Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Би 30 гарсан нөхөр 2 хүүхэдтэйгээ амьдардаг эмэгтэй. Бид 13 жил хамтдаа амьдарч байна. Багагүй зүйл үзэж туулж яваа бидний амьдрал. Гол нь өдий болтол тусдаа гарч чадаагүй миний эцэг эхийн байшинд хамтдаа амьдарцгаадаг. Нөхөр бүр эцэг эхтэй маань хамт амьдраад сурчихсан гэх юм уу даа. Хэдий энэ гэрээс гарах бүх л зардлыг бид гаргадаг ч би үнэхээр тусдаа амьдарч өөрийн гэсэн гал тогоотой болж өөрийнхөөрөө амьдрахыг их хүсэх юм.
Нөхөр энэ тал дээр нэг л тийм хойрго. Энэнээс болж их муудалцдаг ч болж. Нөхрийн араар тавилтыг уучилж, намайг л ажил хийхгүй бол уналтанд ордог санхүүгийн байдал, үр хүүхэддээ олигтой анхаарал хандуулахгүй ажлаасаа ирээд л утсаа ухаад хэвтчихдэг, сүүлдээ секс ч хийхгүй 10 20 хоног болдог болсон энэ амьдралдаа үнэхээр бухимдаад байна.
Хэлээд ойлгохгүй тэгээд одоо чи бид 2т боломж алга хаачих юм хүүхдээ хэнээр харуулах юм гэх ухааны юм яриад л хэвтэж байдаг. Сүүлдээ муудалцах үедээ ганц 2 цохиод авдаг боллоо. Хэдий муу хүн биш сайн сайхан чанар ихтэй ч үнэндээ цөхрөх юм.
Сүүлдээ хүүхдээ аваад би өөрөө гэрээсээ явах ёстой юм байна. Тэгэж байж энэ хүн хөдлөх нь эсвэл тэр чигээрээ салаад өөрөө зүтгэвэл илүү дээр юм шиг санагдах боллоо.
Миний хувьд хүүхдүүдээ төрүүлээд удалгүй хэдхэн сар болоод ажилдаа ордог мэдээж амьдралын шаардлагаар. Бас би тийм ч арчаагүй муухай эмэгтэй биш намайг хүүхэдтэйг мэдэхгүй хүмүүс мэдээд гайхдаг бас ажлын эрчүүд өдөж хоргоож байдаг ч хазгай гишгэж явсангүй.
Та бүхэн миний энэ бодол зөв буруу алин нь болохыг зөвлөөч. Мэдээж би ааш зангийн хувьд тийм ч бурхан шиг сайн сайхан биш аливаа юм 2 талтайг мэднээ. Тиймээс хөндлөнгийн хүний дүгнэлт хэрэгтэй байна…
13 Comments
Нѳхѳр чинь ѳѳрчлѳгдѳхгүй ээ. 20 хэдэн жил ингэж амьдрач байгаа хүргэн ч байна.Хадмуудаа үхэхийг хүлээдэг байх. Байрыг нь ѳѳрийн болгоод амар.
Би нэг гэр бүлийг ч элэг бүтэн байгаасай, хүүхдүүд бүү өнчирч амьдын хагацал үзээсэй гэж хүсэх юм. Гэтэл бусдын
гэрийн эзэн нөхрийг хамтран муулж, сал сарни гэж зөвлөж байгаа хүмүүс дандаа эмэгтэйчүүд байх юм. Шулмас зангаасаа болж нөхөрт гарч чадаагүй, гарсан ч нөхрөө дэмжиж зоригжуулан түших хань нь байж чадаагүй алдчихсан, эсвэл нандигнах юмгүй завхай эмс л атаархаж хорссондоо ингэж зөвлөдөг бололтой. Захидлын эзэн бүсгүйд хэлэхэд зөөлөн нь хатуугаа дийлдэг юм. Эр нөхрийнхөө муу муухайг нь дуудаж, дорд үзэн доромжлоод байвал эр хүн биш болдог юм. Алгуур чиглүүлж зоригжуулж, дэмжвэл сэмбийгээд л амьдралыг үүрээд босдог юм шүү. Гэр бүлд нь аз жаргал хүсье.
Чамд ийм зүйл тохиолдоогүй болохоор хэлэхэд амархан байгаалдаа.Болохгүй юм хэзээ ч болдоггүй. Худлаа зан хүнийг хорлоно шүү. Цаг хугацаа залуу нас хүлээхгүй. Миний бодлоор бол нэг хэсэг тусдаа байж үзэх хэрэгтэй. Арай л арчаагүй хүн байна.
