Хүндэтгэж байгаа эмэгтэйгээсээ тийм унтаж, хэвтэх талаар асуудаг уу?

Байнгын уншигч эмэгтэй байна аа нэг юм асуух гэсийн. Эрэгтэйчүүд эхэндээ сонирхож байгаад тэгээд эмэгтэй нь эргээд сонирхоод ирэхээр сонирхолгүй болчдог юмуу? Нэг залуутай харилцаж байсан тэгээд жоохон нээлттэй болоод ярилцаж эхэлсэн чинь сүүлдээ би сонирхолыг нь татахаа больсон юм уу нэг л хөндий болчлоо.


Бас уулзаачгүй эмэгтэйнхээ бэлгийн амьдралыг асууна гэдэг надад бол үл хүндэтгэсэн үнэхээр онцгүй санагддаг гэтэл бие биенээ сайн мэдэхчгүй байж тэр залуу миний сексийн амьдралын талаар асуусан. Эрчүүд ер нь хүндэтгэж байгаа эмэгтэйгээсээ тийм унтаж, хэвтэх талаар асуудаг уу?

Тэгээд уулзаачгүй зүгээр чатладаг нэг нэгнээ сайн таниагүй байж сексийн талаар асуух уу, үгүй юу та нар маань юу гэж бодож байна…

20 Comments

  1. owl says:

    хаха, тэр залуу секс, чи бараг л гэрлэлт бодож байсан тул чатын харилцаа удаан үргэлжлээгүй бөлгөө

  2. Baagii says:

    Zugeer chat bichij baihad chi buur suuh gerleh talaar bodoh gej. Balchiraaraa bna da

  3. Улаан says:

    Зорилго нь тодорхой. Өөртэй чинь унтах л гэж харилцаа үүсгэтэл та хэтэрхий ноцтойгоор хүлээгээд авчихаж. Эзлэх гэж байсан цааз нь нь хамгаалалтаа задгай орхих нь бүү хэл, цайз дотроо дотроо хорих шинжтэй болоод ирэнгүүт сонин нь буурч, бас айж. Ямар нэг хариуцлагатай зүйл даалгах ч юмуу, янзыг нь үзэж хатуугаар туршаад үз. Хүүхэдтэй болчихоод хаягдаж байснаас эртнээс зангаа мэдэлцэх нь дээр шүү.
    Ээж нарт хэлэхэд эрэгтэй хүүхдээ багаас нь амьдралд түшиг тулгатай, итгэл даах эр хүн болгож өсгөмөөр байна. Эрэгтэй хүүхдийн хүмүүжилд ээжийн оролцоо хамгийн их. Аавыг бол хэлснээр нь гэхээсээ илүү үлгэрлэн дууриана. Ээжүүд тэнэг бол улбагар нялцгар, туйлбаргүй эрчүүд болж өсцгөөн, айлын охидоор тоглож гомдоосноо ид бах болгодог новшнууд нэгээр нэмэгдэнэ.

  4. Захидлын эзэн says:

    Ihenh erchuud yur ni tsarai hardag ni suuliin uyd ih anzaaragdaad bh bollo. Erchuud uhaantai emegtei sonirhdog gdg mortloo yg ys yman dree uzesgelentei, sexy, altsgar huuhnuudiig sonirhdog. Bi tegj ih erchuudiin huslen bolood bdg goy saihan emegtei bishee jiriin l baidag neg torol. Yaahav tegj ih erchuudiin araas mordoj, moshigdogguich hun chin zarimdaa bas hair halamj husdeg yum bna gdgiig suuliin uyd medreed bgaa. Ydj bhad gants biy zovj zudrsen eejuud ih bgaa bolhoor bas huntei oirthoos ih aih yum mdhguie yaah ch ystoin buu med… Suuliin uyd manai mongol erchuudiin unen shudraga, chin setgel bhgui bolod bnuu gej ih anzaaragddg shu.

