”Бусдын дор орохгүй” амьдрал

…Mонгол аав ээж нар хүүхдээ “Хүний дор орохооргүй хүн болгоно” гэж хүмүүжүүлдэг. Үр дүнд нь жѳтѳѳрхүү, амин хувиа хичээсэн монгол хүн бий болно.


Япон аав ээж нар хүүхдээ “Хүнд тѳвѳг удахааргүй хүн болгох сон” гэж ѳсгѳдѳг. Үр дүнд нь хариуцлагатай, бусадтай нэгдэж чаддаг япон иргэн бий болно…

(Нүүр номноос авсан ишлэл)

Mонголчууд бид багаасаа л ѳѳр хоорондоо уралдан ѳрсѳлдѳж ѳсчээ. Бага балчир насандаа хүмүүжлээрээ бус хов, гомдлоороо уралдана, дунд сургуульд мэдлэгээрээ бус дүнгээрээ уралдана, их дээд болон мэргэжлийн сургуулиудад ур чадвараараа бус дипломоороо уралдана, ажил дээр гарахаараа чин сэтгэлээрээ бус зусардлаараа уралдана, амьдрал дээр болохоор хэрэгцээгээрээ бус хэрэглээгээрээ уралдана. Энэ болгон нь “Хүний дор орохгүй байх” гэсэн нэгэн зорилгод хѳтлѳгдѳж, аав ээждээ “Хүний дор орохооргүй амьдарч яваа”-гаа нотлох нэгэн баталгаа болдог аж. Mорь унаж уралдахдаа заавал түрүүлэх гэж зүтгэж, ѳѳрѳѳс нь хоцорсондоо хорсож шаралхан, нулимсаа залгих нэгнийг харж сэтгэлдээ таашаал эдэлж баясах нүүдэлчдийн сэтгэлгээний араншин. Зѳвхѳн түрүүлсэн морьд руу хѳлсийг нь гараараа арчих гэж хошуурч, эзэнд зусардан хѳѳрѳлхѳж, унасан хүүхдийг нь магтан үнсэж хѳѳргѳх бидний араншин. Хѳлс хүчээ шавхан байж ирсэн бусдыг нь тоож ч харахгүй, ѳрѳвдѳн хайрлахгүй. Аажим аажимдаа бид хэн нэгний ард орох дургүй сэтгэлгээтэй болцгооно. Гэхдээ ямар ч аргаар хамаагүй.

Монголчууд бид адил тэгш байх сэтгэлгээнд дасаагүй болохоор заавал хэн нэгнийг нѳгѳѳтэй нь харьцуулан дүгнэдэг. Гэхдээ нэг нь нѳгѳѳгѳѳсѳѳ заавал “илүү” байх ёстой хэмээх хатуурсан санаа бодолтой. Дуучныг дуучинтай нь, улс тѳрчийг улстѳрчтэй нь, сэтгүүлчийг сэтгүүлчтэй нь, бизнесмэнийг бизнесмэнтэй нь, миссийг мисстэй нь, хулгайчийг хулгайчтай нь, нэг найзыгаа нѳгѳѳ найзтай нь, ѳѳрийнхѳѳ эхнэрийг ѳрѳѳлийн эхнэртэй заавал харьцуулан алдааг нь олж шүүмжлэн гоочлоно. Хүн болгон ѳѳрийн гэсэн хүмүүжил тѳлѳвшилтэй, адилгүй санаа бодол сэтгэлгээтэй, ѳѳр ѳѳр авьяас чадвартай, тус тусдаа боломжтой гэдгийг бид ойлгож хүлээн зѳвшѳѳрдѳггүй. Нэгэнд нь байгаа сайн тал нѳгѳѳд нь байхгүй авч, нэгэнд нь байгаа авьяас чадвар нѳгѳѳд нь байхгүй байгааг бид анзаарч мэдэрдэггүй. Хүн болгон ѳѳрсѳддѳѳ байгаа боломжин дотроо оршиж байгааг, тэгж орших учиртайг бид ухаардаггүй. Хэн нэгнийг нѳгѳѳтэй нь заавал харьцуулан уралдуулж, түрүүлснийг нь хѳѳргѳн магтаж, хоцорсоныг нь хорсон муулж суудаг бидний гаж сэтгэлгээ, монголчууд биднийг эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллахад саад болж байгааг та анзаардаг уу?

