Өөрийнхөө талаар бичихээр шийдлээ. Нөхөр 2 хүүхэдтэй. Нөхөртэйгөө суухаас өмнө хүнтэй үерхэж уулзаж байгаагүй. Их сургуулиа төгсөөд нөхөртэйгөө танилцаад удалгүй суусан юм. Хамаг л анхны бүхэн байсан. 11 жил болжээ. Сүүлийн 2-3 жил нөхөртөө дур гутах болсон. Нөхөр уух нь ихсэж жижиг архи халаасалж надаас нууцаар уух болсон. Анхнаасаа л би архийг хүлээн зөвшөөрөөгүй. Архи уух бүрт нь л хэрэлддэг муудалцдаг заримдаа салдаг байв. Хүүхдүүдээ эцэггүй өсгөхгүй гэдэг бодлоор нөхрөө уучилдаг байлаа.
Гэтэл сүүлийн үед нөхрөө харахаар уур хүрч хайран залуу насаа архины хэрүүлээр өнгөрөөж байгаадаа ч дургүй хүрч амьдралдаа гутардаг болов. Өөртөө хамгийн их гутардаг болов. Яагаад архи уугаад байгааг яагаад тэвчиж чадахгүй байгааг нь ойлгох гэж ярилцах гэж үзээд нэмэргүй. Нөхөр зугтаад ээжийндээ очоод архиа уугаад хэвтчихдэг.
Нөхөр урьдах ажлаа хийгээд л явж байвал гэр орны асуудал хүүхдийн асуудал сонин биш. Гэртээ ирээд хоолоо идчихээд л утас ухаад нойл эсвэл өрөөндөө ороод хэвтчихдэг. Бүх асуудлаа би шийдэж цэгцэлж хөөцөлдсөөр одоо ганцаараа амьдарсан ч болохоор үнэхээр биеэ даасан болчихож. Эрх чөлөөгүй л болохоос ганц бие өрх толгойлсон ээж.
За гол асуудал нь гэвэл нөхөр намайг гоё сайхан харагдахад үнэн голоосоо дургүй, жингээ хасаад тайл гаргасан хувцас өмсөх, маникурт орох, нүүрэндээ маск тавих, нүүрээ будах, агаар салхинд гарч сэтгэл санаагаа сэргээх зэрэгт үнэн голоосоо дургүй. Өөртөө мөнгө зарцуулахаар бухимдаад байгаа нь мэдрэгддэг ил хэлэхгүй ч. Ном уншиж өглөө босч иог хийх, бясалгах, ажилдаа явах гэх мэт энгийн зүйлсэд хүртэл дургүй байгаа нь мэдрэгддэг. Намайг хаашаа ч гаргахгүй байх санаатай, гэртээ өөрийнх нь хоолыг хийгээд өөрөө ч гахай нохой шиг идээд жин нэмээд нүүрээ ч угаахгүй сэгсийсэх юм болохоор нөхөр бүр цаанааа л аз жаргалтай байгаа нь мэдрэрдэнэ. Хоолоо хасаад жингээ барина гэхээр хэнд таалагдах гээд байгаач, идэхээ ч мэдэж чадахгүй бла бла.
Үүнээс хараад нөхөр надад хайргүй, гэхдээ салбал амьдарч чадахгүй гэж боддог юм шиг санагдана. Надад хандах хандлага сөрөг бодлуудад нь дургүй, архийг нь ч үзэн ядсаар нөхрөө харахаар дур гутаж муухай санагддаг болж. Сүүлийн 1 сар миний амнаас юм л бол чамайг харахаар дур гутаж байна, цаашаа бай зайл гэж хэлдэг болчихоод байна. 9 сард амьдрал утгагүй санагдаад би л бхгүй болвол надаас бусад бүх хүн жаргах ч юм шиг янз бүр бодлууд хөврөөд амиа хорлох талаар бодож үзсэн. Гэхдээ үр хүүхдээ бодоод чаддаггүй л юм байна. Баахан нуршчихлаа.
