Одооноос амьдралаа шинээр эхлэмээр байна

Би одо 29 настай жирийн л нэгэн бүсгүй.  Нөхөртэйгээ нэг гэрт ороод хэдийнээ 11 жил өнгөрчээ. Анх танилцахад их л дуу цөөтэй, намбалаг яг л насан туршдаа хамт амьдарвал би амар амгалан тайван амьдрах юм шиг санагдаад өөр эрэгтэй хүн тоохгүйгээр шууд л сууж байсан удалгүй жирэмсэн болж хүүхэдтэй болсон.


Тэр үед 18, 19 настай эмэгтэй төрвөл маш муугаар хэлэгддэг хүн бүр хажуугаар өнгөрөхдөө элдэв зүйлээр хэлж, чичэлдэг байсан үе. Болоогүй насан дээрээ болохгүй зүйлээр оролдоод гээд л одоо ч манай хамаатнууд цагаан сар болгоноор л намайг ярьцгаадаг. За тэр ч яахав би бүгдийг нь тэсэж тэвчиж, маш их гэмшиж айж эмээж байсан. Яг тэр мөчид анхны хүүхэд гарах үед л миний сайнаар бодож байсан итгэлт нөхрийн маань жинхэнэ нүүр царай гарч эхэлсэн дээ.

Мөн энэ үед нөхөр маань оюутан байсан юм. Энэ 11 жилийн хугацаанд мөн ч шалгууртай тааралдсан. Би удалгүй жирэмсэн болоод хүүхдээ гэрийнхнээсээ нууж гаргаж байсан. Нууж гаргаж байсан болоод ч тэр үү үр минь удалгүй төрсний дараа 4 сартай байхдаа  өвчнөөр нас барсан. Би маш их шаналж, яахаа мэдэхгүй байхад тэр налалыг мэдрэхгүйн тулд завгүй ажил хиймээр санагдаж, тэр үед яг л тэнгэрийн илч шиг супер маркетад худалдагчаар ороод, маш их завгүй ажилламаар байсан болохоор ил цагаар ажиллаж биеэ ядрааж, аргагүйн эрхэнд унтдаг байлаа ийм байдлаар 6 сар уйгагүй их ажилласны эцэст тушаал дэвшихээр болоод нөхөртөө хэлэхэд дэлгүүрийнхээ ямар хүнтэй нь явдаг болохоор ингэж амархан дээшилдгийн гээд ажлаасаа гар гэсэн.

Тэгээд л би шууд за гээд л гарцан. Ажлаас гараад ахиад л хүүхдээ санаж хар дарж зүүдэллэж эхэлсэн тэгээд буцаад хэцүү болох үед эгч маань, чи уг нь онц сурлагатай сийрэг толгойтой байсан, анагаахын хуваарийг ч авч байсан биздээ сурахад оройтдоггүй юм тэгээд ч завгүй болно гэлээ, би ч дуртай тэгье гээд сурч завгүй байхийн тулд байнга ном уншиж, хичээлээ урьдчилж бүгдийг хийдэг байлаа, тэгээд курсийн ахлагч болоод баярлаж, нөхөртөө хэлэхэд мөн би сургуулиа төгсөөд хөдөө хуваарилагдлаа хамт хөдөө эсвэл сална гэхэд нь надад хүүхдээ алдаад удаагүй байж нөхрөөсөө сална гэхэд үнэхээр хэцүү санагдаж шууд л за гээд сургуулиас битгий алтан боломжоо алдаж байна гэхэд нь шууд л жилийн чөлөөө аваад л сургуулиа хаяаад явж байсан.

Тэгээд хөдөө нүүгээд бүтэн жил боллоо. Энэ үеэс л нөхөр маань өмнө нь уудаг байсан ч тэр нь ихсэж, агсан тавьдаг болсон. Би ч тэсээл байсан гэтэл аулын хүүхнүүд нь ар урдуур юм яриад байхаар нь сураглаж үзсэн чинь хотод ажилтай гэж надад худлаа хэлж 2 жаахан охинтой зугаацаж байгаад ирсэн байгаа юм чинь, би ингэж л хамгийн анх миний араар тавьсныг олж мэдсэн. Тэгээд би бусад бүх зүйлийг уучилж өршөөж тэвчиж чадах ч үүнийг бол ягчаад ч чадахгүй гээд, хүүхдээ аваад хотод нүүж ирсэн. Ингээл өөрийнхөө төлөө буцаад сургуульдаа орохоор шийдэж, суралцаад амжилттай ч төгссөн. Ингээд бид 2 хот хөдөө гэж 6 жил тусдаа амьдарсан.

