Надад салаад дахиад амьдрал гэж байгаа болов уу?

Сайн байна уу, үнэхээр гомдолтой байгаа болохоор энд ингээд бичиж та нараасаа зөвлөгөө авмаар байна Энэ талаар мартаж ерөөсөө чадахгүй хэцүү байна шийдвэрлэх аргаа ч олохгүй юмаа.

Би нөхөртэйгөө 10 жилээсээ үерхэж байгаад суусан, хадмындаа 17хон насандаа очоод тэнд амьдардаг бсан хадмууд маань бүүр үнэхээр тэвчихэд хэцүү хүмүүс байдаг, тусад нь ч гаргахгүй хажуудаа дарамтлаал байлгаад байдаг тэгээд нөхөр маань бол солонгос руу ирэн очин их явдаг байсан, за тэр яахав гээд тэвчиж амьдраад бид хүүхэдтэй болсон, одоо 10 сартай. Гэтэл би саяхан нөхрийнхөө найзуудтай сууж байгаад маш их юм сонслоо. Тэр намайг өнгөрсөн хугацаанд маш их хуурч байж.

Солонгост байхдаа нэг охинтой видео калл хийгээд танилцаж энд ирээд ч холбоотой байсан, бэлэг сэлт найзуудаараа өгүүлээд л миний хажууд инээгээд л чат бичээд ийш тийш нь хүргэж өгөөд гэрт нь хүртэл ороод намайг илт доромжилсон байсан. Тэр ч битгий хэл дараа нь ангийнхантайгаа уулзаж байхдаа ангийнхаа охинтой тэврэлдээд хөхийг нь базсан, нэг эмэгтэй найзтайгаа амралтанд хамт унтсан, их сургуульд байхдаа бас уулздаг харьцдаг байсан охидууд, уруулын будагтай подволкоо найздаа өгч хаяулсан гээд зөндөө олон юм байгаа.

Хамгийн гол нь намайг төрөөд 2-хон сартай нялх биетэй байхад биеэ үнэлэгч авч буудлаар явсан байгаа юм. Найзууддаа ч надаас салмаар байна гэж олон ярьсан байсан. Энэ бүхэн нь надад бодогдоод үнэхээр хэцүү байна, гол нь үнэнээ ерөөсөө хэлэхгүй гүрийгээл эцэст нь бүр баригдаад ирэхээрээ зөвшөөрч байгаа.

Би сална гэж хэлсэн гэтэл дахиж тэгэхгүй гээд гуйгаад байгаа. Энэ хүн засрах болов уу? Би уучилж цаашдаа юу ч болоогүй юм шиг хайрлаад амьдарч чадах болов уу? Салвал охиноо ганцаараа өсгөж чадах болов уу? Бас би сая охиноо төрүүлэхдээ хүндрэлтэй төрөөд дахиж төрж чадахгүй болохоор надад салаад дахиад амьдрал гэж байгаа болов уу? толгойд минь энэ олон бодол эргэлдээд өнөөдөр баярлаж ч чадахгүй нь надад зөвлөгөө өгч туслаач. 

17 Comments

  1. dddd says:

    ger buliin amidrald neg l sew orchihwol martagdan gj bhgui gants huuhedig bol awaad ywchih chadwar ort chini bii yu bga bol salsan dr l gj helmer bn sn hani gj bdgin gehde naad hun chini yu l bol

  2. A man says:

    Hey, hun neg l amidarna. Huuhed unchiruh ni hairanch salsan ni deer baihaa. Gants nuhriin asuudal bish hadmuud chini hurtel hetsuu baidag bol zaaval ingej amidrah hereg yusan bileedee. Harin neg huuhedtei baigaa deeree salsan ni deer. Uurt tani helehed harin huuhdeeree huntei suusan bainashde. Tsag hugatsaag butsaaj bolohgui ni haramsaltai. Gehdee hun uuruu bas medlegtei bas chadaltai baih heregteildee. Eregtei hund buh yumiig daatgaad naidaad suuj bolohguildee. Adaglaal iim ued sallaa gehed huuhdee bas uuriiguu archaatai avaad yawchih chadaltai bas ajliin bairandaa gologdohgui medlegtei baih heregteishde. Hunii erheer jargahaar uuriin erheer zov gej ug baidagdaa, Tegeed hair setgelgui yum bol erthen salaa. Minii neg tanidag emegtei 3 huuhedtei bolsnii daraa salsan. Yamar ih ajil gedgiig heluuleltgui medej baigaa bizdee.

