Сексийн үеэрх хамгийн том алдаанууд

Секс бол амьдралд хүсэл нэмдэг маш чухал зүйл, тийм ч болохоор маш олон хүмүүсийн “эмзэг сэдэв”. Хөнжилний гадуур өөртөө итгэлтэй байдаг хэрнээ, дотоож тайлагдах мөч ирэхэд л хамгийн сул дорой болчихдог хүмүүс бий. Харин зарим бүсгүйчүүдийн хувьд секстэй холбоотой сэдэв бүхэн сонирхолтой, туршиж үзмээр санагдаж, унтлагын өрөө нь өөрийгөө нээх нэг талбар болдог. Яагаад ийм ялгаа гардаг вэ гэж үү?


Бүсгүйчүүдийн эрчүүдэд оноодог 3 алдаа:

1. Дохио ойлгож, хүлээж авдаггүй

Шууд хэлэх гэхээр санаа зовоод байгаа юм чинь дээ, тэ? Тэгээд л бид эрчүүдэд ямар нэг дохио зангаа, нууцлаг үгсээр түүнтэй секс хиймээр байгаагаа, эсвэл яг яавал илүү таашаалтай байгаагаа ойлгуулах гэж оролддог. Гэтэл тэр үед эрчүүд анзаарахгүй нэг арга барилаараа л үзэж тараад байдаг. Үүнээс л болж би эрчүүдэд мэдрэмжгүй гэдэг лоозонг зүүдэг шүү дээ.

2. Оршил хийдэггүй

Энхрийлүүлж, илүүлж, таалуулж байж өдөөгддөгийг маань мэдэхгүй, шууд л гол ажил руугаа ухасхийж тэлээгээ суллаад эхэлдэг эрчүүд одоог хүртэл байгаа гэдэгт итгэхгүй юм. Бүсгүйчүүдийн хувьд оршил хэзээд чухал байдаг. Оршил хийхгүй байна гэдэг нэг ёсондоо хүсэхгүй байхад нь секс хийх гэж хүчлэхтэй ялгаагүй гэж бүсгүйчүүд хэлж байна.

3. Цэвэрч бус байдал

Өө бурхан минь, энэ ч үнэхээр асуудал шүү. Эвгүй үнэр, үсэрхэг байдал, хөлсний үнэр гээд л… Хурдхан шүршүүрт орчиход тавхан минут болно доо. Тэгсэн хэрнээ бас аман секс хийхийг биднээс шаардахыг нь яана!

Харин эрчүүдийн бүсгүйчүүдэд оноодог 3 алдаа:

1. Эрчүүд бодлыг нь уншина гэж хүлээх

Хүлээлт бол нэг ёсны идэвхгүй байдал. Зүгээр чимээгүй байж байхад нь, эсвэл учир нь ойлгогдохгүй сонин үг хэлснийх нь дараа эрэгтэй хүнийг хүсч байгааг нь далд ухамсраараа ойлгоод хийнэ гэж хүлээх нь эмэгтэй хүнийг тэр чигт нь идэвхгүй хамтрагч болгож орхидог хэмээн эрчүүд ярьж байна.

2. Хэтэрхий шүүмжлэмтгий байдал

Хүслээ шуудхан хэлэх нь илэн далангүй сексийн нууц мөн л дөө. Гэхдээ бодит секс кинон дээр гардгаас өөр гэдгийг ойлгохыг эрчүүд зөвлөжээ. Сексийн ид үед жаахан л тав тухгүй байдлын талаар үг унаган гомдоллож, бүх юмыг хэтэхий гоёор төсөөлснөөсөө болоод өөртөө ч, залуудаа ч, нөхцөл байдалдаа ч өндөр шаардлага тавьдаг нь сайхан эмэгтэйг хүртэл хүсэх сэрлийг үгүй хийдэг том шалтгаануудын нэг гэж тэд үздэг байна.

3. Ариун цэвэрч бус байдал

Бид эрчүүдэд шүүмжлэлтэй ханддагийн адилаар эрчүүд ч бас энэ тал дээр хайртыгаа анхаараасай гэж хүсдэг аж. Ямар ч нөхцөл байдалд өөртөө итгэлтэй байх нь үнэхээр тачаангуй мөн ч гэлээ, нүдээрээ дурладаг эрчүүдийн хувьд эмэгтэй нь гоо сайхныг мэдрүүлээсэй гэж нууцхан боддог. Бэлэг эрхтэн цэвэрхэн байсан ч биеийн бусад хэсэг нь хуурай, ширүүн, хэт үсэрхэг эмэгтэйчүүд тэдний хувьд сэрэл хөдлөхгүй байх бас нэг шалтгаан болдог аж.

Үүнээс харахад хосуудын хэн хэн нь өөрөөсөө бага зэрэг санаачлага гаргаад, өөртөө анхаарал тавьчихад хэнийх нь ч хувьд секс “эмзэг сэдэв” биш болох нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.