Хүн 40 гараад амьдралын амтыг илүү мэдэрч эхэлдэг юм шиг. Энэ нийгмийн элбэг жишээ болсон ганц бие ээж би. Хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, бүх л зүйлээ тэдэндээ зориулдаг. Жаргалтай сайхан мэт боловч цаанаасаа л хүн яг өдийд их ганцаарддаг юм байна. Сэтгэл уужиртал сайхан тэврүүлмээр, дулаахан үг сонсмоор, сексдээд тэр чигтээ нам унтмаар, сэрэхэд хэн нэгэнд тэврүүлээд хэвтмээр. Нэг тийм үе ирдэг юм байна шүү!
Нөхрөөсөө салсандаа бол би харамсдаггүй л дээ, хэн нэгэн намайг өөрийн хүслээр байлгах гэж, өөд уруугүй хий хоосон хардалтаас үүдэлтэй хэрүүл, хараал тасрахгүй, ажил амжилт бүхнийг минь үгүйсгэдэг ханьтай гутранги амьдарч байснаас амар тайван ядаж л хэрүүлгүй, хийдгээ хийгээд л явах нь амар санагдаад салсан. Угаасаа өөрийг чинь өөлж гоочлоод л байдаг хүнд эхэндээ гомдоод эргүүлж засах гэж үзээд, хэсэг тэмцээд, сүүлдээ тэвчээр алдарч сэтгэл хөрч эхэлдэг юм байна лээ.
Сексийн хувьд янзын таардаг байсан хэрнээ л гомдоод сонирхолгүй, хиймээргүй болж эхэлдэг. Салахаар шийдчээд хоёр жил бодсон тэвчсэн. Тэр хүн өөрийгөө өөрчлөхийг хүсэхгүй бол угаасаа хэн ч засаж чадахгүй. Тэгээд л би бүр шийдсэн, салсан. Амар тайван амьдрал гэдэг сэтгэлийн их таашаал юм. Хүссэнээрээ гээд хөлөөрөө толгой хийх гэж салаагүй болохоор бусад өрх толгойлсон ээжүүдийн л адил ажил амьдрал бүхнээ болгоод алаг үрстэйгээ азжаргалтай амьдарч байгаа. Харин явцдаа, хүн л юм болохоор физиологи талаасаа яалт ч үгүй ганцаарддаг юм байна ялангуяа 40 гараад. Салаад 7 жил болж байгаа ч энэ хугацаанд би тогтож үерхсэн нэг хүн байхгүй, эхэндээ ч энэ ер чухал биш байсан.
Сексийн хувьд байнгын харилцагчгүй болохоор нэг мэдэхэд л жил, жил хагас хүнтэй ойртоогүй өнгөрчихсөн байдаг. Ядахад яг энэ нас чинь хамгийн их хүсэл ихтэй нас юм байна. Ихэнхдээ өөрийгөө болгоод сурчихсан, эхэндээ бодогддог ч үгүй байлаа. Тэгээд саяхан бодсон чинь би нөхрөөсөө салаад 7 жил болоход 5,6 удаа л хүнтэй харилцаанд оржээ. Жилд 1 хүрчгаамуу үгүйм бишүү? Энд суурь хүмүүжил бас их нөлөөлдөг юм билээ. Хаа хамаагүй хүнтэй тохиолдлын хавьтал үүсгээд байх дургүй, хайр сэтгэл юмуу таталцлын ямар нэг холбоо үүсээгүй бол дотно харьцаанд орох сэдэл төрдөггүй. Нэг тийм юм их саад болж байна. Харин сүүлийн үед нээх сайхан тэврүүлмээр санагдаад л хайрламаар хайрлуулмаар бодогдоод байдаг боллоо. Тэгээд бодлоо л доо.
Орчлонгийн хаа нэгтээ нас хамаарахгүйгээр бас ингээд л ганцаардаад зүгээр л тэврэлт хэн нэгний сэтгэлийн хань хүсээд байж байгаа төлөв төвшин сайхан залуу байж л байгаа даа гэж. Олж биентэйгээ нэг сайхан ярьж суугаад налж зогсмоор… Олон шаардлагагүй сэтгэлийн хань болж үг шидэлцмээр. Заавал сууж гэрлэх биш уулзаж, танилцаж уудалж уужирч суудаг хүн баймаар юм байна. Гол нь чин сэтгэлээсээ яг адилхан ийм хүн хүссэн хүнийг хаанаас олох вэ? Хэнд хэлэхэв, энд бичиж сэтгэлээ онгойлгомоор санагдлаа л даа.
