Медэлла брэнд нь Малайз улсын дээд зэрэглэлийн кокосын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэнд юм. Медэлла органик кокосын элсэн чихэр нь кокос модны цэцгийн шүүснээс гаргаж авсан байгалийн чихэрлэг бүтээгдэхүүн юм.
Энгийн элсэн чихэртэй харьцуулахад Медэлла органик кокосын элсэн чихэр нь глицемикийн түвшин бараг 2 дахин бага тул цусанд шингэх чихрийн хэмжээ нь бага. Мөн энгийн элсэн чихрэнд огт байдаггүй төмөр, цайр, кальци, кали гэх мэт шим тэжээлийг өөртөө агуулдагаараа давуу талтай.
Органик кокосын элсэн чихрийн ашиг тус
Кокосын элсэн чихрийн глицемик индекс(GI) нь 35 бол ердийн элсэн чихэр GI 65 байдаг. GI түвшин бага байгаа нь цусан дахь сахарын хэмжээнд харьцангүй бага нөлөөлдөг тул чихрийн шижинтэй хүмүүст хэрэглэхэд тохиромжтой.
Хоол боловсруулалтыг сайжруулдаг кокосын элсэн чихрийн ислэг инсулин нь гэдэсний бифидобактерийн өсөлтийг дэмжих чадвартай. Бифидобактери нь гэдэс доторх сайн бактерийг сэргээж, дархлааг сайжруулахад тусалдаг. Бифидобактери нь тиамин, рибофлавин, В6 аминдэм, К амин дэм үүсгэдэг.
Ердийн элсэн чихэр нь ямар ч тэжээллэг бодис агуулдаггүй. Харин кокосын элсэн чихэр нь антиоксидант, төмөр, кальци, кали, цинк зэргийг агуулдаг.
Фруктоз нь бие махбодид өөх тос болж хувирдаг элсэн чихрийн нэг элемент бөгөөд амархан задардаггүй, зөвхөн элэг нь фруктозыг задлах чадвартай байдаг. Коконат чихрийн найрлагад ердийн элсэн чихрээс 2-3 дахин бага фруктоз, агуулагддагаар давуу.
Хэрэглэх заавар
Бүх төрлийн хоол, жигнэмэг хийх, шингэн ундаанд амт оруулах (сүү, кофе гэх мэт) болон биеийн скраб хийхэд хэрэглэж болно. Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх, биеийн жинг хадгалах зорилгоор чихэр орлуулагч болгон зохистой хэмжээнд ашиглана. Бүтээгдэхүүнд агуулагдах өдөр тутмын хувь хэмжээ нь 2000 калори хоолны дэглэм дээр тулгуурласан тул таны авах ёстой калорийн хэмжээнээс хамаарч өөр байж болно.
Медэлла органик кокосын элсэн чихэр нь АНУ хөдөө аж ахуйн яамны Органик Хүнс Хяналтын Холбоо, Европын холбооны Органик Хүнс Хяналтын Холбоо болон Малайзын эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн гэрчилгээтэй. Малайзын Супербрэнд 2020 шагналт бүтээгдэхүүн, дээд зэрэглэглэлийн хүнсний бүтээгдэхүүн.