Би гадаадад ажиллаж амьдардаг юм. 2 хүүхэдтэй бага нь удахгүй 2 нас хүрнэ. Энд тэгээд цалингаараа яахав хүний дор өрчихгүйхэн шиг л амь зогоогоод явж байна. Гол асуудал ийм байна. Манай эхнэр цагийн ажил хийдэг. Тэгээд хэдэн цалин авахаараа энэ гэр бүлийн юунд ч оролцдоггүй. Хоол, цахилгаан, утас, интэрнэт гээд зардлууд байдаг авч тэрний алиныг ч төлөлцдөггүй. Гэлээ гээд би нэг хэсэг хэлж байгаад сүүлдээ хаясан л даа. Хэрүүл хиймээргүй санагдаад.
Гэхдээ одоо бүр улам давраад байна. Юу ч төлөхгүй тэгсэн хирнээ зөвхөн өөртөө хэрэгтэй хэрэггүй хувцас авна. Тэр нэг хятадын aliexpress гэнэ oo сaйтнаас байнга юм авчихна. Авах авахдаа миний кредит кардаар худалдаа хийнэ. Би эхлээд мэдэхгүй байсан чинь миний кардны дугаарыг нууцаар утас руугаа оруулчихсан байгаа юм. Тэгээд нууцаар худалдаа хийж байгаа нь майлээ шалгаад үзтэл ил гараад ирсэн. Тэгээд би эхний удаа хэдэн үг хэлээд заза болий хаячий гээд хаячихсан. Ахиж битгий ингээрэй чи муухай байна шүү гээд сануулсан.
Гэтэл өнөөдөр бас нэг дор аймаар худалдаа миний кардаар хийчихсэн байгаа юм. Гол нь сар бүрийн 10-нд цалин нь буудаг. Тэгээд хүүхдүүдэд улсаас өгдөг тэтгэмж гээд овоо хэдэн төгрөг ч өөрт нь өгсөн. Дээр нь хоол ундны мөнгө гээд нилээн л мөнгөтэй болсон бараг 3-хан хоногийн өмнө шдээ. Гэтэл өнөөдөр миний кардаар нэт шоппинг хийчихсэн. Би аймаар уур хүрсэн. Өөрт нь үрэх хангалттай мөнгө байсаар атал арайчдээ гээд. Тэгээд би уурлаад гараад явсан юм тэгээд 2 цаг гадуур явж байгаад ирсэн чинь том охиноор маань 1 настай хүүхэд харуулаад гэрт нь үлдээчихсэн өөрөө гадаа нэг хүүхэдтэй пиво уусан сууж байдаг байгаа. Аймаар уур хүрээд уурлаад оруулаад би гэрт байгаад байвал хэрүүл болно гээд яршиг хаяад гарсан чинь сая майлээ шалгатал бас худалдаа хийчихсэн. ФБ-ээ үзсэн чинь хохь чинь энэнээс ихийг үрэх байсан ч гэнэ үү сда.
Манай эхнэр үнэндээ баян айлын охин биш л дээ. Ар гэр нь гэж ядуу амиа аргацаасан хэдэн юмнууд л байдгийн. Би гайхаад байдгийн хүн тийм гэр бүлд өсчихөөд яасан ийм мөнгөнд хайр гамгүй байж чаддаг байна аа гэж. Өөртөө байгаа мөнгөө тэгээд худалдаа хийгээд дуусгаж байвал бас яая гэхэв дээр нь хүмүүсээс зээлнэ. Уул нь манайх нээх тийм зээлээд байхаар бас биш л дээ. Урд хойдохоо дутахгүй нөхөөд болоод л байна. Тэгэхэд эхнэр нэг муу оюутан бацаанаас хүртэл мөнгө асуучихсан. Эсвэл миний найзуудын эхнэрээс хүртэл мөнгө асуучихсан ч байх шиг. Тэгээд тэр өрөө хүүхдийн тэтгэмжийн мөнгөөр дарж явдаг юм байна гэж ойлгосон.
Одоо сүүлдээ ч бүр тэсэхгүй нь би ямар тийм баян тарган их мөнгө олдог хүн биш. Энэ маягаараа байгаад байвал ямар ч хамтын зүтгэл байхгүй. 35 хүрж байж өдий болтол ямарч хариуцлага хүлээж үзээгүй зүгээр л том том наасан, надаас шаардсан, гэр орондоо ганц орны даавуу ч авчихгүй байж өөртөө хэрэгтэй хэрэггүй юм цуглуулсан хүн. Энэ хүний хажууд байгаад байвал сүүлдээ ямарч ирээдүйгүй санагдаж эхэлж байна. Яалтай ч юм билээ?