Дээр нь залуу гэр бүлдээ хэлэхэд хүн ханиа хоёр биенээ хайрлаж хүндэлж, ойлголцож байж урт удаан амьдарна шүү, зураг төөргөөр нийлсэн амьдралаа зуурдын ахар бодол тэнэглэлээр битгий хөргөөрэй. Хүн хүнээрээ л дутдаг хорвоо шүү гэж хэлмээр сургамаар санагдав. Зөвлөх юм их л байх юм даа..
53 Comments
юу вээ муу гөлөг чинь нас тогтсон 38.45 гэнэ үү гөлаг минь нас тогтон хүн хайж бгаа бол 60.с дээш насны хүн хай мал минь
манай зарим нэг залуучууд яагаад ийм болчихдог байна хүнд зүгээр ч нэг зөвөлгөө өгчиж чадахгүй хэзээ нэг хөмарсөн тогоон дотроос гарч эрүүлээр сэтгэдэг болох юм бол доо гэж
Тэр байсан ч юун аймар хүнийг нэр ус, ажилладаг газартай нь хэлдийн иоо арай2
Сайн захианы эзэн бүсгүй Dorj Nasanjargal гэсэн элсэн дотор ганц шар цэцэгний зурагтай хаягаар ороод ирээрэй.Ярилцья
Uuroo 40 tei gedeg chin udahgui manai hudooniihoor Bol suvairah gej baigaa Hun baishdee . Single zaluus yadaj 1 jaal gargaad ugchih huuhenl baishdee . Zugeer hamtragch haij baigaa Bol ondoo asuudal .
ene zahidliin ezen zebra international kompanid hunii noots hiideg emegtei ch ym shig otgontogs gedeg neleen aash muutai nohorgui 40 ergem nasnii awgai bdg ter hun ym shig sanagdachlaa
Паах дөнгөж энэ захидлыг уншаад сэтгэгдлүүдийг нь гүйлгээд харлаа . Ямар муухай хүмүүс сэтгэгдэл бичдийн бэ. Хүнийг ойлгохгүй хүмүүс байна. Захидлын эзэн бүүр үнэн сэтгэлээсээ бичсэн байна. Харин зөвлөгчид нь. Та нар нас хэдтэй хүмүүс вэ. Боловсрол ажил сэтгэхүй гээд хүнд зөвөлгөө өгөхөөргүй ялзарчихсан хүмүүс байнашдээ
Тийм ээ, ихэнх нь эрчүүд ийм байдаг нь харамсалтай. Ойлгож уншсанд баярлалаа. Сайн сайхныг хүсье ээ!
taniltsay.bi gants bie…ttseegii tseegii otson shuvuunii zuragtai fb bga. orood ireerei.
Сайн захианы эзэн бүсгүй Dorj Nasanjargal гэсэн элсэн дотор ганц шар цэцэгний зурагтай хаягаар ороод ирээрэй.Ярилцья
Handaa monuu?
Энд сэтгэгдэл бичигчид ихэнх нь тархины тураалтай хүмүүс гэж уншигдаж бна зүгээр тархиндаа бгаа хогыг шууд гаргаад тавина гэхээр хммм хэлэх үг алга.ой гутчихлаа .Хүн тоохгүй юмнууд эндээс хүүхэн хайдаг бхдаа ккк.
en zahidliig bichsen hun negl tanil hun ym shig sanagdaad bhiin ooroo 40 hurj baigaach 30 garan nasnii emegtei shig dajgui biy haatai tsarai zusch bolomjiin bas joohon aash muutai yu
Хэрүүлийн бузар шингэсэн шулмас бсан бшд өөрөө. Энэ хүмүүстэй хэрэлдэж бгааг нь ээ. Ийм юм чинь ганцаараа л утгагүй алхсаар дуус. Жавхлан юм даа.
Ккк тийм бишээ, юмыг чин сэтгэлээсээ уншиж ойлгоогүй байж хараал зүхлээ урдаа барьдаг хүмүүст хандаж хариулсан нь тэгж санагдсан байх.
Ер нь боддог шт, зөвлөөд сайхан сэтгэлээ хуваалцахгүй бол зүгээр л алгасчихаж болмоор.
Uuriig chn neg l tanidag ym shg HR ajil hiideg hun bish beez?
