Хайртай болно гэдэг буруу юу?

Сайн байна уу. Би хувийн компанид ажилладаг 30 настай залуу байна. Шууд л гол юм аа бичий. Би эхнэртэй хүүхэдтэй. Тэдэндээ хайртай. Юу болсон бэ гэвэл манай ажлын нэг бүсгүй байдаг юм. Тэр надтай нас чацуу бас л гэр бүлтэй хүүхэдтэй тэдэндээ хайртай айл гэрийн сайхан л эзэгтэй.


Гэхдээ нэг өдөр бид ажлаараа гарсан юм. Тэр бид 2 нээх их харьцдаггүй мэндийн зөрөөтэй л байсан юм. Тэгээд тэр гардаг өдөр аль аль нь халаад жаал юм ярилцаад тэгээд би таксинд суудгаж өгөөд харьсан юм. Түүний дараагаас хааяа нэг чаталдаг боллоо. Хааяа нэг нь бүр их боллоо. Нэг л мэдэхэд бид бие биедээ дассан байсан.

Дараа нь бид 2 ажлын дундуур цайндаа хамт гараад нэг удаа тохиолдол нь бүрдээд ч тэр юм уу үнсэлцсэн. Гэхдээ бид 2 өдийг болтол унтаагүй. Зүгээр л үнсэлцсэн. Энэ нь бид 2-н олон жилийн өмнө авч байсан мэдрэмжийг сэргээж өгсөн. Нэг хүнд дурлахаар догдолж хөөрдөг мэдрэмж байдаг даа. Тэрийг сэрээж өгсөн.

Одоо бид 2 бие биедээ маш их таалагддаг. Бараг л бид 2 бие биедээ хайртай болж байх шиг байна. Гэхдээ бид 2 2уулаа гэр бүлээсээ холдож салж чадахгүй ч нэг нэгнээ гэсэн сэтгэл их байдаг. Хүнийг хайрлах хүнээр хайрлуулах хүнд хайртай болох чинь тийм буруу зүйл биш биз дээ…

17 Comments

  1. zochin says:

    ene medremjee ene chigt n uldeegeed bolison dr tsaashlah tusam hen hend chn hetsuu bolohoos gadna mash ih asuudal uusne zarimdaa shan medremjiig yg ter chigeer n uldeeh n hamgiin zuv bdag shuu haaya dursahad shan tgf l uldee

  2. Mr says:

    Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гдэг байхаа. Битгий л дэмий зүйл хийгээрэй дүү. Яаж ч хичээгээд засагдахгүй тийм хэцүү амьдрал дараа нь чамайг угтана. Тэрний оронд энэ асуудалдаа цэг тавьж тэсэх нь амархан байх шүү.

  3. За залуу өөрийн ч тэр хүний ч амьдралаар тоглоод эхэлчлээ шүү. Зүгээр зогс. Тэгээд бүхнийг март. Энэ нь чамд дээр.

  4. MR d says:

    Ger bulee uimuulchihgui bol tegeed untaach de

  5. emegt says:

    hariutslagaas bultsaj jargah gsn sanaa bizee hun bolgon ter medremjiig sanaj uguildeg, ehner chn ch bas bosgoson amidralaa bodoj ywaadaa, setgelee her gargaj bn gdiig zongooroo mederdeg ymdaa, tgd zoriglool uz

  6. Болд says:

    Хараад байхад айлын мундаг эрчүүд амьдралын төлөө зүтгэж өрх гэрээ эхнэр хүүхдээ бусдаас хамгаалж амьдарч байхад чадвар муутай, шалиг эрчүүд илүү дутуу юм харж явалдах нь их байдаг шиг

  7. Долгор says:

    Хөнгөмсөг хүн бололтой. Доодох дээдэхээ захирч чадахгүй хаха

  8. Maral says:

    Чи шинэ соргог сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг хэнээс ч хэдэн ч удаа авч чадна. Харин чи энэ босгосон амьдралаа, энэ олон жилийн эхнэртээ өгсөн хайр сэтгэлээ дахин хэн нэгэнд өгч босгож чадах нь маш хэцүү шүү. Гэрлэсэн л бол хүүхэдтэй болсон л бол хариуцлагатай байж сур. Битгий өсвөр насны жаахан хөвгүүн шиг Тэнэг юм бодож яриад бай !!!

