Хогийн банзал зангаа яаж засах вэ?

Шөнийн мэнд хүргэе та бүгддээ. Өөрийн амьдралын талаар бичээд эрчүүдээсээ жаахан зөвлөгөө авах гээдээ. Би эрэгтэй одоо 35 хүрч байгаа залуу. Асуух зүйл маань эрэгтэй хүний бөгсний донг яаж засах ёстой юм болоо?


Эхнэр нэг хүүхэдтэй байж байгаад салаад 4 жил болж байна. Салсан шалтгаан нь би гэдэг хүн 2 удаа гардуулаад хөөгдсөндөө хөөрхий. Баригдсан нь 2 удаа болохоос баригдаагүй зөндөө. 3 жил эхнэрээ нүүр өгөх юм болвуу гээд хэсэг харлаа царай алгаа би гэдэг замбалтсаар л.

Тэгсэн нэг залуутай уулздаг сураг дуулдахаар нь замыг тавиад өгсөөн хүүтэйгээ бол байнга уулзаж байгаа. Тэгээд өөр амьдрал зохиохоор шийдээд нээх сайхан бүсгүйтэй танилцаад одоо бараг 1 жил болж байна. Надаас 6 дүү гол юм нь тэр хүнд үнэнч байя гээд үнэндээ хичээсэн одоо бас л хуураад эхэлчихсэн. Удахгүй дахиад л баригдах байх.

Би эмэгтэй хүн наашаа гэхээр ерөөсөө үгүй гэж хэлж чадахгүй юм. чадахгүй ч юу байхав дээ нөгөө л завхай зан. Яг энийг яах ёстой юм болоо мэдрэлд асуудал байдаг юм болвуу? Над шиг замбал байж байгаад засарсан эр байвал зөвлөгөө өгөөч.

Хүүхнүүдийг харахаар нээх хөөрхөн хайрлаад л баймаар тэврээд суугаад баймаар яагаад энэ золигуудыг ийм сайхан бүтээчихсэн юм бол гээд л. Тэгээд адын бодол орж ирээд завхайрчих юм. Мэдээж гэр бүлтэй хүнээс холын хол явдаг. Хогийн банзал зангаа яаж засах вэ новш юмаа…

47 Comments

  1. tulga says:

    би нэг хэсэг сайн явсаан
    дундуур нь 2-3 ч удаа өвин авсан
    азаар авсан өвчин маань тэмбүү эдр биш гайгүй эдгэдэг өвчин байсан
    сүүлийн үед ажил төрөл муудаад
    солонгос явахаар шийдээд
    баахан шинжилгээ өгсөн
    эрүүл гарсан л даа
    тэгэж банзалдаж явсны хариуд ямар нэгэн өвчтэй гараад ирэх вий гээд сэтгэлийн шаналал болсон
    одоо бол ганц хамтрагчтай
    энэ олон өвчин бузраас холдож амьдралаа бодохоор шийдсээн

  2. Клоүд says:

    Моги чамайг яая даа. Буруу бодолтой байж бусдад зөвлөхөө боль.
    Энэ банзал залуу өөрийгөө мэдсэн нь яамай даа гэмтэй гэдгээ.
    Чамайг бурхан л ойлгуулах байх даа. Хүн өөрөө өөрийгөө л энэ байдалд оруулсан, өөрөө л өөрийгөө татаж авна. Яаж гэдгээ өөрөө л бод. Арга нь гагцхүү чи л олно. Яагаад гэвэл чи л өөрийгөө хамгийн сайн мэдэх учраас..
    гүүглээс муу үйлийн үр гээд хайгаад унш.. Эрийн завхай эмд
    Эмийн завхай үрд гэдгийг сана.
    Энэ амьдралыг ингээд дуусгах уу, эсвэл ухаараад үлдсэн амьдралаа өөрчлөөд хувь заяаны эргэлт хийх үү..
    Чиний шийдвэр хэн байх вэ гэдгийг тодорхойлно. Насны эцэст ганц бие хөл хучих хүүхэдгүй аяга цай уух хүнгүй баймаар байна уу..
    Бүх юм хэмжээ, цаг хугацаатай.
    Би талархаж байна чамд. Эхний өөрчлөгдөх үйлдлээ зөв хийж бусдад хандаж чадлаа. Энэ бас зориг шүү.

