Ким Кардашьян нөхөр Канье Уэстээс салах өргөдлөө өгчээ

Америкийн реалити шоуны од Ким Кардашьян нөхөр Канье Уэстээс салах өргөдлөө өгчээ.


ВВС агентлагийн мэдээлснээр, Кардашьян, Уэст нар салахаар шийдсэн тухай өнгөрсөн нэгдүгээр сард хэвлэлүүд шуугиж эхэлсэн бөгөөд тухайн үед тэд энэ асуудлын хуулийн зохицуулалтын талаар хэлэлцэж байна гэж мэдээлж байжээ.

Тэд хүүхдүүдээ хамтран халамжлах тухай тохиролцоонд хүрсэн бөгөөд гэрлэлтийн гэрээг бүрэн дагахаас гадна хөрөнгийн маргааныг шийдвэрлэх тал дээр ойлголцолд хүрээд байгаа аж.

Ким Кардашьян и Канье Уэст нар гэрлэхээсээ өмнө олон жилийн турш найз, нөхдийн холбоотой байжээ. Гэрлэх санал тавихын тулд Канье бейсболын стадион түрээсэлж байсан. Тэд 2014 онд гэрлэлтээ батлуулж, дөрвөн хүүхэдтэй болсон. Хэвлэлүүдийн бичиж буйгаар, Канье Уэст өнгөрсөн онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон шийдвэр нь гэр бүл дэх үйл ойлголцлыг улам гүнзгийрүүлжээ.

Кардашьяны хувьд энэ нь гурав дахь салалт болох юм.

SOURCE: zindaa.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.