  3. sal says:

    Uhaan muutai sadar eriin zolios togloom bolj nasaaraa zovsnoos gantsaaraa erh cholootei amidarsan ni deer shvv, herev chi zovlongoo huleen zovshoorch huvi tavilantai evlereh yum bol chi hezee ch jargahguigeer barahgui chinii vr hvvhed ch bas buzar etsgiin uiliin vreer jargal amsahgui, shuvuunii ondgond hurtel hvnii svvder tusahad ter ondognoos garsan degdeehei ni tengert niseh huvi tavilan dutdag yum gene lee, tiimees vree bodoj bas ooriigoo bodoj darui sal. Gants hvvhedtei amidrahad amidral chamaig gamtsaarduulahguiee. Hunii erhend jargahaar ooriin erhend zov…

  4. Enhee says:

    Nuhriin chin nzuud naiz bish bna. Hooson ataarhdag hogiin eriin hugarhainuud bna. Nas yvaad ireheer ehner l nudend haragddag bolchihdog umaa. Salalt bol shiidel bish shuu.

  5. Zochin says:

    balai Mogi giin ugiig bitgii sonsooroi! Het ert huntei suuj aldaa gargasan bn , yadaj baihad tuluvschuugui teneg, muu zaluutai suujee. Gehdee odoo orchin ued amidral uur bolson , salahad buruudaad bh yumgui hadmuud chin bas tam baigaad baihdaa yahav dee . Esun schid ni burdsen unen evgui amidralaa eheljdee ohin mini. haramsmaar yum be. Bi bol huuhdee avaad sal gej heleh yum bn. Naad zauu chin zasrahgui.

  6. Энн says:

    Амьдрал үзээгүй хүн байна салсан дээр угаасаа салхан тодорхой

  7. K says:

    Mogi гэх 40 өөс дээш насны, хүн хогийн үгийг тоохгүй гэж найдая, өрөвдмөөр амдралтай өвөө юм шиг бгаан.,

    Чи хүүхдээ өсгөж чадах болов уу ?гэж асуусан байна, ядруухан амдралтай гэж ойгогдхоор л юм, харамсалтай байна дааа бүсгүй хүн өөрчлөгддөггүй юм ш дэээ, чи өөрчлөгдөөгүй бхд юу гэж нөхөр чин өөрчлөгдөх юм бэ????., чи сонголтооо нэгэнт хиййжэээээээ, тэр бол зовох сонголт, чи өөөрийгөө хамгийн схн сонголттоор дүүрэн цаг үед амдарч бгаагаа ч мэдэхгү, эртний тог, цахилгаангүй 100 жилийн өмнөх хосын харилцаагаараа амдраааааад байнааааа, тэр үед чин ёстой тавилан юмдааа ,миний л үлийн үр биз гэж шүд зуууж ,тэсэж, тэвчиж амдардаг бсн цаг үеэээээээ…., хэрвээээээээ тэр цаг үед амидарч бсн өвөө, эмээ, элэнц, хуланц нар яг одоо цаг үед амдарч бсн бол шүд зууж, тэвчих сонголт хийх бсн болов ууууууу???????? Ёстой зовоох ёстой зовлого биш no no no шүү л гэх байх, одооо цаг үедэээ өөриййгөө хайралсан сонголт хийй, тэгэхдэээ чи бол чахдахгүй эээээ, сэтгэл зүйчид төлөх мөнгөгүй юм чин.,

    • uhaantai bai says:

      hvniig mongo zoosguigeer ni ysan h doromjildog yum be, uhaaral avahad zaaval setgel zuich gesen nertei busdiin zovlongoor ashig oldog biznesmenvvd shaardlagagui. Hen negen hunii helsen gants ug ch tuund gun uhaaral ogch bolno…

  8. emma says:

    Ger bul tuluvlult gej bn u? 17 toi huntei suusan geheer huuhdeeree shahuu. Buh zuil 17toi hadamd garsan chinii shiidveriin ur dagavar. Cekc.mn ees asuult asuugaad suuj baihaar uuriiguu erhluuleed zugaatsaj baih nas baih yum. Unendee tolgoi ni ergechihsen teneg huuhnuuded zuvluguu bitgii ugch baigaach. Heleed oilgohgui shdee. Bi uuruu emegtei gehdee l iimerhuu humuusiig harahaar bur gaihaad baidag.