Сүүлийн 2 жил нилээд дүү нэг залууд татагдаж сэтгэл нэг их сайхан болж хэсэг явлаа. Секс хийгээгүй. Нөгөө дүү залуу маань урмын үг гоё сайхан үг хангалттай хэлж надад ч бас дурласан. Сэтгэлээрээ үнэхээр их татагдаж байсан учраас сексийн харилцаа эхлүүлчихвэл бие сэтгэлээ татаж авч чадахгүй амьдралаа үрэх байх гэж их айсан. Тэгээд ч нөхрөөс бол секс дутагдаагүй зөвхөн сайн сайхан үг сайхан харилцаа намайг эмэгтэй хүн гэдгийг мэдрүүлсэн тийм сайхан харилцаа хандлага дутагдаж байснаа тэр залуугаараа нөхөж байсан байх. Гэхдээ харилцаагаа таслаад одоогоор огт харьцахгүй л байгаа. Өөрийгөө барьж дийлэхэд их хэцүү л байдаг юм байна.
Яаж ийм сонин байдлаас гардаг юм бол доо. Надад бол салах нөхөр архинаас гарчихвал нийлэх гэсэн сонголт л байгаа санагдаж байна. Адил амьдрал туулсан ах эгч нар байвал зөвлөгөө өгөөрэй. Би 33-тай.
12 Comments
Яасан ч дампуу юм бэ? Ид ажиллаж хийж бүтээх идэр насныхан нь архинд живчихсэн…монголчууд энэ маягаараа яг бусдын боол болж, бороохойдуулаад нүдүүлээд цалин хөлсгүй ажиллаж байж сая нэг ухаарах бх даа…Энэ сайхан тайван улсад аятайхан амьдарчихаж чадахгүй….
Ter namaig hundeldeg bsan bol tiim gazar awaachih esgui bsanch yu shig 2
Za tegeed boon ergelzeen uur hureed 2 honogiin daraa duugui ywaad bltan bish ymarchil bsan yriltsii geed ochloo. Tegsen gomdoltoi tsaria gargaad neeh yum yridaggui ee bi gomdoh bsan biz dee geed dotroo bodsonch er hun bj niltsaagad bltan bish geed zangaa zasaad zugeerl bgagara bsan . Tegsen naiz ohin chi namaig tiim aharhan bodoltoi hun gej bodoo yu bi zugeer chamad daraan gerlej ene ter bolhiim bol minii amidarlin neg heseg taniltsag gej chamaig awaachsan gesen
Tegsen bi bas buruu bodsiim bna gej ergelzee torson tegsench durgui hurch bsan uuchlal alban esoor guigaagui. Nadtai haritsaaga zogsoomoor bna uu gesen ugui gesen
Ta tegeed heseg hugatsani daraa naiz ohinii eejin torson odor bolood bi duugai suultain bish oroi tsetseg ene ter yum odno chi hurgeed ogcheerei geed. Naiz ohindooch bas eejden belgiin awaad ochson neeh muu yum bol ogoogui. Tegsen orood gar ooroo bayr hurge duu bas naiz ohintoigoo irsen geheer n orloo geriihentein taniltssan tegeed za gaigui blguidee geh itgel torson. Odoo iim asuudal bna suljeenii business mongo ogtson ter mongoo gargaj awah heregtei hayad ywii mongo hairan bogdtson bur ih ashig oloh heregtei gej girlfriend bodood bna odor bolgon barag seminartai tsuglaan uulzii ene ter geheer zaw bhgui onoodor zawgui mar bolii teged shono doloor gertei harihii
