Хэрвээ та одон орон судлал итгэдэг бөгөөд хүмүүсийг од эрхсийн хөдөлгөөн удирддаг гэж боддог бол бидний зурхайтай танилцаарай, ордууд хайр дурлалын хувьд хэрхэн зохицон нийцэх вэ?
Зурхайн 12 орд бий. Тэдний төлөөлөл зан чанар, биеэ авч явах байдал, амьдралыг харах үзэл бодол, энергиэрээ хүртэл ялгаатай. Үүний зэрэгцээ тэд бусдыг харилцан адилгүй хайрлаж халамжилдаг. Зарим нэг нь бие сэтгэлээ ойлголцож ам мурийх ч явдал гарахгүй. Харин зарим нэг нь таван минут ч болоогүй байхад юу юугүй хэрэлдэж орхино.Эмэгтэйчүүд болон эрчүүдийн хамтын амьдралын зурхай
1. Бумба болон Ихэр Тэд цугтаа байхад хэзээ ч уйдахгүй, тэдэнд хийх ажил маш их бий
Тэднийг сэтгэл зүйн бат бөх харилцаа холбосон – бие биенийхээ бодлыг бараг л уншиж чадах хосууд. Тэд хувь хүн гэдэг бодлыг сайтар ойлгосон тул цугтаа байхдаа ч гэсэн бие биенийхээ хувийн орон зайг сайн баримталж чаддаг ажээ
2. Нум болон Хонь Энэ хоёр зурхайн орд нийлэхэд яг л гал авалцаж байгаа мэт
Тэдний амьдрал бүхэлдээ баялаг, үүнд мөн ор хөнжлийн амьдрал ч мөн хамаарна. Тэд цагийг цугтаа зугаатай өнгөрөөж чаддаг хосууд. Нум болон Хонийн ордынхон идэвхтэй амралт, аялал зугаалгыг илүүд эрхэмлэдэг байна
3. Жинлүүр болон Ихэр Тэдний дунд оюун ухааны хүчтэй холбоо байдаг
Бие биедээ шинэ зүйл заах, хөгжүүлэх бас хоорондоо маргалдах сонирхолтой сэдэв олно. Тэдний харилцааны тэнцвэрт байдал яг л оюун ухаан дээр тогтож байгаа мэт. Хоорондын харилцан яриа нь бие биенээ илүү ойлгох, бие сэтгэлийн таашаал авахад нь тусалдаг байна
4. Арслан болон Нум Тэдний сэтгэлийн холбоо хамгаас бат бөх.
Нэгэндээ байгаа сөрөг нөлөөг нөгөө нь ариусгаж чадна, хайраар дүүргэж аз жаргалыг бэлэглэдэг. Эдгээр ордууд хос болоход дэлхийг өөрчлөх чадалтай ухаантнууд ч гарч ирж болно. Найз нөхөд нь тэднийг гар бүлийн сэтгэл зүйчид гэдэг байна.
5. Үхэр болон Мэлхий Тэд найдвартай бас тогтвортой харилцаа үүсгэнэ.
Тэд бие биедээ үнэнч, байнга хайр халамжаа илэрхийлж, ямар ч үед хайртай хүндээ туслахаар гүйж чадна, өөрийгөө золиослоод ч хамаагүй. Тэд хэдий хэр удаан цугтаа байна төдий чинээ харилцаа нь бат бөх байна
6. Загас болон Үхэр Буурь суурьтай Үхрийнхэн мөрөөдөмтгий
Загасынханд найдвартай өмөг түшиг болж чадах бол Загасынхан Үхрүүдэд – өөдрөг сэтгэлийн ундарга болох ажээ. Тэд бага зэрэг ялгаатай гэхдээ сэтгэлээрээ нийцэх хосууд гэж зурхайд бууж байна.
7. Охин болон Матар Эдгээр ордууд нийлбэл бат бөх харилцаа үүсгэж чадна
Шулуун зорилготой Охин ажилласаг Матартай нийлснээр санхүүгийн тэнцвэртэй байдлыг бий болгоно. Мөн Охины хүндэтгэлтэй харьцаа нь Матарынхныг өсөж дэвшихэд нөлөөлдөг ажээ.8. Загас болон Хилэнц Тэд үггүйгээр бие сэтгэлээ харилцан ойлголцож чадна. Тэдний дунд нууц гэж байхгүй, нэгдүгээрт, яагаад гэвэл тэд нууц хадгалж чаддаггүй, хоёрдугаарт, яагаад гэвэл тэд харилцаагаа хадгалж үлдэхийн тулд итгэлцэл байх ёстой гэж үздэг хүмүүс юм.
9. Матар болон Үхэр Тэд уран зөгнөлдөө үүлээр нисэх дуртай.
Тэдний хамтын төлөвлөгөө болон мөрөөдөл нь цаашдын хамтын амьдралд нь түлхэнэ. Төлөвлөсөн ажил нь бүтээд ирэхээр сэтгэл хөөрлөөр дүүрч харилцаа нь улам л батжиж ирдэг хосууд.
10. Хилэнц болон Мэлхий Хоёулаа өндөр сэтгэл хөдлөлтэй хүмүүс
өөрсдийн хайр дурлалын харилцаанд маш субъектив хандана. Тэд маш анхааралтай, хайр халамж ихтэй. Тэд хэрэлдлээ гэхэд салах хэмжээнд хэзээ ч очихгүй хосууд.
11. Охин болон Үхэр Тэд бие биенийхээ хувийн орон зайг хэзээ ч эвдэхгүй
гэхдээ нэг бүхэл байж чаддаг хосууд. Тайвширч, цугтаа амарцгаана – гэхдээ бие биеийнхээ үзэл бодол, сонирхлыг хүндэлнэ.
12. Мэлхий болон Загас Тэдний харилцааг Ус удирдаж байгаа мэт л байна
Тэдний үнэ цэнэ нэг, зорилго, сонирхол нэг. Мэлхий болон Загас – бие биенээ бүрэн ойлгож чаддагаараа гайхагдана, тэд нэгэн зүгт харан алхдаг.
13. Хонь болон Бумба Тэдний харилцаа үнэнч
бас зүү ч орох зайгүй үерхлээр батажна. Эелдэг зөөлөн харилцаа нь байнга дотроосоо ундарч байх бөгөөд үхэн үхтлээ хайртай хүнээ ийм хайр халамжаар дутаахгүй. Нөхөрлөж байх үеэс эхлээд ханилж суусан үедээ ч цугтаа адал явдал эрэлхийлж байдаг учраас амьдралын уйтгартай тойрогт орохгүй аз жаргалтай амьдралаар амьдарна.
14. Арслан болон Хонь Хоёр орд хоёулаа тод томруун, уран бүтээлч ордууд
Тэд цугтаа байхад дүрэлзэн асаж байгаа гал л гэсэн үг – эргэн тойрондоо гэрэл гэгээ, халуун дулаан бэлэглэнэ. Дэлхий ертөнцийн мөн чанарыг мэдэх хүсэл нь тэдний харилцааг бататгаж амьдралын өнгийг нэмэх ажээ.
15. Нум болон Бумба Тэд нэг үнэ цэнэ, үзэл бодолтой хүмүүс
Гэхдээ Бумба нь уран илтгэгч, харин Нум нь мөрөөдөгч бөгөөд идеалист. Тэд амьдралынхаа мөрөөдөлд хүрэхийн тулд цугтаа байхад л хангалттай.