    • засав says:

      Эм садарлавал эрд муу. Эр садарлавал vрд муу гэдэг. Бас Эмийн бузар эрд. Эрийн бузар vрд гэх мэтчилэн хэлдэг. Зvйр vгийн дарааллыг зöв тогтоогоорой. Ялангуяа энэ мэт нарийн утгатай зvйр vгийг буруу тогтоож утгыг нь алдагдуулбал маш их унал болно шvv. Эр хvний бöгсний бузар ямагт vр удмынх нь хувь тавиланг сэвтээдэг хатуу жамтай юм шvv, залуус аа.

  3. Амьдралаа бод says:

    Чам шиг асуудалтай үе надад байсаан. Өөрийнхөө санхүүгийн чадамжиндаа бардаж олон эмэгтэйтэй холбогдож олон ч эмэгтэйн сэтгэлд шарх үлдээж яваад нэг л өдөр унаад өгсөн. Тэгээд эмнэлэгт дээшээ хараад хэвтэж байхдаа би ойлгосоон. Учирсан эмэгтэй хэдий олон ч ирээд гарыг минь бариад дэмжиж хайрлах амраг ханигүй ганц мод гэдгээ мэдэрч ойлгосон. Ингээд хэвтэж буй маань тэр олон эмэгтэйг гомдоосны маань үйлийн үр ч юм болов уу даа гэж бодсон. Би эмнэлэгийн орноос дээш босоод шууд л дахиж ийм амьдралаар амьдрахгүй гэж хичээсээн. Мэдээж хэрэг аливаа дон гэдэг хэцүү ч хүн гэдэг хүсвэл дийлж чаддаг юм билээ. Би л лав бясалгал хийж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч шар хадны мансууруулах донгоос салгах эмчилгээнд хүртэл сайн дураараа явж байж дарж чадсан. Төд удалгүй сайн эмэгтэйтэй таарч охин хүү хоёртой болсон. Сайн явах хүслийг минь бурхан ойлгоод хайруудыг минь бэлэглэсэн байхаа гэж би боддог. Аа бас хэзээ ч одоо буй эхнэрээ хуурахгүй гэж боддог, тийм хүсэл огт төрдөггүй. Чи энэ хорвоод хүн болж мэндлээд нэг ч гэсэн хүнд сайн хань, сайн эцэг байхыг мэдрүүлж чадвал хүн байсны чинь бахархал юм шүү. Ядаж л чамайг үхсэний чинь дараа нулимах биш гашуудах хэн нэгэн байна гэдэг сэтгэлд таатай биш гэж үү? Бодох л асуудал

    • Xoxo says:

      Amidrlaa bod gsn mundag zaluu bnaa. Neg negdee iim zuv baidlaar zuvluj tuslah heregtei um shgee. Tuunes doromjlood yhvde. Zuvluguu huseed humuus bichij bga bailguide. Iim yvdald durlah chini bas arhi, har tamhi, togloomd dontdg shg don uvchin um gsen. Mergejlin humus l tuslah bh. Setgel zasalch

    • bod says:

      bayrllaa hicheenee

  4. Haha says:

    Talbai deer ochood unuudriinh shig uuriiguu shataachih pls.

  5. эмэгтэй says:

    чи эрэгтэй банзал нь би эмэгтэй банзал нь. 2уулаа таарчдээ. Сэтгэлзүйч дээр л очъё гэж бодож бнадаа

    • bod says:

      bi ch odoo dvvrch.chinii umnuus baga saga sanaa chileev.hetsvvch yumdaa hu.

      • эмэгтэй says:

        би эмэгтэй банзал ч 1нд толгойгоо эргэтэл дурлаад гэр бүлээ сүйтгээгүй, гэхдээ л хэзээ 1 өдөр мэдэгдэх вий гэхээс үхтлээ айдаг ч ганцаараа бх үедээ яаж ч чадахгүй юм.

    • Hero says:

      Snu, herrrobaatar@gmail.com holbogdooroi.