Хэхэ дөхүү л юм
Egchee mail haygaa uldeechih saihan hangaad ugii
30tai zaluu bn zugeer taniltsaad uzehed yu ni bolku gj batnemehbatnemeh@gmail.com email bicheeree
За ийм юманд томроод яахав. Моги харин Хантай хэлж бгаа ба шүү.
emegtei hvn iim nas irne gedgiig medehgvi zaluudaa erh chuluu huwi nuuts gej uur eriin boow yawj yawsaar neg eriig arhind oruulaal 2 hvvhediig unchruuleel odoo tegeel er haigaal.yamar hereg bndaa.er hvn nemj em hvn ni sexiin toogoo dardag huuli bna.odoo chamaig tooj zohih zaluu gej baihgvidee.aan hain ter haluun dulaan vg heleh shar semjilsen nastanguud baij magad.odoo chi nuhruusuu salsandaa udahgvi haramsaj ehelnee.
Харамсалтай нь хэзээ ч тэгэхгүй ээ. Яг чам шиг яриа хэлээтэй нэг мангар юм байсын ккк
maaraa974@gmail.com mail bicerei adilhan gantsaardaj bga hun bn
Монголчууд, тэр дундаа эрэгтэй хүмүүс нь нээх сонин, бусад хүмүүс яг өөрийнх нь бодсоноор бдаг гэж боддог юм шиг ккк зүгээр л өөрийнхөө бодсон бодолд итгэчихдэг, хүнийг ойлгож мэдрэх талдаа аймаар тааруухан. Таарч тохирохгүй болоод л өчнөөн удаан бодож бодож салж бгаа шд, тэрийг нээх юу гэж бодоод бдын, чи харамсана эдр лол лол тэгсэн хэрнээ нэээх их зөвлөгөө эдр өгөх дуртай, авгайчуулын хов живэнд аймаар дуртай нээээх сонин монгол эрчүүд кккк
nuhurtei mortloo bas ylgaaguishd hamt bhara shn gsn ym bhgui buur harahaar husehgui, gartaiga odort heden uda naizalj bnda tgd gaduur ywj heseg hugatsaniich gsn tm hun olj boloh blguide alhamaa ooroo hiigeche tgd chmg hen gantsaardaj bn gl haij olool dotriig chn uudlahui
Тийм дээ, бас л нэг ганцаардсан шөнө хэн нэгэнтэй ярилцмаар санагдаад л бичсэн хэрэг
Uuruu HR ajil hiideguu?
Энд сэтгэгдэл бичигчид ихэнх нь тархины тураалтай хүмүүс гэж уншигдаж бна зүгээр тархиндаа бгаа хогыг шууд гаргаад тавина гэхээр хммм хэлэх үг алга.
Сайнуу танмлцья би 40 гарсан ганц бие аав хүн байна. btr20200115@yahoo.com хариу бичээрэй
Би эрэгтэй. Эхнэр салахд 10 жил болж байна. Энэ хугацаанд 2-3 хүнтэй л сексийн харицаатай бсн. Харин хамгийн сүүллд хайр сэтгэлийн харилцаа үүссэн. Даанч удаан ганцаараа байсан хүн зожиг болчихдог юм билээ. Тэр ч нөхрөөсөө салаад удаагүй бсн болохоор бүхнийг нөхөртэйгөө харицуулна. Өдий насанд хүнтэй хантлах суух их хэцүү юм бна. Хүний ааш занд тохируулж тааруулж амьдралаа өөрчилнө гэж байхгүй бололтой. Сайхан сексийн хамтрагчтай болоод хэн хэндээ төвөг удахгүй гай болохгүй туслаж дэмжээд, хэн хэниыхээ хэрэгцээг хангаад явах нь зүгээр бололтой.
Харин тэгдэг юм шигээ..
таньд амжилт хүсье, битгий шантраарай, би ч мөн адил маш их ганцаардаж бүр хоосон мэдрэмжинд эзэмдүүлчихсэн байна.
Баярлалаа. Хөөрхөн юм бээ, битгий гуниарай. Ингээд бичээд ч болов хуваалцаарай. Хөнгөрдөг юм шүү сэтгэл
Үйл юмдаа. Нөхрөө хөөж явуулчаад эндээс хар юм хайгаад тэгснээ зөвлөгөө өгөөд бас ганцаардаад. Ккк
хахаха бүх юманд бж байхын хийх юм бдаггүйм уу даа
Одоо юу хийхүү мал аа. Бүгд хийх юмгүй хоригдож бхад. Худлаа цэцэрхэх гээд ядцан баас бна даа.
Өө тэхх хэн хэндээ дараа болж явснаас хэнд ч төвөггүй ганцаардаж байсан нь дээр шүү дээ. Хуваалцмаар санагдаад л бичсэн
Чи харин ч гайгүй байна. Би эрэгтэй мөртлөө 9 жил бодит секс хийсэнгүй. Хүмүүс үнэмшихгүй байх, харин найзууд маань эхний хэдэн жил шоолж, ёгтолж элдвээр хэлдэг байснаа одоо бол миний хажууд янз бүрийн юм ярихгүйг хичээдэг болсон байна.
