Гэр бүл юун дээр тогтдог вэ?

Гэр бүл юун дээр тогтдог вэ гэсэн түгээмэл асуултын хариултыг Оксфордын их сургуулийн гэр бүл судлалын хэсэг эрдэмтэд олжээ. Судалгаанд нийтдээ 5000 хос оролцсон ба тэдэнд гэр бүлийн хамгийн чухал зүйл юу болох талаар хариулт авсан байна.


Судалгааны дүнд гэр бүлийн харилцаанд хамгийн чухал зүйл бол:·

  • 35 хувь нь сексийн нийцэл·
  • 25 хувь нь үнэнч хайр сэтгэл·
  • 15 хувь нь санхүүгийн бие даасан байдал·
  • 10 хувь нь нийгмийн ижил гарал угсаа·
  • 8 хувь нь хадмуудын сайн харилцаа·

Үлдсэн хувь нь бусад зүйлс гэж хариулжээ.

Тиймээс гэр бүлийн харилцаанд хамгийн чухал зүйл болох сексийн хувьд бие биедээ хэрхэн сэтгэл хангалуун байх талаар зөвлөмж гаргажээ. Секстээ сэтгэл хангалуун байдаг хосууд уур учаар багатай, ажлын бүмээмж нь ч өндөр байдаг нь судалгаагаар нотлогдсон байна.

1. Үргэлж шинийг санаачил. Сексийн талаарх өөрийн мэдлэгээ баяжуул. Нэгэн хэвийн харицаа яваандаа та хоёрын сэтгэл ханамжийг бууруулж мэднэ. Огт санаандгүй үед хийсэн секс оргилсон, цоо шинэ мэдрэмж өгдөг. Тиймээс хайр сэтгэл, гэр бүлийн амьдралаа бат бөх байлгахыг хүсвэл секстээ санаачлагатай бай.

2. Сексийн талаар илэн далангүй ярилц. Эхэндээ энэ нь танд эвгүй байж болох ч энэ сэдвээр нээлттэй ярилцах нь та хоёрыг улам дотносуулна. Энэ зөвлөгөөг хүн болгон мэддэг боловч амьдралдаа төдийлэн хэрэгжүүлддэггүй. Тиймээс та өнөөдөр орой очоод хайрттайгаа ярилцахыг хичээгээрэй. Аажимдаа энэ нь та хоёрын харилцаанд гайхалтай нөлөө үзүүлэх болно.

3. Секс тоглоом. Зүгээр нэг ёслол маягаар секс хийх уйтгартай биш гэж үү. Хоёулаа ярилцаж байгаад бяцхан тоглоом зохио. Санаа орж ирэхгүй байвал гэр бүлд зориулсан зөвлөгөө нийтэлдэг олон сайтууд байдаг. Тэндээс суралцаж болно шүү дээ.

4. Зөвхөн орондоо орохоороо бие биенээ эрхлүүлэхээ санадаг бол энэ маш буруу. Өглөө ажилдаа гарахын өмнө эхнэр юм уу нөхрөө халуун дотноор тэврээд сайхан үг хэлээд гарч байгаарай. Ажлын цагаар ч бие биенээ мартаж болохгүй. Утасдаж санаж байгаа тухайгаа хэлэх юм уу, эсвэл янаг үгтэй хайрын мэссэж ч бичиж болно.

5. Романтик орчин бүрдүүл. Дуртай аялгуугаа эгшиглүүлж, сайхан үнэртэй лаа асаан, унтлагын өрөөнийхөө хэв загварыг өөрчлөөд үзээрэй. Энэ нь та хоёрт бас л шинэ мэдрэмж өгнө.

6. Тоо бас л чухал. Хэдийгээр та ядарсан байлаа ч хайрттайгаа эрхлэхээ хойш нь тавиад хэрэггүй. Тогтмол секс хийдэг хосууд өвчлөх нь бага, сэтгэл гутралд ордоггүй аж. Зав чөлөөгүй ажилтай бол ажлын цагийн хувиартаа секс зориулсан цаг оруулаарай.

7. Аялал зугаалгаар яв. Үргэлж гэртээ тэгээд унтлагын өрөөндөө секс хийх нь яваандаа мэдрэмжийг бууруулдаг гэнэ. Тиймээс үе, үе орчноо өөрчилж, энергиэ сэлбэж сэргээж байгаарай.

8. Секс мөрөөдлөө ярилц. Хүн бүрт секстэй холбоотой нууцхан мөрөөдөл байна. Тэр мөрөөдлөө хайрттайгаа хуваалц. Ярихаас ичээд байгаа бол 2-лаа цаасан дээр бич. Бичиж дуусаад цаасаа солилцоорой. Ингээд та хайртай хүнийхээ секс мөрөөдлийг мэддэг боллоо. Та тэр мөрөөдлийнх нь гол дүр болох боломжийг бүү алд.

9. Сексээс хоёулаа таашал авах хэрэгтэй. Зарим эхнэрүүд нөхөртөө сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хэт хичээснээс өөрөө таашаал авч чадахгүй үлдэх нь бий. Тиймээс сексийн үедээ ярилц. Аль үе шатандаа явж буйгаа хэлж бай.

10. Ромео Жульетта гэж өөрсдийгөө төсөөл. Ромео цөллөгөнд явахын урд шөнө шиг маргааш гэхэд сална гэж төсөөл. Үнэхээр өөрсдийгөө итгүүлж чадвал энэ шөнийг битгий дуусаасай гэж хүсэн, хоёр биендээ шунан тэмүүлэх болно.

11. Бичлэг хий. Эрхэлж өнгөрөөх гайхалтай үдшээ хальсанд буулга. Дараа нь хамтдаа үзэж байхдаа та хоёр өөрсдийн тухай олон зүйлийг тэндээс олж харна.

12. Биеэ барих хэрэггүй. Та хүсч байгаа зүйлээ хэлбэл хайртай хүн маань юу гээд бодчих бол гэсэн бодлоосоо болоод нээлттэй ярилцаж чаддагүй юу. Бүү ич. Тэр таныг жаргалтай байлгахын төлөө бүхнийг мэдэхийг хүсч байгаа гэдэгт итгэ. Түүнд түлхүүрийг нь атгуул. Бүү нуу.

5 Comments

  1. Hehe says:

    Ene bugd l yag bval neerei l salahgui dee. Medeej sexdee setgel hanamjtai bval uur hun bodohgui. Sexdee setgel hanamjtai bhiin tuld sport ntreer hicheelleed saihan bietei bh heregtei. Nemeed ehner nuhur 2 uulaa ajiltai nuhur ehneerei arai ilvv tsalintai. Tgd hadmuud hurgen berdee uuriin huuhed shig handdag bol tgl bolodoo

  2. www says:

    Herwee emegteichuud ajil bas sanhuu bolomjtoi oloh niigem bas huuhde sur tsetserlegt ogoh tm bololtsoo bwal mash olon erchuud hayagdana. Guriigeel durtai durgui jhn olson dr nj amidarch bn thees sanhuu mash chuhal

    • dh says:

      tegeheer sanhuu heregtei geed salj chadahgui bgaam biddee, tegj bolohgui ee, heregtei bolohoor naaldaad, uuruu bolomjtoi bol zailaad yavaad bj bolohgui shd

  3. dh says:

    mongol humuus 100% mungu gene dee, mungu bhad hentei ch hamaagui ochood naaldan pad boloh nuhud 100/ 99 chuu dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.