    • Тийншдээ says:

      Царай харалгүй яахав. Ямар ч эр царай харна. Амьдралд жаал нухлагдаад нусаа хацартаа наагаад ирхээрээ л худлаа сайн эмэгтэй сэтгэл сайтай хүн нь дээр ухааны үг унагаж л байдын.байгалийн хууль гомдох хэрэггүй. Царай яах вэ сэтгэл сайтай гэж хэлдэг болсон эр бол нилээн банд үзсэн тарчигтаа тулсан эрийн толгойноос гардаг зүйл. Чи өөрийгөө хайрал өөртөө анхаар жаргалтай баяр хөөртэй амьдар, баяр хөөр эр хүнд байдаггүй юм, харин ч чамд хайртай хүмүүс бас чи өөрөө өөр бусад зөндөө зүйлд оршдог юм. өөртөө арчаатай хүн аяндаа бусдыг татах увьдастай харагддым шүү

    • захидлын эзэнд says:

      чи энэ удаа азтай байна, ингэж эерэг сэтгэлээсээ зөвөлдөг хүмүүс нэг доор ховор таардым, ер нь нэтээс энэ мэт хувийн асуудлуудаа асууж явахаа болио том хүн бол . чи өөртөө итгэлтэй амьдар өдий насалтлаа хүн байна даа зөндөө л өөрийн хувийн үнэт зүйл эрхэмлэдэг үзэл бодол бүрдсийн байгаа биз дээ. энэ хүртэл явж ирсэн амьдарлын замналдаа итгэл төгс нүүр бардам амьдар. өөрчлөх сайжруулах зүйл байвал өөр гарга зам хай, толгойгоо цэнэглэ гадаад орчинтой харьц өөрийгөө эерэг талаас нь хөгжүүл. зөндөө боломжууд байна. би сэтгэлзүйчийн 2р курс, рефрат бичих санаатай энд хүмүүсийн байр байдлыг унших гэж орж ирсэн, бүрхэг байна шүү ийм сайтуудад орж ирдэг хүмүүс комент бичигчид гээд л. чи болон бусад энэ мэт сайтаас хувийн зүйлсээ асууж орж ирдэг хүмүүс залхуу байна, хуриуцлагагүй байна, хүний амьдралд бачимдахаар зөндөө зүйл тохиолдоно, тэгсний зоргоор орж ирээд хэн нь мэдэхгүй ямар амьдарлын туршлагатай бүү мэд оюун бодол статусын ямар түвшинд байдаг нь мэдэгдэхгүй хүмүүсээр өөрийгөө дураар нь шүүлгэж шүүмжлүүлээд элдэв санаа оноо уншаад сууж байдаг маш хариуцлаггүй байна. ялангуяа жинхнээсээ асуудал тулгарсан хүмүүс ингэж асууж орж ирж болохгүй, энгийн үеэсээ илүү сэтгэл санаа нь эмзэг болчихсон байдаг үед зарим зөвөлгөө тус болохоосоо ус болно. над шиг хүн ахиж энд орж ч ирэхгүй

      • Ysn ysn genee says:

        hha yu ch yriad bgaan ene zahidliin ezend gej yriad bgaa batsaan. Amnii salia ni arilaaguin bj yu genevee bas nad shig hun end orj irehchgui ch geh shig ahhhhh anduuraad bgaamuu

  5. Захидлын эзэн says:

    Za ta nartaa bayrlalaa, oilgoloo. Zarim neg zahidliin ezen bna geed hunii ner barij bgaa em huistei humuus odoo bolivol ug ni!!!!

