Гэр бүл зохиох гэж бүү яар

Сайн байна уу. Залуу байгаа дээрээ их юм үзэж, өөрийгөө олсны дараа гэр бүл зохиох нь зөв санагддаг.


Ухаангүй дурлаад тэрнийхээн төлөө бүхнийг хийж чадах юм шиг санагдсан ч тайвшраад дахин дахин бодох хэрэгтэй юм шиг.

Зарим залуус төлөвлөсөн ч, төлөвлөөгүй ч нэг гэрт ороод 5-6 жил болоод дотор араатан чанараа гадагшлуулдаг юм шиг байгаа юм. Хэн хэн нь юм үзсэн юм шиг нэгэндээ томорч нэгнийгээ үгийн муухайгаар хэлдэг. Гэвч юу ч үзээгүй байсан болохоор хэн хэнийхээ хэлсэн үгийг сэтгэл зүй нь даадаггүй санагддаг.

Хэрүүл болох үед эрэгтэй нь гарч найзуудтайгаа ууж иднэ ганц нэг охин найрах гэж үзнэ, найрч чадвал нүдээ ухаж өгөөд ч хамаагүй буудал орно, найрч чадахгүй бол эцсийн хүчээрээ гэртээ үүрээр харьж хаа нэгтээ тасраад унана. Харин эмэгтэй нь 2 пиво уунгаа шөнөжин уйлж найзтайгаа утсаар ярьж нөхрөө муулна.

Эмэгтэйн найз нь бүхий л амьдралынхаа туршид эхнэрийн хэлснээр нөхрийг буруутан болгож харж, бодож явдаг. Тэгэхээр яаж ч муудсан бай эхнэр нөхрөө найзууддаа муулж болохгүй. Чи гэр бүлийн хүнээ юу гэж муулна найз чинь чиний муулсан үгээр л гэр бүлийн хүнийг чинь бодож явдаг болно.

Энэ үйл явдал хэсэг хугацааны дараа дахиад л давтагдана гэхдээ энэ удаад нөхөр гэртээ үлдэж 4 пиво, хайрцаг тамхи дуртай жанрын киногоо үзэж байгаад унтаад өгнө.

Эхнэр гарч явна. Эхнэр гэртээ хонохгүй эсвэл үүрээр орж ирж агсам тавина. Маргааш нь хаана хэнтэй байсан гээд нөхөр хэрүүл өднө.

Энэ үйлдэл дахин дахин давтагдсаар нэг нэг уулздаг хүнтэй болоод тэрэндээ дурлана.

Хэн хэн нь дурлалаа хайр гэж андуурч бүх амьдралаа алдаж эхэлдэг.

Дурлал хүнийг тэнэг болгодог бол хайр хүнийг жаргалтай болгодог БАЙСАН гэдгийн ялгаа мэдрэгдэж эхэлнэ.

Тэгээд л сална. Хүүхэд л хэцүүднэ.

Тэгэхээр 30 хүртлээ ганц бие байж их юм үзээд бэлэн болсон үедээ гэр бүл зохиох хэрэгтэй.

Сингл фадер.

3 Comments

  1. Mogi says:

    Монголчууд бид өөр хүмүүс, бидэнд тийм удаан хүнтэй суухгүй явах орчин нөхцөл бх ч үгүй. Гадныхан тэгж завхайрч явж явж нэг юмтай сууж ганц хүүхэд гаргаад талийдаг, тэр ёс манайд тохирохгүй мэдээ. Богино хугацаанд хүн ам хурдан өсөж үржих ёстой, тэгэхгүй бол бусдад эзлэгдэх аюул нүүрлээд бна. Ганц хүний амьдралын асуудал бүү ярь, масс хүн ам эрт сууж, олон хүшхэд гарган хурдан өсөх хэрэгтэй болоод бна. 100-н жилийн цаадахыг хар, бүү хар амиа бод, улс орноо бодож хүүхэд төрүүл.

  2. Isee says:

    Ok, I agree with that!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.