10 жил чамайг гээгүй сэтгэлээс харах юм байхгүй шүү

Би нөхөртэйгөө суугаад хэдийн 10 жил болжээ! Хүмүүс 10-15 жил болчоод салаад байдгийн учрыг одоо л ойлгож байна! Би саяхныг хүртэл нөхрөө тахин шүтдэг юу хэлсэн бэрд шиг л бүх юмыг нь гүйцэлдүүлэх гэж хичээж заримдаа хэцүү байсан ч өөрт нь мэдэгдэхгүйгээр хүндхэн асуудлуудыг өөрөө зохицуулчихдаг байлаа! Яс юман дээрээ хэрүүл болгохгүй л тулд шүү дээ!


Манай хүн айлын бага хүү эрх дураараа өссөн дутагдах гачигдах шаналахын зовлонг мэдрээгүй тэрүү их түргэн ууртай ууран дээр дандаа л би байж таарна заримдаа намайг хийгээгүй хэргийн минь төлөө есөн бусаар хараана би л буруу зүйл хийсэн юм шиг!

Үсдэнэ хаа хол очихоод замын голд машинаасаа буулгачихна би гэж хүн хэрүүл болно гээл яваад л очно уучлалт ч байхгүй. За яахуу энэ удаа ингээд орхий хэрүүл болж байхаар гээд орхино цаашид улам даамжираад байх юмаа! Хамгийн сүүлд манай хүн аман дотроо идэж байсан хоолоо миний нүүрлуу нулимчлаа! Маргааш нь юу ч болоогүй шинжтэй тоомжиргүй харьцана!

Яасан гэж энэ хүнд ингэж доромжлуулж амьдарч байгаа ойлгохгүй байна! Хорогдох зүйл огт алга зүгээр чамаас гуйя намайг явуулаач дээ! Битгий намайг хажуудаа тамлаач үлдсэн амьдралдаа чамд доромжлуулж гунигтай амьдармааргүй байна! Хаа нэгтээ хэн нэгэн надтай учраад халамжлилж хайрлаж хүндлэх байх гэж найдаж явна!

Бүсгүйчүүл минь над шиг  эрд хорогдолгүй өөрийгөө чөлөөлж аз жаргалтай амьдраарай! 10 жил чамайг гээгүй сэтгэлээс харах юм байхгүй шүү хэзээ ч өөрчлөгдөхгүй улам л дордоно. Гундаж битгий яваарай залуу эрүүл саруул байгаа дээрээ хаяад яваарай…

7 Comments

  1. marla says:

    3 jil hyadad nohortei suuj uzsen ter yg tiim bdg bsan

  2. Даваасүрэн даажаа says:

    Салаад яахавдээ 10жил болчихоод. Чи өөрөө хүчгүй доожоогүйм бишүү. Сурч мэдлэгээ зузаатгаад наа хар юмаа юман чинээ тоохгүй бж сур. Аргагүй аяга хоолын л хийж өг, угааж цэвэрлээд ч хэрэггүй. Гоё ганган байж сураач.

  3. Bi says:

    Хоолоо нулимаад ий? Ямар орк юм бээ

  4. Би says:

    Зүгээр л сал! Чи өөрийнхөөрөө амьдрах гэж энэ хорвоод нэг л удаа ирсэн. Үз жарга инээ баяс бүсгүй минь

  5. хүүхэдгүй бол салаад явсан нь дээрээ анхнаасаа чамайг хараад догдолгүй байсан бол хэзээч тийм юм болохгүй. Зүгээр л дассан сэтгэл байна. Хуучин надтай найзлаж байсан бүсгүйгээс сэтгэл хараад бүтээгүй . Хүүхэдтэй болохоор хаширлаад дахиж алдахаас айж байгаа болов уу гэж бодсон ч тийм биш юм байна лээ. Амьдралд нь тус нэмэр болох гээд өрнөөс нт хүртэл төлж өгөөд байхад хөндий хэвээрээ байдаг. Адаглаад хааяа түрүүлээд мсж юм уу залгаж болохоор завтай байж тэгдэггүй байна лээ. Байнга ажил ихтэй гэсэн тайлбартай. засаг хийдэг болохоор ажил ихтэй юм уу гэхээр найз нартаа цаг гаргана ярина мсж-лэнэ. Тэдгээр нь дан эрэгтэй . Ажилтай гэчихээд эрэгтэй найз гэсэн хүнтэйгээ хоол идээд байж байдаг . иймэрхүү хуурамч хүмүүсээс сэтгэл гуйгаад өөрчлөгдөнө гэвэл худлаа .

    Зөвлөгөө юу хэлэх гэсэн бэ гэхээр эрэгтэй ч бай эмэгтэй ч бай дасаж хайрлана гэдэг худлаа анхнаасаа чамайг гэдэггүй байсан бол цаашдаа ч тийм л байх болно гэсэн гол санаа юм шүү. Одоо тэр хүнээ өөрийнх нь орон зайнд нь үлдээ дээ

  6. Hh says:

    hajuud bga hunees iluu ooroo oilgoj uhaarah hurtlee hun heleed nemergui bdg, ooriinho yu husdegiig medeh hurtlee tgj dooshoo oroh uy bnda tgleech amidral chn huniih bish oor oortoo uchir utgatai bhaas mi nuurluu nulimaad bi hog bolchihguig oilgoson bol ashguidee

  7. Иргэн says:

    Sal oor songolt baihgui. Ireedui baihgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.