24 Comments
bi umnu 20 orchim nasandaa huvtsas hunar ih sonirhdog bailaa odoo 30 garj yvna ymr ch ediin shunalgui boltson 20-30 nasaa gadaad unguruuguud avahiig hussen yumaa bugdeng n uuruu hudaldaj avaad tgd avtlaa buun husel avaal mar n sonirholgui boldiin bna gj meddeg boltson gehuu de haaya nzuudiigaa haraad iim yum avmaar bna tiim yum avmaar geheer n tiim bsan ue bsaan gj boddiin zarimdaa eregtei humuus nadad beleg(huvtsas g.m) ugdug nadad ymr ch heregui ih sonin sanagddag setgel yumdaa l gj boddiin ghd teriig n hayhad evgui bolohoor uur hund heregtei ch yum biluu geed ugchdiin
Yostoi balai teneg huuhen baina. Zug amidrahiin tuluu zutgehiin orond nuuzaar uurtuu yum avch gej …. ugaasaa teneg huuhen baina daa odoo yadag yum baigaa yum. Chinii ih baga mungu oldogtoo uchir baigaa yum bisch. uchir ni avgaid chin bn. odoo yahav . 2 huuhedtei bolchihson humuus neg saihan taivan suugaad yarilzah zag ni bolson bn daa. Yaduu ailaas garaltai huuhed , zaluu baihdaa goyo yum umsuj hereglej uzeegui huuhnuud tiimerhuu ulun baidag yum aa bi uuruu medne. adilhan emegtei hun bolohoor.
Bolohgui bol tur salj haschraadag l hereg bolj dee.
Ene sain medej bn. Yag tiim baga daa zaluu daa ch ter um humtai idej uuh yumtai umsuj zuuheer dutaagui hangaluun ussun Ohid zaluusad tiim ulun zan baidaggui yum. Tiimees odo huuhduudee sain humuujuuulj tiim ulun bitii bolgo
Bas neg talaaraa hetsuu ldee mongoliin barag talaas iluu huvi n ger horoolold bas huduu oron nutgaaa irsen huuhnuud bgaa ted naraaa sainiin olj suuh ch dee hetsuu l bhdaa
Tege hotiinh ohiduud n ulziitei gesn ug uu arai hangaluun amidarald uschihsun
Хохьчинээ авч суухаасаа өмнө харыг нь тантх нь яасын хохино2.
Нэг тийм өширхсөн юм л яваад байна даа сайн ярилцаж гомдлыг нь тайлахгүй бол жижиг2 гомдлууд хуралдсаар байгаад л ийм байдалд хүрч байна даа
Uhamsariin doroitoltoi huuhnuud ugaasaa tegdeg ym shde. Chi naad huuhniihee huvid zugeer mongo oloh estoi hun. Oor hen ch bish. Manai salsan ehner yg tiim bsn. Ooriinhoo tsaling oortoo l zartsuulna. Ger orond ym avah ni bitgii hel 2 huuheddee mongo zartsuulahdaa uurladag bsn. Ar ger ni gej hetsuuhen ymnuud bdg. Oroh oron ch bhgui hernee buzar ih zantai tom tom yrisan ymnuud bdg.
chi hangalttai oldoggui ch ymuu tsag zaw muu olgodog bainga gertee bdg ch ymuu bwal jhn olohoor l ooriin hussen awah gd bga bh bi ch bas tm zantai, olon ghees iluu bainga dutmag bailgaad bwal tgne eswel ajil hiih bolomjiig ni olgood ooroor oluulj surgana uu ghees zasrahguu ugasaa emegteichud bid shunaltai ediin shunal bol bdg hussen ymaa olj l awna ywaanda ehner chn chi hangalttai bishiig medeed ajil hiij heregtseege oloh blguide
Мөнгө өгөхөө больчихоо.
Ядуу өссөн эмэгтэйчүүдийн синдром гэх үү дээ
Эмэгтэй хүүхдийг элбэг хангалуун өсгөхгүй бол эцэстээ Голддигер болдог гэж…
Бас үгүй л дээ эмээ. Хүн хүнээсээ шалгаална л даа. Баян өссөн хүүхнүүд өөрөөсөө ядуу эрийг харахгүй. Монголд мөнгөтэй хүмүүс ялзарсан сэтгэхүйтэй байх нь их учраас мөнгөтэй мөнгөгүй ялгаагүй. Харин ч баян өссөн хүүхнүүд голд диггер болдог. Тэнэг тархиндаа бодож олсон тэнэг үзлээ дотроо л хадгал л даа чи.