  6. Төгөлдөр says:

    Хахахахаахаахах, хуцаж бгаам шүү чи, гэхдээ л хүүхэнүүд ёстой хөөрхөн шүү Монгол хүүхэнүүд бүр хамгийн хөөрхөн, хөөрөхн хүүхэнүүдийг гомдоочих вий гэсээр байтал нэг мэдэхэд олон хүүхэнүүдийн дунд эргэхээс өөр аргагуй болчихсон байдаг… Одоо яах вэ дээ тэгээд, гомдоохгуйгээр олон хүүхэн эдлээд л явахгуй юу, гол нь битгий эхнэртээ хайртай эрчүүдийн эхнэрийг уруу татаарай л гэе даа, чи бид хоёроос ялгаа нь юу байхав тэдний нөхөрүүд… Ер нь чи өөрөөсөө айгаад байгаа бол ядаж эмэгтэйчүүдэд үнэнч байна нтр гэж амлалт өгч битгий тэнэгтээрэй, анхнаасаа юу ч битгий амла, хамгийн чухал дүрэм бол амлаж л болохгуй, яах вэ гутал цүнх амлаж болно л доо түүнээс битгий хэтрээрэй, ялангуяй сэтгэл битгий амлаарай, үнэнч байдал, насан туршийн хайр битгий амлаарай, тэгээд цэвэрч байгаарай баахан өвчин нтр тараав, нөхөргүй хүүхэнүүдийн өвөрийг дулаацуулдаг эрчүүд чинь харин ч буянтай золигнууд байдаг юм штээ, битгий мухар сүсэгдэж бөө мөөгөөр явж завхай зангаа засна нтр гэж тэнэгтээрэй л гэе даа. Гол нь хүүхэнүүдэд амлалт өгч, тэд нарт хайр бас сэтгэлийн өрөнд орж л болохгуй шүү… МОНГОЛЫН БҮХ ХҮҮХЭНҮҮД ЖАРГАХ БОЛТҮГЭЭ…

  7. тэнэг пиздад зориулав says:

    Банзал хүн бузар байдаг

  8. boldhuu says:

    bi ch gsn cham shig bsoon.Zarim talaaraa chamaas ch gaj dontoi gemeer banzal blaa.Neg udur tanil ah maani nadad Karma buyu uiliin uriin tuhai unsh gej uzwlusun yum.Gadnaa durgui bsan ch neg udur unshij uzeel bolisondoo.Ger bultei bolj 4 saihan huuhdiin aav bolood yavj l bn. Zarimdaa er hunii noyon nuruu hugalah shaham uye gardag ch gsn tevcheed ungursnii daraa uuruuruu baga ch gesen baharhaj yavsaar bgad neg l medhed 11 jil ungursun bn. teheer uil ur gej yag yuug heldeg ve gedgiig l unshij sudal.tegeel chinii songolt irne de

  9. hun shuvuu says:

    Hvmvvs ee, ta nar yagaad hun shuvuu hair setgeliin belgedel boldgiig sudalj uzsen vv? Minii oilgosnoor er em hos hun shuvuu bvh l nasaaraa hamtdaa baij hezee ch oor huntai niildeggui, hervee neg ni zuurdaar ami vregdvel uldsen hun shuvuu ni uheh hurtlee gantsaaraa amidardag, bas hvmvvs hun shuvuunii ondgiig bitsalj svitgevel er shuvuu ni hvmvvsees zugtan nisen odoj, uldsen em hun ni ondognvvdiihee hoinoos gashuudan amia horlodog gedeg. Getel oorsdiigoo oyun uhaantai gej orgomjildog hvmvvs bid…

    • Ах says:

      Яг судалдаг хүмүүс нь жил болгон өөр хунтай хос болж ирдэг гэдгийг нь мэддэг. Мангар юм яриад бай.

      • Ахад хариу says:

        Mongoliin shuvuu sudlaach ih surguuliin bagsh l tegj helsen bdag yum bnalee zavhai shuvuu gej. Harin yg olon ulsiin shinjleh uhaanii undesleltei tiim barimt bhgui…

  10. Зоригт says:

    Адил зовлонтой хүн нь бн аа. Сүүлийн 2,3 жил харин санхүүгий хямралд өртөөд ажилгүй гэртээ овоо байлаа. Энэ хавраас корона гайгүй бол санхүү сайжрах төлөвтэй. Одоо яана аа гээд л сууж бн.

  11. Дорлиг says:

    Эзэн Чингис хаан олон эхнэр авсан ч Бөрт ийг хаяаагүй юм. Түүн лугаа адил замаар явж их үйлсийг бүтээх зам бна даа залуу минь.

