Амьдрал хүсвэл хясдаг гэж үнэн юм

Сайн байна уу? Эрхэм уншигчидаа. Та бүхэнд юуны өмнө энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний энэ бичсэн зүйлсийг эмэгтэйчүүд илүү уншиж өөрсдийн санал бодол болон зөвөлгөөгөө өгвөл сайн байна.


Миний хувьд гэвэл би 34 настай. 3 настай хөөрхөн охинтой. Миний хань гэж уул нь их сайхан бүсгүй бий. Гэвч амьдрал гэдэг хэцүү саад бэрхшээл ихтэй эрээн бараан хосолдог хорвоо хойно яалтай ч билээ. Нэгэл мэдэхнээ 6 жил болж. Өнгөрсөн хугацаанд хэрэлдэж муудалцсан зүйл маш их байна. Гол нь сарын өмнө бид 2 муудалдцаж тэгээд салах дээрээ тулсан. Ингээд л одоо хүртэл эвлэрч чадаагүй байна. Бид 2 яагаад ингэж муудалцдаг шалтгаан нь миний хувьд шал дэмий ач холбогдолгүй зүйл санагддаг. Миний хань маш сайн хүн. Би ч гэсэн тэр хүнд өөрөөсөө илүү хайртай.

Магадгүй би тэр хүний төлөө өөрийн амь насаа ч хайрлахгүй байж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Гэхдээ хамгийн гол миний гомдож байгаа зүйл нь тэр хүн намайг завхай банзал, хүүхэмсэг энэ тэр гээд л янз бүрээр хэлдэг. Бас миний ар гэрийнхэнд дургүй юм шиг байна лээ. Би үнэндээ архи дарс уудаггүй. Гадуур гарч баар буудал хэсэж байгаагүй. Би бүр 10 жилд байхаасаа л хүнтэй суувал архи дарс ууж баар буудал хэсэж завхай зайдан явахгүй ханилсан ханидаа үнэнч сайн хань, үр хүүхэдтэй болвол сайн аав болно гэж хүсэж явдаг байсан. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж өнөөдрийг хүртэл хичээж явсан ч одоо хүсэл мөрөөдөл минь үгүй болох гээд байдаг. Би эхнэрийгээ хэзээ ч араар нь тавьж хуурч байсангүй. Тэгтэл тэр намайг завхай банзал хүүхэмсэг гээд л байнга элдвээр хэлдэг. Миний ээж аав дүү нарыг хүртэл үзэхгүй. Танайхан тэгдэг ингэдэг гээд л. Нэг зүйлийг нэг удаа яриад л болно гэж байхгүй. Ээж минь нэг удаа угаалгын машинд байгаа хувцас чинь муудлаа гэсэн юмуу үнэр орлоо гэж хэлсэн гэсэн бас нэг удаа аяга тавгаа угаагаагүй манай манай 2 эмэгтэй дүү аяга таваг тэгж угаалгүй хонуулдаггүй гээд хэлчихсэн юм гэнэ.

Тэгээд тэр үед их гомдсон гээд л хэлсэн цагаас нь хойш тэрийг ярьж хэдэн арван удаа хэрүүл хийсэн тоог нь мартаж. Тэр үед нь би байгаагүй ажилдаа явсан байсан. Тэгж хэлсэн гэхээр нь дараа нь би ээжтэйгээ хүртэл муудалцаж. Та миний эхнэрт яах гэж тэгж хэлсийн гээл бөөн юм болсон. Мэдээж эхнэрийнхээ хажууд ээжтэйгээ муудаагүй л дээ. Ээж минь болхоор үр хүүхэддээ муу санаж үг хэлдэг эцэг эх гэж байдаггүй юм. Миний хэлсэнг тэгж хүлээж авч байгаа бол одоо яахав.

