Чиний үйлийн үрийг би үүрч байна гэдэг

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд, би өөрийн амьдралаа та бүхэнтэй хуваалцаж өөр өнцөгөөс харах юмуу эсвэл ганц бие ээжүүд байвал сайхан зөвөлгөө өгөөрэй.

Би одоо 22-тэй ажил хийдэг, 1 хүүхэдтэй, одоо 4 настай хүүхдийн эцэг байдаг боловч төрснөөс нь хойш нэг ч сохор зоос хүүхдэдээ хувцас авч өгч байгаагүй хааяа ярьдаг хүүхэд яаж байна би хүүхдээ авна гээд. Би ажил хийгээд байр түрээс унаа гээд бүхнээ зохицуулж хүүхэддээ мөнгө явуулж хувцас хэрэглээг нь дөнгөн болгодог.

Хүүхдийг ээж маань харж өгдөг юмаа, багаасаа ер нь ээж эмээ гээд өсөж байгаа бүүр ээж маань одонд орохын тулд өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан гэхдээ ээж маань үргэлж хүүхэд чинь ханиад хүрчихлээ, ийм мөнгөөр авлаа, авахаас аль болох тордоод байна, яачихдаг юм, өөдлөхгүй юм гээд жаахан муудах юм уу ээжийн үгнээс зөрөх эсвэл энэ хүүхдээ аваарай надад гай болж байна, чиний үйлийн үрийг би үүрч байна гэдэг.

Надад их хүндээр тусдаг л даа, хүүхэдтэйгээ хамт байя гэхээр хэцүү бараг амралтгүй өглөөнөөс шөнө хүртэл ажил хийдэг болохоор саяхнаас хүүхдийнхээ аавтай яриад чи хүүхдээ хэд хоног хараадахаа хүүхэд санаад бие нь өвдөөд ээж бас ядраад байх шиг байна гэсэн тэгье л гэсэн.

Ээждээ энэ талаар хэлэхэд гадуур янз бүрийн муу юм дуулдаад байна, чи өөрөө мэдэж байгаа ямар нэг муу юм болоод наад хүүхдээ өөр шигээ болгочихвол /ээж намайг салаад дагавар хүүхэдтэй үлдэснээс хойш үзэн яддаг болсон/ би лайг чинь үүрч чадахгүй шүү гэсэн. Яг юу хийх яах вэ? Одоо иймэрхүү юм бодохоор стрессдээд бодохоор толгой өвдөөд байх юм… 

8 Comments

  1. solongo says:

    Huuhedee 24 tsagiim tsetserlegt ugchih. Er ni tged huuhedtei gants bie eej hetsuuldee. Eswel huviin tsetserlegt ugchih uur arga bhgvin bn. Eej chin bain bain ingej yariad baiwal hetsuul yum. Tged spiral eme ter tabiulaarai dahaid jirmee bolchiv. Ter neg har yumnaasa mungu nehek bai

  2. Z says:

    Захианы эзнийг өмөөрмөөр байна. Ганц бие ээж хүүхдийг нь харах хүнгүй болохоор 3 нас хүртэл нь ажил хийж чаддаггүй юм. Яагаад ганц бие ээж гэхээр хүн болгон дургүй байдаг юм. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Би бас адилхан ганцаараа хүүхдээ өсгөдөг. Очих газаргүй болохоор яалт ч үгүй аав ээж дээрээ ирсэн байнга хөөгддөг аав ээж уурлахаараа хоноцын хүүхэдтэй гэдэг. Яагаад ганцаараа вэ гэвэл тэр залуу урдуураа улаан хөлтнийг гаргадаггүй шалиг байсан юм. Ажлынхаа бүх хүүхнүүдтэй унтаж хэвтдэг. Миний амьдралаар тоглочихоод ганц ч удаа уучлалт гуйхгүй байгаа юм даа. Монголын залуучууд ийм хогийн болсон учраас ганц бие хүүхэдтэй хүмүүс ихсээд байгаан. Би одоо байр машин гээд бүгдийг өөрийнхөө хөдөлмөрөөр авсан. Одоо ч гэсэн хүмүүс ар өврөөр нөхөргүй гээд муулаад л байдаг юм. Би төрсөн гэрээсээ явахдаа дахиж энэ босгыг давахгүй дээ гэж гарсан. Одоо өөрийн орон гэртэй очих дургүй

  3. hi says:

    eej chin chamaig huuhdiinhee aavaas salsan tsaashdaa yana daa geed chinii toloo, huuhdiin chin toloo hangalttai setgeleeree zovj shanalj bgaa. eejiigee oilgoj hairlaj, eejiinhee ugiig sain sonsoh heregtei. etseg eh bol uurd chamd hairtai, amidrald gants oldono shuu. er hun, naiz ohin bol olon oldono

  4. З says:

    Ээжийн чинь зөв. Чиний л үйлийн үр. Хүүхдээ өөртөө ав эсвэл аавд нь өгөөд ээжийгээ амраа даа та. Ер нь эцэг эхээ өтөл насанд нь хүүхдээр дарах хэрэггүй л бган. Харин ч ээжийгээ амрааж сувилуулж харж хандах хэрэгтэй. Чадахгүй бол ядаж гай болохоо больчих. Насанд хүрчихээд өөрийн амьдралаа өөрөө үүрвэж яажийн? Эхийхээ өмнөөс хүүхэд гаргасан биш

  5. Mr says:

    Өөрийг нь өсгөөд хүн болгоод өгсөн байхад. Өтөл насанд нь тэгсэнгүй ингэсэнгүй гэж ялархаад бдаг хүүхнүүдийг олгохгүй юм. Үхэхээр нь жаргаасангүй гээд 1 өдөр худлаа уйлаад маргааш нь мартдаг амьдрал даа.

  6. Mogi says:

    Анхнаасаа яах гэж алцганаж салж сарнисан юм. Асуудал нь ээж чинь биш чиний салсанд бгаам за. Насан туршид чинь энэ асуудал дагадаг юм. Өсгөж чадку бол эцэгт нь өг.

  7. Eej hun says:

    Uuriin turulsen huuhdee uuruu har usgusun etseg ehee uursdnuu urgu . Chamd emee uwuug chin asruulad ach zeeg chin haruulad bwl ymar bhuu ? Tsag hugatsaandaa edleh jargal zowlongoo edelsen hund odo achaa uuruuleh yosgui gj boddog .

  8. батаа says:

    medeej eejid chin hetsuu bga. eejigee oilgoj hairlah heregtei bh shu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.