Чи тэгээд бүр дасчихсан уу? Эрэгтэй хүн арай учиртай баймаар юм эмэгтэйчүүдийг бодвол ккк
Гараараа л болгож явна даа. Хэний янаагүй тэврэлт хүсэх л юм.
Tatgalzahgui bol haaya uulzaj uchirch baij bolno shuu . 50 tai eregtei. Biee zub abch yabdag tseberhen etegtei
7n jild 5n zaluu ene bol suuri humuujil ch geh shig haha gutsdag banzal we naa chine ih bna yanhan mine haha ysan sn humuujuulee we chinii etseg eh chine iim banzal bolhoor chine chamaig hayaa bz banzaliigaa yuman chinee boddoggui barag ongon yum shig hutsjee cham shig iim yanhanuudiig mednee mednee
Юм ойлгохгүй тэнэгээ хэнд гайхуулав. 5 залуу гэж хаана бна? 5 удаагийн харилцаа гэж бна маанаг минь! Юм л бол нэг эм хүн буруутгах гэдэг тэнэг үзлээ орхиж үз! Бас л нэг амьтан тамладаг амьтан байгаам шүү үгнээс нь илт хөөрхий .
Rayd :
Яг нэг ийм үзлээ хүнд тулгадаг үзээрийн эрчүүд олон болчихсон яацан ч үе юм дээ. Бас л нэг хаягдчихаад шаралхаж яваа амьтан уу даа зайлуул. Энэ янзаараа эхнэрээ өмхий амаараа үргэлж гоочилж байдаг нэг өөдгүй бүдүүлэг нөхөр мөн дөө. Эртхэн өөрийгөө засаарай. Хаягдана шүү удахгүй!
sain uu ogloonii mend. Hund yag iim gantsaardliin uy bdag yum shig bnaa. Minii huwid nas ooroos chin baga. Gehdee l zowlon negtei yum. Ymartai l utsaa shirteed l suuj bhav.
xaxaxax ene yariltsii geed baigaa pyazdaa nariin mailiine haraad baigaarai sex69 threesome edr hudlaa lalruud
Харин тэхх яг тэгж санагдсан ккк
Чамайг 7 хоног тасралтгүй шаахад л уйдаад ирэх бх даа чи.
Захидлын эзэнд:
Би эрэгтэй чи бид хоёрын нас ч хол зөрүүгүй юм байна. Би бас их ганцаарддаг. Өөрийн чинь хэлсэн түмэн зөв. Хүн хүнээрээ л дутдаг юм байна. Хэрэв зөвшөөрвөл Захидлаар (имэйлээр) сэтгэл бодлоо хуваалцдаг байж болох уу? Би ч гэсэн дотроо онгойтол хүнтэй ярьмаар санагддаг үе байдаг юм аа. Миний хаяг: cekc69@yahoo.com Амьдралд удахгүй сайн хүнтэйгээ таарах болтугай гэж ерөөе!
Ehner bid 2 uur shig chin gants bie emegteig baingin hamtragchaa bolgoh huseltei yum. Husvel holbogdooroi. Yariltsaad bie biendee taalagdahnuu uzej bolno shudee. treesomecouple@gmail.com
Ochood hagsaag tani saihan gargaj ugmuur l bna, daanch bi ehnertei uuruu tawisan amlalttai
yun huurhun iin boldog bol 2 l saihan buu halahsan.bi eregteildee chamtai oiroltsoo nasnii.amidrald setgel taarsan hvnteigee shan yariltsah. setgel bolon bizlogiin heregtseegee hangah vnendee heregtei yum bainlee.eregtei nadad bol bizlogiin heregtseech asuudalgvi.chamd jaahan hetsvvl baihaldaa yamar er haigaad bailtai bish.nadad bol chin setegleesee saihan yariltsdag hamt baih ved jaahan halamj vzvvlchihdeg hamgiin gol ni huuramch turhgvi saihan setgeltei bvsgvi olhod hetsvvl yum shig.
horwoo yumdaa tee.
ezentei baihad ireh ni zunduu.
ezengvi bolhod el huli.
Яг тийм шүү.Хүний зовлонг хүн ойлгохгүй гэж үнэн үг. Гэхдээ айхтар зовлон гэх нь ч юу юм тэ хэхэ
ezentei baihad ireh ni zunduu.
ezengvi bolhod el huli.
Ёстой үнэн үг юмаа. Сайн хүүхнүүд зөндөө байгаа. Удахгүй тааралдахын ерөөл хүсье ээ!