  6. Асуугаад яахав дээ дүү минь says:

    Хуучин соц нийгмийн үед нэг бодлын амар байжээ, хүссэн хүсээгүй гэр орноос нь хол Сангийн аж ахуйруу явуулчихна, тэндээс бараг л бүгд хостой болно. Бас сургуулиудын хооронд шийп гээд уулзах үдэшлэг зохиогоод нэгсэг хосууд гарна. Одоо харин яаж байна баар караоке л биш бол хаана танилцдын. Тэр тусмаа гадуур ууж идээд явдаггүй бол хосоо олоход бэрх,ангиасаа олж чадахгүй сургуулиа төгсвөл хожим улам л бэрх болно. ажлын байрууд санасан шиг байхгүй зарим газар нь хүүхнүүд давамгай зарим газар дан эрчүүд давамгүй байх жишээний, хэн хэнийгээ олж чадахгүй шүү дээ. Заяаны хань зам дээр гээд л тайван хүлээхгүй юу өөр аргагүй. Бусдын бэлэн хоол л болох гээгүй бол нэтээр хүнтэй танилцах хэрэггүй ээ

  7. Асуугаад яахав дээ дүү минь says:

    Бичиж бгаагаас чинь харахад чи секс хайсан дэл сул явдалтай хүүхэн биш байна, битүүхэндээ сайхан зөв харилцаа хүсээд байгаа шинжтэй. Гэтэл харамсалтай нь социалд тийм хүн олох амаргүй бараг л боломжгүй 100д нэг байвал аз.

  8. Po says:

    1ра байх заяатай гар вээ чи

  9. Tseegiid says:

    Ariukad hi yu bn lady yaaj holbogdohuu

    • Эмэгтэй says:

      Наад хүнээрээ эрчүүдийг бүү төсөөл. Чи амьдрал үзээгүй түүхий байна. Сайн залуучууд тэгж эмэгтэй хүнтэй харьцдаггүй юм. Хөөрхий учраа олохгүй хүнтэй танилцах санаатай яваад бх шиг байна. Аюултай шүү нэтийн араас зохиомол акаунт нээчихээд дуртай хүний фэйсээс зургий нь хуулж зөөж чамд харуулчихаад элдвийг бурж санаа сэтгэлийг чинь гэмтээгээд суудаг хүмүүс байдым шүү. Бодит харилцаа нүүр тулсан танилцах орчнийг хаанаас хаймаар юм бэ дээ одоо үед нэг хэсэгт нь хэцүү болсын байлээ дээ . Гадуур эвгүй юм их сонсогддог. Энд ч ялгаагүй зарим комент бичигчид хачин гаж гиюүрсэн эвгүй гарууд харагдаж л байдаг. Тэдэнтэй мэдэхгүй уулзчихвал юу болох уу аймшиг эмгэнэл зовлон ичгүүр. Наад юмаа чамтай юм бичихээ больсонд баярлаад л үлд

  10. Tseegiid says:

    Ariukad hi yu bn lady yaaj holbogdohuu

  11. Кэкэ says:

    Чатласны төлөө ямар ч их юм боддым дээ. Яахвдээ тохироо нь бүрдвэл чамтай ганц бавалцчий гэсэн бодолтой л хүн бгааз. Гэтэл чи хүндлэл, сонирхол харилцааны хүнд хүнд юм бодоол.

  12. Khuygaa says:

    Bi bol asuuhgui

  13. Huu says:

    Zugeer l chat.nii nzuud bh gsn bhaa. Surtei huleej awah hereggui

  14. mo says:

    naad chin bol shal hudlaa zaluu baina shuud hay tsaashaa uhsen ats naa chin yu yin chmaas tiim ym asuuj bainaaa gedeg chin ul hundej ashiglah gj bsniil shinj

  15. ах хүү says:

    Үгүй. Тэгэхээр чамайг сексийн дур хангагч болгохоор бодсон чинь чи хүлээж авахаар хариулт өгөөгүй тиймээс чамаас холдохоор шийдсэн байна. Хүндэтгэсэн эмэгтэйтэй сексийн талаар хамгийн сүүлд нь ярилцдаг юм. наад боовон толгойлттойгоо уулзаад хэрэггүй биз дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.