Эр хүний үнэ цэнийг мэдрүүлэх нь бүсгүй таны үүрэг

Сайн байцгаана уу? Mонголынхоо мянга мянган бүсгүйчүүддээ хандан өөртөө тохиолдсон нэгэн явдлын талаар хүргэе гэж бодлоо. Одоогоос 4 жилийн өмнө нөхөр минь гадуур хонож архи ууж гэрт байхаа больсон. Би гэдэг хүн уйлаад л араас нь хөөцөлдөөд байлаа. Нөхөр минь алхам тутамдаа хэрүүл өдөж, уурлаад л гараад явдаг болсон.


Энэ байдлаараа 1 жил болсоны эцэст нууц амаргтай болсныг нь би утсыг нь оролдож байгаад мэдсэн. Амьдрал гэдэг учир утгаа алдаж ёстой л нэг “Би хэн бэ?” гэдэг бодол толгойд орж, уйлж унжиж бүр үхмээр санагдсан. “Юу дутсан гэж, яасан гэж?” гээд л орилоод л байлаа нөхөр маань юу ч хэлэхгуй байсан. Тэгээд би уурлаад хамаг юмыг нь хамаад л хөөгөөд гаргасан. Гэтэл ёстой буруудаж, нөгөө хүүхнийдээ амьдрах боллоо.

Хэдэн өдөр зүгээр л гэрт хэвтсэн. Хэнтэй ч юу ч ярихыг хусээгүй уйлаад л. Тэгээд л нөхрөө уучлах ёстой юм байна гэж бодсон. Би тэр хүнийг насан туршдаа хайрлана л гэж хуримаа хийсэн учраас. Тэгээд ч амьдралаа, алхаж сурах гэж тэнцэж ядан зогсоо хуухдээ бодсон. Уйлж унжиж, уурлаж загнаж байж нөхрөө гэрт нь ируулээд, нөгөө бүсгүйтэй нь уулзтал “Нөхөр чинь намайг орхихгүй бол би хаяхгүй. Гэхдээ нөхөр чинь намайг хэзээ ч орхихгүй дээ” гэж ам бардам хэлж байлаа.

Тэгж хэлснийх нь маргаашнаас би өөртөө илүү их анхаарал тавих болсон. Хүүхдээ хадмындаа аваачиж өгөөд, үсээ тайруулж, илүү задгай хувцас өмсөж, холбоо тасарсан найзууд руугаа ярьлаа. 25-хан насандаа хүнтэй сууж хуухэд гаргасан ч тэр үед толинд харахад би залуухан халуухан бүсгүй хэвээрээ байсан. Гэрийнхээ тавилгыг өөрчилж, өөр олон төрлийн хоол хийж нөхөртөө хуртэл өнгөлөг хувцас сонгож ор хөнжлийн даавуугаа сольж, гэрт өөрчилж болох бүхнийг л хийсэн. Харин нөхөр минь гэрт арай эрт ирдэг болсон. Хүүхдээ өхөөрдөм хөөрхөн хувцаслаж, хуухэдтэйгээ тоглож хамтдаа орой гадаа гардаг боллоо. Эхэндээ нөхөр минь тоогоогүй ч хуу минь аавдаа эрхэлж ааваа гэж дуудан араас нь гүйх бүрт тэр илүү хөгжилтэй болж хамтдаа тоглох болсон.

Энэ бүхний эцэст нөхөр маань дугаараа сольж, тэр хүүхнээс бүр холбоогоо тасалсан байсан. Би эцэст нь бодоод байхад нөхөр минь нэгэн хэвийн амьдрал, уйтгартай үглээ эхнэрээс залхаж өөрийнхөө орон зайг мэдрэхгүй байсан юм билээ. Тэгээд ч эмэгтэй хүн гэдэг хүнтэй суугаад л нөхөр хүүхэд гээд өөрийгөө хаядаг шинэ бүхнийг хойш нь тавьдаг. Харин эрчүүд гэдэг шинэ бүхнийг эрж хайж тэмүүлж, бас хаа нэг өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхийг хүсдэг юм билээ.

Харин одоо амьдрал минь жаргалтай байгаа нөхөр минь үргэлж инээж, гэрт минь аз жаргал инээд хөөр бухэн эргэн ирсэн. Би өглөө бүр амьдралыг шинэ мэт эхлүүлэхийг хичээдэг. Нөхөр минь ч энэ амьдралын эзэн, энэ гэр бүлийн нэгэн хэсэг болохоо ойлгож гэр бүл ямар чухал гэдгийг ухаарсан. Бид 2 дах хүүхдээ хоног тоолон хулээж байна. Тэр үед ч амьдрал минь дахин шинээр эхлэх болно. Бүсгүйчүүд минь эрчүүдийг зөөлөн боловч ухаалгаар хайрлаарай.Тэгж чадвал таны амьдрал аз жаргалаар дүүрэн байх болно шүү.