Сайн уу бүсгүй минь. Гэрлэлтийн эхний хэдэн жил таксинд явдаг нөхрөө амраг2 гээл хэт бөөцийлсөөр байгаад улам залхуу болгоод, дээр нь жаахан шахаж шаардахаар хэрүүл болоод, сүүлдээ эв найртай байх гээд юм хэлэхээ больсон. би уг нь яг л адилхан ажил хийж, гэр орон үр хүүхдээ давхар зохицуулж байгаа ш дээ. манай ээжийнд амьдардаг. ээж нөхөр 2-ын зөрчил дунд үнэхээр хэцүү байж билээ. байр түрээслээд гарья гэхээр яаж гарахын мөнгөгүй гээл. үнэн лайтай. сүүлдээ бүр сольж өмсөх дотуур хувцас ч авч чадахгүй арчаагүй байдалтай, сэтгэл дундуур болж билээ. энэ нөхцөл байдалд би зоригтой шийдвэр гаргаж, шууд хэрэгжүүлсэн нь одоогийн миний амьдралыг авчирсан гэж боддог. шууд байр түрээсэлж гараад, яваандаа байр авах гэж зүтгүүлээд хармаандаа 500хан төгрөгтэй гэрээсээ гарч яваад бүгдийг зохицуулаад байраа бүтээгээд ороод ирэхээд манай хүнд утсаа ухаал л цай ч чанаагүй хэвтэж байсан. тэгээд байрны лизингээ төлөхийн тулд хэн хэн нь хөдлөх хэрэгтэй. чи бид 2 өөрийн гэсэн орон оронгоо авч үлдэхийн тулд илүү их хичээе гэж ятгасаар байгаад эхлээд барилга, дараа нь уурхайд ажиллуулаад. нөгөөх маань өндөр цалинтай болж урам ороод гэрийн санхүү илт сайжирсан шүү. чи минь гэрийн эзэн гээл магтаад, чамгүй бол бид 3 яанаа гээл байнга хэлдийн. хэрвээ тэр үед нөхрийн үгээр боломж алга гээл байгаад байсан бол бид өдийд салсан байгаа гэж боддог юм. захидлын эзэн бүсгүй миний жишгийг хэрэгжүүлж чадахаар дайчин хүүхэн байна гэж харж байгаа учраас зориглоод өөрчлөлтийг өөрөө шууд эхлүүл гэж хэлье. нөхөртөө урам зориг, илүү хичээх шалтгааныгнь өг. аяндаа өөр болноо. эамжилт.
Их баярлалаа Болороо.
Chi yamar haramsmaaaar amidardag ym beeee, daanch oorchilj chadahgui gedgiig chin medej bn, 13 jil oorchlolt hiigeegui ym chin uldsen amidarlaaa yaaj barnaaa, chamd zovlogooo hereggui chi ugaaasaaa heregjuuulehgui, chadahgui chaddag huchtei, uhaaalag huuhnuud 13 jil archaagui er huniig tesej, tevcheed buh bolomj neegdsen ene taivan tsag uyd ingej amidardaggui yumaaa, chamd uhaan ,chadvar dutnaaaa, yaj ch zovlood dassan davchuuu amidarlaasaaa salj, oorchilj chadahgui, tavilan l medej deee orovdmoor huuhnuud yamar olon ym beee, zorigtoi uildel hiih in yu l bol., yutai ch hicheegeerei gehees., daanch haramsaltai ,
Тэнэг хүүхнүүд их гайхуулах юм аа, тэгээв нөхрүүд авилга аваастай
shimegch hun bna. uurchlugduh ni yu l bol. dendvv belenchleed, amarchlaad, zuilchluud surchee. uyr heoeh zuil alga.
За хүүхээ! Өөрийгөө хэт дөвийлгөөд нөхрөө арчаагүй мал гэж хараад, бодоод, яриад, бичээд байвал чиний ярьснаар л байна, байсаар байх болно. Чи өөрөө дурандаа төрөнгүүтээ ажилдаа орж, дурандаа нөхрөө аав ээжийндээ хөтөлж ирж амьдарсан байнашд. Хань ижлээ хөдөлгөх хүчээ болгож чадахгүй бол өарийгөө л буруутга. Нэг нэвтрүүлэг үзсэнүү? Америк эмэгтэй Монголд ирээд хөгийн өвгөнтийн бөбөчинтэй суугаад, нөхөр архинаас гараад, 4,5 хүүхэдтэй болоод, цэмцийсэн сайхан залуу орон байр унаа байх бүхнээ аваад дээр нь хүний өөрийн хүүхэд, ядарсан хүмүүст туслаад явж бна. Тэр эмэгтэй зүгээр л гэрийн эзэгтэйгээ хийсээр. Монгол хүүхнүүдэд тийм ухаан даанч харам заяажээ. Нэг л их би сайхан хүүхэн, би ажилтай, би мөнгө олдог, нөхөр мал миа. Толгойгоо ажиллуул, ажилтай халамжтай нөхөртэй хүүхнүүдээс зөвөлгөө ав. Эр хүн болгон мэдрэмжтэй зүтгэлтэй төрдөггүй юм. Эхнэртэй болоод өөрчлөгдсөн залуус зөндөө бий. Эмэгтэй хүний ухаанаар айл гэр цэцэглэдэг юм шүү.
ene huuhen uuriiguu het doviilgood magtaad baigaa yum ogt haragdahgui baina.
anhnaasaa hunii hurungu harj hugshin har yumtai suusan avgai nar uuriiguu ih uhaantai gj magtah argaa ehner n avch yavdag gj hutsaj bdim doo ihevchlen xaxa
Удахгүй нуатай болох хүүхэн бн даа. Чи толиотой харагдаж бн гэдэг чинь нөхөр чинь ааш зан сайтай сайн хүн л гэсэн үг дээ. Хөөрхийг битгий гомдоогорой.
Ийм эрчүүд эргэн тойронд дүүрэн байна. Хэчнээн ч жил болсон хөдөлдөггүй. Танай нөхөр тийм л төрлийнх бололтой. Чамд 2 зам байна. Өөрөө бүх зүйлийг гартаа аваад, орон байр, хашаа байшингийн аль нэгийг аваад, нөхрийнхөө цалинг эвтэйхэн зохицуулаад амьдрах. Эсвэл ганцаараа бүх зүйлээ зохицуулаад амьдрах
Ene hun zuv heljee
Bi lav, iim archaagui ertei amidarch chadahgui !!! Bye bye l gene