Би ахиж юу ч хэлэхгүй гэсэн. Бас эхнэр маань урд сурдаг л даа. Би ч бас араас нь очиж сурах болоод хамт байх болсон. Гэтэл манай ангийн нэг хүүхэн нэг өдөр залгаад тэр үед манай эхнэр утсаа спикерь дээр нь тавь гэхээр нь би тавьж байгаад ярьсан. Тэгсэн чинь юм ярьж байснаа намайг ирж эрхлүүлээч гээд хэлчихдэг юм байна. Тэр ангийн хүүхдүүдтэй өмнө нь тэгж тоглож ярьж байсанг нь би сонсож байсан. Тэгээд надтай бол тийм юм огт ярьдаггүй байсан чинь тэр өдөр утсаар эхнэрийн дэргэд тэгээд гэнэт хэлхээр нь би хачин байдалд орсон. Тэгээд л уурлаж эхэлсэн. Чи л эмэгтэй хүнд нүүр өгч сээтэгнээгүй бол юу гэж эмэгтэй хүн эхнэртэйг чинь мэдсээр байж ингэж ярьдаг юм гээд л. Тэр хүнтэй хардаад тэрэнтэй унтсан хэвтсэн болгоод сүүлдээ бараг тэр хүнтэй хамт амьдаруулаад л хэцүү болсон доо. Би тэр хүнтэй элдэв юм болоогүй зүгээр л энгийн байсан. Тэр хүнийг юу ярьж юу хэлхийг би яаж мэдэх билээ. Хэрэв би тэр хүнтэй эхнэрийн хэлдэг шиг асуудалтай байсан бол тэр хүн хамаагүй тэгж залгахгүй бас би ч гэсэн тэгээд л утсаа аваад спикерь дээрээ тавьж ярьж баригдах уу даа. Ингээд л хийгээгүй хэргээ хийсэн болж хамгийн их итгэж хайрлаж байдаг хүндээ хэлүүлээд байх чинь үнэндээ тамаас ч дор байдаг юм билээ. Ангийнхаа хүүхэнд би маргааш нь очоод уурлаад чи одоо юугаа яриад байгаан энэ тэр гээл хэлсэн би тоглоод л хэлсэн ш дээ уучилаарай гээд тэгээд би ч ахиж нээх юм дуугархаа больсон.

За дараа нь миний ходоод өвдөөд би угаасаа архи дарс хэргэлдэггүй болхоор ангийнхантайгаа гадуур ч гардаггүй хүн тэр өдөр миний бас өөр 2 хүний төрсөн өдрийг хамт тэмдэглэн гээд ангийн хүүхдүүд дуудаад би явахгүй ходоод өвдөөд хэцүү байна гэсэн чинь манай эхнэр чи яваа ганц удаа яваад ир. Ангийн чинь хүүхдүүд эхнэр нь дандаа л гаргадгүй гэж хэлнэ гээд байхаар нь за бас тийм ч юмуу гээд явсан. Орой 11 гээд тэр караокеноос гараад би бас 4 хүн байрлуугаа явж бусад нь цаашаа үргэлжлүүлнэ гээд явсан. Ходоод өвдөөд эвхэрч явах хэцүү байсан болхоор сургуулийн хүрээнд орж ирээд ангийн 2 дүү эмэгтэй таныг бид 2 хүргээд өгий гэхээр нь за гээд ангийнхаа нэг хүүхний гараас нь бариад аминдаа түшиж яваа санаатай байрлуугаа орох гээд явж байтал эхнэр найз хүүхэнтэйгээ явж байгаад хараад аараас дуудаж гэнэ тэрийн би сонсоогүй за тэгээд л дуудаж байхад харахгүй надтай хөтлөлцөж явдаггүй байж тэр хүүхэнтэй хөтлөдцөөд бүр гараас нь хайртай хүмүүс хөлдөг шиг хөтөлсөн явж байгаан гээд л бас тэрэнтэй унтаж хэвтэж янз бүр болсон гэж хэлүүлээд л эхлэсэн. За ингээд бас нөгөө уурлах болхоороо л нөгөө эрхлүүлээч гэсэн бас гараас нь хөтөлдөг гээд 2 зүйлийг байнга ярьж хэрэлддэг боллоо. Заримдаа тэр хүүхнүүдрүүгээ зайл очиж хамт амьдар гээд л аймаар юм болно.

