Ураг төрлийн хол нь дээр

middle aged mother feeling helpless when caught in between young couple's fight

Сайн байцгаана уу? Би 30 настай, эхнэртэйгээ гэрлээд 7 жилийг ардаа үлдээсэн, 2 хүүхдийн эцэг жирийн л нэг залуу. Эхнэр маань хүү охин төрүүлж өглөө, лизингээр байр машинтай боллоо, ажил маань ч боломжийн шатанд хүрсэн нэг ёсондоо чамлалтгүй амжилттай яваа гэр бүл. 


Манай яг хажуугийн байшинд хадам аав ээж эгч 3 амьдарна. Манай хүүхдийг өдөртөө хараад бидэнд их их тус болно. Би ч эхэндээ хадмуудтайгаа өөрийн л ээж аав шиг үзэж аль болох сайхан харьцдаг байлаа. Эхний нэг хоёр жил ч гайгүй л байлаа. Тэгсэн сүүлийнхэдэн жил нэг бишээ. Гэр бүлд нь нэг эсрэг намын нөхөр ороод ирсэн аятай миний хэлсэн хийсэн бүхэн таалагдахаа больж эсрэг намын эсэргүүцэлтэй тулгарна(хадамууд). Уул нь шинжлэх ухаан, онол, практикт нийцсэн зүйл байсан ч хамаагүй нэг нь үгүй тийм биш гэсэн л бол бусад нь юу ч бодохгүй NO NO NO. Тэгэхээр нь сүүлдээ хадмынд очхоороо юм ярихыг, тэдэнтэй ямар нэг байдлаар харилцахыг хүсхээ байж, ТВ үзэж утсаа оролдсон хүн суудаг боллоо. Сүүлдээ эхнэр маань уурлаж аав ээжийг минь хүндэлсэнгүй, тэднийг харж үзсэнгүй гэнэ. Үүнээс болж бид ойр ойрхон муудалцдаг боллоо. 

Бидний муудалцах явдал даамжирсаар хайр нь бөхвүү гэлтэй эхнэрээ сонирхохоо больж, секс хийсэн ч эрхтэн маань бүрэн хөвчрөхгүй сулбайсан амьтан боллоо. Би чинь залуу хүн арай сулралтай бол байгаан биш байгаа, эсвэл эхнэртээ хайргүй болж байгаа юм уу гэж бодон хаяа айдаг боллоо. Гэтэл нэгэн удаа санамсаргүй учралаар нэгэн бүсгүйтэй шөнийг өнгөрөөж анх удаа эхнэрээ араар нь тавьдаг юм байна. Гэтэл 10 жилийн өмнөх шиг л дэлбэрэх вий гэлтэй хөвчирч байна. Ингээд сулралгүй юм гэдгээ нотоллоо. 

Энэ явдалдаа гэмшин хэдэн хоног бодолд автлаа. Бид яагаад ингэж хөндийрөх болов? Эхнэр бид хоер ингээд хамтын амьдралаа дуусгаж байгаа юм болов уу? Хайр байхгүй? Саллаа гэхэд хүүхдүүдээсээ сална гэж үү? Нэг бол ингээд нууц амрагтай болоод амьдрах уу… гэх мэтээр их олон зүйл бодлоо. Эцэст нь хадмуудаас л холдоё, муудалцах шалтгааны талаас илүү нь хадам хүргэний харилцаа, эцэг эхээ нэг бол намайг өмөөрөх эхнэрээ ч бодлоо. Хэсэг хугацаанд тэвчиж амьдарсаны эцэст эхнэртээ гэнэтийн бэлэг барьж хотын нөгөө захад эхнэрийнхээ мөрөөдөж байсан дезайнтай, орчинтой орон сууцаар өөрийн орон сууцаа сольхоор санал тавьлаа. Эхнэр маань их баярласан ч хүүхэд харуулах хүн, ээж ааваас хол гээд л тээнэгэлзэж эхэллээ. Би ч рекламдсаар байж нэг зөвшөөрүүлэн хотын нөгөө зах руу нүүлээ. 

