Хардалтаас яаж ангижрах вэ?

Сайн байцгаана уу? Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүл болоод удаагүй байхад нөхөр араар тавьж байгаад баригдсан. Бөөн юм болж уучлалт гуйж салаагүй амьдралаа цааш үргэлжлүүлж  хүүхэдтэй болоод амьдарч байна. Гол асуудал маань нөхөр араар тавьснаас хойш нөхөртөө итгэх итгэлгүй болж их л хартай хүн болчоод байна. Яаж энэ хардалтаас ангижрах вэ?


Нөхөр ийшээ тийшээ явахаар байж сууж чадахгүй юм. Бас 1 юмтай заваарч байгаа болуу гээд л. Би өөрөө гэр бүлээс гадуурх харилцааг байж болохгүй зүйл гэж боддог болохоор нөхөр араар тавьсан нь үнэндээ их хүндээр тусч тухайн үедээ жаахан ч байж за дахиад ийм асуудал үүсгэхгүй байх гээд уучлаад амьдралаа үргэлжлүүлж байгаа ч үнэндээ тэр явдал мартагдахгүй зовоогоод хэцүү байна.

Ийм байхыг мэдсэн бол хүүхэдтэй болоогүй дээрээ тухайн үедээ салдаг байж гэж бодох юм. Одоо бас хүүхэд гэдэг хариуцлага байгаад үнэндээ яахаа мэдэхүй юм. Насаараа ингэж хардаж сэрдэж өөрийгөө зовоож амьдрах уу яах уу гээд л. Яаж энэ хардалтаас өөрийгөө ангижруулж элэг бүтэн амьдралыг үргэлжлүүлэх вэ?

13 Comments

  1. Зул says:

    Нэг удаа явалдаад хаясан одоо дахиад тэгвэл болийдоо хоулаа л гэсийшд. Тэгээд өөрийгөө торд хааяа гэнэ гэнэ хардышд бас юу ч байхгүй бол утгагүйшд ямар робот байгаа биш сэтгэл хөдлөлөө илэрхийлж л бйх хэрэгтэй тунг нь тааруулаарай.

  2. owl says:

    толинд хар нэг баргар бачимдуу авгай болсон байгаа даа, дотроосоо гэрэлт нөхөр чинь чамайг хардаж харамладаг болно

  3. Даваасүрэн даажаа says:

    Сүртэй сүржигнэж байж нөхрөө бүр алдав. Сүүлгүй хорвоо сүүдэргүй амьдрал гэж байдгүймаа ми дүү. Бодвол чи залуу бүсгүй болтой. Эр эм гэж хүйсээр хуваагдаад байлтгүй амьдралд ам гарч болдоггүй л юмдаа. Юм юм л үзнэшдээ ернө бол.

  4. Сайн эмэгтэй says:

    Заа чиний анхны сонголт бас аз 2 л мэдэх хэрэг дээ, чамд юуных нь буруу байхав дээ. Үнэндээ эхнэрээ хуурч мэхэлдэггүй эсвэл огт тийм зүйлийг залуу наснаасаа дэмждэггүй эрчүүд байна шүү байдын шүү. олон жишээг мэднэ, таньдаг хүмүүс ч цөөнгүй байна. Харамсалтай нь хөөрхий тийм үзэл бодолтой зарим хүмүүс нь учрахгүй зөрөөд байдаг нь харамсалтай болохоос, сайн залуучууд бналээ шүү

  5. Aagii says:

    umnu n nadad bas iim zuil tohioldoj bsan tegeed ter huneesee salsan baidgiin ter nmg hartai gj ireedel nadaas salsan hun uuruu l huniig evdeg hartai bolgodog odoo bol harin hairtai bol derged min bna hairgui bol yvaad l ugnu gj boddog bolson har gdg n zuvhun uuriiguu zovoodiin bna gj oilgoson hajuudahaa hardah jhn sedel garah l yum bol uurtuu huniig hardah muuhai shd gj heldeg harin nz zaluu maani busad humuusiin nz huhnuud zalgaad l hardaad l goy yumaa chi nmg harddagui toodgui gj ug haydiin

    • Сайн эмэгтэй says:

      Чиний л сонголт цаашид хамт амьдры гэж шийдсэн бол хардадгүй болох дасгалууд хийгээд тууштай зүтгэсэн нь дээр . Чадахгүй байвал болы гээд салдымуу тусдаа амьдардымуу яадын. Хүүхэн бүхэн араасаа гүйлгээд нэгээс салаад нөгөө нь бэлэн хүлээж байдаг солонгос кино байгаа биш, чи л өөрөө сайн бодож бгаад шийдэх бхдаа

  6. шүри♡´・ᴗ・`♡ says:

    Чи аятайхан хүүхэн бол өөр амрагтай болчих тэхээр юун нөхрийг бодох манатай болно ?. Аятайхан хүүхэн биш бол аятайхан хүүхэн болоод гарч орж үз бүх амьдралаа 100% нөхөр гэж бодохоо болих хэрэгтэй

  7. Anu says:

    Ер нь хэт өндөр хүлээлт, шаардлага тавьчихаад түүндээ хүр гээд өрөөлийг ч өөрийгөө ч зовоогоод хэрэггүй байх өө. Хавчиж, хянаж, хязгаарлах тусам араар тавих нь яаж ийж байгаад явна. Харин зарим нэг зүйл дээр жаахан уужуу байгаад итгэхээс илүүтэй сулд нь тавиад өөртөө илүү анхаарвал яадаг юм. Ер нь хүн өөртөө сэтгэл хангалуун бус байх тусам л хартай болдог судалгаа үр дүнгүүд зөндөө байдаг. Өөртөө итгэлтэй бай, өөрийгөө хөгжүүл

  8. Клоүд says:

    Гэр бүлийн бичигдээгүй хууль байдаг. Насан туршдаа бие биенээ хайрлана гэж андгайлдаг. Амлалтаа зөрчсөн нөхөр байна. Энэ сайтад бүх эрчүүд араар тавьдаг гэсэн хандлагатай хүмүүс байдаг. Энэ худлаа шүү. Хэн нэг хүн бусдыг төлөөлж хэлэх боломжгүй.
    Нөхрөө хааяадаа хянаж байх хэрэгтэй. Нэгэнт уучлах шийдвэр гаргасан л бол шийдвэртээ үнэнч бай. Тэгээгүйгээс өөрөө зовоод байгаа юм.

    • zahidlin ezen says:

      bayarlalaa

    • Сайн эмэгтэй says:

      Санал нэг байна. Араар мэхэлж хуурдаггүй эрчүүдийн жишээг их мэднэ. Тэд гэр бүлтэй нь ч байна гэр бүлгүй нь ч байна

  9. abagnale says:

    Хардалт гэдэг бол нэг ёсны атаархал шүү дээ. Өөрийг нь байхгүй байхад нөхрөө сайхан байх гэлээ гэж л атаархаж үхэх гээд байгаа юм. Хайртай л юм бол нөхрөө чамайг байсан байгаагүй сайхан байхыг нь хориглож новшоо хийх вэ дээ. Энэ талаас нь бодвол хардалт бол хайргүй хүний өмчирхөх, хувиа бодох зан юм. Чи хайргүй, зүгээр л нөхөртэй эмэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.