Секс бидний амьдралын чухал хэсэг, бидний эрүүл мэндэд тустай мөн хүсэл биелүүлэх зүйл болдог. Секс зайлшгүй хийх ёстой үүрэг хүлээсэн ажил биш. Хэрвээ та зөв замаар явж байгаа бол дур тавина, мөн тэр таатай мэдрэмжийг авахад зарим нэг тодорхой төрлийн хүнс туслах ажээ. За ингээд, чухам ямар хүнсний бүтээгдэхүүний тухай ярилцаад байгааг сонирхоцгооё, сексийн өмнө юу идэх хэрэгтэй вэ? Танд тодорхой танилцуулахаар бэлдлээ.
1. Авокадо
Авокадо нь сайн тос агуулдаг үндсэндээ дааврын ялгаруулалтад эерэгээр нөлөөлнө. Секс дааврын нисэж унах тоглолт гэдгийг та сайн мэднэ. Бидний даавар бидний сексийн амьдралыг хянаж байгаа, үүнд хүйсийн ялгаа хамаагүй. Тиймээс амттай бас шим тэжээлтэй жимсийг ойрын хугацаанд идэж ид шидийг нь мэдрээрэй.
2. Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ нь С амин дэм болон антиоксидантаар баялаг. Бие махбодийг хангалттай эрч хүчээр сэлбэнэ, авхаалж самбааг нэмэгдүүлдэг, мөн сексийн амьдралд илүү их хүч авчирдаг байна. Бие махбодиос хорт бодисыг хөөдөг гэдгийг ч мэдэж байх хэрэгтэй. Гүзээлзгэнэ нь бусад төрлийн жимсгэнүүдээс буюу нэрс, бөөрөлзгөнө зэргээс илүүтэй шим тэжээлтэй бодис ихээр агуулдаг. Хар шоколадаар бүрсэн гүзээлзгэнэ ид шидийг бүтээнэ, таны сексийн хүсэл, амьдрал баялаг болно.
3. Шоколад
Та магадгүй энэ баримтыг сонссон байх, гэхдээ дахин сануулмаар санагдлаа: эрт дээр үеэс шоколадыг дур тавихын тулд хэрэглэдэг байжээ. Эртний Ромын үед секс хийхээсээ өмнө халуун шоколад уудаг байсан түүхтэй, одоо ч гэсэн хар шоколад халааж ууцгааж байна. Хар шоколад нь фенилэтиламин агуулдаг допамин болон L-аргининыг нэмэгдүүлдэг. Хар шоколадыг секс хийхээс өмнө хэрэглэхэд танд маш их таашаал авчирч дээд зэргээр дур тавихад тусална. Тиймээс энэ амттаныг тоохгүй орхиж огт болохгүй.
4. Хясаа
Далайн гаралтай бүтээгдэхүүн нь цинк болон өөр бусад төрлийн эрдэс бодисоор баялаг. Цинк нь тестостероны хэмжээнд сайнаар нөлөөлдөг өөрөөр хэлбэл сексийн дур хүсэлд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрвээ та цагаан хоолтон л биш бол заавал энэ хоолыг идэж үзэх хэрэгтэй. Түүхийгээр нь эсвэл болгож идэж болно. Улаан дарс балгаад энэ тансаг идээг амтлан идээрэй. Таны сексийн амьдрал илүү өнгөлөг болоход тусална. Мөн омега-3 тосны хүчил агуулсан загас идэхийг зөвлөж байна.
5. Хатаасан жимс
Хатаасан жимсэнд агуулагдах шим тэжээлийг үнэлж баршгүй, эрүүл мэндэд нэн тустай, тэгээд ч салахын аргагүй амттай. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол хатаасан жимс, бүйлсэн болон ангаахай самар нь цинкийн агууламж өндөртэй ажээ. Хушга нь эрч хүчийг сэлбэх эх сурвалж болно, мөн омега-3 тосны хүчил агуулсан. Самрыг хоол хүнсэндээ тогтмол зохих хэмжээгээр хэрэглэж чадвал таны эрч хүч сэлбэгдэж авхаалж самбаа сайжирдаг байна.