Unen shdee yaduu ussun ohiduud tiim bdiimaa ihenhde
Medeej ter dund sain n bgaa chi gaigui n yum bailgui de
сайтаа андуурчээ наадахаа телевизээр үгүй бол эдийн засгийн нэвтрүүлэгээр явуулах цацаж шийдмээр юм байна энд дандаа секс талаас нь чамайг ч муулж мэдэх юмнууд бичээд уналаа
Чи энд гонгиноод яах вэ дээ. Ярилцаж тохиролцож чадахгүй байж анхнаасаа яах гэж гэр бүл болсон юм вэ. Чи түнтэгнэж уурлаад гарч ороод явахын оронд учир начираа хэлээд ярилц. Чи бас хүүхэмсэг амьтан бол чамд дургүй нь хүрээд үрдэг байж болно. Эхлээд бурууг өөрөөсөө хай. Чи эхнэрээсээ их мөнгө олдог гээд чи бардамнаад дургүйг нь хүргэдэг байж болно. Тэгээд өдий 30 хэдийн гарчихсан улс ярилцаж шийд. Эндээс асуулаа гээд бид та хоёрын нарийн ширийнийг мэлэхгүй. Одоо хүүхэдтэй болсон улс. Өөрсдийгөө засаад хүүхдүүдээ нийгэмд хал балгүйхэн шиг хүмүүс болгохоо бод
iim zuiliig tas tsohij nam darahgui bol zadarsan em daragdahgui, shiidvertei arga hemjee av, uhaanaar shiid, zali mehend ni unah yum bvv hii.
minii ex ehner yag iim bsan, salj sanaa amarsan daa, hezee ch zasrahgui, heleh tusam ulam zuruudlene ulaan tsagaandaa garna, jinhene bgaagaaraa bn daa, hunii suuri humuujiln gen-iin medeelel, nasand hurtlee tuluvshsun zan baidliin hezee ch hen ch zasaj chadahgui ee
Өөрсдөө манай эрчүүд царай зүс харж, алцайсан маягтай хүүхнүүдийг нь сонжиж2 авч суучаад тэгээд эцэс сүүлд нь ингэж гоншигноно. Тавилан юм даа одоо хха.
Юм үзээгүй өлөн ядуу хүнтэй заяагаа холбож байхдаа юу бодож байсан байхнуу. Дутуугийн комплексийг нь ойлгуулах номууд байгаа. Сэхээтэн подкастад Франц Анандын орсон дугаарыг сонсоод Анлок подкастаас тэр далд ухамсрын талаарх номуудын монгол орчуулгыг сонс. Жижиг хүүхэдтэй эхнэрээ дүүртэл нь хайрлаж цаг гаргаж мөнгө их орохооргүй кэмпинг амралт зугаалга салхинд гарах энтертэйнмэнт спортлог амьдрал руу уруу татахыг бод. Чи жими байхад нь ч юм уу маш их гомдоогоод өширхсөн сэтгэл үүсгэчиж.
Картаа хаясан олкуу бн гээд сольчих. Эхнэрийн гүйлгээнүүдиыг би эрх өгөөгүй гүйлгээ бн гээд буцаалт хийлгэ. Энэ үйлдэл нь наад улсад чинь яадгийн бгн мантй бга улсад 10 жилийн ялтай бдаг үйлдэл, тэрийг нь ойлгуулах арга бган болуу. Чи бас холхон 1-2 жил Сурахаар юм уу эмчлүүлэхээр эсвэл амарч гуляалаад хэсэг алга болвол санхүүгийн боловсролдоо анхаарах шалтаг үүсэх л юм, ухаан нь хүркүү бол бүр биеэ үнэлээд тэнэгтээд унахын болуу. Хаяж явж чадна шүү ч юм уу нэг юм ойлгуулбал яадын албаар хуурамч өвчний онош хэлээд орлогогүй ажилгүй хэсэг тэс. Мяа гар бол зугатаад өөр хохирогч спонсор хайгаад өөрөө хөгжихгүй т1тэх сонголт хийнэ, чи чөлөөрнө эрх чөлөө ирнэ. Арай дээр тархи нь ажиллахаар хүн бол яаж амьдрахуу өвчтэй ханиа яаж чирэхүү гээд арга сүвэгчилж эхэлнэ. Юм үзүүлэхгүй зангараг суулгаж чадкуу уураа урдаа барьдаг чи минь бас өсч хөгжиж, эмэгтэй хүний түлхүүр тааруулах эрдэмд нэвт суралцахгүй бол дэргэдэхээ гомдоогоод өширхүүлээд бдаг, хүслээ муухайгаар буруу илэрхийлдэг, харилцааны чадвартаа анхаарууштай мангар бацаан л бн. Уурлалаа гээд чи л бие рүүгээ хор шахаж махан биеэ эрт чадхийж элдэв өвчлөл үүсгэх суурь тавьна. Ухаан суухыг бодоо дүү нар минь. Ахиж залуу эхнэр авлаа ч дараагийнхуудыг нь чи наадахаасаа дор шулам болгох шинжийн хүү юмаа. Сахиусан тэнгэр болгоё гэвэл тултал нь хайрлаж сэтгэлийнх нь савыг дүүргэж чадвал дутуугаа нөхөх гэж бусдыг шархлуулаад байхгүй жаргалтай нэгэн болох байх.
