Төрөлхийн тэмбүүгээс сэргийлье

Тэмбүү өвчин эхээс урагт дамжин халдварладаг. Улсын хэмжээнд 2020 оны эхний 10 сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 31 тохиолдол бүртгэгдсэн байна.


Үүнээс: нас баралт- 9, амьгүй төрөлт-11 гарсан. Төрөлхийн тэмбүү өвчнөөс сэргийлж жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд анх орохдоо, жирэмсний 28 долоо хоногтойд, мөн эрсдэлтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд харъяа эрүүл мэндийн байгууллагад очиж хамрагдах шаардлагатай. 

Жирэмсэн эх тэмбүүгийн халдвартай, хяналтанд ороогүй, эмчлүүлээгүй тохиолдолд дараах сөрөг үр дагавар гарна.

  • Жирэмсний эрт, хожуу хугацаанд ураг зулбах
  • Амьгүй ураг төрөх
  • Урагт төрөлхийн гаж хөгжил үүсэх
  • Нярай жин багатай төрөх, эндэх
  • Нярай төрөлхийн тэмбүүтэй төрнө.

Жирэмсний хяналтанд эрт орж шинжилгээнд тогтмол хугацаандаа хамрагдсанаар та дээрхи эрсдлээс өөрийгөө болон хэвлий дэх үрээ хамгаалж чадна. 

Жирэмсэн үеийн тэмбүүгийн халдварыг эрт оношилсон тохиолдолд эмчийн хяналтан дор бүрэн эмчлэх боломжтой.

SOURCE: FB

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.