Ѳнгийг мѳнгѳѳр хэмжих болсон ѳнѳѳгийн монголчууд бидний амьдрал энэ гаж үзэгдлийг улам л дэвэргэж байна даа. “Амьтан хүн муу хэлнэ” гэдэг айдсанд хүлэгдсэн, “Хүний дор орохооргүй яваа”-гаа харуулах гэсэн солиоролтой хийрхэл та биднийг цѳхрѳѳж, сэтгэлгээг ядрааж, хүсэл зорилгыг тань хиртээж байна даа. Хѳлѳрсѳн гоёлын даашинз, урссан будаг, хундагатай дарсанд дуссан цѳхрѳлийн нулимс, зээлтэй машин, зэвэргэн сэтгэл, хуурамч инээмсэглэл, атаархсан хорсол бүхэн таны амьдралыг амар тайван болгохгүй ээ. Бидний энэ уралдаанч хэвшил, харьцуулсан тансаглал, барьцсан сэтгэлгээн дээр маш олон муу хүмүүс “мѳнгѳ хийж” байна даа.

Хэрвээ бид үр хүүхдүүдээ “Хүний дор орохгүй хүн” болгох гэж бус, “Бусдад тѳвѳг удахааргүй хүн” болгон тѳлѳвшүүлэх гэж хичээх аваас олон зүйл сайнаар ѳѳрчлѳгдѳнѳ дѳѳ. Ѳчүүхэн жижиг үйлдэл болгондоо хариуцлагатай ханддаг болно, сайн муу, баян ядуу гэж ялгаварлахгүйгээр хүн бүрийг хүндэлдэг болно, хийж буй бүтээл болгондоо “бусдын сайн сайхны тѳлѳѳ” хэмээн сэтгэлээ шингээдэг болно, чадахгүй зүйлдээ боломжоо учирлан уучлал гуйж татгалздаг болно, бусдад тѳвѳг удахгүйгээр ѳѳрийн боломжоороо амьдарч чаддаг болно. Боломж гэдэг хязгаарлагдмал хэдий ч бидэнд ѳгсѳн бурханы хишиг. Тэгэхээр хүн бүр тѳгс тѳгѳлдѳр байж чадахгүй байгаа нь бусдад муулуулах шалтаг биш. Хүн болгонд боломж нь адилгүй байх учраас бусдад тѳвѳг удахгүй байх нь хамгийн зѳв сонголт юм даа. Таны амар амгалан амьдралын баталгаа юу гээч? Бусадтай уралдаж ѳрсѳлдѳхгүйгээр ѳѳрийн боломжоороо ажиллаж амьдарч, тэнүүн ухаантныг ч, тэнэг мунхагийг нь ч байгаагаар нь ойлгож харьцах чадвар юм шүү дээ. Уралдлаа гээд түрүүлэх үү?

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

7 Comments

  1. эр хүн says:

    Бид бусад хүчирхэг үндэстэнгүүдээс авах юмыг нь аваад хаях юмыг нь хаяад үр хүүдүүддээ одооноос зөв төлөвшил бий болгох хэрэгтэй. Монгол хүний хар амиа бодсон, гайгүй яваа нэгэнд атаа хорсол тээж явдаг, нэг нэгнээ дэмждэггүй зан чанарууд бидний хөгжлийг хойш нь татаад байна. Бидэнд хятадуудаас, япончуудаас, солонгосчуудаас авах юм их бий. Жишээ нь гадны оронд яваа хятадууд нэгнийг нь гадны хэн нэгэн дээрлхэх юм бол бусад хятадууд шаагалдаад л нөгөөхөө өмөөрөөд дайрчихна. Гэтэл монголчууд харсан ч хараагүй юм шиг амин хувиа хичээгээд хажуугаар нь өнгөрнө. Бид бие биендээ атаархаж жөтөөрхөж биш дор дороо оногдсон ажлаа хариуцлагатай бөгөөд тасралтгүй хийгээд явах юм бол хөгжинө.Хятадууд япончууд хийж байгаа ажлаа огцом хурдан хийж дуусгахгүй ч аажим ч гэсэн тасралтгүй хийж урагшилсаар байдаг. Энэ зан чанар монголчуудад их дутагдаж байна. Өөрөө хийгээгүй байж өөр хийж байгаа , урагшилж байгаа нэгэндээ атаархаж, хорсож тамын тогооны үлгэрээр амьдарна.