  9. Mogi ahig demjij baina says:

    Эр хүн эм өөр шүү. Эрт үеэс эр хүнд бэлгийн дур хүслээ хангаг гэж хатнаас гадна татвар эм шивэгчин хүртэл байдаг. Нөхрийхөө секс хэрэгцээг хангаж чадахгүй бол тэгээд хохь чинь салвал чи л зовно, үр хүүхэд чинь л зовно. Яахуу өөр хүүхэн дээр ганц хоёр мордог л дээ, тэгэж байж л чамтай сексдэх сэрэл мэдрэмжтэй болно шдээ. Дан ганц эхнэртэйгээ унтвал эр хүний бэлгийн согирхол буурч хүссэн хүсээгүй салах дээрээ тулна. Өөрөөс чинь сална барьна гэхгүй л бол ийм асуудлыг нь чөлөөтэй хаясан нь дээр шдээ.

    • soyol irgenshilt ene ertonts deer cham shig setgel munhag, oyunii hogjil dundad zuunii balar haranhui uyeesee getelj chadaagui hvmvvs mash olon bga ni haramsaltai yum daa… Hun shuvuunii amidraliin tuhai shinjleh uhaanii bodit sudalgaag sonirhood uzeerei

  10. Mr says:

    За тэгээд ийм бдалд орсон хүүхнүүдийн эмзэг сэдэв дээр амьдрал ярьж худ2 зөвлөгөө шаангаа ганц 1 буудал чирдэг өлөн гөлөг олон бдаг даа. Чи хөө явж явж нөхөртөйгөө учраа олоорой.

  11. Er khun says:

    28-30 хүрч байж л хүнтэй сууж байл даа… мангар бацаанууд учраа мэдэхгүй, орох оронгүй оочих аяггүй байжииж нэг л их гэр бүл зохиож хүүхэд гаргасан хүмүүс… мулгаа юмаа

  12. d says:

    zasrahgui guitsed

  13. Mogi says:

    Салалгүй байгаа амьдралдаа шингэн уусаж зохицох гэж суудаг юм. Нөхөр чинь хэзээ ч засрахгүй, чи булайг нь мэдэхгүй явж бж бүтэн амьдрал үргэлжилнэ. Салвал нохойн замаар орж янхан болно, энэ амьдрал чинь чиний тавилан, битгий их юм санаж бай. Чи угаасаа ийм л хүн сонгосон бдаг л нэг хүүхэн тул өөртөө таарсан багахан юм санавал бүтэж магадгүй.

  14. Хохо says:

    Ингэж доромжлуулна гэж юу байхав дээ. 1 хүүхэдтэй салахад харин ч гайгүй биз дээ. Чи угаасаа мартахгүй дээр нь наадах чинь ахиад өөр хүнээс хүүхэдтэй болоод хаяад явахад бэлэн нөхөр бна. 1 хүнээс салаад дор хаяж 10 жил ахин хүн хартай сууна гд яахав дээ. Зовж төрж бие хаагүй болчихоод бгаа юм мөнгө төгрөг-г нь авч гаргуулах ёстой. Тэгээд хүүхэдтэйгээ гадагшаа гар л даа. Сур боловсор. Дарааг-н хүнтэй суух болов уу гэж санаа зовох биш. Яавал аз жаргалтай амьдрах вэ шүү дээ. Салахыг дэмждэггүй хүн гхдээ энэ нөхцөлд дэнднээ. Эсвэл хүүхдээ эцэгт нь өг өөрөө асарч халамжиж зовлонг нь ойлгох хэрэгтэй. Нотлох баримтаа сайн цуглуул. Өөрөөс нь болж салж байгаа талаар. Жоохон том болгоод өөрөө тогтчоод хүүхдээ авахад хэрэгтэй. fuck энэ гэр бүлийн хуульд заавал нэмэлт оруулж ийм байдлыг таслан зогсоох тал др бүгд ажиллах хэрэгтэй. Төрсөн хүн эхлээд бие бод

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.