Яаж тэр хүнийг бүр мөсөн явуулах вэ?

Сайн байна уу. Би 20 настайдаа нэгэн залуутай танилцаад өдий 26 нас хүртлээ хайрлаж, дурлаж, итгэл сэтгэл хамаг бүхнээ зориулж 2 талын эцэг эхчүүддээ хүлээн зөвшөөрөгдөж явсан 6 жил минь өнөөдөр талаар болчихлоо.


Найз залуу маань жил хагасын өмнөөс Оюутолгойд ажиллахаар явсан. Ганцаараа үлдсэн хүн аргагүйн эрхэнд хөдөө гэртээ ажиллаж амьдрахаар буцав. Жил хагасын хугацаанд найз залуу маань ирэн очин байсан ч түүнийг хайрладаг ирээдүйгээ хамт төсөөлдөг маань хэвээрээ байв. Гэтэл 7 хоногийн өмнө хамт ажилладаг хүүхэнтэйгээ уулздаг, тэр ч бүү хэл зүгээр ч нэг уулзаад өнгөрөхөөр харьцаа биш гэдгийг мэдэв. Тэнгэр нураад ирсэн мэт болсоныг нуух юун.

Гэхдээ уйлсангүй, гомдсонгүй, хэрүүл уруул ч хийсэнгүй, үлдэхийг ч гуйсангүй. Харин хэзээ ч битгий эргэж хараарай гэдгийг л гуйв. Тэр хүүхэн нь томоо болсон сургуулийн насны хүүхэдтэй. Би бодохдоо хүүхэдтэй хүн итгээд л найз залууг маань сонгосон тийм болохоор олон аавын царай битгий харуулаасай гэж хамгаас хайртай түүнийгээ үг дуугүй л явуулсан. Битгий яваач гэж ганцхан л хэлсэн бол одоо хажууд минь байх л байсан даа гэж бодсон ч түүндээ дассан охины сэтгэлийг уландаа гишгэлэхийг хүссэнгүй. Би өчигдрийг хүртэл тэгж л тэссэн, тэгж л өөрийгөө аргадсан гэтэл…

Өчигдөр орой найз залуу маань олон удаа залгав тэсэхээ больсон би гуйя алга болоод өг гээд мсж бичтэл шөнө нь танихгүй дугаараас дуудлага ирээд хүний нөхөртэй явдаг хар шөнө мсж бичдэг янхан, гичий гэх мэт үгсийг урсгаж өгөв. Зөөлөн хүлцэнгүй байснаараа би хохиров, эцэс сүүлд нь айл гэр үймүүлсэн хүүхэн л болж үлдэв. Итгэсэн, хайрласан, хамаг бүхнээ зориулсан гэтэл… яагаад яагаад надад ингэж хандав. Над руу залгахад нь яагаад болиулсангүй вэ? Яагаад зүгээр л сайн сайхныг хүсээд явуулж болсонгүй вэ?

Гэхдээ би нэг л юмыг сайн мэдэж байна. Тэр хүн хэзээ ч намайг тавьж явуулахгүй, нөхөртэй болтол минь араас минь шаргууцалдана. Одоо би яах ёстой вэ? Яаж тэр хүнийг бүр мөсөн явуулах вэ? Зүгээр л амьдармаар байна энгийн бас, эрх чөлөөтэй…

7 Comments

  1. egch says:

    Уг нь чи аль хэдийн өөрийнхөө шийдвэрийг гаргасан бна гэхдээ новш чинь үхсэндээ залгаад байдаг байнаа дугаараа сольвол яасын???
    Өөрөө л шийдвэрээ гарга хамгийн зөв гэж бодсоноо!
    Бусдын бодлыг сонсож тунгаахаас биш анхнаасаа өөрийн зөв гэж бодсоноосоо ухрах хэрэггүй чи тэр хүнийг хамгийн сайн мэднэ бас өөрийгөө чи л сайн мэднэ.
    Алдсан ч оносон ч чиний өөрийн гаргасан шийдвэр л байх ёстой.
    Бусдын үгээр шийдвэл эргээд өөрийгөө харааж, зүхнэ шүү.
    Уг нь захианаас чинь харахад чи аль хэдийн сонголтоо хийцийн бишүү тэгээд дугаараа солиход яг юу нь болохгүй бна сэтгэл чинь хоргодооюу…