Байгаа улсынхаа happy science new zealand ч юм уу салбар ороод монгол номуудаас нь гэр бүлийн аз жаргал, хувь хүний хайраар хичээллэх арга техникүүдээс нь юм шүүрч ав. Мэдлэг нэмэгдвэл ухаан тэлж уужуу болж авдаг нэхдэг биш өгдөг түгээдэг хайраар наад асуудал чинь дороо шийдэгдэж уурлах шалтаггүй урт удаан эрүүл амьдрах боломж үүснэ. Уншдаггүй хүмүүст энтертэйнмэнт маягаар аниме кинонууд их байгаа
Таны сургаалыг шүтэн биширмой ваав эм далай лам мөнөөсөө мөн байна. Моогий та 2 нэг ном гаргаач шууд бээстсээлэр
За энэ нөхөр дөнгүүр зөвөлгөө өгчээ. Сайн ярилц вайн авч сууж байгаад ирээдүйн зорилгоо ярь мөнгөө дэмий зүйлд үрэхгүй байх шалггаан ирээдүйд уюнл хэрэгтэй эсэхийг. Зайлуул ядуу ар гэрлүүгээ мөнгө өгдөг юм байлгүйдээ сайн ойлгоод ярилцах чухалдаа.
Чи л өөрөө чанга атгана шүү дээ амьдралаа. Авгай хүүхэд юу л бна бүгдийг чи л атгах ёстой. Хийх ёстойгоо хийхгүй болхоор эм хүний тэнэглэл хэтрэн давармой. Өшөө бүүр том тэнэгтэнэ гээл бод. Чамд л асуудал бна.
Яг хэдэн төг үрчихээд бгаан тэрийг нь бич дээ. Чи өөрөө нилээн нарийн гар юм бишүү. Бас эхнэртээ ямар ч халамжгүй ажлаа тарж ирээд хүүхдүүддээ цаг гаргадгүй биеийн амрыг харж хэвтдэг эсвэл гараад тэнээд явчихдаг эр бололтой. Тэгээд эхнэрийн чинь дургүй нь хүрээд албаар тэгж бнашд. Гэртээ юу ч хийдэггүй нөхөр бна. Ойлгомжтой л бнашд. Адилхан ажил хийж бж гэртээ гар хөлөө хөдөлгөхгүй эхнэрээрээ хоол унд гэр орон хүүхэд асрах арчлах хамаг юмаа хийлгээд бдаг болохоор эхнэр чинь чамтай ингэж тэмцэж эсэргүүцлээ илэрхийлж бгаан. Хохь чинь энэнээс илүү үрэх байсан юм гэдэг үгнээс нь л тодорхой харагдаж бна. Ойлгож ядах юм алга. Чи гэртээ тогтдоггүй болохоор эхнэр чинь барьцаж гадаа суусан бна. Чи ч ойлгох болоогүй л бна даа. Эхнэрээ гарч ор стрессээ тайл би хүүхдүүдээ хараад бж байя гэж ганц ч удаа хэлж бгаагүй нөхөр гэдгийг чинь бичсэнээс чинь харахад тодорхой бна
Mogi гэж чалхгүй ам хэлээ билүүдэж үглэж яншихаас өөр юм мэддэггүй доожоогүй амьтан бдг бхаа. Дандаа бавалц, зэрэгцүүлж хүүхэн шаа, атга, удирд гэж хүмүүст буруу үзлээ сурталчилж байх юм. Чиний үгийг чамтай адил тэнэгүүд л хүлээж авна. Бусад нь ухаан дутуу амьтан юм бгаа юм гээд чамайг тоож авч хэлэлцэхгүй. Чи наад буруу үзлээ зас. Зөв буруугаа ялгаж сур. Өдий хөгшин төгцөг болчихоод бурууг зөв гээд явдаг чам шиг хүн эмгэнэлтэй.
Ар гэр нь тиймхэн байх тусам өлөн байдгийн. Тэгээд брэнд мэрэнд ярина. Ажил, амьдралын ямар ч хатгүй. Хүүхдүүдээ хангалуун дээрээс нь ажил хийлгэж, мөнгөний үнэ цэнийг ойлгуулж өсгө тэгэхгүй бол ээж шигээ л хүн болно, паразитлаад л.
Амьдралд суралцаагүй, амьсгаа царайлсан авгай нар их байнаа байна. Хөөж явуул наадхаа.