  9. Boogii says:

    Маш буруу .Zugeer l iluu harj biluu dolooson nuhur bna.ailiin ehner saihan haragdaad bna yu.avsan ehneree hairlaj yavaa teneg zaluu meeni.

  10. Boogii says:

    Zugeer l iluu harj biluu dolooson nuhur bna.ailiin ehner saihan haragdaad bna yu.avsan ehneree hairlaj yavaa teneg zaluu meeni.

  11. bataa says:

    Маш буруу. Нилээд амиа бодсон хүн юм шиг байна. Өөрийнхөө оронд эхнэрээ тавиад үз, тэгвэл аминч үзэлд нь дөхөж ойлгогдох байх.

  12. Mogi says:

    Чи туршлагагүй цагаахан амьтан юм. Олон хайрлаж хаягдаж салж нийлхээр сэтгэл зүрхийг удирддаг болно хэнийг хайрлахаа шийддэг болно хэнийг жагсаалтаас хасах аа ухамсарлаж хайрладаг юм. Амьдрал зааж өгнө, наадхаа хайрлаад шаагаад үз, хариуг хатуухан хүртэж амьд гарвал тэр ухамсар сууж эхэлнэ.

  13. Үнэн says:

    Дэмий дээ. Ер нь өдий насны хүн юуруу орж байгаагаа мэдэх л хэрэгтэй юм билээ. Яг ийм асуудалруу орж байсан хүний хувьд яг ингээд л зогсоочих. Ажлынхан гэр бүл хэн ч мэдээгүй гоё байгаа дээр зогсоочих. Эр хүн зогсоочвол эмэгтэй хүн яаж ч чадахгүй больчихно. Үгүй бол харилцаа гүнзгийрвэл бүх хүн мэднэ. Кареер нэр хүн ажил төрөл хамгийн аймар нь гэр бүл чинь үгүй болж наад бүсгүйг чинь нөхөр чинь хүчирхийлнэ. Эрэгтэй хүн эхнэрээ өөр хүнтэй унтуулчаад яавч зүгээр байхгүй. Ямар миа ч эр байлаа хариу авч байж салдаг. Наад бүсгүй чинь чи маш олон хүн зовно тийм болхоор юмыг гоё дээр нь болио. Би чамд хэлсэн шүү. Галаар л тоглооп байна шүү

  14. ankhaa says:

    anh uerhej dotnosoj shohoorhoj baih ueiin ter neg torgon emzeg nandin medremj chamd tursun baij magadgui. gehdee hair gej bodood demii baih. ger bultei hun bol medej l bga blguidee 2 uur orchind ussun 2 uur uzel bodoltoi hun neg bolj hamt amidrah ued yu tohiolddogiig chi bol ehnerdee hairdaa uchir buh zuil shan bolson bnaa. naad hunteigee neg gert orood amidral ehluuleed yvhad ymar baih bol bodoj uz. etseg hun l bol hariutslagatai bai ur huuhedchin chamaar hairluulah gej irsen hairiin chin ur jims ym shu. huuhdee nudend n dogolon nulimstai uldeeh geegui l bol uhaantai baigaarai zaluu mine.

    • Сиси says:

      За тэгээд яасан гэртээ байхаар уур хүрээд ажил дээрээ баймаар байна уу? Боль сэтгэлээ тат. Харин тэр бүсгүйтэйгээ мсж бичдэг шигээ эхнэртэйгээ мсжлээд үз, эхнэртэйгээ болз, эхнэртээ дурла, гоё хувцас авч өг. Наад харилцаа чинь хайр бол биш шүү. Жинхэнэ хайр чиний дэргэд байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.