Дурлал яагаад ийм хэцүү юм бэ?

Сайн байна уу? Би айлын өргөмөл хүүхэд. Багаасаа хамаатны охин дүүгээ дүү гэхээс илүү өөр нүдээр хардаг байсан. Харын одоогоос хоёр жилийн өмнөөс бид 2 илүү дотносож хамт байх хугацаа маань уртсаж ирсэн. Тэр ч хэрээр бид 2 илүү дотно бараг л төрсөн ах дүү хоёр шиг харилцаа тогтоосон. Тэр намайг нэг ч удаа шохоорхож эр хүний нүдээр харж бодож байгаагүй гэдэгт би итгэлтэй байна.


Учир нь намайг өргөж авсан талаар мэддэггүй байх гэж би боддог. (hamaatantaigaa tiim ym bodoh hvn baihgvi biz) Харын миний хувьд маш өөр түүнийг боддоггүй өдөр анзаараагүй орхисон цаг мөч гэж үгүй. Би түүнд хайртай. Заримдаа би ирээдүйд түүнтэй хамт амьдарч гэрлэж байгаагаар төсөөлдөг, бүүр тэр надад сайн гэж өөртөө ч итгүүлэх дөхдөг.Түүний талаар бодохоо больж огт чаддаггүй тийм их сайн. Энэ зүйл цааш үргэлжилбэл яг юу болох вэ?

Өсвөр насны гэнэн бодол эсвэл учраа мэдэхгүй миний мунхаглал юм болов уу? Би өөрийгөө буруу зүйл хийж байна гэдгээ мэддэг ч миний өөрийгөө зөвтгөх ганц бодол нь би өргөмөл бид хамааралгүй гэх бодол… Ийм харилцаагаа цааш би яах ёстой вэ? Жич:бидний хооронд ямар ч том хүний элдэв муу зүйл болоогүй шүү би л өөрөө гүн дурлаад яваад байна.

4 Comments

  1. Tuulai says:

    Hen ch buruu zoviig shuuj chadahguu shuudee haramsah zuilgui l amidarval bas goy

  2. Buyka says:

    Urguj avsan etseg ehiinhee ner hvndiig yadaj bodood teneg zvil bitgii l hiigeerei dee zaya muutai har gulug mine. Muruuruu ailiin hool tsuslaad baij chadahgui har guilgachin ym daa chi.

  3. Ak says:

    Bi bas durlaj bsan ueldee hagas jil ongotchee, chinii heldegeer dotonsson terch gadarladag bsan baih minii sainig eronhiidoo buruu gedgiin medej bgach bi chamad sain geed oilguulsan tegeed yuch bichilgui haritsalgui neg negnee harahguigeer 3 sar bolson aajmaar bolohgui gesen bodoltoi bhiim bol martdim bainlee

  4. Mr says:

    Нас насанд бодох санах юм өөр ухаарал ондоо. Чиний насан дээр зөв санагдах бх. Жамаар нь аваад үзвэл сургууль соёлоо төгсөөд нийгэмд эзлэх байр суурьтай болсон тэр үедээ нэг бодоод үзвэл яадын. Одоо бол бишээ. Чамд тэгэж санагдаж бган.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.