    • Hvn baih san... says:

      Dundad zuunii uyiin feodaliin uzel surtlaas angijir, onoodor 21r zuun, soyol irgenshliin oyunlag erin zuun. Neg eregteid neg emegtei l noogddog hair setgeliig deedeldeg hvn yosnii amidral, olon emstei nohotsdog bsan balar haranhui uytei onoodriig bvv haritsuul, Hvn bai…

    • bod says:

      herendee hicheesen chadsangvi hu.

  12. Иргэн says:

    МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХАНД. ӨӨР ГАРЦ ҮГҮЙ.

  13. Mogi says:

    Банзал эрчүүдийг хараад бхад их амжилтанд хүрч томорсон бдаг юм. Сексээс өндөр таашаал авч тэр их энергийг ажил амьдралдаа ашигладаг юм. Одоогийн бүх компаний боссууд, их хурлын гишүүд, олон амрагтай эхнэрүүдээ сольсон бгаа. Манай ерөнхийлөгч сайдууд гээд бүгд тийм. Чи энэ зангаа засаж бол хэзээ ч чадахгүй байгалийн өгөгдөл, сексээс авдаг эрчим хүчийг харин ажил амьдралдаа ашиглаж чадвал томорч чадна. Эхнэрээ хайрлаж хуурсан ч гомдоолгүй ажил үйлсээрээ баярлуул тэгвэл чамайг уулчилна. Харин ажилгүй бж хуураад бас гуцаад бвал салах нь мэдээж. Сайн санаж яв, ажил секс 2 бие биеээ нөхдөг гайхалтай хамааралтай шүү. Ажлын цагаар сексд гэсэн үг биш. Ажлын бус цагаар сексд. Ийм чадвар цөөхөн эр хүнд заяадаг юм. Ихэнх нь 30 гараад чадваргүй болох ба тэд босс биш боол болдог юм. Босс болмоор бвал сексийн чадвараа тогтмол барь. Эр хүний бүтээн бгуулах хүч сексээр тэжээгддэгийг санаж яваарай. Бид ийм л бүтэцтэй, ганц эхнэрт үнэнч бвал чи хэзээ ч юманд хүрэхгүй ба удахгүй чалхгүй болхоор нь эхнэр чинь ч хаядаг.

    • Моги бол цус ойртолттой мал says:

      Хаха. Энэ Моги гэж цус ойртолттой мал 1 ширхэг байнаа. Монголд хэн зальтай, банзал, луйварчин лалрууд эрх мэдэл мөнгийг атгасан нь үнэн. Гэтэл Моги мэтийн малууд нь тэр луйварчдыг шүтэж биширч явдаг байх нь. Энэ бузар луйварчдыг шүтээд байдаг Моги мэтийн малуудаас болж Монгол улс авилгач, банзал, луйварчиддаа хариуцлага тооцож, шийтгэж чадахгүй даврааж толгой дээрээ баалгаж шээлгэж, ард иргэд үгээгүй ядуу амьдарч байна. Тэр ёс зүйгүй, секс мөнгө эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй луйварчид Монголын хөгжлөөс хойш татаж, улс орон газар шороогоо харийханд зарж байна!

    • bod says:

      sanhvv tal deer asuudal baihgvie hu gehdee chinii helsen talaar bodoj vznee.

    • bod says:

      chi mash ih yum vzsen zaluu baihaa.bayrllaa hu naan tsaan ni bodoj vznee

    • bod says:

      yag zuv.

  14. Чи бол оюуны хомсдол says:

    Чи бол ямар ч үнэ цэнэгүй усан тэнэг мал байна. Хүн оюунлаг ухаалаг байх тусмаа дур хүсэл ихтэй байсан ч хамаагүй хүнтэй унтаж хэвтээд явдаггүй, үнэнч байдаг юм. Харин хүн тэнэг, оюуны чадамж муу байх тусмаа банзал байдаг. Төрөлхийн ухаан муутай төрсөн чамд одоо зөвлөгөө өгөөд нэмэргүй. Чи олон хүүхэнтэй унтаж хэвтээд энерги болон хувь тавингаараа тэдэнтэй холбогдоод тэдний үйлийн үрээс хуваалцаж эрчим энергийн хувьд асар их бохирдсон байгаа. Мөн хүний биед байдаг нян микроб, вирус, өвчин гээд зүйлүүдийг солилцон бие махбод чинь бузартсан байгаа. Наад хормойн бузар чинь үр хүүхдийн чинь хувь тавиланг доройтуулдаг. Чи олон хүүхэнтэй банзалтсанаар эхнэр чинь умайн хүзүүний хорт хавдар, сав, хөхний хавдар өвчнүүд тусдаг. Чи бөгсний бузар үйлдэж асар их муу үйлийн үр лай хуримтлуулсан байгаа.
    Чи одоо нэгэнт бузартсан, үнэ цэнэгүй, оюун ухааны хомсдолтой хүн. Энэ чигээрээ дуус. Чи ч их өвчин тарааж бас нүгэл үйлдэж байгаа.
    Чамд өгөх зөвлөгөө гэвэл: Одоо наад үерхэж байгаа бүсгүйдээ өөрийнхөө банзал бузар гэдгийг шууд хэл. Бас наад хүүхнээ бузарлахаа боль.
    Дахиж хүүхнүүдтэй унтаж хэвтэхээсээ өмнө өөрийнхөө банзал бузар гэдгээ хэл. Чамтай таарсан угаадасууд нь чамтай бавалцана. Журамтай ухаалаг бүсгүйчүүд чамаас шигжин үтэр түргэн зугтана.
    Одоо хэрвээ чи нүгэлээ наминчилъя гэж бодож байгаа бол хэнтэй ч битгий бавалц.
    Чадахгүй гэж бодож байвал тайган бол.
    ЧАМ ШИГ БУЗАР ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ, ЮУ ЗӨВ БУРУУГ ЯЛГАЖ ЧАДДАГГҮЙ, ӨГСӨН УГААДАС БҮРИЙГ ГУТАРДАГ БУЗАР ДАХИЖ ҮР ХҮҮХЭДТЭЙ БОЛООД ХЭРЭГГҮЙ, ХҮНТЭЙ СУУГААД ХЭРЭГГҮЙ. ҮҮРД ГАНЦ БИЕ ЯВЖ, ХҮҮХЭН ШУУХАНТАЙ ОРООЦОЛДОЛГҮЙ, БООВОО СААСААР ҮХЭЭД ТАМДАА ТАВТАЙ МОРИЛ.

  15. dddd says:

    sn bnu ort chini unende zowolgoo ogj chadahguin sorry ter zangaa oro l zasnu gehes chinii erhteng bid bugd hynahgui shu de er hun bn da ymand tuushtai shiidemgii bai my huwid hunii nutagt heden jil bolj bn gele gd huurj bsn udaa bhgui ch biy holdhor setgel holdon gdg shig salalt l bii bolson gele gd 2.3 jil huntei boloogui l bn

  16. Баяр says:

    Банзал эрчүүдийг хархад хөгшрөхдөө гэр бүлгүй, хүүхдүүд нь тоодоггүй, тогтсон амьдралгүй энэ тэнд үсчиж явсан болхоор хураасан өмч хөрөнгө олигтой гэр оронгүй, овоохой шиг юманд үхлийн муухайгаар үхдэг юм байна лээ.
    2-ч хүний амьдралыг мэднэ.
    Эртхэн бясалгал энэ тэрд явж сэтгэл зүйгээ эмчилж ав

    • bod says:

      tegyaa.gehdee sanhvv mungund gol asuudal ni baidaggvi yum shvv

      • Том ах says:

        Эргүү сда минь Мянганбаяр ч одоо модоо барьчихсан байгаа шүү. Мөнгө дуусдаг юм

  17. Lol says:

    uu teed ajil amidral udur honogoo unguruusun, hiih ajilgui, sanaachlagagui humuus l buur bugs ih bodoj, ter tal ni hugchihsun bh yum bilee shd.

  18. tsolmon says:

    uheech lalar mine huuhed gedeg ymar togloom ymuu chinii dur husliin zoliosuu lalraaa

    • bod says:

      jaahanch gesen stress ni tailagdsan baih haraal heleed.amidral baylag shvv.

      • Real says:

        Husvel chmg 1huntei holbood ogii ooroos chn l shaltgaalah bh uneheer dur huseliin egogoosoo hagtsay gj bodwol….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.