Neg zaluugiin mashinaar gertee irdeg yumshig bna teged barag nadtai tsug bish tsaad garuudtaiga ih tsag ongorooh yum da bich helsen naad suljeeni business te namaig bitgii tat naiz ohin nadad minii ajliig bitgii asuu geed ter taldaa ugaasaa sanal niilkui uulanch hun chanartai hun daanch hogiin yumand orootsoldtson estoi sadaa bolj bna .Taniltssan tuuh bol manai ah tuunii eejtei neg gazar ajildag teged yum yrij bgad ah yaahaw dugaarin ogson gerleh huntei uirheh zawgui ajil hiij bgad bi 26 hurchee naiz ohin 2 oor duu ehnii bolzoondoo ochih uu bh uu gej bodoj bgaad za alchihgui blgui dee gej bgaad ochij bsan
Yria hooroo main ih sain taarch neeh ih yum yridaggui bi yag minii hun bna gej bodson zan chanarmainch amidralin husel uzel bodol moroodol neg sanagdsan
Neeh udalgui oor hotruu nislee hed honood bustaad irsen bidnii sonirholin 1 adil taln mongo yum bna. Bich mongo odoo dajgui oldog sansan 1 2 business ajilin bodoltoi bga termain bolchihwolch amraad amidarna gej bodog mongo bol zowhon holsoo dusluulj bgad oldog zul hii hooson agaaraas bhgui yumnaad mongo garna gedegt itgedeggui hun
Harin naiz ohin nadtai taarhaasa omno suljeenii businesst orjee odoo yadgiim bilee salmaargui l bna udaan gonshignoson bol uuchlaarair
Миний хувьд чамд хэлэхэд. Наад нөхөр чинь хэрийн юманд хөдлөхгүй зөрүүдлэн мунхаглаж өөрийгөө зөвтгөсөөр бх болно, үнэн тэнэглэнэ харж бгаарай. Эр хүн тэгээд ер нь төрөлхийн оюуны чадамж удамаа дууриаж бдаг юм шүү. Гэхдээ өөрчлөгдөхгүй биш өөрчлөгдөнө зөнд нь хаявал 40 гарч бж нэг юм ухамсарлаж өчнөөн амьдралаа алдчихаад ойлгож ирдэг. Даанч тэр үед бүх юм өнгөрсөн бн. Чи өөрчлөхийг хүсэж бвал өөрөө сайн бодох хэрэгтэй, жирийн нэг орилж тэмцэх, хоосон магтах нтр юуг ч өөрчлөхгүй гонж. Гаднаас нь чичлэж хашрааж дийлдэхгүй ээ. Дотроос нь өөрөөр нь ухамсарлуулж, тэр ухамсарыг бат суулгахын тулд байн2 сануулж, зүрх сэтгэл рүү нь чиглэсэн ажиллагаа явуул. Амьдрал сарнин унах аюул нүүрлэж буй талаар сэтгэлийг нь өвтгө, эмзэглүүл. Гол шалтгааныг үнэн зөвөөр хэлвэл зүрхэнд нь зоогдож чичрэн айх болно. Архи, анхаарал халамж, хоосон хардалт, олон зүйлээс шалтгаалж чи түүнийг гэхээ больж бгаа, салахад асуудалгүй санагдаж бгаа зэргээ үнэнээр нь хэлж, энэ амьдрал хүүхэд гэр бүлээ яавал бүтэн бх талаар саналаа хэлж нүдийг нь нээнэ дээ. Энэ бүхнийг хийхэд хэрүүл хэрэггүй, тэрний мунхаг зөрүүд занг хөдөлгөх хэрэггүй, чиний ааш муу санаа хэрэггүй, маш их тэвчээр ухаанаар ойлгуулна. Нэг биш удаа хэлж бж аажмаар уухыг багасгана. Амьдралаа бодъё хань минь гэж бгаад ухааруулна. Ингэж л ухаантай эхнэр амьдралаа авардаг юм. Тэнэгүүд салаад нийлээд бас дахин салдаг. За тэгээд оролдоод үз, чадахгүй бол угаасаа дуусаа наад амьдрал чинь. Гол нь чи оролдоод үзэх ёстой. Анхнаасаа ухаантай удам сайт эр бсан бол ямарч их архин далай бсан ханиа жаргаагаад архи уулгүй явчихдаг.
Chi hvnd ym zuvluud baih hvn munvv? 1har ymtai sagsalzaj baij nuhurtuu haygdsan geed bicheed baigaagui bilvv uuriiguu??
Тэр хамаагүй ээ хэхэхэээхэээ.