Удалгүй миний сэтгэл хөрж, би өөр хүнтэй болмоор байна, надад хайр халамж хэрэгтэй байна гээд салъя гэхэд надад гэрлэх санал тавихад нь би бүгдийг мартаад л шууд л зөвшөөрчихсөн. Тэгээд л одоо хамтдаа гоё амьдарна гэж бодоод их аз жаргалтай байсан боловч, мөн л намайг хуурч хуримаа хийснийхэж шөнө л надад агсан тавьж эхэлсэн, би ч хуримаа хийчээд одоо тэсэх л хэрэгтэй гэж бодсон. Удалгүй хүүхэдтэй болвол гайгүй болох байх тэгээд ч саллаа ч өөр хүнтэй сууж хүүхэд гаргаж байхаар гэж бодоод удалгүй жирэмсэн болоод хөөрхөн охин төрүүлж өгсөн.

Ерөөсөө бид 3ыг тоохгүй байнга л ажилтай явахгүй бол болохгүй гээд л явчихна. Тэгээд утсыг нь үзтэл юун 10, би бол угаасаа тусдаа байсан юм чинь 10 дотор бол нүдээ аниад өнгөрөөе л гэж бодсон.  Бүр өөр нэртэй фб нээцэн бараг хэдэн зуун хүүхнүүд, дараа дахиад хэзээ уулзах уу, нөгөө мбнгөө одоо хийчээрэй нтр гээд  би бүр нүдэндээ ч итгээгүй. Хамний гол нь энэ өүх хүүхнүүд нь он сарын нь харахад хуримаа хийснээс хойш байсан юм. Бүгдийг нь SS хийгээд өөртөө хадгалаад нотлох баримттай шүү гээд үзүүлтэл юу ч болоогүй юм шиг тэгээд салаад яваач, чи угаамаа явдаг биз дээ гэхэд л би ямар ч үнэ цэнэгүй, юу ч биш юм байн гэ ойлгож авсан юм. Одоо бага хүүхэд маань 1 настай болохоор би ажилда ч орж чадахгүй салж чадахгүй, зүгээр ямар ч үнэ цэнэгүй гэрийн авгай болчихоод байна.

Тэгээд би одоо зүгээр л салаад 2 хүүхдээ аваад амьдралаа шинээр эхлүүлье гэж шийдсэн. Нөхөр одоо хөл хорионд ороод намайг битгий яваач миний буруу байж гээд гуйгаал байгаа би ч шийдсэн. 04. 01ээс ажилд ч орохоор тохирсон одоо амьдрах газар хайж байгаа. Олчих байх. Гол нь нэг зүйл намайг өдөр шөнөгүй зовоогоод байна би яах вэ? Би ингээд явчихаар нөгөөх чинь жаргаад л үлдэнэ. Ямар ч хариуцлага байхгү хүлээхгүй. Би яг өөртөөгэй адилхан зовоомоор байна. Бас би юуг буруу хийсэн болохоор би бүхний үүрч бүгд миний буруу болж байгаа юм бэ? Миний юу нь болохгүй байгаа юм бол гэ өөрөөсөө 3 жил асууж өөрийгө зовоож байна. Хүндэтгэн уншсан таньд талархлаа. Та бүхэн минь эерэг хандлагаар зөвлөгөө өгөөрэй.

15 Comments

  1. ganaa says:

    buruuu hiisen zuil chine buruu hundee l itgej dee

  2. Emegtei says:

    Миний амьдрал бнуу үгүй юу. Төстэй л юм. Нөхөр нэг хаяг нээгээд 5 жил бичиж байна. Хэдэн зуу ч биш хэдэн мянган найзтай фб хаяг. Өөрөө байнга өдөж эхэлж бичнэ. Би тэгээд нууц хаяг нээлээ. Учир нь миний фб хаягийг тэр нууц хаягаасаа блок хийчихсэн байсан. Тэгээд фб постуупыг нь унштал инээдтэй юмнууд их бичиж. Нэг л их улс төр ярьж. Амьдралаа яаая гэж байж. Нэг пост доор нь хаха дарчихсан чинь өөрөө чатаар орж ирээд чи үхрийн орд юм байна шд гээд яриа өдөв. Хариу өгөөд байсан чинь бүр бичээд байна. Уулзая гэж байна. Эхнэрээсээ салсан хүүхдүүд эхнэр дээр нь байдаг гэнэ. Ккк уг нь бага маань төрөөд ой ч хүрээгүй байгаа юмсан. Би тэгэхээр нь эхлээд уулзаж сууж ярилцаж үзье хэрвээ таалагдвал цаашдаа уулзаж байж болох юм гэтэл уулзая гэнэ. Тэгээд тэр өдрөө над руу залгаж өмсөх хувцсаа бэлдүүллээ найзынхаа төрсөн өдөрт явах юм гэнэ. Ирээд санд мэнд усанд ороод цэмбийж аваад харайх нь холгүй гараад явсан даа. Ийм л хүний хүүхдийг гаргаад хөөрхий хань минь ганцаараа ажиллаж байгаа гээд л өөрөөсөө харамлаж хүссэнээ хорьж аль болох хэмнэдэг байтал нөхөр гуай хүүхнүүдийг хоолонд даагаад л… Намайг дагуулж орж байгаагүй газраа хүүхэн дагуулж яваад л. Ийм л байдалтай амьдарч байна. Одоо яахав. Наадаж л байхаас. Хүүхэд гэдэг том болно. Юм ээлж дараатай. Инээж угтаж инээж үдэж хайраа гэж дуудсаар хоол ундыг нь бэлдсээр хүүхдээ том болоход миний ээлж ирэх биз. Тэр болтол өөрийгөө харин тордож сууна даа.