12 Comments

  1. Хха says:

    Энэ эрчүүдийн арга эвийг олоод байдаг хүүхнүүдийг үнэхээр гайхахын тэгснээ бүүр бүх эмэгтэйчүүдийг тийм бай чих шиг хха… Яахав чиний нөхцөл байдалд наад арга чинь тохирсон байж болно дандаа тийм байдаггүйн эмэгтэй… Яагаад энэ олон ганц биз ээжүүд олшроод, улам олшроод багсахгүй байгаа гэж бодож байна хэт их эр хүний атганд, хүслээр хар залуугаасаа ороод эцэс сүүлд нь зодуулж, хүчирхийлүүлж, араа тавиулаад эцэс сүүлд нь хамаг сүр сүлд итгэлээ алдаж хоцроод байна. Ганцхан тэнэг залуугийн арга эвийг нь олж амьдарснаа тэрийгээ бусдад уриалах бол үнэн тэнэг байна аа нээрээ…юу ч хэлхэв.

  2. Саруулмаа says:

    Za hutsaad dawraad bgaarai. Amindaa ch amidraldaa ch archaagu sularsan rezin shig yumnuudiig bid nar yaahaaraa arga ewiin oldiin. Amidral gedeg chin arga bileg za yu! Cham shig bodoltoi er huntei suusan eswel suuh emegteichuudiig burhan urshuu.

  3. Даваасүрэн даажаа says:

    Уншлаа, ёхххх гэхдээ лайтай санагджийн,уучлаарай. Хамаг бүхнийг хүний төлөө хийх…. өөрийгөө алиалагч болгон байж эрт босч, элдэв хоол хийх…. ахиад сорри. Надад лав дараатай лайтай санагдахын бн, өөрийгөө алдцан нэг хар юмны төлөө бол

    • Dfasdff says:

      Гүй яахавдээ, хайртай бол эмэгтэй хүн бүхнээ зориулдаг бла бла гэдэг. Тэгээд яахав бүгд хавханд Ороод Тэрнээс цахших нь статстик эмэгтэй рүмүүс ер нь балиар залхуу хүмүүс. 80 хувь байх. Тууштай нь 20 хувь биз. Сүр ярьсан д улс.

  4. Хохо says:

    Монгол эрчүүд өөрсд-гөө ч хүн шиг аваад явж чадахгүй байж бас эмэгтэй хүн ингээд уучилах ёстой гэчижэээ. Уучлаарай гэр бүл болсон бол наад завхайрах явдал чинь дуусах ёстой. Бүдүүлэг үүнийг бх л явдал гэж үздэг эрчүүд, хүүхнүүд ч больж үз. Сэр хөөе хэддүгээр зуунд амьдраад бгаан. Эрүүл ухаантай бай. Ёс бус үйлдлээ бдаг энгийн зүйл гж эндүүрэх хэрэггүй. Гэрлэлтийн гэрээ хийх хэрэгтэй. Мал адгуус юм уу. Зүгээр хүндэтгэлтэй амьдар тэгэх үү бик бие дээ. Тэгж чадахгүй бол бүү гэр бүл бол. Ганцаараа дураараа хүслээрээ явалдаа чөлөөтэй шдээ

  5. Laitai says:

    Zao zao amar
    Davartsiin…

    Mongol erchuud ehneree huuhed garganguut oroo ni orj, zavhairdag …

    Ehneruud ni ch gesen eniig ni normal geed oilgotson .. estoi fuck …

    Uuchilaad amidarsan bol boljdee

    Manai nuhur herev zavhairsan bol bi chimeegui baij baigaal, bye bye bolgoh baisan hahah

  6. Mr says:

    Ухаантай бүсгүй юма. Гэр бүлд нь амжилт хүсье

  7. хүрлээ says:

    энэ үнэхээр мундаг бахархамаар дуурайл байхаар эмэгтэй хүний сэрэг ухаан байлаа гэр бүл хир дотно байна эмэгтэй хүн нөхөрөө л өргөж тулж л авч явдаг бичигдээгүй хууль эхнэр нь дэмжсэн хүүхэд нь аав ээжээ гэсэн уур амьсгал л гэр бүлийн үндэс

  8. kai says:

    yorni bol emegtei hunl er hunii arga ewiig olj amidrah ystoi ymshdee bid chin argiine olwol ygl joohon huuhduud shig humuusdee

  9. сэтгэгдэл13 says:

    Алдсан ч гэсэн нэгнээ ойлгож, уучилж чаджээ. Танай гэр бүлд аз жаргал хүсье.

  10. Tulg says:

    Пөөх ийм эмэгтэй байдаг юм байх да, ямарр мундаг юм бэ. Монголд бол хүүхнүүд сал, сал гээд л, эсвэл хүүхнүүд өөрсдөө өөр нэг залуутай орооцолдчоод тэрэндээ шаалгуулаад л эргүүтээд яваад байдийн байна лээ. Эрэгтэй хүн ухаардаг гэж үнэн, мундаг бүсгүй байна өөрөө. Эмэгтэй хүн бол ухаардаггүй юм шиг байгаан шүү, нэг толгой нь эргүүтээд явалдаад эхлэвэл. Шилэрсэн ингэ, шийдсэн хүүхэн 2 адилхан гэдэг үг хүртэл байдаг юм билээ. Нэг эргүүтхээрээ хүүхдээ ч бодохгүй банзалдаад эхлэдэг гэсэн шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.