Гэтэл сүүлдээ бас манай ангийн нэг дүү хүүхэн намайг ахаа гэж ярьдаг гээд бүр дургуй. Манай ангийн хүүхдүүд ихэнх нь л надаас дүү хүүхдүүд байдаг. Тэгээд тэрэнтэй бас холбоод л нэг удаа манай ангийн дүү залуу манайд очоод өдрийн хоолоо идчих гээд байхаар нь үгүй гэж хэлэлтэй биш за гээд тэгсэн манай ангийн 3 охин тэр залуу 4 хоолны материалаа нийлүүлээд хоол хийж тэр залуугийнд бүгдээрээ орж ирж хоол идсэн юм. Тэр үед манай ангийн залуу эхнэрийн найз хүүхэнтэй коридоорт таараад ярьж байхыг нь би сонссон юм. Гэхдээ би тоогоогүй юм бодоогүй тэгээд хоолын ч гүйцэт идээгүй гараад явсан. Тэр хоол нийлж хийж байгаа охидууд дунд нөгөө эхнэр дургуйцаад байдаг охин байсанг найз нь хэлчихсэн тэгээд л 2 байсан 3 болж нэмэгдээд манай эхнэр намайг ажилтай ядарч явж байхад чи тэр хүүхнийд очоод хоол унд хийлгэж идээд гээд л бас нэр холбуулж янз янзаар хэлүүлээд банзал завхайгаараа дуудуулаад л. Тэгээд бичээд байвал их олон зүйл байна.

Тиймээс ер нь бол иймэрхүү асуудал ярьж байнга хэрүүл болж одоо салах болоод байгаа юм. Миний хувьд эхнэртээ би маш их хайртай түүнийгээ гомдолж зовоох бодол ошт байдаггүй харин ч жаргалтай байлгах юмсан, хүний эхнэрээс дутаахгүй юмсан гэж л өнөөдрийг хүртэл хичээсэн. Даанч тэр ойлгохгүй бүр эсрэг зүйл бодож өөр тийшээ зүтгээд байх юм. Өмнө нь би аргадаж бодож байгаа бүх зүйлээ үнэнгээр нь хэлдэг байсан. Тэрэндээ би худал хэлдэггүй бас тэрнээсээ юуг ч нуулгүй бүх болсон зүйлийг өдөр өдөрт нь хэлдэг, миний хувьд эхнэрээсээ нуух нууц гэж байдаггүй байсан. Харин одоо эхнээсээ илүү муу санаатай хэлэх үг хийх үйлдэл бүр ээж аав хамаатан садангаа хүртэл болгоомжтой байхыг сануулж байх ёстой байсан юм шиг байгаан. Бас би өөрөө их сайн жүжиглэж нүүрэн дээр нь магтаж цэцэг барьж урд нь сөгдөж их л романтик царайтай байх ёстой байсан юм шиг байгаан. Үнэндээ надад тийм зан байхгүй л дээ. Би байгаагаараа л байдаг хүн. Өнөөдөр би өөрийн эхнэр хүүхдээ хүнээс дутаахгүй явуулах хэрэгтэй гээд л санаа зовохгүй амьдралтай болчих юм бол дараа нь тэр кино үзвэр үйлчилгээ цэцэг энэ тэрийг хангалттай л аваад өгнө гэж бодсон. Би эхнэртээ цэцэг барьсан нь ганц хоёр удаа, бас хамт тоглолт кино үзсэн нь цөөхөн гэхдээ л би өөртөө ч мөнгө зарцуулдаггүй ч эхнэр хүүхэд хоёроосоо харамлаж байсан удаа үгүй, бас амьдралаа сайхан болгох л гэж явсан.

