“АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ ХҮМҮҮСЭЭ” энэ нийтлэлийг 6 жилийн өмнө бичиж байжээ. Тэр үед эхнэртээ тухтай гээд хадмынхаа гэрт 2 жилийн хугацаанд амьдарсан байдаг юм. Би айлд амьдрах тух муутай байдаг байсан л даа. Тиймээс өглөө ажилдаа гараад голцуу орой ирдэг байв. Энэ нийтлэлээс хойш эхнэр бид хоёр 2 жилийн дараа мөнгөө цуглуулж байгаад жижиг байр авсан юм. Урьдчилгаа хийгээд том байр авах гэж зөндөө оролдсон л доо.
Тэр үед бид 2 урьдчилгаагаа ихэвчлэн ах дүү нараасаа зээлж бүрдүүлж байсан тул банканд тэрийгээ нотлох нь их төвөгтэй байсан юм. Тиймээс бид 2 зээлсэн мөнгөө буцааж өгөөд 2уулаа цалингийн зээл тултал тавьж байгаад цуглуулсан мөнгөн дээрээ нэмээд бэлэн мөнгөөр жижиг байр авсан юм. Залуу гэр бүлийн хувьд тусдаа гарна гэдэг бол диваажин шүүдээ. Тэгээд удалгүй бид 2 цалингийн зээлээ дарсан, 2017 онд бүл нэмж хүүтэй болсон. Бидний тэгээс эхлэсэн амьдрал минь үргэлжилсээр л.
2019 онд би ажлаасаа гарж хувийн гарааны бизнесийг интерьер дизайны чиглэлээр хийж эхэлсэн. Бизнес өөрийн гараар босгож буй болохоор 7 хоног ажиллана. Гэр бүлдээ зарцуулах цаг бага юм. Бусдаар бол компани маань тогтворжих талдаа орж байна. Мөн бид жижиг байраа зараад 3 өрөө байр авсан. 2020 онд дахин бүл нэмсэн. Одоо бид ам бүл 5уулаа. Амьдралын төлөө гэр бүлийнхээ төлөө, хариуцлагаа үүрээд явж л байна.
Одоо бодоход байр сав бол тийм ч чухал асуудал биш юм санагддаг болсон. Байр байр гээл мөрөөддөг байсан би одоо харин ч эсэргээрээ сайхан газар аваад хаус бариад сайхан тохижуулаад амьдарвал илүү сайхан санагддаг болсон. 2020 он маань дэлхий нийтээр өвчин зовлонтой сонин жил байлаа. Саяны карантин бидний амьдралд зарим нэгэнд маань амралт, зарим нэгэнд маань бодох хугацаа, бас тэгээд бүгд дахин эхлэх шинэ боломж олголоо гэж харж байна. Хүнд зааж зааварлах гэсэнгүй ээ. Зүгээр л муугаасаа илүү сайныг нь илүү хардаг байгаасаа, гэсэн үүднээс бичлээ. АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ ХҮМҮҮСЭЭ. Бүгдэд нь АМЖИЛТ.
3 Comments
Гэр бүлд нь сайн сайханыг хүсье!!!
ЗҮТГЭЭД БАЙГАА ЗАЛУУ МИНЬ
Amjilt zaluu min oshoo iluu zutgeeree