Анх надтай гэрлэхдээ эхнэр маань “Тийм ч сургуульд сурна, ийм ч ажил хийнэ” гээд л нийгмийн жигтэйхэн идэвхтэй байж билээ.
Хуримаа хийгээд удалгүй бид хоёр хүүхэдтэй боллоо. Охин маань хоёр нас хүрэх үед дахиад жирэмсэн болсноо надад хэлсэн. Мэдээж би дуртай байлгүй яах вэ. Ингээд хөөрхөн хоёр охинтой боллоо. Бага охиноо ой гаруйтай болох үед эхнэр маань үглэж эхэллээ.
Дахиад л өнөөх “Сургуульд сурмаар байна, ажил хиймээр байна” гэх яриагаа ярьж эхлэв. Би дотроо дургүй ч гаднаа дэмжиж буй мэт царайлан:
Эхнэр маань 35 хүрчээ. Сургууль ч үгүй, ажил ч үгүй. Санхүүгийн хувьд бүрэн эрхшээлд минь орсон байв.
-Тэгээд яваач дээ, сураач. Ажил хий. Хэн байг гээв хэмээнэ. Ингэж хэлээд өглөө ажилдаа гараад явахад эхнэр маань өдөржин элдэв зар харан тэмдэглэсэн байдалтай орой угтдаг байв. Тэгэхэд нь би:
-Болж байна. Гэхдээ хэн тэгээд хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, оройд авч байх юм бол доо. Хоол ундаа яах юм. Ажил ажил гээд хүүхдүүд чинь цалгардаж хоцрох вий дээ. Өөрөө л мэд гэж хэлчихээд яваад өгдөг байв. Маргааш өглөө нь эхнэр дуугүй л байна. Энэ мэт өдөр хоног өнгөрсөөр… Яалт ч үгүй хоёр хүүхэд маань гараас гарч эхлэх үед дахиад хүүхэдтэй болмоор байгаагаа эхнэртээ ил, далд цухуйлгасаар байлаа. Ингээд гурав дахь хүүхэд маань төрөв.
Эхнэр маань 35 хүрчээ. Сургууль ч үгүй, ажил ч үгүй. Санхүүгийн хувьд бүрэн эрхшээлд минь орсон байв. Орой ажлаа тараад очиход хоол бэлэн, хүүхдүүддээ санаа зовох зүйлгүй амьдрал надад сайхан санагдах нь мэдээж.
Харин өнөөдөр би эхнэрээ яагаад ч юм нэг л өөр нүдээр харлаа. Нүүрэндээ ч будаггүй, өнгөтэй өөдтэй ч хувцасгүй, хүсэл тэмүүлэлгүй, ажил төрөлгүй, зорилгогүй, хүүхдүүдээ л харахаас өөр баясах зүйлгүй нэгэн болсныг би анзаарсан юм. Нүд нь гялалзан, хацар нь ягаарч “би хүсэл мөрөөдлийнхөө ажлыг хийвэл тийм зүйл бүтээнэ” хэмээн ярьдаг байсан тэр идэвхтэй бүсгүй нүдэн дээр минь үгүй болжээ. Арван жилийн өмнөх ба дараах хоёр өөр хүн мэт санагдана.
Хоёулаа маргааш болзоонд явах уу гэхэд нүд нь гялалзан баярлах байх даа гэсэн төсөөллөөс минь огт өөр зүйл намайг угтсан.
Эхнэрээ дуудаж, хоёул гал тогооны ширээний ард суулаа. Эхнэрийнхээ гарыг атган:
-Хоёулаа маргааш болзоонд явах уу гэхэд нүд нь гялалзан баярлах байх даа гэсэн төсөөллөөс минь огт өөр зүйл намайг угтсан. Эхнэрийн маань харцанд үл итгэсэн байдал тодоос тод харагдсан юм. Яг тэр мөч хүртэл, яг тэр гутарсан харцыг харах хүртлээ би өөрийгөө таниагүй явж байснаа ойлгосон. Маргааш нь би амласан ёсоороо эхнэрээ болзоонд урьж, оройжин түүнийхээ ярихыг сонссон. Би яагаад 10 жил энэ хүнтэй амьдарчихаад хажуудаа хүн байна чинээ тоогоогүй юм бол оо гэж гайхахад хүрсэн юм.
Би тэр хүртэл өөрийгөө хүчирхийлэгч байснаа ойлгосон. Хүчирхийлэгч гэхээр цохиж, зоддог хүн л гэж бодож явсан минь алдаа байсан юм билээ. Эхнэрийгээ эдийн засгийн байдлаар хавчин боож, нийгмийн харилцаанд орох боломжуудыг нь зөвхөн өөрийнхөө тав тухын төлөө үгүй хийж, хүсэл мөрөөдлийнх нь далавчийг огтчин хаяж, зорилго тэмүүллийг нь нухчин дарсан аюултай хүчирхийлэгч байснаа мэдсэн.
Ердөө ганцхан оройны болзооны дараа эхнэрийн минь нүдний гал эргэн сэргэхийг харсан би азтай эр хүн. Оройтсон ч гэлээ өөрийгөө олж харж, алдаагаа ойлгосон би азтай нөхөр.
Одоо би эхнэрийгээ сурах боломжоор хангаж, ажилд орох нөхцөлийг нь бүрдүүлж, гурван хөөрхөн хүүхдийнхээ хамтаар сайхан амьдрахын төлөө зүтгэнэ ээ.
5 Comments
Oroitson chbgsen oilgoj ehneree emegtei hun shu gj hundelj usalj ehelsen bol sn bn, yg iim dur zurag tsoojtoi haalga buriin tsaana bgaa
Сайн уу 48-58 насны бүсгүйтэй танилцан энгийн даруухан залуу байна bbaatar9988@yahoo.com haygaar msj bicheeree
Сайн залуу. Гэхдээ л чи новш
Eniig emegtei hun bichsen bna, gehdee unen bichsen bna erchuud hajuudah busguidee anhaaral handuulj, odor bolgon zulgej baih heregtei ym shig sanagddag
Нөхөртөө туйлын их гомдож байна. Өнөөдөр намайг энэ хаачдын гэж бодож байна. Шалтгаан гарах бүрт гэрээсээ явна гэж намайг айлгаж би өвдөг сөгдөн гуйж үлдээч хүүхдүүдээ бодооч гэж гуйж байна. Цаг хугацаа өнгөрч энэ бүх туулснаа мэдрүүлэх цаг ирэх л байх. Одоо би нөхрөөсөө ямар ч хүүхэд хүсэхгүй. Жирэмсэн нярай биетэй байхад минь араар минь намайг басаж худлаа ярьж, үрийг минь чи бузарласан. Харилцаагаа ч сүйтгэсэн. Итгэл эвдсэн нөхөр тэгвэл яваач дээ гэж үл тоомсорлож, хэдэн сар хол байя гэж хэлэхэд чинь өөрийнхөө дураар амьдрахыг хүсч байгааг чинь тодоос тод харж байна.