Даанч бүх зүйлээс минь өө сэв хайдаг юм шиг санагддаг болсон. Зүгээр хэлсэн үгийг мтнь хүртэл ямар нэг байдлаар мушгиж дараа нь чи тэгж хэлсэн биз дээ гээд л өөр үштэй нийлүүлээд эвлүүлээд л хэлдэг. Аливаа зүйлд хэмжээ байх хэрэгтэй биз дээ. Нэг юмыг нэг удаа яриад өнгөрч болно ш дээ. Гэтэл нэг юмыг хэдэн арван удаа ярьж нөгөө ярьж байгаа юмаа уурлах бүртээ ярьж хэрүүл хийгээд байхаар надад маш хэцүү байна. Би 5 бүр олон ярьж байхад нь тэсээд л өнгөрдөг байсан. Гэтэл сүүлдээ дандаа ингэж хэлүүлж насаараа хэрүүлтэй яаж амьдрах вэ гэж бодоод сална гэхээр нь тэг тэг хүслээрээ бол гээд хэлчихсэн. Эмэгтэй хүн яагаад ийм хийсвэр хөнгөн зүйлд итгэж татагдаж байдаг юм бол? Надад салах хүсэл үнэндээ огт байхгүй хүүхдээ хүртэл өнчин салж саринсан амьдрал дунд хүн болгомооргүй байна. Тэгээд нөгөө талаас бас үлдсэн амьдралдаа хийгээгүй хэргийг хийсэн болж ээж аав дүү нараа элдвээр хэлүүлж хүүхдээ хэрүүлтэй амьдрал дунд өгсөх бодол алга. Яах вэ? Ээж аав ах дүү нар минь тэр хүнд гэм хийгээгүй харин ч сайн байдаг байхад үргэлж өө харж янз бүрээр хэлээд үнэндээ өөрт нь ямарч хамаагүй юмыг танайхан тийм ийм гээд л тэгээд манайхан танайхан гэж би нэг ч ярьдаггүй шүү гэхээр танайхыг байгаа байдлыг хэлж байна гээл үнэн дарамттай. Ер нь бол миний ээж аав ямар ч байсан миний эхнэр өөгийн хайж сүүлд нь элдэв үгээр хэлж болох уу? Би бол намайг өөрийнхөө аясаар байлгах гэж дарамтлах янз бүрийн зүйл хайдаг юм болов уу гэж боддог болсон. Өөрийг нь өөрийнхөн хэлсэн шиг адилхан хэлвэл бүр аймаар зүйл болно шүү.

Сүүлдээ би эмэгтэй хүнтэй харилцахдаа хүртэл айдаг бодсон. Аль болох эмэгтэй хүмүүсээс зайтай байх гээд л зарим хүмүүс намайг их зантай ярвагар л гэдэг байх. Сэтгэл дотор цаанаа л түгшээд эхнэр маань харвал мэдвэл дахиад буруугаар бодож элдэв юм болох вий гээл.Ер нь эмэгтэйчүүдэд хэлхэд нөхрөө элдвээр хэлхээсээ өмнө үнэн байдлыг нь мэдэж байж дараа нь хэлэх хэрэгтэй шүү. Аливаа зүйлийг амьдралтай зөв талаас нь харж ойлгож үнэхээр өөрийг нь хайрлаж байгаа эр хүнийг гомдоохгүй байхыг хичээх хэрэгтэй. Эр хүн гэхээр л муу муухай завхай зайдан бас төмөр чулуугаар хийсэн биш шүү дээ. Адилхан л хүн юм чинь өвдөх бие шанлах сэтгэл зүрхтэй шүү дээ. Бид 2 уул нь их азтай сайхан хүмүүс гэж би боддог. Бид 2 ийн бүх зүйл анхны эхнийх. Анхны хайр, анхны гэрлэлт гээл сайхан байсан. Би цаашид яах хэрэгтэй талаар эмэгтэй хүн эмэгтэй хүнээ илүү ойлгодог гэдэг болхоор санаа бодлоо хэлж үрийнхээ ээж хань болсон түүнийгээ яаж ухааруулах талаар арга байвал зааж өгч туслаарай.

13 Comments

  1. Зайлаа муу новш says:

    Муу эргүү гөлөг худлаа эхнэртээ хайртай энээ тэрээ гэснээ заваан2 юм хийгээд явдаг ноотой хар хулгайч бнашт чи бол өөрөө. Чам шиг ганц үгний ая даахгүй арчаагүй нохойтой суудаг азгүй эмэгтэй бна. Чи өөрөө заваарч занбалдаж алцагнаж дуртай дух шиг явчаад хэн ч л тэгж харна шд новшооо. Чам шиг азгүй гөлгөөс салдаг нь зөв болж. Чам шиг эргүү төлгөөс хавь илүү тэр эмэгтэйг чинь хайрлаад хэрүүлийг нь тоохгүй хаяах хүн зөндөө бгаа малаа. Өөрийгөө нээх гэгээнтэн гээд яриад байхын завааэ новш чинь. Чи хэрүүлийг нь тоохгүй аль болох ойлгохыг хичээх тусам наад эмэгтэй чинь зөөлрөнө тэгхээс адилхан алалцаад байвал улам л уур, ааш нь хүрэх нь бол ойлгомжтой шд малаа.

