsag hugatsaa yavaad daraa ergej har. buh huuheddee adilhan hemjeegeer mongo hadgalamj nee

  7. Mogi says:

    Хэнд ч ямарч баталгаа бдаггүй. Өөртөө л итгэж яв. Буцааж авлаа гэхэд энэ гэрт хэрүүл үүсэхгүй гэх баталгаагүй, бас чи 3 хүүхдээ чирээд хөөгдөхгүй гэх баталгаагүй юм. Аваад ирэхэд шинэ хадмууд чинь юу гэх бол, хүүхдүүд асуудал үүсгэж л таараа шинэ нөхөр аль хүртэл тэсэх бол, ямарч бсан нөхөрт чинь дарамт ачаа ирнэ. Гэнэт 4 хүүхэдтэй болно нөхөр чинь чардайтал зүтгэнэ, гэтэл өөрийнх нь үр нь ганц бдаг. Нөхрийг чинь бурхан өршөөг, яасан буянтай сайн эр вэ. Хоншоор зааж л хүний хүүхдүүдийг өсгөнө дөө.

  8. dak says:

    aidaa hunii amidral gej hetsuuch ymad bichsen ymiine unshad mash ih orowdloo hoorhiidoo emegtei humuus gj orowdmoorch amitad bhimda

  9. Mr says:

    Chi shuuhdehed hangalttai uur deeree avna. Bainga ger buliin huchirhiileld urtuj yavsan bn. Huulia sudlaad umguulugch avaarai. Amjilt husey

  10. kkk says:

    avaad demii bh do. etsgiin udmin aash avit medeej huuhded chin noloolsin baigaa eruul orchin osooguu huuhed zan aash avit hetsuu odoo l bolj buteh gej baigaa amidralig chin nuraana tiimees odoo ene amidralaa iluu bat beh bolgoj iluu saikhan bolgohof anhaaraa tegee tsag hugatsaa yavaad huuheduud chin oorsdoo eejiigee haigaad irnee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.