Амьдралд дурлал, гоё сайхан учрал байх ёстой байдгийн заюу
Юм мэдэхгүй хүүхдүүд анхандаа хөөрхөн гэнэн юм ярьж л бдын ккк
Ажил хийдэг эрэгтэй хүн бол архи уудаг л юм учир нь ажил хийхэд хамт олон хэрэгтэй хамт олон дундаа байхын тулд уух шаардлагатай болдог архи бол зүгээр л итгэлцэлийн асуудал шүү дээ. Чи нөхөрөө архичин гэж хэлээд хараад уурлаад байхаар ямар ч эрэгтэй хүний зөрүүд зан хөдөлөж бүр ч эсэргээр нь хийнэ хэн ч байсан гэсэн. Архи уудаггүй хүн бол хамт олон маань намайг согтоод тасраад унасаны дараа утас түрийвч бас бусад зүйлсийг маань хулгай хийгээд аваад явна бүх тооцоог надад үлдээгээд явж магадгүй гудамжинд согтуу орхиод явж магадгүй гэсэн хамт олон болон бусдад итгэдггүй муу санаатай хүн архи уудаггүй юм. Хамт олон найз нөхөдтэй хүн заавал уухгүй бол болдоггүй юм. Архи уудаггүй хүн олж авна гэвэл Монголд олдохгүй шүү. Архи уудаггүй хүн арай гэж оллоо гэхэд дутуу тамиртай муу санаатай хүн л чамд олдоно. Чамтай чатлаж байгаа насаар бага залуу чинь чамайг сайхан үгээр уярааж байгаад хэд баваж хэрэгцээгээ хангаж байгаад л чамайг нясалчихна хөөе. Нөхрийнхөө олж ирсэн цалингаар амьдарч байж гэр орон цэвэрлэх хоол хийх гэсэн жижигхэн ажлаа юун ч их юманд боддог юм. Чамд л гэж зөвлөхөд нөхөр чинь бүр өдөр болгон архи уугаад эхэлсэн бол чи хандлагаа өөрчлөх хэрэгтэй эхлээд нөхрөө сайхан урамшуулж магт өчүүхэн зүйл хийсэн ч миний хань мундаг шүү сайн залуу сайн хань шүү ч гэдиймуу хийсэн бага зүйлийг нь бага гэлтгүй магт бас архи уугаад ирэхэд нь хэрүүл хийж архичин нтр гэж хэлж эр хүний уур зөрүүд занг нь бүү хүргэ уугаад ирэхэд нь сайхан хандаад амраачих удахгүй нөхрийн чинь архи уух нь багасаж хааяа л нэг найз нөхөдтэйгээ уулзахдаа л уудаг болно. Чи хандлагаа л засаж байж л нөхөр чинь өөрчлөгдөнө шүү.
Мөн хүн болгон толинд харахдаа бусдад нэг сайхан харагдчих юмсан нэг сайхнаараа хэлүүлчих юмсан гэж толинд хардагдаа. Нөхөртөө бусдын сайн талыг нь олж хэлж байвал хүмүүс баярладаг юм гэж хэл. хандлага нь эерэг болж чиний ч сайн талыг хэлж эхэлнэ
Yasan zov uzel bodoltoi hun be.
Сайхан шаадаг гар вэ. Муу санаатай хүн л уухгүй гэнэ үү. Үнэн ухвар мөчид сэтгэх ажээ. Өөрийн ажлын жижиг хүрээ шигээ жижиг сэтгэдэг бяцхан тархитан юм. Уугаад ирэхэд нь магтаад унтуулаад бхаар архинаас гардаг ай хаха. Тийм юм бхгүй жаалаа. Том тэнэгтдэг бшд. Уудагаа хайцаалж уудаггүй хүмүүсийг муу санаатай гэж бүү малтаарай. Чи удахгүй бас хаягдах нөхөр бна.
Надын хэлснийг нэг сар хийгээд туршаад үзээд мэдэгдэнэ шүү.
Бат лалара архи уудаггүй байж болно биздэ олон юм хуцаад байгаа юмбэ
Хамаг юмыг нь урдуур нь орж хийсээр байгаад ийм тэжээвэр гахай нохой шиг юм бэлдчихсэн юм бишүү. Идэвхийг нь аажим аажмаар сэргээгээд үзээч. Дасгал хийсэн ч хамт хийгээд, мэдээж шууд хийгээд эхлэх үү үгүйшд. 2ын 2 хүүхэдтэй салаад чи яахавдээ ккк. Жул хадруу алхая, хүнд юм өрнөадөх гээд л эрх муур шиг танхи амьтан шиг аашлаад байхаар наа муу эрчүүд чинь атганд ороол ирдэг шдээ