  2. Хмм says:

    Чи чинь ямар эм хүн шиг гоншигонуур амьтан бэ, яасан ч урт юм, уншиж дуусгах ч шаардлага алга. Чи өөрөө угаасаа тийм эмэгтэйлэг талруугаа сул дорой гоншигонуур залуу бна. Бас наад эхнэр гээд бгаа ааштай мал чинь хагас нь эр хагас нь эм хүн бна, чиний толгой дээр гараад дээрэлхээд сурсан гар бна. Зүгээр л дүгнэлтээ хэллээ зөвлөх сонирхол ч алга, угаасаа ийм зунгааралдсан харилцаанд оновчтой зөвлөгөө ч байдаггүй юм. Гэхдээ нэг юм хэлэхэд чи эр хүн байж эр хүн шиг бай, чамд эр хүний хүйс бие хаа бна, ухаан тархи, бие хаагаа ашиглаад эм хүнийг байх ёстой байранд нь тавьж сур. Хүйс хүйсэндээ л бай.

  3. Uri says:

    Harin ch gaigui hvvhen bn tanai ehner, chi nadtai suusan bol bvr yaana. Ehner chine gertee huvtssaa umhiirvvlnvv, ayga tavgaa ovoolnuu tanai geriinhend ymar hamaa bnaa bi bol tegj hoshuu dvrwel yalgaaguil uurlah ym bn. Gehdee manai hadam eej bol duugui l ugaalgiin mashin ergvvlj ugaachaad l ywaad uguh hvn, ilvv dutuu ym vgledeggui ugaasaa. Chinii huvid yanz bvriin hardah shaltag ih gargasan bn tiim tohioldold hardhaas ch yaahav. Manai nuhur anh suuhaas umnu ulaan showchin bsan. Baga bagaar zassaar odoo ovoo gaigui. Utasnaas n facebook, insta geh met bvgdiig n ustgasan. Uruu tataj shaligtdag heden bvtehgui naizuudiig n haraaj eruuj bgad bvgdees n salgasan. Ajliin bus tsagaar garaad yavbal ardaas n 30min tutamd video call hiideg, 2hvvhdeeree bain bain zalguulj hurdan ir gej helvvldeg. Mashin barij ywaad tsonhoor zaluuhan emegtei hvnii zvg harj bolohgui gesen dvremtei haha harwal duus duus. Gar utsiig n untsaniih n daraa oroi bvr shalgadag, heden hamt ajilladag erchvvdees n uur hen zalgahav dee. Gar utasnii nuuts kod mod ch baihgui bolson nuhur, svvliin ued utas mutsiig n sonirhohoo bsan. Nuhruu gert baih hugatsaand n vglehiig ch estoi vzvvlj ugnu duu. Chi nad shig sain saihan hvvhentei suuj iim uhaantai 2saihan hvvhedtei bolson chine minii l ach gawya geh meteer.. Yu ch gej helj bsan, zarimdaa bvr haraaj zvhej bsan ch 1chiheeree oruulaad nuguu chiheeree gargadag ym bailgui ymarch reaktsgui 1nuhur bnaa. Dotroo yu gej boddog ym boldoo huurhii. Bas ta nar shig gomdood naiz nuhudduu gonginood ingeed ehneree muulaad arai yavjiidag ym bish bga daa. 10n jil iim baidaltai amidarlaa. Uchigdur oroi nuhur maani genet uurlaad huvtssaa umsuud garaad yavlaa, dahij irehgui geed. Shaltgaan n bie muu bn geed bhad n bi toohgui vglej bgaad hvvhdiin tseej bichig davtuul geed devter shideed uuriig n hvrgesen. Garaad yavsniih n daraa ih ym bodloo huurhii duu bas hvn l ymdaa geed. 10min bolood orood irsen l dee. Gehdee dahij yanz bvriin ym yarij stresstvvlehgui baihaar shiidsen. Tanai ehnerees 7n dor aashtai hvvhnvvd mash olon bii zaluu mine, aash ayiig n olood amidraad baij dee hairtai ym bol.