  3. kai says:

    unen nuur tsaraigaa hruulj ehelsen ter uydl salah heregtei baijdee emegteichuudiin neg alddag ymni za yahaw zasrah bailgui tegeh blgui huuhedtei bolchul gaigu bolno gdg genen bodolol amidraliine ballaj baigaamdaa hezeech zasrahguilde

  4. мөнхөө says:

    ххх бүсгүй минь одоо 5-8 жилийг зөвхөн өөртөө зориул ажил хий өөрийн байртай бол, хүүхдүүдээ одоо аав дээр нь үлдээ, 5-8 жилийн дараа хүүхдээ олж ав…

  5. Bogii says:

    Zailtsan teneg zaluu baindaa

    • Клоүд says:

      Жаргал хүсээд сал даа. Зовоогоод юу хожих вэ? Алдааг нь хүртэл хайрлаж байж сэтгэл амар сална. Өөртөө ч харамсахгүй. Бүхнийг хийсэн учраас…
      Үйлийн үрээ эдлэнэ шүү дээ

  6. Zochin n says:

    ern bol hatuugaar helehed uurt chin hamgiin ih buruu bn dandaa ter hunii tuluu uuriinhuu songoltoos butsaj bsn bnshde ene bol hair bishshuu zuger l chi nuhruusuu hamaaraltai bolchij ingej handsaar bhad n heterhii hultsengui bj ,amidral boginohon shudee hen negend us sanaj yvhad zuger l hayad az jargaltai bgaagaa harul ter chin hamgiin sain ushuu avalt

  7. Zochin says:

    Ugaasaa zasrahgui, uhaan muutai zaluu bna. Amidral baylag shuu dee! Hunii adagtai ergej niileed bdag bas chinii buruu bna.

  8. Уран учиг says:

    Super submissive бүсгүй байна. Далайсан газар нь далд орж далласан газар нь ил гарч явах нь чамд таашаалтай бололтой. Эс бөгөөс хүний төлөө төрчихсөн биш, хүнээс илүү хайрлаад жаргаагаад байгаа биш юун д нь хорогдох вэ дээ. Одоо нэгнт шийдээд салж байгаа бол тэр хүнийг атаархтал нь, чамаас салсандаа харамстал нь өнгөтэй өөдтэй явбал хариугаа авч байгаа нь тэр болой

  9. Sugarmaa says:

    tiimee shineer amidralaa ehvvlsen ni deer baihdaa, huuhduud huurhun shuu hamt d bailgaarai, amjilt husey

  10. Mogi says:

    Чи л өөрөө болдоггүй хүүхэн бшд. Өөрөө гүйж очиж нийлээл салаал, 18 тайдаа төрөөл, Ажил сургуулиасаа орж гараал, тэрнийхээ бурууг нөхөртөө тохоол. Одоо юу гэнэ үү тэрнийг жаргана гэж бодхоор аймар шаналж бна гэнэ үү, зовоож бж санаа амарна гэв үү. Чи маш их асуудалтай тархитай хүүхэн бна, эр нөхөрөө залаад явж чадаагүй чиний л буруу. Чи энд тэрнийг юу ч гэж муулсан чиний л буруу юм бна.

  11. Stark says:

    Het duugui, hultsengui bsan chin chinii buruu. Anhnaasaa alaltsaad ooriinhoo toloo zarim shiidweruudee gargaad yawj bsan bol baidal iim deeree tulahgui bsan daa. Odoo bol chi nohriinhoo huwid hen ch bish bolj. Odoo butsaad chamaig guisaar bgaad niilsen ch gsn deerh yawdluud dahiad l dawtagdana shu. Nasnii bugsund neg arhichintai, agsam tawiulj setgel sanaa biy mahaa zowoomoorgui bgaa bol odoo zgr sal.

  12. n.ganhuyag@yahoo.com says:

    Харилцан ярилцаж болно шүү.
    Майл бичээрэй

  13. Iggheee says:

    Хорвоо угаасаа л шудрага бус. Өөрөө гэм хийсэндээ биш угийн шудрага бус хорвоод дэндүү тэнэг, гэнэн амьдарч ирсэн учраас одоо тэр тэнэгийн чинь гай нь ирж байгаан хатуу ч гэсэн үг шүү. Цаашдаа санаа гаргаж хэт зөөлөн байгаад байх юм бол эрчүүд даварсаар2 толгойд чинь гарсаао байх болно гэдгийг сайн сана. Өөртөө хайртай бай, хүн үх гэвэл үхэх мэт хүний үгээр амьдарч ирснээс чинь болж байгаамдаа хө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.