Эмэгтэйчүүдийн эрх гэж чухам юу вэ?

Энэ өдрийн мэнд та бүхэнд хүргэе. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гээд жилийн 365 хоногт 1 өдөрт нь  нэг жоохон идэж уугаад наргих асуудал биш байх. Эмэгтэйчүүд бид ажлын байрандаа ажилчин, гэртээ тогооч, хүүхдүүддээ эмч гэх мэт олон мэргэжлийг нэг зэрэг хослуулан амжуулдаг. Би нөхөртэйгээ  хамтдаа амьдраад 4 жилийг үдэж.


Миний хувьд энэ Мартын 8 гэсэн баярыг ер нь бол тэмдэглэдэггүй гэхэд бараг болно доо. Яагаад гэж олон хүн гайхаж магадгүй байх. Манай нөхрийн ээж нь 3 сарын 7 нь тэнгэрийн оронлуугаа заларсан гэсэн.

Тэгээд энэ баяр болохоор ээжийгээ санаад байдаг юм байх. Яваад өгсөн хүний төлөө амьд би яагаад ингэж яллуулах ёстой гэдгийг үнэндээ мэддэггүй. Уул нь би ээж шиг нь эмэгтэй хүн хааяадаа ч болов найз нөхөдтэйгөө гарч уулзахыг хүсдэг ч дэндүү хартай нөхөр маань гэрээс нээх гаргаад байдаггүй. Тэгсэн хирнээ өөрөө дуртай цагтаа хэнтэй ч
хамаагүй уулзаад явдаг. Ярилцъя гэхээр уурлаж, бүүр нэг удаа цохиод авсан. Азаар гэрлэлтээ батлуулаагүй байгаа.

Ер нь бол үнэндээ ийм амьдралаар амьдраад залхаж байна даа. Дэндүү хартай хаашаа ч гаргадаггүй занг чинь өөрийн чинь жижигхэн хуулбар хүүгээ хараад тайтгарах юм.

Эрчүүдтэй уулзаад айлгүйтээд явдаг гэдэг ойлголт ерөөсөө байгаагүй ээ энэ хүнтэйгээ охин биеэрээ учирсан. Хайртай найзынхаа хурим, найзыгаа өвдөөд эмнэлэгт хэвтэх үед нь тайтгаруулаад 2 цаг ч ярих эрхгүй, нөхөрт гараагүй найзынхаа бүтэлгүй дурлалын тухай сонсоод суух зав чөлөөг чи надаа энэ амьдрах хугацаанд ер өгсөнгүй. Зөвхөн чи өөрийнхээ орон зайгаар намайг утсан хүүхэлдэй болгож байна.Би өөрийгээ толинд ч хараад танихгүй болж байна даа.

Тийм болохоор би хүүгээ аваад явах бэлтгэлээ хийж байгаа. Хүүгээ би эмэгтэй хүнийг хайрладаг, ойлгодог, хүндэлдэг, хүн болгон хүмүүжүүлнээ Ч минь. Чамтай амьдарсан хугацаа миний хувьд асар туршлага боллоо.

Энийг уншиж байгаа залуу та хэрвээ ийм төрлийн эрэгтэй бол өөртөө бас дүгнэлт хийгээрэй. Эмэгтэй хүн бол таны өмч биш, Мартын 8 гээд нэг цэцэг навч бариад гүйх биш энэ сайхан бүсгүйд сэтгэлийн амар амгаланг би өгдөг билүү гэж бодож үзээрэй өөрийгээ засаарай гэж бодсоны эцэст бичлээ.

4 Comments

  1. Боогий says:

    Зоригтой байгаарай. Иймэрхүү бүдүүлэг хувиа хичээсэн хүмүүс их байдаг нь харамсалтай.

  2. Guru says:

    hunii erh gej baih yostoi ym, hoorondiin asuudlaa uursduu l hoorondoo yari, asuudaldaa burhan bolson ehiig ni oroltsuulah hereggui, bas chi busad zaluusiig taamgaar nuhriin uruusun gej bodoh hereggui, gomdmoor bval ter hundee gomdoj, terhundee ug helne,

    setgeliin amar a,galan gedeg hamgiin unetei zuil uchir chinii shiidver zuv bh

  3. Mogi says:

    Эмэгтэй хүний эрх гэж юу ч бдгийн, хүний эрх л гэж бий. Нөхөр нь хориж хаахыг л эрх зөрчигдсөн гээд бх шиг бгаам. Гэр бүлийн асуудалшдээ. Бусдаар эрх зөрчигдөөд бгаа юм манай улсад бхгүй. Бусад оронд бол бий. Манайд эр хүний эрх гэж бхгүй бхад эм нь юун ч эрх яриад бдгийн. Эмэгтэйчүүдийн эрх биш эхнэрийн эрх чөлөөг хамгаалах өдөр гэвэл зохино. Энэ эмэгтэй одоо саллаа гээд дараагийн эрдээ очоод хүүгийнхээ төлөө бүрэн эрхтэй хашгирах дуу хоолойгоо үүрд таглуулж бгаагаа мэдэхгүй л бна. Тийм эрхгүй болно. Гадуур тэнэх эрхээ элдэх л бх. Хүүгийнхээ эрхийг хасаж бгаам. Хүү аавтайгаа тоглох эрхгүй өснө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.