  2. Zochin says:

    Huviin l bodol yum da bid bertegchin amia hicheesen hoorondoo temtseldsen zan maani bidniig ustaj ugui bolhoos avarch baidag yum shuu dei. Mongol hun alich gaadaadin ulsad ochson hunii door orood bh n baga bdag yagaad geheer yamrch hamaagui argaar ooriin oronzaigaa batalgaajuulna sainch bai muu ch bai hamaagui tolgoid n bhig hicheene. Bid dotroo orsoldoon ehtei bval gadnaas haldlaga erhed neg tsegt tovlorch ngo dotooddoo orsolddog bsan ondor arga uhaanaaraa haldan erh daisantai uzeltseh mon chanartai. Daisantai temtshed sain muu ali ali uhaan n heregtei. Busdiig duuraij bolnoo ali ulsiin saihnig ter gehev gevch bid oorsdiin mon chanaraa geetlee busdiig dagaj daldaganaj bolohgui ee. Bi lav ur huuhduudtei hereldvel hereldej tsets bulaaldval bulaaldaj ooriin medeh buh zuilee zaaj oroosoo davsan urd urdmiig uldeej ugeerei uls orniihoo ereeduig batalgaajuulj amar taivan gegch nud anin gej boddog.

    • Set says:

      Harin ch ene zangaasaa bolj gadaadaar diuren hulgaich biye unelegch Mongolchuud bna. Haana bn ter gadaadad saihan yvaad bgaa ni

  3. Дорж says:

    “Хэдэд орох чинь хамаагүй.
    Эхэлсэн ажлаа заавал дуусгаж бай”.
    Энэ бол миний хүүхэддээ байнга хэлдэг үг.

  4. Guru d says:

    Настайвтар хүмүүс яг ингэж боддог.Хүнийг зууш гэж хардаг хүн бэлдэхгүйн тулд л энд бичиж.Заавал бусдаас илүү мэдлэгтэй заавал нэг юмаараа бусдаас илүү байх ерөн ямар шаардлагатай юм.Зүгээр л сайхан сэтгэл амар бусдын эрх ашгийг хүндэлдэг, өөрийнхөө хувийн орон зайг мэдэрдэг хүн байхад л бусад зүйлс аяндаа болдог.
    Монголчуудтай найз байх маш хэцүү байдаг.Заавал нэг хэмжүүрээр гаргаж ирээд хүнийг хэмжээд яваад байдаг.Зүгээр л ямар ч хүнийг сайнтай муутайн багтааж аваад чин сэтгэлээсэ ярилцах чадвар ерөөсөө бидэнд суугаагүй.
    Энэ чинь багаасаа л хүн ёсны биш амьтны амьдралаар бусдаас илүү байж хүнийг өгөөш болохгүй гэсэн зуусан хүмүүжлээс л үүссэн ужиг өвчин

    • ман says:

      Энэ маш зөв зарчим шүү. Бас дээр нь чадахгүй юм, авъяас чадвар чинь хүрэхгүй юмыг хийх гэж улайраад хэрэггүй. Чаддаг юмаа л сайн хийгээд явж бай. Амьдарал үүний чинь төлөө шагнана.

  5. Guru says:

    busdiin dor orhogui gedeg ni tiim ch buruu zuil bish. erdm chadlaaraa, hun chanar geh met eyereg zuileer busdiin dor orohoorgui bval busdiin zuush boldoggui yum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.