Долоо хоногт 7 өдөр тэвчиж зочилдог байсан хадмынд НЭГХЭН өдөр зочилдог болж, 1 биш 2 өдөр зочлуулах гэж хадмууд маань хайлж эхэлсэн шүү. Эхнэр бид хоёр муудалцахаа больж, хаяа түр тар хийсэн ч орондоо ороод л хайрлан дурлаж романтик хосууд болж хувирлаа. Хамгийн гол нь нөгөө сулбайгаад байсан эрхтэн маань эргээд муна болов. 

Эцэст нь хэлэхэд УУЛ УСНЫ ОЙР НЬ УРАГ ТӨРЛИЙН ХОЛ НЬ ДЭЭР юм байна лэ. Гэр бүлийн уур амьсгалд ч энэ нь сайн талтай байх шүү… Бүр анхнаасаа л…

7 Comments

  1. ан says:

    heruuliin nemer shuu dee

  2. Хохо says:

    Яагаад хүүхнүүд гэртээ аав ээжийгээ байлгаад авчираад байдаг юм бол? Эрчүүд их дургүй байдаг юм бна. Ер нь тус тусын амьдрал шиг сайхан юм байхгүй. Манайд ч ирье гэдэггүй би ч ир гээд байдаггүй аав ээжийгээ. Яахав ирээд ганц 1 хоновол үа одоо гэртээ харьдаа гэдэг хаха. Ээж ч ёооё харьж үзье гээд үсрээд алга боодог шд. Өрөөлийх байтугай өөрийх гэрт удвал би тавгүй болно. Бөөндөө тэгж байх гээд байдаг хүмүүс яасан их юм бэ.

  3. ko says:

    nadad bas hadam gej har awgai unen lai bolj bna. huuhed harah neriidleer manaid bdag, manaid uvuljdug ym, huduuniih. Awgai bid 2 margaldanguit shuud ohiniihoo tald orno muu gai chini. Tegel huduunii har malnuud bnga gert irne oluulaa estoi laitai, ohiniigoo hadamd gargahdaa yuch uguugui baij yaj gert baij chaddag baina, belen zelen yman deer irsen manai ehner bol. Idesh gej mah irne teriigee ih ymand boddog ym shig bgan, bi bur harahaas durgui hurdeg, ym yrih gexeer medrelteed balairaad bdag yriach niilehgui huduunii balai awgai, gerees huuguud yvuulmaar l bna, daanch yvahgui ymdaa.

  4. Баагий says:

    Манай хадам ахынд байдагын ах эхнэр 2 татсан гартай мөнгөтэй ч илүү дутуу юм авахгүй манай гүйгээд ирнэ өлсдөг юм уу гэмээр ирхээрээ явахгүй гэр бүлийн амьдарөлд оролцоод байнгын хэрүүлтэй саяхан эхнэр бөөн уур байгаад бна тэгсэн хадам авгай намайг танаад бхаар хүргэн дургүй бдаг очохгүй гэсэн бгаан бөөн хэрүүл миний ээжийг ад үзлээ гээд тэгээд манай ирээд сар болж бна би айл толгой хоргодож бгаам шиг л бхын

  5. jaldarulugchin says:

    hol ni deeree, buruu ch bsan bie bienee NO NO NO-r dmjdeg nohduud chin jinhene nohod bdiim shvv,
    togi chi nuhurtei bolohoosoo ungursoon,

  6. zaya says:

    urag torliin holni deer gej ystoi unen ug shuu sdaa yalanguya mglchuud gej neg hogiin setgehuitei ah duu hamaatan gheereel arai gaigui yawaa negniigee merj sorchilj amidrana lainuud bairtai bolson chin ajilgui amidralgui har lainuudne manaid ireed shawchina bas neg ajilgui ym daguulj ireed hewtchih ymaa sda, bas hadmuud gedg humuustei neeh saimshraad bh hereggul ym bnlee bich gsn ehendee minii aaw eejees ylga yu baihaw geedl ih sain hariltsaatai bsn suuldee hadam eej nohortoo uuralj baigaa ym shig oodoos orilj edr bnga irne orj garna minii bodloor dundiig barimtlaal haa neg orj gardag mend ustai altan dundaj bwl yorni zugeer bdg ym bnlee shuu

  7. owl says:

    хаха сайн л байна шд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.