  2. Hayoo says:

    Зөв зүйл хийжээ тэнэг усан толгойтнууд хэнд ч хэрэггүй. Угаас эрэгтэйчүүд араар тавьдаг, тавих ёстой гэсэн элийрсэн, балайрсан новшийн энэ нийгэмд тогтсон ойлголтыг халтайсан хэдэн гөлөгнүүд нь бүүр хууль юм шиг ярих болж дээ!!!!
    Тэр арчаагүй залуу чамайг алдсан байна, хайран чи хэрэггүй новшоо зайлуулж тэгээд л болоо.
    Монголд тэр аятайхан, сэтгэлд таархаар хүн олдохгүй бол гадаад, дотоодод сайхан ажиллаж, амьдраад аятайхан хүмүүстэй найзалж нөхөрлөөд жинхэнэ аятайхныг нь олох ч юм билүү хэн ч мэдэхгүйшд.
    Аль хэзээний маамаатай болцон байсан бол одоо чи гэртээ халтайсан, хар хүүхэн уйлаад ямар ч аргагүй новшийн байдалд орцон үр хүүхдээ өнчрүүлэх байлаа.
    Хүүхэд гаргахаас өмнө нь харыг нь таньсан нь зөв болж. Тэгээд ийм олон жил үерхэж явахад чамайг сууя гээгүй, авч суугаагүй байна гэхээр заваан санаатай, эргүү баачка л бнашд.

    • egch says:

      Уг нь чи аль хэдийн өөрийнхөө шийдвэрийг гаргасан бна гэхдээ новш чинь үхсэндээ залгаад байдаг байнаа дугаараа сольвол яасын???
      Өөрөө л шийдвэрээ гарга хамгийн зөв гэж бодсоноо!
      Бусдын бодлыг сонсож тунгаахаас биш анхнаасаа өөрийн зөв гэж бодсоноосоо ухрах хэрэггүй чи тэр хүнийг хамгийн сайн мэднэ бас өөрийгөө чи л сайн мэднэ.
      Алдсан ч оносон ч чиний өөрийн гаргасан шийдвэр л байх ёстой.
      Бусдын үгээр шийдвэл эргээд өөрийгөө харааж, зүхнэ шүү.
      Уг нь захианаас чинь харахад чи аль хэдийн сонголтоо хийцийн бишүү тэгээд дугаараа солиход яг юу нь болохгүй бна сэтгэл чинь хоргодооюу…

  3. Mogi says:

    Хохь чинь усан тэнэг хүүхэн бна. Нөхөр чинь хуурах тоолонд ингэж явуулж бгаарай. Чи 100 нөхөр солих бх. Бүгд чамайг хуурна. Чиний хүссэн шиг амьдрал, нөхөр, гэж бдаггүйм юм.

  4. Zov says:

    Одоо дахиж орооцолдоод хэрэггүйээ. Хүүхэд шуухадгүй дээрээ эртхэн харыг нь танисан нь болж. Үр хүүхэдтэй болчоод ингээд явсан бол бас л хэцүүдэх байсан байна шд. Хүн амьтантай сууж гэр бүл болхоосоо өмнө хүнээ сайн таньж суугаарай эмэгтэйчүүд минь.

  5. Эмэгтэй says:

    Адилхан эмэгтэй хүнийхээ хувьд хэлэхэд үнэхээр мундаг бүсгүй байна. Утасны цаанаас өөрийг чинь хайрлаж, бахархаж уншаад дуусгалаа. Бичсэн бичигдэл, найруулга гээд уншихад шууд л ойлгогдхоор цэгцтэй бичсэн сайхан захидал байна. Чамайг гэж, хайрлаж, хамгаалж, санаа зовохгүй хүний араас хэзээ ч битгий гуйж, гувш зүгээр л эртхэн тавиж явуул. Монголын эмэгтэчүүдэд дутагдаад байгаа, өөрийгөө харйлдаг зан чанар захианаас чинь мэдрэгдлээ. Хамгийн нэгдүгээрт чи өөрийгөө найз залуу, гэр бүл гээд хэнээс ч нэгт өөрийгөө тавих хэрэгтэй. Ийм эмэгтэйчүүд ер нь маш ховор санагддаг. Чамайг гэж хайрлах, хүлээцтэй, наашаа гэсэн болгоныг харж өлөв долив хийлгүй чамд л ганц сэтгэл зүрхээ зориулах залуу удахгүй гараад ирнэ, чамайг хүлээж байгаа. Дараагийн удаа эр хүнийг хайрлахдаа хагас хайрлаарай бүх зүйлээ хэзээ ч битгий бүрэн зориулаарай нандин охин минь.

  6. Ах says:

    Хайртай л юм бол хэтэрхий урт удаан үерхэх хэрэггүй санагддаг. Эр хүн яах нь тодорхойгүй ирээдүй нь үл мэдэгдэх өөх ч биш булчирхай ч биш харьцаанаас амархан залхдаг. Хайртай л юм бол хайрынхаа төлөө тэмцэж сур. Бууж өгөөд байвал хэзээ ч аз жаргал ирэхгүй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.