  4. Zochin says:

    Дараа хэзээ нэгэн цагт гэхгүй цэцэг навч чихэр шоколад мэтийн жижиг боловч эмэгтэй хүнийг баярлуулдаг юм авч өгч уярааж байлдаа. Чи бас бүдүүн хадуун тэгээд би ийм л хүн гээд суудаг хүн бололтой. Эмэгтэй хүн ялангуяа залуу бүсгүйчүүд бага сага романтик юм хүсэлгүй л яахав. Хажууд нь найз нь ч юмуу нэг хүн одоогийн эрчүүд их завхай болсон гэж баахан араар тавилтын түүх ярин эсвэл энд тэндээс уншин тархиндаа гэм суулгаад байгаа бололтой. Тэр аяга шанага бол танай дүү нарын буруу байна.

  5. Davarsan huuhen bainadaa says:

    Eooh ymar aimar urt yumbee, ehnii hesgiig ni unshlaa. Er ni chi , sizotoi davruu huuhentei suuj. Yadaj baihad, dandaa at wrong place & wrong time geed helmegdejee …

    Zugeer l zund ni haychih . Chamd bi 2 huuhdiinhee amiar andgailj, zavhaaraaguie !!! Enend itgehgui bol , chamtai odoo yariad baih yum baihgui l gehgui yu .

    Ugaalgiin mashindaa huvtsasaa, idsen ayga tavagaa umhiiruulene gehleet, bas l archaagui zalhuu huuhen yumaa .

    Eejiin chin heldeg zuv & unen shdee . Ajilgui zavaan deeree, bas adsaga shig aashtai & hartai avgai … iim hunii yund ni boldogiin ???

    Zao zao tegeed er hun shig , huchtei l bail daa.

  6. Shit says:

    .да яг адилхан юм байна. Ёстой яаах учраа олохгүй байдалд оруулдаг шүү. Миний таньдаг эм хүн болгон адгийн хог шаар банзал я. г. болно. Таньдаг хүмүүс үргээд холбогдохоо ч байлаа. Чиний зовлонг сайн ойлгож байна. Чи гэхдээ бүр эсрэг хүйстэн Мүйстэн тэй хөтлөлцөөд баригдаж тэхээр чамд бас буруу бий болчихоод байна эхнэрт чинь. Би бол бүр бараг хараагүй байхад харсан болгож элдэвээр доромжлуулдаг шд. Тэгээл энэнээс болж хэрүүл уруул, эцэст нь Би өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хогийн новш, цагдаа шүүх болно. Бүр яааж гишгэхээс заримдаа айдаг шд. Засарна гэж найдсаар, би таньдаг найз нөхөд хамаатан садангүй болсоор.

  7. Ok says:

    chi heterhii davraajee, chamaig heterhii zuulchilj bna shd, chi uuruu zangaragtai bai, bvv nuur ug, nvv davraa,
    odoo bairand ni yavhgui bol nasan turshdaa tolgoi deer chin sandailsan tiim em bolno, chi setgeliin tamtai yavsaar ert chadarna, uvchnii uur bolno.

    • Anxaa says:

      Exner n en sitiig unshdimu xashain xamg yma ysn saixn narin urt bicheeve Chi bol uuru ugasa xardaxn oigomjtoil uildluud garagsan bn exner.inxe umnuus bodod uz ugasa xench tegjil bodon.

  8. zaluu says:

    Сайн байна уу.Адилхан зовлонтой эр байна.Санаа бодлоо солилцмоор санагдлаа.Хаягаа үлдээгээрэй би майл бичий

  9. Гаххх says:

    Хэтэрхий бууж өгөөд эрхлүүлээд толгой дээрээ гаргачихсан л байна. Нэг ийм бууж өгсөн нөхөр даварсан эхнэртэй гэр бүл энд тэндгүй л байна дөө.

  10. owl says:

    ходоод нь өвдөөд хэцүү байхад өөрийнхөө нэрийг бодсондоо л яв шоуд гэсэн гэхээр хэр балай хүүхэн гэдэг нь тодорхой байна, юун хайр майр. жижиг юман дээр нээх сүр бадруулж хэрэлддэг, хэрэлдэх дуртай, тэр нь бүр зуршил болцон, үерхлээ нээх драма гээд бодцон маанаг хүүхэн байна шдээ. та 2 2-уулаа бүр дүрдээ итгээд аймар тэнэг болцгоочиж. сургуулиа сайн төгсөөд дараа нь 2-уулаа ингэнэ тэгнэ гэж ухаалаг гоё юмнууд ярилцдаг байж л хосууд өөдлөнө дөө, та 2 бол бүткүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.