АНУ-ын Сенат дахь анхны трансжендер эмэгтэй

АНУ-ын сонгуульд Сара Макбрайд гэдэг нэртэй трансжендер эмэгтэй Делавар муж улсад ялж, тус улсын анхны трансжендер сенатч болж байна.

Тэрбээр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Стив Вашингтоныг ялсан бөгөөд сонгуульд дахин нэр дэвшихгүй байхаар шийдсэн Ардчилсан намын гишүүн Харрис МакДовеллын оронд Сенатад суух юм.

Өдгөө 30 настай Макбрайд урьд нь ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөөх “Human Rights Campaign” байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байна. Тэрбээр бас Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед Цагаан ордонд дадлага хийж байжээ. Одоо тэрбээр тус улсын хамгийн өндөр албан тушаал хашдаг трансжендер болох юм.

Үүний зэрэгцээ 26 настай Тейлор Смолл Төлөөлөгчдийн танхимд Вермонт муж улсыг төлөөлөн суух анхны трансжендер хууль тогтоогч болно. Мөн Нью-Йорк хотын зөвлөлийн гишүүн, 32 настай Ричи Торрес АНУ-ын Конгресст сонгогдсон анхны өнгөт арьст ижил хүйстэн болно. Торрес бол Цагаан ордны төлөөх өрсөлдөөнөөс гарсан социалист Берни Сандерсын кампанит ажилд оролцож байсан ардчилсан үзэлтэн юм.

Хойд Каролина муж улсад Бүгд найрамдах намын гишүүн болох 25 настай Мэдисон Коутон өчигдөр шөнө Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогджээ. Тэрбээр АНУ-ын хууль тогтоох байгууллагын түүхэн дэх хамгийн залуу конгрессын гишүүн болсон байна.

Жоржиа муж улсад Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Америкийн хэвлэлүүдэд “QAnon”-ийн хуйвалдааны онолыг нээлттэй дэмжигч АНУ-ын анхны хууль тогтоогч” гэж нэрлэдэг 46 настай Маржори Тейлор Грин илт давуу ялжээ. Тэрбээр энэ оны наймдугаар сард “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа, “QAnon”-ийн түүх бол өнгөрсөнд үлдсэн үйл явдал гэж мэдэгдээд харин одоо тэрбээр баруун хойд Жоржиа муж улсыг Конгресст төлөөлөх анхны эмэгтэй болсон нь хамгийн чухал хэмээн онцолсон байна.

2 Comments

  1. Hha says:

    Гоё л хүүхэн байна. Эрчүүд худлаа ингэж л ярьдаг яг тулхаараа шүлсээ цацруулаад үхдэг биздээ хха шаал худ2…

  2. бузар says:

    Гомо нарын гэрлэлтийг дэмжсэн анхны улс америк баастай үмхий нүхрүү эрхтэнээ хийдэг заваан хүмүүс шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.